Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан

2015-11-11
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатартай ярилцлаа. ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл медальт, Ази тивийн АШТ, Азийн наадам, Зүүн Азийн наадмын аварга энэ эрхэм бөхтэй энгийн сайхан яриа өрнүүлэв.

 

-“Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул танаас борцовканы түүхийг лавлаж асуугаарай гэж байсан?

 

-2001 онд миний барилдах эрх сэргэсний дараа Х.Баттуул ах надад “За миний дүү одоо бол үзнэ шүү дээ” гэж хэлээд шинэ борцовка өгсөн юм. Би тэр борцовкаг тэмцээнд л өмсдөг байсан. Дотроо их сүсэглэж явдаг юм. Тэмцээний трико гэж бас бий. Тэр хоёрыгоо тэмцээн дөхсөн үед дасах гэж бэлтгэл дээр өмсдөг байлаа. Би Х.Баттуул ахын өгсөн борцовкаг өмсч барилдан гол амжилтуудаа гаргасан. Ахдаа их баярлаж явдаг юм. Тэр борцовкаг би жингийнхээ дүү Д.Лхагвадоржид өгсөн. Дүү маань 2006 онд оюутны дэлхийн аварга болохдоо өмсч байсан.

 

-Бөхчүүд тэмцээн эхлэх өдөр жинтэйгээ ноцолдоод явж байдаг. Харин таныг өмнөх өдөр жиндээ орчихдог байсныг мэдэх юм?

 

-Хүн хүний онцлог юм даа. Зарим хүн жиндээ орчихоод түүн дээрээ удаан байхаас, шөнө нь нойргүй хонохоос айдаг. Би өмнөх өдөр жиндээ орчихдог болохоор тэр шөнөдөө хоол хангалттай идээд хонодог. Өглөө нь жин нэмэгдсэн байх ч өдөр нь бэлтгэл хийх болохоор гайгүй. Тэгэхээр биеэ барихгүй, бага иднэ гэж бодохгүй амар. Жин үзүүлэх цаг тулчихсан үед хүн биеэ бариад, хөлс нь гардаггүй байхгүй юу.

 

-Та Монгол Улсын гавьяат тамирчин цолоо Спортын төв ордонд хүртэж байлаа. Тан шиг хөлс, хүчээ шингээсэн ордондоо төрийн хайр хишгийг хүлээж авсан хүн байдаг юм болов уу?

 

-Байхгүй байх. Төрийн шагналыг Төрийн ордонд л өгдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай Спортын төв ордонд ирж гардуулахад дотроо их баярлаж байсан. Гэхдээ Төрийн ордны есөн хөлт цагаан тугны дэргэд зураг авахуулах байсан юм гэсэн бодол надад байсан шүү (инээв).

 

-Тэгээд тугны дэргэд зураг авахуулсан уу?

 

-Гавьяатынхаа найрыг хийх гээд явж байхад манай найз, аав, ээж, эхнэр бид хэдийг Төрийн ордон руу оруулж, есөн хөлт цагаан тугны өмнө зураг авахуулж байсан.

 

-1997 онд таныг бэртэлтэй байхад О.Мөнхбат багш Тегеран руу Азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахгүй гэж байсан. Харин та зөрсөөр байгаад явж, түрүүлсэн байдаг?

 

-Яг ч зөрөх биш л дээ. Өөртөө итгэлтэйн шинж. Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа БНСУ-ын Пусанд Зүүн Азийн наадамтай байсан. Манай жингийн Б.Батнамсан ч ид байсан үе. Хэрвээ намайг Азийн аварга шалгаруулах тэмцээнд муу барилдвал Б.Батнамсанг Пусан руу явуулах гээд байсан л даа. Зүүн Азийн наадамд цөөн орны тамирчин оролцдог тул медаль хүртэх өндөр магадлалтай. О.Мөнхбат багш маань Тегеранд муу барилдаад Пусан руу явахгүй болчих вий гэсэндээ л тэгсэн юм. Харин Азийн аварга болсон тул намайг дахиж явуулахаас өөр арга байгаагүй, би Пусанд түрүүлсэн.

 

-Та ДАШТ-ээс 28, 29 насандаа мөнгөн медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл, арай хожуу амжилт гаргасан. Ид үедээ өндөр амжилт үзүүлж чадаагүй нь ямар учиртай байв?

 

-1997 онд 25-ны жил орчихсон, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадамд түрүүлчихсэн, хүмүүс “О.Пүрэвбаатар дэлхийн аварга болно” гэж ярьдаг байсан үе. Красноярскт болсон ДАШТ-д Ираны Мохаммад Талайд ялагдаж, тэр Дэлхийн аварга болсон. Би уг нь түүнийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд, нутагт нь ялаад байсан юм шүү дээ. Одоо бодоход манайхан бэлтгэлийг шинжлэх ухааны үндэстэй хийдэггүй байж. Тэр жил би гарцаагүй медаль хүртэх байсан ч миний бэлтгэл гарцаагүй цөмөрсөн. Биеийн үзүүлэлт маш өндөр гарч байсан. Тэр үед намайг жаахан татах байсан байхгүй юу. Би уулын кросст гүйж байхад нүд харанхуйлж, ухаан алдаж байсан.

 

-Дараа жил нь айхтар шарласан байх аа?

 

-Европын цуврал тэмцээнд шуугиулж ирснийхээ дараа шарлаж, үүний дараа Тегераны ДАШТ-д шагналт наймдугаар байрт орж байсан. Шарлаагүй байсан бол надад боломж байсан. 1999 оны Анкарагийн ДАШТ-д хүртэл надад боломж байсан. Би том боломжуудаа дандаа өөрөө алдаж явсан. Хүнд хор шар гэж байдаг. 2000 оны Сиднейн олимпийн дараа тэр хор шарандаа зүтгэж амжилт үзүүлсэн дээ.

 

-Эрхээ хасуулсан байхдаа бэлтгэлээ орхиогүй нь дараагийн амжилтад нөлөөлсөн байх?

 

-Яг тийм. Би барилдахгүй юм чинь гэж бодоод бэлтгэлээ хаяад, дүү нартаа туслахгүй явсан бол яах ч байсан юм билээ. Хүнд тусалж байсны хариу эргээд ирсэн гэж боддог.

 

-Таныг ид байх үед нийгэм, цаг үе одоогийнх шиг байсан бол олимпийн аварга болох байсан уу?

 

-Яг үнэнийг хэлье. Би томоотой, тамирчин хүн шиг байсан бол олимпийн алтан медаль миний халаасанд байх л байсан. Миний жинд олимпийн аварга болсон тамирчдыг би ялж л байсан. Миний ид үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн, шигшээ баг тарсан хүнд цаг тохиосон. Надад эцэг, эхээс заяасан юм байсан ч тамирчин хүний сахилга бат байгаагүй. Би өөрөө алдсан. Би одоогийн хүүхдүүдэд өөрийнхөө муу зүйлсийг ярьдаг юм. Ийм муу юм хэрэглэж байсан хүн амжилт гаргасан л байна шүү дээ гэж тэнэгүүд нь бодно биз. Харин ингэж явснаас болж олимп, дэлхийн аварга болох боломжоо алдсан байна шүү дээ гэж бодоод, татгалзаад явах нь хувь хүний л ухамсар. Би сайнаа ч ярьдаг, муугаа ч ярьдаг. Нээлттэй байя гэж боддог юм. Хүнээс юугаа нуух вэ. Архи дарс уугаад явж л байсан.

 

-Та залуудаа хэр их алдаж байв?

 

-Би их алдаж байсан. Хүн надад хэлдэг байсан ч тоохгүй өнгөрч байсан.

 

-Таныг ярилцлага өгөхдөө дургүйцдэггүй болохоор сэтгүүлч нар ам сайтай байдаг шүү?

 

-Зав байх юм бол татгалзахгүй ээ. Хоорондоо хууч хөөрөх сайхан. Тамирчид анх гарч ирж байхдаа сонинд ярилцлага өгөхийн түүс. Зарим нь өндөр амжилт гаргасныхаа дараа нөгөө сэтгүүлчээсээ зугтаадаг. Гэхдээ ид гялалзаж байх үед хэтэрхий олон сэтгүүлч ярилцлага авах гээд байдаг байсан шүү. Нэг сонины сэтгүүлчийн асуусан асуултыг нөгөө нь асуугаад явж байдаг. Надад тоглоомоор “Наадахаа хувилаад хувилаад авчих” гэж хэлж байсан тохиолдол ч бий (инээв).

 

-“Таван цагариг” сонины сэтгүүлч Ч.Сүхбаатар гэж сайхан ах байлаа. Тэр хүн сонин дээр анх гаргаж байсан болохоор таныг их сайн байсныг сонссон юм байна?

 

-1996 оны Атлантын олимпод Ц.Цогтбаяр ахын нөөц тамирчнаар яваад ирсний дараа сонин дээр миний тухай бүтэн нүүр нийтлэл гарсан юм. “Юм дуулгах хүү” гэсэн гарчигтай. Миний тухай өмнө нь сонин дээр гарч байгаагүй юм л даа. Үүнээс хойш намайг тэмцээнд оролцоод явж байхад Сүхээ ах “Хөөе чамайг би анх бичсэн биз” гээд дууддаг юм. Би Сүхээ ахдаа их сайн. Заримдаа таарахаараа хоол, нэг шил юм аваад өгчихдөг байсан. Харамсалтай нь тэр хүн одоо бидний дунд алга.

 

-Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох танд “Ооска” нэрийг хайрласан биз дээ?

 

-Тийм ээ. Манай “Шонхор”-ынхон зунжингаа Гачууртын сангийн аж ахуйд адуун дээр байдаг байлаа. Тэгэхэд л Ганаа намайг анх ингэж дуудсан юм. Би найзыгаа ДАШТ-ий медальтан хүн гэж боддог. 1995 оны Атлантын ДАШТ-д АНУ-ын Мелвин Дугласт гарцаагүй луйвардуулчихсан юм шүү дээ. Тиймэрхүү зүйл байж л байдаг. Цогоо ах (Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр) тэр жил Туркийн Харун Доганыг бас л ялсан. Монголчууд тэр жил хоёр хүрэл медальтай л байсан. Би Ганааг дэлхийн медальтай, Цогоо ахыг хошой хүрэлтэй гэж боддог. Бас “Том” П.Сүхбат ах байна. Олимпийн медаль авчих л байсан хүн. Би ч гэсэн дэлхийн хошой аварга болчих л байсан. Бас Дэлхийн цомын аварга ч байж болох л байсан. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Гэхдээ би одоо харамсдаггүй ээ. Үзүүлсэн энэ амжилтаараа өөрийгөө тэтгээд явж байна.

 

-Та О.Мөнхбат, Х.Баянмөнх гэсэн хоёр сайхан багштай. Яг хэдэн онд аль багш дээрээ анх ирсэн юм бэ?

 

-Би 1986 онд Спорт сургалтын төвд О.Мөнхбат багш дээр ирсэн. О.Мөнхбат багш маань бас “Шонхор” клубийн туслах дасгалжуулагч байсан болохоор Спортын сургалтын төвийг залгамж халаа нь байсан гэж хэлж болно. Би 1990 онд “Шонхор”-т орсон юм. Манай “Шонхор”-т сайхан хамт олон бүрдсэн байсан. Эндээс Монгол Улсын гавьяат тамирчин гурав (О.Пүрэвбаатар, А.Сүхбат, Б.Гантогтох), Тува улсын гавьяат тамирчин нэг (Д.Бумбаяр) төрлөө. Удахгүй О.Мөнхбат багш маань гавьяат дасгалжуулагч болох байх. Бидний хэдэн залууг тэжээх, цалин тавих гэж Баянаа багш минь их зовсон. Зах зээл гээд мөнгө төгрөг хэцүү байхад бид намар ажил хийж, тэмцээний үеэр идэх хоолны мөнгөө цуглуулдаг байлаа.

 

-“Шонхор”-т ороод А.Сүхбат аваргатай танилцсан уу?

 

-Найрамдлын районд чөлөөт бөхийн “Сурагч-87” гэдэг тэмцээн болж байхад л биенээ мэддэг байсан. “Шонхор”-т илүү дотноссон. Бид хоёрыг хүмүүс “Галзуу” гэдэг байсан. Хоорондоо их зодолдоно. А.Сүхбат надаас айдаг, эсвэл намайг хайрладаг байсан юм болов уу, би л их зоддог байсан шүү дээ (инээв). Уг нь бол бяраар би зодуулмаар юм. А.Сүхбат надад зодуулчихаад тоох ч үгүй инээгээд л явж байдаг.

 

-Таныг 1990-ээд оны үед “Есөн туг”, “Алтайн барс”-аар овоглож байсныг мэдэх юм?

 

-Баянаа аварга бидний төлөө хамаг юмаа шавхаад дуусахгүй юу. Биднийг тэжээж чадахаа байгаад яалт ч үгүй тараасан. Ингээд би “Алтайн бүргэдүүд”, “Есөн туг” клубийн тамирчин явсан. 1998 оны Бангкокын Азийн наадмын дараа “Алтайн бүргэдүүд”-ийг “Алтайн барс” болсных нь дараа эргэж очсон юм. Би гэр бүлтэй болоод, хадмынхаа хаяанд амьдардаг байлаа. “Алтайн барс” надад байр авч өгч байсан.

 

-Та замын зардал их хайдаг байсан уу?

 

-Ганц би биш, миний үеийнхэн бүгд ийм зовлонтой байсан. Зардлын мөнгө хайж тав, зургаа хоног бэлтгэл тасална. Сэтгэл санаа маш хэцүү. Зардал олдохгүй бол бэлтгэл дээр байгаад яах юм бэ. Зардал олдлоо гэхэд бэлтгэлгүй байвал бас яах вэ. Бид хүлээж хүлээж ойрхноор нь Красноярскийн тэмцээнд л явдаг байсан. Заримдаа Улаан-Үдэд тэмцээн болбол очно. Өөр тэмцээнд барагтай бол явдаггүй байсан шүү дээ. 1998 онд “Есөн туг” клубээс замын зардал гаргаж, бид Европ руу нэг явахдаа ойрхон ойрхон болсон хэд хэдэн тэмцээнд оролцсон. Тухайн үед бидэнд Болгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ныхан их тусалсан. Элчингийн байранд сар гаруй байрлаж, Болгар дахь монголчууд биднийг хоолонд дагуулж явдаг байлаа (инээв). Замын зардал хайж зовохгүй байна гэдэг тамирчин хүнд хамгийн хэрэгтэй зүйл байхгүй юу.

 

-Та О.Мөнхбат багшийнхаа тухай ярихгүй юу?

 

-Манай “Шонхор” клубийн бүх амжилт багштай минь салшгүй холбоотой. Багшийн маань энэ их хөдөлмөрийг үнэлээд гавьяат цолыг нь өгвөл өгөх цаг болсон. Багш маань их шийдэмгий, хэлсэндээ хүрдэг. Хааяа нэг бор дарс хүртчихдэг байсан. 2004 онд БТСУХ-нд ажиллаж байхдаа “Миний шавь Афины олимпоос медаль хүртэхгүй бол ажлаа өгнө” гэж хэлж байсан юм билээ. Ингээд намайг медальгүй ирэхэд ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа Лаост дасгалжуулагчаар ажиллаж байхдаа осолд ороод ирсэн.

 

Одоо группт байгаа. Нэг тамирчин дэлхийгээс медаль авахад багш нь гавьяат болдог. Гэтэл би дэлхийгээс хоёр медаль зүүчихээд байж байна. Төрүүлсэн шавь нараас нь А.Сүхбат улсын наадамд гурав түрүүлж, Б.Гантогтох гурав үзүүрлэж, хоёулаа гавьяат тамирчин болсон. Манай “Шонхор”-оос хамгийн бага амжилттай нь чөлөөт бөхөөр спортын мастер, үндэсний бөхөөр улсын начин цолтой. Ийм мундаг багш минь амжилтаа үнэлүүлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнээсээ болоод спорт руугаа орох жаахан дургүй байх шиг байгаа юм. Энэ хүний толгойд маш их юм байгаа шүү.

 

-Та нэгэн удаа “Багш маань одоо ч гэсэн намайг зоддог” гэж хэлж байсан?

 

-Хүн чинь багшдаа насан туршдаа зодуулж явна. Багш гэдэг хүн чинь төрүүлээгүй л болохоос аав, ээж байхгүй юу. Багш заримдаа хүн амьтны нүдэн дээр намайг дууддаг. Ирэхээр “Гэдсээ чангал. Нэг шанаадъя” гэдэг юм. Заримдаа суниалгадаг. Харин би сүүлийн үед “Ээ багшаа. 40 гарч байгаа хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэхээр инээгээд “Одоо ч миний хүү хөгширчихлөө” гэнэ. “Гэдсээ чангал” гэхээр нь “Би хүнд шарласан шүү дээ. Та намайг нэг амбаардчих” гэдэг юм (инээв).

 

-Гэр бүлдээ хэр цаг гаргаж байна вэ?

 

-Бас л зав зай болохгүй юм. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт гээд хүүхдүүдээ дагаж явна. Энэ бол миний ажил. Ажлын амжилт, үзүүлэлтийнхээ төлөө зүтгэхгүй бол болохгүй. Миний хань тамирчны зовлонг маш сайн ойлгодог. Манай шавь нарыг хүрээд ирэхэд нь сайхан хоол цай хийгээд өгчихдөг.

 

-Уучлаарай, нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй нь. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Л.Чинбатыг ажлаа өгсөнд харамсах хүн олон байна?

 

-Би Л.Чинбат захиралтай 2007 оноос хамтран ажилласан. Чинбаа захирал МЧБХ-ны ерөнхийлөгч болоод их зүйл хийсэн. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүн. Манай чөлөөт бөхөд их сэтгэл гаргасан даа. Чөлөөт бөхийн өсвөр үеийнхний тэмцээнд гурван өдөр сууж л байдаг. Ямар сайндаа “Гацуурт” группын ажилтнууд нь “Манай захирал хаана явна аа, танай холбоонд орсоноос хойш бидэнд харагдах нь багассан” хэмээн ярьж байхав дээ. Намайг хэвлэлд ярилцлага өгсний төлөө Л.Чинбат ерөнхийлөгчийг ажлаа өгсөн гэж чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр ярьж явна лээ. Хүмүүс “Дүү чинь телевизээр чиний талаар ярьж явна” гэж хэлсэн. Б.Батбаяр цагтаа миний хуурай дүү байсан. Ямар учраас энэ хүн хэвлэлээр миний талаар тийм зүйл ярих болов гэдэгт би хувьдаа гомдож байна. Гэвч түүний төрсөн ах Б.Болд нэгэн удаа ярихдаа “Д.Дагвадорж ерөнхийлөгч болсноор чөлөөт бөхийн холбоо сайжирсан. Бусад нь энерги муутай хүмүүс” гэж хэлсэн удаатай. Нарийн ярьвал холбооны буруутай үйл ажиллагаанаас болж хэдэн ивээн тэтгэгч, дэмжигч хөндийрсөн билээ. Цагтаа манай холбоонд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг 20 гаруй хүн байсан бол одоо тэр тоо цөөрч 5-6 хүн үлдсэн байна. Тэр хүмүүс холбоог орхисонд надаас болсон уу, холбооны буруутай үйл ажиллагаанаас болсон уу гэдэг нь ойлгомжтой асуудал шүү дээ.

 

Угтаа тэр ярилцлагыг сэтгүүлч буруу буулгачихсан юм билээ. Энэ тухайгаа ярилцлага өгсөн сонины эрхлэгчид хэлж, албан газрын тамга тэмдэг гаргуулж Л.Чинбат захиралд өгсөн. Би тэгж ярилцлага өгөөгүй гэдгээ олон нийтэд дэлгэхийг хүсээгүй юм. Л.Чинбат захиралд л дуулгасан.

 

-Л.Чинбат захирал юу гэж байна?

 

-“Нэгэнт гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй” гэж хэлнэ билээ. Чинбаа захирал гаргасан шийдвэртээ бат зогсдог, их зарчимтай хүн л дээ. Л.Чинбат ерөнхийлөгч ямар учраас холбоог орхисныг би мэдэхгүй. Б.Болд ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс болсон уу, миний өгсөн ярилцлаганаас болсон уу, мэдэхгүй. Зарим хүн “Танаас болж мундаг ивээн тэтгэгчээ алдчихлаа” гэж ярьж байна. Үнэхээр надаас болж том ивээн тэтгэгчээ алдсан гэж байгаа юм бол “эрэгтэйчүүдийн шигшээ багийг улсаас дэмжлэг үзүүлээд байхад илүү юм нэхэхээ боль” гэж ярьдгаа анхаармаар юм.

 

-Зарим ахмад тамирчин эрэгтэйчүүдийн шигшээ багийн амжилтыг илт үгүйсгэдэг?

 

-Өндөр амжилт үзүүлэхээр тэд “Одоо авах цаг болсон болоод энэ амжилт гарч байна” гэж ярьдаг. Өмнө нь ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн үр шимээр өндөр амжилт үзүүлж байна гээд байгаа. Үнэндээ засгаас өгсөн хэдэн төгрөгөөр дасгалжуулагчид хоёр идэхгүй, хоосон хоногүй явсны хүчинд өдий зэрэгтэй амжилт гаргасан. Энэ амжилтыг “бид л хийсэн” гэж ярьдаг нь надад таагүй санагддаг. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн гаргасан энэ амжилт бол Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Спортын анагаах ухааны төв, тамирчид, шигшээгийн дөрвөн багш дасгалжуулагчийн хичээл зүтгэл юм шүү.  Хэзээ амжилт хэрхэн сэргэсэн бэ гэвэл үзүүлэх баримт бий. 

 

-Ярилцсанд баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Д.ЖАВХЛАН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • yjka (202.9.41.91)
    ungursun boroonii hoinoos tsuv numurchee!!!!!!!!!!!!!
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    5 цаг 34 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    5 цаг 35 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    6 цаг 29 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    6 цаг 54 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    7 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 15 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    8 цаг 27 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    8 цаг 34 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    12 цаг 23 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    12 цаг 49 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 59 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    13 цаг 3 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    13 цаг 18 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    13 цаг 18 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    13 цаг 20 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    13 цаг 56 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК