зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5785 5786 5787 5788 5789 5790 5791
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
    2015 оны 9 сарын 23
    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
  • Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ
    2015 оны 9 сарын 23
    Н.Золзаяад цаазаар авах ял оноожээ
  • Бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа
    2015 оны 9 сарын 23
    Бүс нутгийн хотууд хамтарсан илгээлт гаргалаа
  • “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно
    2015 оны 9 сарын 23
    “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно
  • Миний мэдэх Л.Гансүх
    2015 оны 9 сарын 23
    Л.Гансүх дарга Ерөнхий сайдын ахлах зөвлөх болж, залуус бид түүний удирдлаганд баг болон ажилласан юм.
  • Л.Болд: Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн дарамт ирсэн
    2015 оны 9 сарын 23
    Гэтэл гэнэтхэн Засгийн газрын санал хураалт өгөх гэтэл дуудаад “Та ер нь энэ хэрэг дээр сэжигтэн болж байгаа шүү” гэсэн. Тэр үед дарамт надад ирсэн. Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн. Би тийм шийдвэр гаргаагүй. Кнопыг би тэдний хэлсний эсрэг дарсан.
  • О.Амгаланбаатар: Усны саван дээр зургаа байршуулсан маань баталгаа шүү
    2015 оны 9 сарын 23
    О.Амгаланбаатар:Усан дээр зургаа байршуулсан маань хариуцлагчийн баталгаа өгсөн явдал

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай тус аймгийн бүтээн байгуулалт хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.


    -Танай аймагт сүүлийн үед ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна?
    -1000 айлын орон сууцны бүтээн байгууллалтыг онцолмоор байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1000 айлын хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ч 3500 айлын орон сууц, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн дэд бүтэц шийдэгдэж байгаа юм.
    Хамгийн гол нь Говь-Алтай аймагт өмнө нь хийгдэж байгаагүй хэрэглээний халуун устай орон сууцны асуудал шийдэгдэж байна. Учир нь манай аймагт өмнө нь баригдсан бүх байрнууд зөвхөн хүйтэн устай байсан. Гэтэл одоо баригдах орон сууцнууд маань халуун, хүйтэн ус нь шийдэгдсэн байгаа.

    Үндсэндээ сүүлийн долоон сарын хугацаанд дэд бүтцийн ажил дуусч байна. Өнөө, маргаашгүй автомашины зам болон явган хүний, дугуйн зам ашиглалтанд хүлээгээд авчихвал дэд бүтцийн ажил эцсийн байдлаар дуусна гэж ойлгож болно.
    Манай аймгийн төв Алтай хот ерөнхийдөө 4500 өрхтэй. Бидний хийж буй 3.8 км хатуу хучилттай зам, явган болон дугуйн зам томоохон бүтээн байгуулалтад орно.
    Цаашлаад 1.8 км газар доорх инженерийн шугам сүлжээний төлөвлөлт хийгдэж байна.

    -Танай аймагт шинээр хорих анги баригдаж байна. Баригдах баригдахдаа бүр аймгийн төвдөө баригдаж байгаа нь гайхшрал төрүүлээд байна л даа?
    -Энэхүү хорих анги улсын төсвөөр дэлхийн стандартын дагуу баригдаж байгаа. Энэ онд ашиглалтанд орно. Ер нь хөгжил ихтэй орнууд хотынхоо төвд шорон байгуулдаг жишиг бий. Учир нь хоригдож буй хүмүүсийн хувьд шоронгийнхоо цонхоор хараад энэ сайхан нутагтаа асуудал үүсгэлгүйгээр сайхан амьдрах юмсан гэж боддог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
    Хол, ойроос шалтгаалж аюулгүй байдал өөрчлөгдөхгүй. Гол нь нийгмээр тусгаарлагдахгүй байж, эрүүл нийгэмд аж төрөх хүсэл тэмүүлэл бий болгохын тулд хорих ангийг хотын төвдөө шийдэж өгдөг.

    -Алтайчуудын хувьд аймгийн төв нь Есөн булаг гэх энэхүү газарт нүүж ирсэнээс хойш 70 жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадаагүй байж байгаад саяхнаас шийдсэн гэдэг. Энэ талаар?
    -Шийдэж чадаагүй хэд хэдэн асуудал байсны хамгийн чухал нь усны асуудал байсан. Усны асуудлыг шийдэх оролдлогыг үе үеийн удирдлагууд хийж байсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн. Тухайлбал, 1960-1980 онд гурван удаа улс төрийн товчоо усны асуудлыг хэрхэн шийдэх талаар хуралдаж байсан. Хуралдааны эцсийн шийдвэрээр Алтай хотыг нүүлгэхээс өөр арга замгүй гэх шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 1996 онд Засгийн газар хуралдаад Говь-Алтайн усны асуудлыг шийдэхээс өөр замгүй юм байна, гэхдээ гарц алга гэсэн байдаг. Гэхдээ өнөөдөр бид, ганцхан жилийн хугацаанд усны асуудлыг шийдэж чадлаа. Усны асуудлыг шийдэхдээ маш энгийн бөгөөд хялбарханаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, ердөө л 1.4 тэрбум төгрөгөөр шийдсэн.

    -Иргэд усаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
    -50 км-т усны үйлдвэрээ бариад усаа цэвэршүүлж, стандартад нийцүүлж 20 л-ийн усны саванд савлаад аймгийн төвийнхөндөө түгээчихэж байгаа юм.
    20 л ус 500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Улаанбаатар төдийгүй бусад хөдөө орон нутагт 0.5 л ус 500 төгрөг байдаг. Гэтэл өнөөдөр 20 литрийн савлагаатай усыг 500 төгрөгөөр ууж байна гэдэг маш боломжийн хямд байгаа юм.
    Ингэснээр нэг өрх жилд дунджаар 90 мянган төгрөгөөр ус худалдаж авах тооцоо гарсан. Бүтэн жилийн турш 90 мянган төгрөгийг өрх гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө усанд зарцуулна гэдэг бага мөнгө гэж бид бүхэн тооцож байгаа.

    -Усны асуудлаа шийдэж чадаагүй байхад өвчлөлөөс эхлээд маш их асуудал гарч байсан гэсэн. Энэ талаар?
    -Өнгөрсөн удаад хэрэглэж байсан харзадын усны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан. Бүр энэ усыг хэрэглэхийг хориглосон шийдвэр удаа дараа гарч байлаа. Цаашлаад энэхүү усыг хэрэглэснээр хорт хавдар, ходоод гэдэсний өвчлөлийн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байсан. Харин усны асуудлыг шийдсэнээр жил бүрийн нас баралт 11 хувиар, ходоод, элэг, цөсний өвчлөл 30 хүртэлх хувиар буурна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид энэхүү судалгаа биелэлээ олно гэсэн итгэлтэй байгаа.

    -Ус гэснээс усны саван дээр зургаа гаргасан явдал чин олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Энэ дээр тайлбар хийхгүй юу?
    -Ер нь Монгол Улсад хариуцагч гэж зүйл байхаа больчихсон. Өөрөөр хэлбэл, энэ устай холбоотой ямар нэгэн асуудал гарвал үүнийг хариуцагч нь би юм аа гэх баталгаа өгдөггүй. Тэгвэл би энэхүү усанд баталгаа болсон.
    Хоёрдугаарт, рекламны орон зай байгаа гэдгийг таниулсан. Үүн дээр аж ахуй нэгж маань рекламаа тавьбал Говь-Алтай аймгийн 4500 өрхөд өдөр бүр очиж чадах реклам шүү гэдгийг аж ахуй нэгжүүдэд өгсөн байгаа юм.
    Өнөөдөр л гэхэд ЖИ МОБАЙЛ компани рекламаа байршуулчихсан байна. Цаашлаад аж ахуй нэгжүүд хөлс мөнгөө тохироод рекламаа тавия гэсэн саналаа тавьж байгаа юм билээ. Ийм саналаар би өөрийнхөө зургийг тавьсан. Говь-Алтайг мэдэхгүй хүмүүс Говь-Алтайчууд 70 жилийн хугацаанд шийдээгүй асуудлаа шийдсэн гэдгийг ойлгохгүй шүү дээ. Энэ байдлаас болж буруу зөрүү мэдээлэл их гарсан.


    -Танай аймаг ирээдүй хойч үе болсон хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлууд юу хийж байна. Төлөвлөгөөт ажлынхаа талаар?
    -“Хот айл” нэртэй хүүхдийн хөдөлмөр зусланг ажлуулсан. Энэхүү ажлыг Монголын хүүхдийн байгууллага, зуслангийн холбоо зэрэг газрууд хамгийн шилдэг санаа гэж дүгнэсэн.
    Энэхүү хүүхдийн хөдөлмөр зусланг бүх /17/ сумдадаа зэрэг ажлуулсан. Хамгийн гол нь эл зусланд амарсан хүүхдүүд монгол зан заншил уламжлалыг анхан шатны хэмжээнд эзэмшиж сурч байгаа.
    Тухайлбал, тараг бүрэх, хонь мал хариулах арга барил, монголчуудын зан заншил зэргээс суралцаж байна. Цаашлаад удам угсаа, нутаг орных нь бахарлыг хүүхдүүдэд бий болгох юм.

    -Зуслангийн хувьд төлбөртэй юу?
    -Ямар ч төлбөр мөнгөгүй. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ төслийг хийж байгаа нь давуу талтай юм. Хүүхдүүдэд зөвхөн дээлтэй ир гэдэг шаардлагыг тавьж байгаа.

    -Алтай хотын хувьд энэ жил хэчнээн төгрөгний бүтээн байгуулалт хийгээд байгаа вэ?
    -2014-2015 онд 80 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт хийсэн. Түүхэн 70 жилийнхээ хугацаанд 15 км хатуу хучилттай автомашины зам, 1.5 км явган хүний зам, 20 км газар доорх инженерийн шугамын дэд бүтцийг шийдэж чадсан. Сүүлийн нэг жилийн хувьд 15 км автомашины зам, 11 км явган хүний замыг мөн аймгийн төв маань 1000 гаруй км автомашины зогсоолтой байсныг 11 мянга болгож нэмэгдүүлсэн. Ингэхээр өнгөрсөн 70 жилтэй харьцуулахад тэрний 50 хувийн ажлыг ганцхан жилийн дотор хийсэн гэсэн үг.

    -Бүтээн байгуулалтыг ер нь төсвийн мөнгөөр л хийж байгаа юу?
    -Зөвхөн төсвийн мөнгөнд тулгуурлаж хийгээгүй. Аймгийн бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад нутаг орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг уриалж хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг уриалж, хамтран ажиллаж бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжээ сайжруулдаг.

    Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгчид автомашины зогсоол хийсэн. Бизнес эрхлэгчид маань харилцан ойлгож аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулснаараа нэг ч төгрөг аваагүй. Аймгийн төв гэлтгүй бусад сумдууддаа ч нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн.

    -Цэцэрлэг, сургуулийн хувьд хүрэлцээ хэр вэ?

    -Говь-Алтай аймгийн хувьд гурван сумдад 100 хүүхдийн цэцэрлэг бариулж, энэ жил ашиглалтанд хүлээж авах гэж байна. Аймгаасаа 30 хувийн хөрөнгө гаргаж, үлдэх хөрөнгийг нь концессийн гэрээгээр хийлгэх замаар цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа.

    Гурван суманд цэцэрлэг зэрэг ашиглалтанд оруулах явдал бусад аймгуудад байхгүй байх. Мөн төсөл хөтөлбөрүүдэд хандаж хоёр цэцэрлэг засварт орж, хүүхдүүдийн хүмүүжих нөхцөл сайжирсан.

    -Эрчим хүчид холбогдоогүй сум байгаа юу?
    -Монгол Улсын хэмжээгээр төвийн эрчим хүчид холбогдоогүй гурван сум байсны хоёр нь манай аймагт байсан. Тэгвэл энэ жилээс тэдгээр сумдаа төвийн эрчим хүчид холбож чадсан. Хамгийн гол нь төсвөө зөв хуваарилж аль болох бага зардлаар хүмүүсийн хүсэн хүлээсэн хэрэгтэй зүйлийг хийе гэж зорьсондоо энэ бүхнийг хийж чадсан гэж бид бүхэн харж байгаа.

    Төсөв хүндрэлтэй байгаа. Гэхдээ төсөв хүндэрлээ гээд бид зүгээр суусангүй. Орж ирэх ёстой орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө 80 хувьтай явж байгаа. Гэхдээ бага мөнгөөр их ажил хийж болдог. Хамгийн гол нь зөв менежмент, арга барилаар ажиллавал болдог юм аа гэдгийг л манай аймгийнхан харуулж чадсан.

    -Танай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?
    -Манай аймаг Монголын 21 аймгаас 100 хувийн зунтай байсан. Энэ жилийн хувьд бусад аймагт байгаагүй дэлгэр сайхан зун болсон. Малчдын хувьд зун сайхан болсон учир зуд гайгүй байх гэж дүгнэж байгаа. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл бол хангагдсан.

    -Аймгийн хэмжээнд иргэдийн ахуй амьдрал, амжиргааны түвшин хэр вэ?
    -Ажилгүйдэл ихтэй байгаа. Ажилгүйдлийн түвшинг бууруулах тал дээр бид төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Анх удаа орон нутгийн хөгжлийн сан дээр 200 гаруй сая төгрөг тавиад ажлын байр нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна.
    Манай аймгийн хувьд ядуурал, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэлээн байдаг. Энэ хүмүүсийг аль аль талаас нь дэмжиж ажилладаг.
    Д.Ундрах /24tsag.mn/

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай тус аймгийн бүтээн байгуулалт хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • 24 Баримт: Б.Мөнгөнтуяа бүтэн жилийн хэргийг хагас цагийн дотор хэдхэн үгэнд багтаан ойлгуулж чадлаа
    2015 оны 9 сарын 23
    Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдрийн турш болж даваа гарагт шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.
  • Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан байна
    2015 оны 9 сарын 23
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
  • Ордуудын зурхай: Ихрүүд бодлоготой хөдөлвөл амжилт олно
    2015 оны 9 сарын 23
    Бодлоготой хөдөлбөл амжилт олно.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах санал шүүмжлэлд оролцоно
    2015 оны 9 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох болжээ.
  • Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав
    2015 оны 9 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
  • Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч, хариуг нь цахимаар өгдөг боллоо
    2015 оны 9 сарын 22
    Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оныг “Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж,чанарыг сайжруулах” жил болгон зарласан . Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг ард иргэддээ хүргэхээр зориж байна.
  • Дүүргийн удирдлага өсвөрийн баг, тамирчдаа хүлээн авч уулзлаа
    2015 оны 9 сарын 22
    Хүүхдийн спортын V их наадам энэ сарын 12-19 ний өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Бүтэн найман өдрийн турш спортын 17 төрөлд 147 багц медалийн төлөө ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнд Сүхбаатар дүүргээс оролцсон өсвөрийн тамирчид 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан бахархам амжилт үзүүлсэн.
  • Сөүл хотын дарга Пак Вонсүн Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа
    2015 оны 9 сарын 22
    Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.
  • Бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завджээ
    2015 оны 9 сарын 22
    Буянт-Ухаа боомтоор манай улсын иргэн бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завджээ.
  • Равсал панз гэж хэн бэ?
    2015 оны 9 сарын 22
    Уулын чулууг өргөж авчраад тавьчихдаг гүндүүгүй монгол эр мөн монгол бөхийн ёс жудгийн тухай өгүүлэх “Гарьд магнай” киноноос үлдсэн бяцхан дурсамж сэтгэлд тод үлдсэн.
  • Иргэдийн санал хүсэлтийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэв
    2015 оны 9 сарын 22
    Иргэдийн санал хүсэлтийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэв
  • ”Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт боллоо
    2015 оны 9 сарын 22
    Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
  • ХУД-ийн хороодод явуулын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна
    2015 оны 9 сарын 22
    Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээг угтан тус дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

5785 5786 5787 5788 5789 5790 5791
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 14 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 26 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 9 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 9 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 9 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 9 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК