Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5786 5787 5788 5789 5790 5791 5792
  • Сэлэнгэд прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ
    2015 оны 11 сарын 10
    Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолдсон ноцтой хэрэг гарчээ. Осол энэ сарын 8-нд буюу өнгөрсөн ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.

    Харин цагдаагийн долоон албан хаагч ямар нэгэн гэмтэл аваагүй бол прокурор Г-ийн хамарны яс, нүдний ухархайн яс хугарч хүнд гэмтсэн аж. Тиймээс прокурор Г-г өчигдөр яаралтай түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д хүргэжээ. Харин өнөөдөр ШШҮХ-ээс томилогдсон шинжээч эмч гэмтлийн зэргийн талаар дүгнэлт гаргахаар болсон байна.

    Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин мөрдөн байцаалтын явцад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга н.Энхбаяр хэргийг нуун дарагдуулж, дотооддоо чимээгүй шалгаад өнгөрөх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тиймээс хуулийн байгууллагынхан энэхүү хэрэгт анхаарал хандуулж, ослын шалтгааныг үнэн зөв тогтоох болов уу. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
  • Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгожээ
    2015 оны 11 сарын 10
    Нийтлэлч Баабар гуай хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлжээ. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан өөрсдийн твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тодруулбал, ”Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэсэн байна. Мөн Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ Баабар гуайн хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгосон гэх баримтыг олон нийтэд үзүүлсэн юм.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
    2015 оны 11 сарын 10
    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
  • М.Батчимэг гишүүний зөвлөх З.Пагмажавын гомдлыг хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 10
    УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.

    З.Пагмажав өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

    З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
  • Д.Сугарын хүү өршөөлд хамрагдаж чадаагүй ч, хар тамхины зарим хэрэгтнүүд өршөөгдлөө
    2015 оны 11 сарын 10
    Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.
    Мөн хар тамхины хэргийн зарим зүйлчлэл өршөөлд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 192.3 / Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах/, , 196 дугаар зүйл заалтууд /Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах/ өршөөлийн хуульд үл хамаарч байгаа ч бусад зүйлчлэл Өршөөлийн хуулиас гадуур үлдэж байгаа юм.
    Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм. Ингэснээр манай улс Үндсэн хууль , нэгдэн орсон олон улсын конвенциудаа ч зөрчиж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
    Ингээд хар тамхины хэргээр шалгагдаж байсан хийгээд ял авсан этгээдүүдээс хэн нь суллагдаж, хэн нь өршөөлд хамрагдаж чадаагүй вэ?
    Д.Сугарын хүү С.Цогт Өршөөлийн хуульд хамрагдаагүй ч ялын хугацаа дуусах дөхөж байна
    Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган ялласан байдаг. Тэгвэл тэднийг ялласан зүйл ангиас Эрүүгийн хуулийн 192.3-ийг Өршөөлийн хуульд хамруулаагүй учир тэд өршөөлд хамрагдахгүй аж.
    Гэвч С.Цог нар өнгөрсөн жил шүүхээр орж ял авсан ч шалгагдсан хугацаа цөөнгүй. Тэгэхээр 2 жилийн ял авсан түүний суллагдах хугацаа ойртсон гэсэн үг юм.


    “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, М.Бадрах нар Өршөөлд хамрагдаж ял хасууллаа
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг өнгөрөгч долоо хоногт хянан хэлэлцсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэсэн байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Манлайжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангиад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Улсын Дээд шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
    Баавар Өршөөлд хамрагдаж суллагдсан ч хар тамхины хэрэгт холбогдоогүй
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ш.Батбаярыг хар тамхины хэрэгт холбогдоод суллагдсан мэтээр мэдээлэл гарч, олон нийтийн зүгээс ч тийм бодолтой байгаа нь илэрхий. Тэгвэл Ш.Батбаяр буюу Баваарын хувьд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял авсан юм.
    Харин үүнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн юм.






    Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.




  • 24 баримт: Эгийн голын УЦС монголыг ОХУ-аас хараат бус байдалтай болгоно
    2015 оны 11 сарын 10
    Төслийн нийт өртөг нь 827 сая ам доллар байх энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
    2015 оны 11 сарын 10
    Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.
  • Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна
    2015 оны 11 сарын 10
    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 1-3 градус дулаан байна.
  • Хойд Солонгосын элчин сайдын яамны байранд хулгай оржээ
    2015 оны 11 сарын 09
    Монгол Улс дахь БНАСУ буюу Хойд Солонгосын элчин сайдын яамны байранд хулгай оржээ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт баталжээ
    2015 оны 11 сарын 09
    Хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох явдал их байдаг.
  • Анхан шатны шүүхээс хууль сурталчлах өдөрлөг хийнэ
    2015 оны 11 сарын 09
    Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг сэдэвт иргэдтэй уулзах уулзалт, хууль сурталчлах өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх уг өдөрлөгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг харьяа дүүргийнхээ иргэний танхимд ирэхийг уриалж байгаа аж.
  • О.Дашбалбар агсны нэрэмжит наадам 5 дахь жилдээ болов
    2015 оны 11 сарын 09
    Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадмыг энэ жил тав дахь удаагаа амжилттай боллоо.
  • Хятадад цасанд боогдсон монгол иргэд эх орондоо ирлээ
    2015 оны 11 сарын 09
    БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан билээ.
  • Өршөөлд хамаарахгүй ялтны хувийн хэрэг, материалыг явуулжээ
    2015 оны 11 сарын 09
    Увс аймгийн прокурорын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хорих, баривчлах ялаар шийтгүүлсэн 25 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 23 ялтныг өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах санал гаргаж ирүүлсэний дагуу ялтнуудын хувийн хэргийг прокуророос хянаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 14 ялтны эдлээгүй үлдсэн ял шийтгэлийг өршөөн хэлтрүүүлэх, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 9 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасуулахаар тус тус прокурорын тогтоол үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

    Харин өршөөлд хамаарахгүй 2 ялтны хувийн хэрэг материалыг албан бичгээр буцаан хариуцлага алдсан тоо бүртгэгчид арга хэмжээ тооцуулсан байна.

    Тус прокурорын газраас өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нийт ялтнуудыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд цуглуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар болон дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хяналтын прокурор Б.Баярмагнай нар яриа таниулга хийж ажилласан байна.
  • Мьянмарын сонгуульд Аун Сан Су Чи ялалт байгууллаа
    2015 оны 11 сарын 09
    Мьянмарын сонгуульд Аун Сан Су Чи ялалт байгууллаа
  • ”Энэ бол би” үзэсгэлэнг хориод мянган иргэн үзэж, сонирхжээ
    2015 оны 11 сарын 09
    ”Энэ бол би” үзэсгэлэнг хориод мянган иргэн үзэж, сонирхжээ
  • Саажилттай хүүхдүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхов
    2015 оны 11 сарын 09
    УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.09/ Үндэсний өгөх өдөрт зориулсан тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.



    Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.











    Улсын Их Хурлын дарга З.Энхболд залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсны зэрэгцээ С.Намуунцэцэг, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гардуулав. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр сэргээн засах эмчилгээний зориулалттай ”Spider cage” буюу ”Аалзны тор” төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян явагдаж байгаа талаар “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.



    Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Энэ бол би” үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хаалтын ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцсон юм.





    Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • ХҮН шатахууны үнэ буулгахыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 09
    Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр шатахууны онцгой албан татварыг нэмэх тухай асуудал иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс онцгой албан татварыг нэмэх юм бол шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Гэвч дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ хоёр дахин буурсан. Дээрээс нь шатахууны импортлогч компаниуд шатахууны татвар нэмбэл үнээ нэмнэ гэдгээ зарлачихсан.

    Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй МАН-ын гишүүд шатахууны үнийг буулгахыг шаардаад удаж байна. Тэгвэл МАН-ын шатахууны үнийг хямдруулах бодлогыг ХҮН намынхан дэмжиж байгаа аж.

    Тодруулбал тус намын УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч О.Алтангэрэл “Хямралтай энэ бэрх үед С.Бямбацогтын шатахууны үнийн талаарх тэмцлийг дэмжмээр юм байгаамдаа. Бидэнд шууд мэдрэгдэх ажил шүүдээ уг нь” гэж жиргэлээ.
  • Сонгуулийн хуульд ийм өөрчлөлтүүд орно
    2015 оны 11 сарын 09
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийлээ.
    С.Одонтуяа:
    АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ.
    Тэрбээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд өргөн барьсантай холбоотойгоор энэ асуудлыг хэлэлцлээ.
    Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон А.Бакей нарын гишүүдийн санаалчилсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцлээ.
    Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан хэдий ч энэ хуулийн төслийг одоо хэрэглэх нь тохиромжгүй байгаа. Тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Энэ хуульд УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан.
    1945 оны аравдугаар сарын 20-нд анх Монгол Улсын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталж байсан. Одоогийн шинэ хуулиар 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ард нийтийн санал асуулгыг явуулах зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу эс оруулах уу гэдгээ нийт ард түмнээсээ асууж шийдье гэсэн байгаа.
    Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг “Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасны дагуу Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой асуудал дээр ажилласан. Энэ асуудлыг АН-ын бүлэг хэлэлцээд Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ Ард нийтээс санал асуух нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зүйлийг гишүүд онцолсон. 25 жил Засаглалын тогтворгүй байдал бий болсонд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм. Мөн дүүргийг сумтай адилтгаж үзэж байгаа нь өнөөгийн хорооны иргэдийн тоо нэг сумын иргэдээс ч хоёр гурав дахин их байгаа учраас энэ асуудалд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн зарчмын гол гол зүйлүүдийг хэлэлцсэн байгаа.
    А.Бакей: “УИХ-ын даргын захирамжаар УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөллүүд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад багагүй хугацаанд ажилласан. Ингээд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг чадвал маргаашнаас хэлэлцэж эхэлнэ. Ээлжит сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа бага байгаа. Гурван ч хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа. Энэ гурван хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх эсэхийг маргаашнаас хэлэлцэнэ” гэлээ.
    Тэрээр Сонгуулийн хуульд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар дурдсан юм. Тухайлбал,
    -Тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүн дотор 48 нь мажоратор, нэг мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан байгаа.
    -Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой.
    -УИХ-ын сонгуулийг, Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна.
    -Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автомажсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй,
    -Сонгуулийн зарим хэсэг дээр нөхөн сонгууль, дахин сонгууль явах шаардлага гардаг. Цаг хугацааны хувьд хуулинд тодорхой зааж өгөөгүй байсан учраас маргаан үүсдэг байсан. Энэ хуулиар дахин болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг хоёр удаа зохин байгуулья. Эхнийхийг нь зургадугаар сарын сүүлчийн бүтэн сайн өдөр. Хоёр дахийг нь 10 дугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар зохин байгуулахаар нэмж оруулсан.
    -Шинээр байгуулагдаж байгаа нам эвслийн хувьд санал авах өдрөөс 180-аас дээшгүй хоногийн өмнө улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой.
    -Сонгуулийн хэсгийн хороог Сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж гэж өөрчилнө. Энэ нэгж нь сум дүүргийн сонгуулийн хороонд харьяалагдаж ажиллана. Ахлах зохион байгуулагч болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
    -Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй.
    -Сонгуулийн компанит ажлын зардлыг аль болох хамгийн бага зардлын түвшинд зохион байгуулах асуудлыг хуульчилна.
    -Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг болиулаад Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой гэж үзэж байна.
    -Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож байна. Иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байж болно.
    -Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны хувьд улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн сурталчилгаа тэнцвэртэй ёстой гэж үзэж байгаа.
  • Ардчиллын төлөөх үндэсний сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    2015 оны 11 сарын 09
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ҮНДЭСНИЙ САНГИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЛҮИЗА ГРИВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
    2015-11-09 16:25:19

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзаж, ардчилал, авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо.
    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Би тантай 1994 онд анх уулзаж, Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар ярилцаж байсан. Харин өнөөдөр уулзаж байгаадаа таатай байна. Түүнээс хойш Улаанбаатар хот маань нилээн өөрчлөгдсөн байгааг та харж байгаа байх. Монгол Улсын хувьд ардчилал бага зэрэг нэр хүндээ алдаж, зохих зорилгоосоо гажсан зүйл бий. Тиймээс би Хотын Захирагчийн хувьд үүнийг зөв гольдролд оруулж, засаглалын сайжруулахад өнгөрсөн хугацаанд багагүй суурь өөрчлөлтийг хийлээ. Одоо бидний хийхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол төрийн үйлчилгээний супермаркет гэдгийг хот байгуулж байгаа юм. Энэ нь иргэд дэлгүүрт ороод мөнгөө төлөөд бараа худалдаж авдаг шиг төрийн үйлчилгээг нэг дороос хугацаа алдалгүй, чирэгдэлгүй авах боломжийг олгоно. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулах бөгөөд цаашид Мишээл экспо, Содон хороололд байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйлчилгээ нь засаг захиргааны мөн чанарын томоохон өөрчлөлт болж байгаа юм” гэлээ.
    Хатагтай Лүиза Гриви “Улаанбаатар хот авлигагүй хот байхын төлөө цаашдаа тууштай явах уу?. Сонгууль болж удирдлагууд солигдоход энэ бодлогоо баримтлана гэх баталгаа бий” эсэхийг тодруулахад, Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ИТХ-аар “Авлигагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийг баталсан. Тиймээс энэ бол урт хугацаанд хэрэгжих бодлогын хөтөлбөр. Тиймээс үүнд санаа зовох зүйлгүй” гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, авлигын эсрэг ажлын хүрээнд Ардчиллын төлөөх үндэсний сангийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах саналтай байгаа талаар асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төрийн үйлчилгээний супермаркетыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэнд ажиллах мэргэжилтнүүдэд арга зүйн туслалцаа хэрэгтэй байна. Мөн тэдэнд өгөх сургалтыг албан тушаалтнууддаа ч өгмөөр байгаа юм. Тиймээс бидний хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гриви “Бидний зүгээс энэ тал дээр туслалцаа үзүүлэх боломж бас туршлага бий. Төрийн үйлчилгээг дэлгүүрт үйлчлүүлж байгаа шиг иргэд авна маш сонирхолтой санагдаж байна” гэсэн юм. Тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа нийслэлийн төрийн үйлчилгээний супермаркетын бэлтгэл ажилтай танилцана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5786 5787 5788 5789 5790 5791 5792
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    17 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    47 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээнийг 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    48 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    1 цаг 24 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    1 цаг 35 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 2 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    2 цаг 16 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    2 цаг 26 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    2 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    2 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 17 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    3 цаг 20 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    3 цаг 39 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    4 цаг 1 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    18 цаг 39 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    18 цаг 47 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    20 цаг 29 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    22 цаг 11 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    23 цаг 48 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК