-
2015 оны 11 сарын 09
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
-
2015 оны 11 сарын 09
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан юм. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.
2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2 789 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар Улаанбаатар хотод 333.4 мянган өрхийн 1.267.0 мянган иргэн байнга оршин сууж байгаагаас гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэдийн тоо нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тус тус эзэлж байна гэсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй, 22.1 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн, 6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм байна. “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсанаар эдгээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа хэлбэрийн донтох эмгэгээс эмчлэн эрүүлжүүлэх, эргэх холбоо тогтоож, нийгмийн харилцаанд оролцуулахад чигэлсэн шат дараатай ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийг 2015-2020 онд 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үр дүнд нийгмийн хамгааллын мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аль болох олноор хамруулж, үйлчилгээ авсан иргэн болон хувь хүн, байгууллагын эргэх холбоо бий болж, олон нийтийн эерэг хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хөтөлбөр хэрэгжих механизм бий болж, 2020 оноос төрийн бус байгууллага, иргэд үйлчилгээг үргэлжлүүлэх боломжтой болох төдийгүй үйлчилгээ авсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчныг нэмэгдүүлэх боломж дээшилих юм байна. Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол 30-аас доошгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдэж, амьдралын чанараа дээшлүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байна гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
-
2015 оны 11 сарын 09
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна.
-
2015 оны 11 сарын 09
Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ
-
2015 оны 11 сарын 09
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар ирүүлэх, рекламны самбар, хайс хашлагын үлдэгдэл ёзоор төмрүүдийг аюулгүй болгон тасдаж авах, үүссэн нүхийг бөглөж, нөхөн сэргээх арга хэмжээг авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэрийг Эрүүл мэнд спортын сайд суудалд зүтгүүлэхээр намын нөхөд нь санал нэгтэй дэмжжээ.
-
2015 оны 11 сарын 09
Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа.
Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-2-р хичээлийн байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн 9 дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Цаг нь болж чи минь тэнгэрийн орон бурхныхаа ивээлд багтахуйд чамайгаан би амьд бурхан байснийг бусдад хэлж өгнө өө.
-
2015 оны 11 сарын 09
Ч.Сайханбилэг ”гэртээ харих” уу
-
2015 оны 11 сарын 09
Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт баривчилжээ.
Б.Одхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байжээ. Тодруулбал, зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Хамгийн сүүлд нэгэн захиалагчийн хүсэлтээр томоохон компанийн захирлыг далайлган сүрдүүлж, мөнгө нэхсэний улмаас хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус хэлтсийнхэн түүнийг хоёр сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулж баримтжуулсны дүнд улсын начин Б.Одхүүг далайлган сүрдүүлэх ажил хийдэг байсныг тогтоожээ.
Дашрамд дуулгахад, Улсын начин Б.Одхүү нь өмнө нь зодооны хэрэгт холбогдон ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан удаатай.
-
2015 оны 11 сарын 09
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т энэ сарын 7-ны бямба гарагт өглөөний 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна
-
2015 оны 11 сарын 09
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
More Sharing ServicesShare
|
Share on facebook
Share on myspace
Share on google
Share on twitter
Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ
42 минутын өмнө
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, ”Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчлан саатуулсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар тэднийг сэжиглэн шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ хэрэгт өөр сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.
-
2015 оны 11 сарын 09
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох стандартыг хэрэгжүүлэх заавар MNS OHSAS 18002 үндэсний стандарт батлуулсантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
-
2015 оны 11 сарын 09
Харин дахин боловсруулах бүтээгдэхүүн нийлүүлдэг, тэдгээрээр баялаг бүтээдэг эдгээр үйлдвэрүүдэд нэгэн нийтлэг тулгамдсан асуудал байгаа юм.
-
2015 оны 11 сарын 09
Эд нарыг ерөнхийд нь “хамгийн, хамгийн” юмтай мөрөөдлийн баг гэх байна. Ингэхэд АН-д олон мянган өндөр боловсролтой, эрдэмтэй, төлөв төвшин, мэдлэгтэй бүх шатны хүмүүс бий. Харин тэд ичих булчирхай, эрээлэх цээрлэх ёс зүйтэйдээ энэ фракцид ороогүй байх. Харин эд нар “Номхон далайн дээрэмчид” шиг “арал дээр булсан алтаа” хуваахдаа ямар хурдан сарних бол.
-
2015 оны 11 сарын 09
О.Цолмонгийн хүн гэх Г.Шийлэгдамбын тухай 24 баримт
Өнгөрсөн долоо хоногт баривчлагдаж, багагүй асуудалд унаад буй ЭМС-ын яамны сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрээр 1997 онд буюу анх МАХН-д элсчээ. Эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож буй юм.
2. Г.Шийлэгдамба 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутгийнхантай элэгтэй байдаг нэгэн.
3. Нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном бичсэн.
4. Тэрээр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Харин энэ жил ЭМС-ын яамны сайд ажиллаж байгаад өдгөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй.
5. Г.Шийлэгдамба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах үедаа 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосон нь үе, үеийн сайд нараас хамгийн олон нь гэлцдэг.
6. Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээнээс АТГ-т Г.Шийлэгдамбыг шалгуулахаар өгсөн байдаг. Харин АТГ тэдний өргөдлийг хүлээж авсан гэх ч хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл өнөөг хүртэл байхгүй байдаг.
7. Түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг ч хуулийнхан үүнийг нь шалгаж, батлаагүй.
8. 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөж байв.
9. Сайдын ажлаа өгөөд тэрээр Австрали улсын ”Melbourne” хот дахь ”Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалсан.
10. Харин эргээд ирэхэд нь анх элсэж байсан МАХН нь хоёр хуваагдсан байсан ч Н.Энхбаярыг дагасан.
11. Үүнийгээ тайлбарлахдаа, “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм.Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” гэдэг.
12. Өвөрхангай аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байв.
13. Г.Шийлэгдамба гэр бүлийн тухай мэдээллээ нууцалдаг улс төрчдийн нэг.
14. 2008 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй.
15. Энэ үеэр “Д.Лүндээжанцан 16 жил УИХ-д сонгогдлоо одоо болно. Бид залуу үе гарч ирэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан билээ.
17. Мөн 2012 оны сонгуульд МАХН-ыг төлөөлж нэр дэвшээд дахин өвдөг шороодсон юм.
18. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө “Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэж ярилцлага өгч байжээ.
19. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалын ажлыг авсан.
20. Гэхдээ МАХН-ын зарим гишүүд түүнийг энэ ажлаа Н.Удвалаас сайн хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг.
21. Г.Шийлэгдамбыг улс төрд Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хүн гэж явах нь их.
22. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх үү? гэсэн хүлээлт байгаа энэ үед тэрээр МАН-ын 92 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг МАН-ын генсек Г.Занданшатартай зэрэгцэн сууж үзсэн. Энэ нь хоёр нам хамтарч магадгүй гэсэн таамгийг хүмүүст улам лавшруулж байв.
23. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал дээр Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъяан ажлаа өгөх өргөдлөө өгсөн ч тэрээр би хариуцах хүн нь биш гээд аваагүй юм. Тэгвэл өнөөдөр Э.Эрдэнэжамьяан Г.Шийлэгдамбыг хэзээ ч авлига авах хүн биш, улс төрийн явуулга, хэлсдүүлэлт хэмээн ярьж явна.
24. Тэрбээр өдгөө Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа төдийгүй хэд, хэдэн хүний хамт шалгагдаж байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар авлига авч байхад нь газар дээр нь барьсан гэх ч тэрбээр өөрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө найзынхаа өгсөн мөнгийг хувийн зориулалтаар ашиглах гэж байсан гэдгээ дурьдаад байгаа билээ.
-
2015 оны 11 сарын 09
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
-
2015 оны 11 сарын 09
Манийг Сосорбарам гэдэг. Би усны мэргэжилтэй. Би усны талаар акценттай халх аялгуугаар ярьж, Дамдинсүрэнгийн Үсгийн Дүрмээр хааяа бичиж кайф авах юмуу гоморхлоо тайлдаг.