-
2015 оны 11 сарын 09
С.Бямбацогт:
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиуд, Халх голд чөлөөт бүс байгуулах 77-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ.
Тус бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа аж. Харин УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа амьдралд хэр нийцсэн эсэхийг нягталж, сонгуулийг шударга явагдахад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахад анхаарна гэлээ.
Тус бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Ард нийтийн санал асуулга явуулж холбогдох хуулийг өөрчилнө. Үүнийхээ дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж эрх баригчид ярьж байгаа. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хуулинд заасан байдаг. Тэгэхээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс өмнө ҮХ-д өөрчлөлт оруулна гэсэн үг. Харин арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл 40 гаруй хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчилж байтал жинхэнэ санал асуулгаа явуулах товыг гаргана. Энэ нь хэзээ явагдах вэ. Ард нийтийн санал асуулгад шаардагдах 5 тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ? Өвлийн хүйтэнд санал асуулга явуулах нь хэр зохимжтой вэ гэх мэт олон асуулт байна. Богино хугацаанд явуулбал Үндсэн хуульд ямар шаардлагаар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтэй танилцах хугацаа байна уу. Энэ мэт асуудал байгаа учраас Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа” гэж хэлэв.
Мөн Ард нийтийн санал асуулгыг сонгуулийн санал тоолох хар машинаар явуулахыг дэмжихгүй гэлээ.
Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Халх голд чөлөөт бүс байгуулах 77-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төсөл байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хоёр саналыг гаргалаа. Нэгдүгээрт, Халх голд чөлөөт бүс байгуулах 77-р тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн. Хоёрдугаарт, Дорнод аймагт Хүнс, хөдөө аж, ахуйн салбараа дэмжих нь зүйтэй. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулиар биш илүү боловсронгуй төсөл хөтөлбөрөөр явуулах ёстой гэж шийдвэрлэсэн” гэв.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ өөрөө хэлэлцээд аль нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж үзэж байна уу?
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах боломж маань сар гаруй хугацаагаар хэмжигдэж байгаа энэ үед зохимжгүй байна. Сар гаруйн хугацаанд эх болсон хамгийн том хуулиндаа яарч өөрчлөлт оруульал бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэвэл дөрвөн хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Өөрсдөө дур мэдээд оруулъя гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина. Тэгэхээр хугацаа маш давчуу байна.
- Сонгуулийн тухай хуулийн төслийг хугацаанд нь амжиж батална гэж харж байна уу?
- Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг УИХ-аас 2013 онд байгуулсан. Р.Бурмаа гишүүний ахалсан уг ажлын хэсгийн боловсруулсан хууль нь Сонгуулийн нэгдсэн хууль юм. Гэвч үндсэн хуулиар орон нутгийн сонгууль, парламентын сонгуулийг нэг хуулиар явуулах боломжгүй. Сонгуулийг нэг өдөр явуулъя гэж байгаа юм. Энэ ч мөн бэрхшээлтэй. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд бий. УИХ-ын гишүүн Су.Батболдын нарын санаачилсан хууль нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаар байгаа. Сонгуулийн саналыг гараар тоолдог болъё гэх мэт өөрчлөлтийг оруулахаар байгаа юм. Үүнийг хурдан хугацаанд шийдвэрлээд явах боломжтой.
- Хятадаас зээлэх 1 тэрбум зээлийн зарцуулалтад МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
- Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг байнгын хороогоор дэмжсэн. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийгдэнэ. Үүний дараа тусгайлсан хэлэлцээрүүд хийгдэнэ. Энэ үед ямар төслүүдэд зарцуулагдах асуудлыг ярина. Тухайлбал Эгийн голын усан цахилгаан станц нь анх 300 сая долларын төсөвт өртөгтэй байсан. Гэтэл төсөвт өртөг нь нэмэгдэж 800 гаруй сая доллар болж УИХ-д орж ирлээ. Энэ өртөг нь бодитой эсэхийг нухацтай хэлэлцэнэ.
-
2015 оны 11 сарын 09
Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас дэд сайдгүй ажиллахаар болсон.
-
2015 оны 11 сарын 09
Зам Тээврийн Яам, Төрийн Орон Сууцны Корпораци хамтран тус яамны залуучуудад орон сууцны 50 квот олгох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр тус яамны залуу ажилтнууд ТОСК-ын байрнаас авах боломжтой болж байна. Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө Зам Тээврийн сайд М.Зоригт “Манай яам залуучууд руугаа анхаарал хандуулсан бодлогыг хэрэгжүүлж байгаа. Мөн манай авто замын салбарт залуучууд л бүх зүйлийг хийж байна.
Ийм хөдөлмөрч, улс орноо гэсэн сэтгэлтэй залуучуудыг ТОСК-иас дэмжиж байгаад би их талархаж байгаа. Манай салбарын залуучууд ч зүгээр суухгүй төрөөс орон сууцны салбарт хийж буй олон ажлуудыг дэмжиж, хар бор ажил, цэвэрлэгээ, нүх шуудуу ухах зэрэг бүх юманд бид хамтран оролцоно шүү гэдгийг хэлье” хэмээсэн бол ТОСК-ийн захирал А.Гантулга “Өнөөдөр түүхэндээ анх удаа гэж хэлж болохоор үйл явдал болж байна. Яагаад гэвэл анх удаа яамтай хамтарч залуусыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
ЗТЯ-ны залуучуудад энэ боломжийг ТОСК-иас олгож байгаадаа манай хамт олон туйлын их баяртай байна” гэв.
ТОСК-ийн захирал А.Гантулга төрийн бусад байгууллагууд ТОСК-той хамтран залуучуудаа дэмжсэн ийм хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцолж байв.
Учир нь энэ удаад залуучуудад хандсан квот гэдэг утгаараа онцлогтой бөгөөд өмнө нь ахмад настнуудад илүүтэй олгодог байсан ажээ. Тус яамны ажилтнууд дунд шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд ирэх жилээс байрны урьдчилгааг 10 хувь болгох асуудал яригдаж байгаа юм байна.
-
2015 оны 11 сарын 09
А.Баярсайхан дипломат машинтай эрээн лүүү буу сум гаргаж байгаад баригдан байна
-
2015 оны 11 сарын 09
Г.Шийлэгдамбыг баривчилсан шөнийн 00:00-02:00 цаг хүртэл АТГ-т юу болсон бэ
-
2015 оны 11 сарын 09
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.
Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.
Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна
Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад 8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
“Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай хамтран тус дүүргийн 18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ
Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц, 2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал” ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.
Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079 жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн бэлэн бус торгууль ногдуулжээ.
Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулж улмаар Төрийн ордон руу гал нээсэн хэргээр 21 жилийн ял сонссон Гал Үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт суллагдсан.
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ.
Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байгаа. Санал асуулгыг 11 сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ бол маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно.
Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзлээ. Тэгээд эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн” гэлээ.
Түүнчлэн, “Манай бүлгээс Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих болсон. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг асуудал яригддаг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй. Тиймээс намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх гүйлгээ нь ил тод болж, эрүүлжинэ.
Өнөөдрийн хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн. Манай бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсныг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна” гэв.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Хантай нуруутай төсөв хэлэлцэгдээд явж байгаа.
-Санал асуулгын асуулт нь ямар байх вэ?
-Ажлын хэсгээс Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуултаар санал асуулга явуулъя гэсэн байна. Гэтэл жирийн иргэд үзэл баримтлалыг тэр бүр ухаж ойлгохгүй. Тиймээс шууд дэмжиж байна, дэмжихгүй байна гээд хэлчих өрөөсгөл юм. Иймээс улс төрийн намын удирдлага зөвшилчөөд үзэл баримтлалаа хүмүүст хүргэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Цог гэхэд л Ерөнхийлөгчийг олон нийтээс сонгогддог байсныг болиулж байгаад санал нэгдэхгүй байгаа. Энэ мэтчилэн зарчмын зөрүүтэй санал байгаа учраас бүх нийтийн саал асуулгаар шийдэх ёстой боловч, асуултаа дахин эргэн харах ёстой гэж үзэж байна.
-Сонгуулийн гурван хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ бүхэнтэй танай бүлэг санал хийлэхгүй байна гэсэн үг үү. Яагаад дахин ижил хуулийн төсөл өргөн барих гэж байна вэ?
-Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. 48:28 гэсэн тогтолцоо бий. Тэгэхээр улсын хэмжээнд м48 тойрог, 48 мандат байх юм. Энэ нь учир дутагдалтай гэж манай бүлэг үзэж байгаа. Хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөлийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хувиарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмблэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Харин манай бүлэг нам хүмүүсээ эрэмблэж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч мэдэх нь зүйтэй. Тиймээс сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байгаа.
-Санал асуулгад үндэслэн Үндсэн хуултд өөрчлөлт оруулахад хугацаа нь хэт богино юм биш үү?
-Санал асуулгын хувьд хугацаа давчуу байгаа. Сонгуультай зэрэгцэхүйц хэмжээний санал асуулга явуулах учираас хугацаа их орно. Иймээс хугацааны хувьд хойш тавихаас аргагүй байдалтай харагдаж байна. Тиймээс парламент, улс төрийн намууд дотроо зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзсэн.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар бүлэг дээр нэг бүрчлэн санал гаргаагүй. Харин миний хувьд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Миний байр суурь бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бол тусгай статустай хот болгоно. Дээр нь эдгээр хотуудын засаг даргыг ерөнхий сайд томилж байхаар оруулсан.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл МАН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэж долоо хоногын өмнө мэдээлсэн. 57 гишүүний гарын үсэг хүрсэн юм уу?
-Би эцсийн байдлаар хэдэн гишүүн гарын үзсэг зурсн талаар мэдэхгүй байна. Гэхдээ ¾ -аас доошгүй гишүүдийн дэмжлэг авч байж батлагдах ёстой байдаг. Тиймээс эхлээд өргөн барихдаа батлах хэмжээний гишүүдийн дэмжэг авч байж өргөн барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. МАН-аас хэн хэн гарын үсэг зурсаныг би мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ажлын хэсэгт орсон МАН-ын зарим нэг гишүүд зурсан.
-Намуудын сахүүжилтийн тухай хуулийг эвсэлийн бүлгээс санаачилж өргөн барина гэлээ. Одоогоор санхүүжилт хаана хаанаас орж ирж байгаа вэ?
-Одоо бол сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, УИХ-д суудал авсан гишүүний саналын тоогоор бодож тухайн намын дансанд хийдэг. Энэ бол шаардлагатай ажилд хүрэлцдэггүй. Тиймээс энэ санхүүжилтийг ялгаваргүйгээр адилхан дэмжлэг үзүүлдэг байя гэсэн саналыг оруулахаар бэлтгэж байна. Мөн бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол арай өөрөөр дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ойрын хугацаанд өргөн барина.
- Эрүүл мэнд спортын сайдын суудалд суух эзэн нь тодорхой болсон уу?
-Тийм асуудал өнөөдрийн хурлаар яригдаагүй.
-
2015 оны 11 сарын 09
Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж, иргэдэд шалгалт хийжээ.
-
2015 оны 11 сарын 09
Монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго ньҮндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах, үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа юм.
Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсноор,
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх
Шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.
Мөн эрхэм хэрэглэгчид, худалдан авагч та бүхэн хүрэлцэн ирж, хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байна.
Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Мишээл Экспод болно.
Үзэсгэлэн хуалдааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг 96202016 дугаарын утаснаас лавлаарай.
-
2015 оны 11 сарын 09
Өчигдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн удирдлагуудаас байцаалт авна хэмээн аваад явсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Чухам ямар асуудлаар юм бол гэдэг нь олны анхаарлыг төдийгvй автобус компанийнхны анхаарлыг татаж эхэллээ.
Компанийн ажилчдын зүгээс удирдлагуудыгаа баригдсан явдлыг ямар нэг өнцгөөс нь тайлбарлахгүй байгаа юм.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
-
2015 оны 11 сарын 09
Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Одхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байжээ. Тодруулбал, зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
-
2015 оны 11 сарын 09
МАХН-аас эл албанд хүнээ сойх ёстой. Одоогоор тус албан тушаалд хэн суух вэ гэдэг нь тодорхой болоогүй ч МАХН дотор ширүүн өрсөлдөөн эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын гишүүд ЭМС-ын сайдын суудал дээр нэлээн том зодоон өрнүүлж буй сурагтай. Тэдгээрээс хамгийн ширүүн тулааныг Н.Удвал, Ц.Шаравдорж нар эхлүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 09
“Багш бүрт зөөврийн компьютер” төслийн үр дүнд хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгаа арилна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ
6 минутын өмнө
Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email
2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг ”Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье” уриатай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэл энэ чиг хараатай нэгэн зүгт байж, багш, сургууль, хүүхэд бүрээ дэмжин ажиллаж буй. АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдөгийг баталсан байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн удирдлага, багш нарын төлөөлөлд зөөврийн болон суурин компьютер гардуулах арга хэмжээнд оролцохдоо хэлээд Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн минь нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер гардуулах энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын эхний өдөртэй давхцаж байна. Монгол Улсын Засгийн газрын улс үндэстнийхээ цаашдын хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болох багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерийн лаборатори олгох мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгааг тэрээр тэмдэглэлээ.
Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалт чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэлээ.
Монголын хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй холбох, боловсролын салбар, сургалтын чанарт цоо шинэ шат гаргах нийт багш нарын үйлсэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11373#sthash.pwiH7tBW.dpuf
-
2015 оны 11 сарын 09
Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны ААШТ-нээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж ”Рио-2016” олимпийн наадмын эрхээ авав.
-
2015 оны 11 сарын 09
Өнгөрсөн амралтын өдөр МАХН 40 орчим гишүүдээр хүрээгээ тэллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч МАХН-д гишүүнээр элсэхээр цаг зав гарган ирсэн эдгээр гишүүдийн олонх нь залуус байсан юм. Тэд өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа тулгуурлан эл сонголтыг хийсэн гэдгээ хэлж байв.
Тэднийг МАХН-ын удирдлагууд хүлээн авч батлахыг нь гардуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “МАХН бол улс төрийн нөлөө бүхий хүчин. Хэдийгээр одоогийн улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч та бүхний МАХН-ыг гэсэн итгэл хэвээр байгаад баяртай байна. Та бүхний хийсэн сонголт бол шударга ёсны төлөөх чин сэтгэлийн сонголт гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Өмнө 10 дугаар сарын 20-нд болсон Ардчилсан хувьсгалт сонголтын өдрийг тохилдуулан МАХН-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус нам 3000 гаруй хүнээр гишүүнийхээ тоог нэмсэн. Тэр дунд урлаг соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын нэр хүнд бүхий төлөөллүүд байсны зэрэгцээ МАН-аас гишүүнчлэлээ сэргээсэн цөөнгүй гишүүд байсан юм.
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь намын бүлгүүд хуралдаанаа үргэлжлүүлж байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болж буй МҮАН-ын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна. Харин МАХН дангаараа хуралдаж буй бөгөөд тус хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байна
-
2015 оны 11 сарын 09
Би Халх голд чөлөөт бүс байгуулахыг дэмжиж кнод дараагүй
-
2015 оны 11 сарын 09
“Камертон” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан “18 нас” шоу тоглолт хийхээр болжээ. Тэд энэ сарын 20-нд 19:00 цагаас “Crocus Event Hall”-д фенүүдтэйгээ уулзахаар болсон байна.
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийж Хятадын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.