зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4367 4368 4369 4370 4371 4372 4373
  • Хачигт хазуулж дахин нэг хүн нас барлаа
    2017 оны 6 сарын 15
    Хачигт хазуулсны улмаас тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ.
  • Сонгуультай холбогдуулан наадмын сорилго барилдааныг цуцалжээ
    2017 оны 6 сарын 15
    МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан. Энэ сарын 25-нд зохион байгуулахаар хуваарьт тусгасан байсан наадмын сорилго барилдаан цуцлагдахаар болжээ.
  • ЦЕГ-аас 60 тэрбумын Г.Доржзодовын талаар мэдээлэл хийлээ
    2017 оны 6 сарын 15
    ЦЕГ-аас 60 тэрбумын Г.Доржзодовын талаар мэдээлэл хийлээ
  • LIVE: МАН-ынхан мэдэгдэл хийж байна
    2017 оны 6 сарын 15
    Тусгаар тогтнолын ордонд МАН-ынхан мэдэгдэл хийж байна.
  • Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорлоо
    2017 оны 6 сарын 15
    “BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тодруулдаг.
  • Шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээнэ
    2017 оны 6 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6, 18, 25, 26 дугаар хорооны зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.

    Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцснаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгаж, нэг машин өнгөрөх зайтай байсныг 2 машин чөлөөтэй зөрөх боломжтой болгох юм.

    Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах, 26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

    Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бичлэг: Унагалах төхсөн хээлтэй гүүг бойнд өгсөн байжээ
    2017 оны 6 сарын 15
    Малчид нь малаа бойнд өгөх нь элбэг. Гэвч хээлтэй гүүгээ бойнд өгсөн байсныг иргэд “Монголоо алдсан” хэмээн шүүмжилж байна. Учир нь малд нүдтэй залуус бойнд унагалах дөхсөн гүү байгааг олж харжээ.
  • БҮТ: ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй
    2017 оны 6 сарын 15
    БҮТ: ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй
  • “Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох шүүх хурал гурав дахиа хойшиллоо
    2017 оны 6 сарын 15
    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр 09 цагт “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ.

  • ОБЕГ: ”Говь”-ийн тоног төхөөрөмж, үндсэн хийц шатаагүй
    2017 оны 6 сарын 15
    Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ОБЕГ-аас дөнгөж сая Шадар сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл хийлээ.
  • Хуушуур, ус, ундаа зарах зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс олгоно
    2017 оны 6 сарын 15
    Энэ жилийн Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилнэ.
  • Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл бүрэн эхээрээ
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн боловсруулсан тус төслийг 2017 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төслийг УИХ-ын албан ёсны http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн сайтад бүрэн эхээр нь нийтэлжээ. Иргэд төсөлтэй танилцаж, http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.
  • 24VS24: Д.Доржзодовыг хамгаалтад авах гэж байна уу эсвэл баривчлах гэж байна уу
    2017 оны 6 сарын 15
    Д.Доржзодовыг өнөөдөр өглөө саатуулахаар цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн гэх боловч цагдаагийн байгууллагаас энэхүү мэдээллийг үгүйсгэж буй. Харин энэ талаар Д.Доржзодов өөрийн твиттер хуудсаар дамжуулан ”Цагдаа нар өөрийг нь хамгаалахаар биш баривчлахаар ирсэн хэмээн бичжээ. Тэгвэл тэдний байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.
  • LIVE: ОБЕГ Шадар сайдад Говь ХК-ий үйлдвэрийн барилгад гарсан галын тухай мэдээлэл хийж байна
    2017 оны 6 сарын 15
    LIVE: ОБЕГ Шадар сайдад Говь ХК-ий үйлдвэрийн барилгад гарсан галын тухай мэдээлэл хийж байна
  • ”Цэргийн сувилагч-2017” Үндэсний хоёрдугаар чуулган боллоо
    2017 оны 6 сарын 15
    Цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын сувилагчдын нийгэмлэг, Гамшиг,яаралтай тусламжийн сувилагчдын холбоо, Сувилахуйн мэргэжлийн холбоо хамтран “Халдварын хяналт, урьдчилан сэргийлэх” сэдэвт “Цэргийн сувилагч-2017” хоёрдугаар чуулганыг 2017 оны зургаадугаар сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
  • Г.Ганзориг: Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна
    2017 оны 6 сарын 15
    Г.Ганзориг: Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна
    Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл явц ямархуу байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.
    -Богд ууланд гарсан галыг бүрэн унтрааж дууссан уу, нөхцөл байдал ямар байна вэ?
    -Асаж байсан 6 түймрийн 4-ийг нь бүрэн унтрааж дуусаад 2-ыг нь цурманд оруулаад байна. Хур бороо орохгүй байгаа учир хөрсөн доогуур шатаж байхыг үгүйсгэх аргагүй учир бүрэн унтрааж дууссан гэж хэлэх боломжгүй. Ямартай ч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Онцгой байдлын ерөнхий газрынхантай хамтран ажилласны эцэст өнөөдөр 16 цагт галыг унтрааж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлсэд дан ганц биднээс гадна сайн санаатай залуус маань их тус дэм болсон. Монголын Пажеро клубын залуус 20 тонн ус авчирж, гал унтраахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хоол хийдэг клубын залуус ч хоол, унд аваачиж өгье гэж утасдаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр гал тавьж байгаа иргэд байгаа нь харамсалтай байгаа юм.
    -Энэ талаар тодруулахгүй юу?
    - Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын даргын тушаал гарч, Богд ууланд аялахыг хориглочихоод байхад үүнийг үл хэрэгсэн ууланд алхах нэрийдлээр гал алдаж байгаа иргэд цөөнгүй байна. Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна шүү дээ. Үүгээрээ нийт алхагчдыг буруутгах гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг л байх юм байна шүү дээ. Биднийг үг хэлэхээр өөрсдийн эрхийг эдэлж байна гээд явчихаж байгаа хүмүүсээс болж гал түймэр гарч байгаа гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Ойн түймэр хамгийн аюултай. Гэтэл ойд гарч байгаа түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгааг иргэд маань анхааралдаа авч, хэн хэнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаасай гэж хүсэх байна.
  • Г.Доржзодовыг хамгаалалтад авсан талаар хэн, юу хэлэв
    2017 оны 6 сарын 15
    УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийг МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болоод байгаа. Тэгвэл түүнийг өнөөдөр цагдаагийн хамгаалалтад авчээ. Энэ талаар зарим эх сурвалжууд “Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна” гэх мэдээллийг өгч байгаа ч албаныхан энэ талаар өөр тайлбар өгсөн байна.
  • 24 баримт: Галд өртсөн “Говь” ХК-ийн хувьцааны үнэ 15 хувиар уналаа
    2017 оны 6 сарын 15
    Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн барилга өчигдөр шөнө шатав. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын дээврийн засварын ажил хийж байсан хүмүүс гал алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалууд болон зарим нэгэн төнөг төхөөрөмжийг гадагш зөөж гаргаж амжсан гэдгийг мэдээлсэн юм. Үндэсний томоохон үйлдвэрлэгч ”Говь” ХК-ийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • 130 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
    2017 оны 6 сарын 15
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 05-09-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 130 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 6, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 274 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Х.Анбаяр, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн П.Цээпэлжид, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А.Өлзийнаран нарын зэрэг 114 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
  • Хошууч н.Энхболд:Иргэн Д.Доржзодовтой уулзсан, цагдаагийн байгууллага хүсэлтийг нь хангахаар ажиллаж байна
    2017 оны 6 сарын 15
    УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийг
4367 4368 4369 4370 4371 4372 4373
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    1 цаг 31 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    2 цаг 2 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    2 цаг 12 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2 цаг 46 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    3 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    3 цаг 31 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    3 цаг 47 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    4 цаг 2 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    4 цаг 26 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    4 цаг 34 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    4 цаг 59 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    5 цаг 11 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    5 цаг 53 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    5 цаг 59 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    5 цаг 59 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    6 цаг 21 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 33 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    6 цаг 58 мин
  • Эмгэнэл
    7 цаг 3 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    7 цаг 4 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК