зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4436 4437 4438 4439 4440 4441 4442
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 5 сарын 08
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 2076 үйлдэл бүртгэгдсэн нь 15 нэгж буюу 0.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна. “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн 3274 чиглэлд цагдаагийн 4015 алба хаагч, 1000 хэв журмын урамшит эргүүл хамтран үүрэг гүйцэтгэж, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажилласан. Мөн Батлан хамгаалах их сургуулийн 1000, Хууль Сахиулах Их Сургуулийн 1000 сонсогчийн оролцоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 50-60 нэгжээр, орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага 50 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3200 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 110, зөрчлийн шинжтэй 1423 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1533 ослыг материалжуулан шалгаж байна. “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний зам, явганы гарцуудад ажиллаж байгаа олон нийтийн 52 цагдааг мэргэжлийн удирдлагаар ханган сургалт зохион байгуулахаас гадна шүгэл, дохиур модоор хангаж гудамж замд үүрэг гүйцэтгэхэд нь ажлын үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Мөн “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд дүүргийн 891 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч Татварын хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

    НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Аюултай ” зэрэгт байна. Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр Богд уулын Шавартын хоолойн Пинтийн аманд 5.5 га газар ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 48, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2, нутгийн иргэн 5 нийт 55 хүн 9 машин техник хэрэгсэлтэйгээр 2 хоног ажиллаж унтраасан. Мөн 26-ны өдөр Нүхтийн аманд 10 га газар ой, хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 130, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 13, Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас 27, орон нутгийн 12 иргэн нийт 189 хүн 21 машин техник хэрэгсэлтэйгээр 3 хоног ажиллаж унтраасан” гэж танилцуулав.

    “Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг байна. Хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг сонгогдож одоогоор 15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосоноор сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран зохион байгуулах хэрэгтэй” гээд бүх нийтээр мод тарих болон Улаанбаатар марафонд бүх байгууллага албан хаагчдаа идэвхтэй оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24VS24: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны “өрсөлдөөн”
    2017 оны 5 сарын 08
    Парламентад суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Ардчилсан намаас Х.Баттулга, Монгол Ардын намаас М.Энхболд нэр дэвших бол МАХН-аас Н.Энхбаярын нэр дэвшүүлэхээр болсон. Харин эдгээр хүмүүсийг батламжлах эсэхийг СЕХ энэ сарын 17-ны дотор шийдэх учиртай. Тэгвэл намуудын нэр дэвшигчдийн хэлсэн үгийг 24 VS 24 буландаа онцолж байна.
  • Алсын зайн оношлогооны төвтэй боллоо
    2017 оны 5 сарын 08
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) нь энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон. Тус ажлынхаа хүрээнд Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэг нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7-р давхарт байрлах өрөөг Алсын зайн оношолгооны төв болгон бүрэн засварлан тохижуулж, 2017 оны тавдугаар сарын 05ны өдөр хүлээлгэн өгсөн юм.
  • С.Батболд: Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй
    2017 оны 5 сарын 08
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
  • Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгуулагдлаа
    2017 оны 5 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгуулагджээ.
  • П.Анужингийн байлдан дагуулалт хэрээс хэтэрлээ!
    2017 оны 5 сарын 08
    Эрүүл зөв амьдралын хэв маягаас эхлээд иддэг хүнс, хэрэглэдэг бүхнээ хэлэхийн төдий өнөө бүтээгдэхүүн нь bestseller болж байна цаана чинь. Юун маркетингийн ухаан, хол хэвтэнэ. Утгаараа “брэнд” болно гэдгийг П.Анужин батлах шив. Нэг хэсэг нялх биетэй, нам гүм байсан ч ажилдаа шуударч, анхаарлаа бүрэн зориулж утгаар нь эргэн ирж байна. Бүр цаашлаад П.Анужингийн хэрэглэдэг тараг барагтай бол олдохгүйн дээр эхнэрээ гомдоосон эр авдар таргаар аятайхан эвлэрчихэж байгаагаа хүртэл сошиал ертөнцөд зарласан байх жишээний. Ингээд бодохоор энэ цаг үедээ л ялгарч, мандахыг яруу тодоор харуулж, өдрөөс өдөрт “ханш нь өсч” байхад үнэрхэлгүй өөрийн номоо дахин хэвлэсэн байна. 5-н сарын 13-нд болох номын нээлтийн үеэр эрүүл амьдралын зөвлөгөөг харамгүй түгээнэ. Дээр нь тааварлашгүй бэлгүүд ч хүлээж байгаа гэнэ дээ. Тасалбарыг www.ticket.mn болон СТӨ-ний кассаар авч болох юм билээ. Түүгээр ч зогсохгүй тэр өдөр өөрийн нэвтрүүлгээ анх удаа цацна. За ёстой байж болох бүх утгаараа өөрийгөө харуулж буй П.Анужингийн байлдан дагуулал ширүүхэн эхлэх нь дээ.
  • АТГ: 467 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
    2017 оны 5 сарын 08
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 160 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
  • Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусна
    2017 оны 5 сарын 08
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

    1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
    2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
    3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
    4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
    5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

    МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ


    7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
    1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
    75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
    75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
    Татвар төлөгч нь өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу албан татвар, төлбөрийг аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээлэв.
  • Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулна
    2017 оны 5 сарын 08
    Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэллээ. Зам тээврийн дэд сайд Б.Цоггэрэл өнгөрсөн амралтын өдрүүдэд
  • Автобусны карт цэнэглэх 47 цэг шинээр байгуулжээ
    2017 оны 5 сарын 08
    Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг өнгөрсөн сараас хурааж, цахим картын системд шилжүүлсэн билээ.
  • Вьетнамын Дэд ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2017 оны 5 сарын 08
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авав.
  • Мал төллөлт 66.7 хувьтай байна
    2017 оны 5 сарын 08
    Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал, нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу 17.4 сая хээлтэгч төллөөд байна.
  • МУ-ын тав дахь Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ өвөртөлсөн Х.Баттулгад хэн, ямар үг дайв
    2017 оны 5 сарын 08
    Ардчилсан намын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байсан Х.Баттулгыг батламжлав. Энэ үеэр түүнтэй хамт нийт гишүүдийн санал асуулгад өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав болон намын дарга С.Эрдэнэ нар нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэлсэн юм. Мөн намын нөхдийн итгэлийг хүлээж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн Х.Баттулга намынхандаа хандаж үг хэлсэн. Ингээд АН-ын Их хурлын индрээс тэдний хэлсэн үгийг хүргэж байна.

  • СЕХ-д нэр дэвшигчдээ бүртгүүлнэ
    2017 оны 5 сарын 08
    Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал буцалсан бол энэ долоо хоногт ч бас улс төр халуун байх нь.
  • ”Сондор хилэн” төвийн зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ
    2017 оны 5 сарын 08
    ’’Сондор хилэн’’ англи хэлний төвийн БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    /09.00-16.30/
    Англи хэл амьдралын хэрэглээ болсон энэ цаг үед богино хугацаанд цэгцтэй мэдлэг эзэмшихийг хэн хүнгүй л хүсч байгаа. Ерөнхий боловсролын сургууль, элсэлтийн шалгалт, их сургуулийн хичээл, ажил хэргийн харилцаа, гадаадад ажиллаж амьдрах, аялах зэрэг англи хэлний мэдлэг бүх салбарт амин чухал хэрэглээ байсаар байна. Тэгвэл энэ асуудлыг “Сондор хилэн” төвийн бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид суралцаад л шийдэх боломж танд байна. Учир нь англи хэлний дүрмийн мэдлэгийг унших, бичих, орчуулах ярих дадал болтол цогц хөтөлбөрөөр заадгаараа тус төвийн сургалт онцлог болдог байна. Боловсронгуй хөтөлбөр бүхий зөв аргачлалаар, тав тухтай орчинд, чадварлаг багш нараар нэг сарын хугацаанд англи хэл заалгаснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмших боломжтой юм. Ажлын өдрүүдэд өглөөний 09.00 цагаас оройн 16:30 хүртэл хичээллэдэг энэ анги англи хэлийг богино хугацаанд эмх цэгцтэй, үр дүнтэй эзэмших хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой, ажил болон хувийн амьдралаа нэг сар зохицуулах боломжтой, ачаалал даах чадвартай хүмүүст зориулагдсан байна. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги нь үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой юм.

    Багш: Эрдэнэцэцэг
    Хичээллэх цаг: 09.00-16.30
    Нийт цаг: 200 цаг
    Төлбөр: 450.000






    ’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...

    СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30




    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ХҮҮХДИЙН АНГИ
    7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    8. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    10. Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД






     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
    Та sondorkhilen.mn –д хандаж бүртгүүлнэ үү.


    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар







  • Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсан Монгол залуусыг зугтахыг оролджээ
    2017 оны 5 сарын 08
    ОХУ-ын хилээр их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсан Монгол залуусыг саатуулагджээ.

  • Монгол Улсын иргэдийг заазуурдан хөнөөсөн Өргөнталыг шүүж байна
    2017 оны 5 сарын 08
    Монгол Улсын хоёр иргэний аминд хүрсэн БНХАУ-ын иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

  • Шүүгчид нөлөөлсөн Х.Бат-Ялалтад торгох шийтгэл ногдуулжээ
    2017 оны 5 сарын 08
    Шүүгчид нөлөөлсөн Х.Бат-Ялалтад торгох шийтгэл ногдуулжээ
  • Төрийн дуулалтай дүйцэх “Ариун дайн”
    2017 оны 5 сарын 08
    Удахгүй Агуу Их Ялалтын ой болох гэж байна. Улаан талбайн яруу алдарт парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Энэ агуу дууг оросууд голдуу босч сонсдог заншилтай. Иймээс түүнийг Төрийн дуулалтай дүйцэх дуу гэдэг. Энэ дуу үүссэн товч түүхийг өгүүлсү…
  • Төрийн банк элч тамирчнаа угтан авч баяр хүргэв
    2017 оны 5 сарын 08
    ТӨРИЙН БАНК ЭЛЧ ТАМИРЧНАА УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ

    Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөс Монголын шатарчдаас Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн аваргын хос алтан медальтан болсон билээ.
    Дэлхийн хоёр удаагийн аварга Д.Мөнхзулыг Төрийн банк 2014 оноос эхлэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнд түрүүлж алтан медаль, Тайланд Улсын Патаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2016 оны МУ-ын Өсвөрийн аварга, 2016 оны Ази тивийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.
    Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд Төрийн банкны удирдлагууд угтан авч баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
4436 4437 4438 4439 4440 4441 4442
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө
    13 цаг 36 мин
  • Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрнэ
    14 цаг 35 мин
  • Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    17 цаг 25 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ
    17 цаг 32 мин
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
    18 цаг 27 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
    19 цаг 10 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
    19 цаг 19 мин
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
    19 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан, үүлшинэ
    19 цаг 44 мин
  • БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф.Др.Кемал Мемишоглу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
    Уржигдар 20 цаг 16 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
    Уржигдар 14 цаг 31 мин
  • Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Авто машингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 10 цаг 48 мин
  • М.Энхжаргал ялалт байгууллаа
    Уржигдар 10 цаг 44 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
    Уржигдар 10 цаг 16 мин
  • Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 13 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    2025-09-05
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    2025-09-05
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
24 баримт
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК