-
2016 оны 4 сарын 29
“Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан Баялаг Ундраа төвд нэгэн этгээд гал тавьсан хэрэг 14 хоногийн өмнө гарчээ.
-
2016 оны 4 сарын 29
Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хойд хэсэгт явагдсан тулааны үеэр нийт 200 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Алеппогийн ойролцоо амьдарч байсан энгийн иргэд байсан байна. Сирийн гал зогсоох гэрээ Алеппо-д агаараас цохилт үзүүлснээр дууссан талаар Ливаны шинжээч тайлбарлан хэлсэн байна. Бейрутын Америкийн их сургуулийн профессор Хилал Хашан хэлэхдээ Женевт үргэлжилсээр байгаа Сирийн энхийн хэлэлцээр нь нөхцөл байдалд саад тотгор болж байна гээд бодит байдалд ОХУ л Сирид хамгийн нөлөө бүхий үйл ажиллагааг явуулж байгааг онцолжээ. Тиймээс Сирийн асуудлаарх ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрийг ОХУ-д байгуулах хэрэгтэй гэсэн байна. Энэ үеэр Швейцарийн Женев хотноо Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура Аюулгүйн Зөвлөлд Женевийн энхийн яриа хэлэлцээ болон Сири дэх гал зогсоох гэрээний талаар товч танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараа сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ ”өнгөрсөн 48 цагийн дотор 25 минут тутамд нэг Сирийн иргэн амь үрэгдэж, 13 минут тутамд нэг иргэн шархадсан дундаж тоо баримт бидэнд ирээд байна” гээд гал зогсоох гэрээг гэрээг зөрчин, хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа нь энхийн яриа хэлэлцээнд саад учруулж байгааг хэлсэн байна. Тэрээр Сирийн засгийн газар гал зогсоох гэрээг олон удаа зөрчсөний улмаас өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний төлөөлөгчид энхийн яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан болохыг онцолсон байна.
-
2016 оны 4 сарын 29
Ардчилсан намын өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх юм байна.
-
2016 оны 4 сарын 29
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өнөөдөр тохиож буй “Дэлхийн бүжгийн өдөр”-т зориулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулна.
-
2016 оны 4 сарын 29
”Шударга сонгуулийн төлөө” эсэргүүцлийн цуглаан өнөөдөр 12.00-14:00 цагийн хооронд Чингисийн талбайд болно. Тус цуглаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлага, гишүүд оролцох аж. Тэд сонгуулийг шударга явуулахад олон нийтийн анхаарлыг хандуулах, ҮХЦ улс төрийн нөлөөнд автаж, нэг ижил маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх юм байна.
-
2016 оны 4 сарын 29
МҮХАҮТанхим Монгол Улсын Засгийн Газартай хамтран Монгол улсын эдийн засаг, нийгэм, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилдөг “ТОП-100” ёслолын арга хэмжээ 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Оны ТОП аж ахуйн нэгж гэх энэхүү нэр хүндтэй шагналыг АПУ Трейдинг ХХК хоёр дахь жилдээ гардан авлаа.
-
2016 оны 4 сарын 29
Apple компаний ажилтан АНУ-ын Купертино хотод байрлах тус компаний төв байрны хурлын танхимд нас барсан байдалтай олдсон талаар хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Санта Клара дүүргийн цагдаагийн албан хаагч, дэслэгч Андреа Урена хэлэхдээ ямар нэгэн гадны нөлөөллөөс болж нас барсан зүйл байгаагүй гэсэн байна. Мөн дүүргийн эмнэлгээс уг нас барсан эрэгтэйн үхлийн шалтгааныг мэдээлэх болно хэмээн хэлсэн байна. Компаний зүгээс уг ажилтныг ”авьяаслаг залуу ажилтан” байсан хэмээн тодорхойлсон бөгөөд уг эрэгтэйн нэр болон хувийн бусад мэдээллийг олон нийтэд дэлгэхээс татгалзсан байна. Мөн компаний зүгээс түүний гэр бүлийнхэн болон анд найзууд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
-
2016 оны 4 сарын 29
Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийнэ
-
2016 оны 4 сарын 29
МАРГААШНААС ЭХЛЭН ЗАМЫН ЦАГДААГИЙН БАРУУН УРД УУЛЗВАРААС БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ТҮР ХААНА
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-04-28 17:20:29
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 ”Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 ”Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 29
09.00 цагаас:
1.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
2.Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
3.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
4.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдө өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.
5.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
6.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
7.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
8.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
9.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
10.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
11.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
12.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
13.Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
14.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:
-Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
15.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
-
2016 оны 4 сарын 29
016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, бие даагчид мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлээд байна. Энэ удаагийн сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий.
Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-тай нэгдэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцсон Монголын Үндэсний Ардчилсан нам (МҮАН) энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар шийдвэрлэжээ. Энэ тухай тус намын дарга М.Энхсайхан өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 4 сарын 29
Даргын туслах хэрэгт холбогдож, цагдан хоригддог, харин “наранд” байгаа дарга нар нь туслахуудаа цээжээрээ хамгаалдаг явдал энгийн үзэгдэл болжээ. Үүнийг саяхан болсон “хөхүүл ээжийн баривчилгаа” буюу УИХ-ын гишүүн Баттулгын туслахыг цагдан хорисон үйл явдал гэрчлэв. Энэхүү дуулианы чимээ тасарч амжаагүй байтал БХЯ-ны сайд Цолмонгийн туслах авилга авч байгаад газар дээр баригдаж, саатуулагдлаа. Ингээд туслахуудын баривчилгааг тоймлон хүргэе.
-
2016 оны 4 сарын 29
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэн, хэн нэр дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэг өмнө нь гурван мандаттай байж байгаад 2012 оны сонгуулиар хоёр мандаттай болсон. Энэ жил эргээд гурван мандаттай болохоор байна. Тус дүүрэгт Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-ын гишүүн Г.Уянга нэр дэвшинэ. Тэрбээр өмнөх сонгуулиар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хамтаар ялалт байгуулж сонгогдсон. Түүний рейтинг өндөр байгаа нь энэ жил ч ялж магадгүй гэдгийг хэлээд байна.
-
2016 оны 4 сарын 29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно
-
2016 оны 4 сарын 29
2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3,4-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна.
-
2016 оны 4 сарын 29
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 28
ШУУРХАЙ МЭДЭЭ
БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17.45 цагийн орчимд дэлбэрэлт болж 1 хүн нас барж, 7 хүн шархаджээ.
Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 28
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 4 сарын 28
Хууль сахиулах тухай болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
2016 оны 4 сарын 28
Эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас баржээ.