-
2016 оны 4 сарын 28
Хавдарын эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.
-
2016 оны 4 сарын 28
Зөвшөөрөлгүй ажиллуулж байсан уурхайд хүн амиа алджээ
-
2016 оны 4 сарын 28
“Санкт Петербургийн зүрхнээс -Азийн зүрхэнд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ
-
2016 оны 4 сарын 28
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам барих зориулалтаар газар эзэмших эрх олгов
-
2016 оны 4 сарын 28
МАРГААШНААС ЭХЛЭН ЗАМЫН ЦАГДААГИЙН БАРУУН УРД УУЛЗВАРААС БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ТҮР ХААНА
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-04-28 17:20:29
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 ”Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 ”Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 28
Уг байр суурь нь тус хоёр намыг эвсэх асуудлаар ширээний ард суулгасан байна. Ингээд хоёр нам тус, тус хурлынхаа эвсэх асуудлаар ярилцжээ. ИЗНН-ын удирдлагууд хуралдаж МАХН-тай эвсэх асуудлаар ярилцсан ч үр дүн нь эвсэхгүй гэж гарсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тус намын зарим гишүүд манай нам бол авлигалын эсрэг тууштай тэмцэнэ гэж гарч ирсэн. Бид үнэт зүйлээсээ ухарч авлигачдын намтай эвсч болохгүй гэж хэлсэн гэх мэдээлэл байна.
-
2016 оны 4 сарын 28
27 настай Сирийн дүрвэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн Афин хотноо байрлах Елайонас хуарангаар Олимпийн бамбарыг барин гүйсэн байна. Тэрээр Грекийн Олимпийн Хорооны тэргүүн Спирос Капралосоос бамбарыг гардаж авсны дараагаар 1500 цагаач, дүрвэгч иргэн байрладаг уг хуарангаар ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл болсон Олимпийн бамбарыг барин гүйжээ. Ибрагим Аль Хуссейний хувьд Европ руу дүрвэхээсээ өмнө усанд сэлэлт, сагсан бөмбөг болон жудогийн спортоор хичээллэж байсан туршлагатай, мэргэжлийн тамирчин байсан ажээ. Сирийн зүүн хэсгийн Дейр Эз--Зор хотод төрж өссөн тэрээр багаасаа эхлэн Еуфрат мөрөнд сэлэлтээр хичээллэсэн юм байна. Сирийн иргэний дайны үеэр буюу 2012 онд дэлбэрэлтэнд өртөн баруун хөлөө алдсан тэрээр Турк улс руу оргон зайлж, тэндээсээ 2014 онд Грекийн зүүн эргийн Самос аралд хүрэлцэн ирсэн байна. Бусад дүрвэгсдийн адил эдийн засгийн хямралд өртсөн Грек улсыг орхин гаралгүй, эсрэгээрээ үлдэхээр шийдэж, өнөөдөр тэрээр тус улсад өөрийн гэсэн орон гэртэй болж, тодорхой ажил алба эрхлэн амьдарч байгаа юм байна. Олон Улсын Олимпийн Хорооны зүгээс энэхүү үйл явдлыг дүрвэгсдийн хямралын хохирогчдод дэмжлэг үзүүлэх билэгдлийн шинжтэй үйлдэл байсан талаар мэдэгдсэн бөгөөд Олимпийн далбаан дор 5-10 дүрвэгч иргэнийг наадамд оролцуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.
-
2016 оны 4 сарын 28
Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр овоорсон их ажлаа дуусгаж чадна. Гэр бүлийн асуудлуудыг эцэслэн шийд. Бүгдийг цуглуулж, харилцан ярилц. Хамтаараа шийдвэр гаргах хялбар бөгөөд мөрөн дээрх ачаагаа хөнгөлнө. Сэтгэл таагүй бол гэрийн хоолоор биеэ тордож, амар. Орой хэвийн байдалдаа орох байх. Үзвэр тоглолтын үнэ өртгөөс халшрах хэрэггүй, танд сайхан онгод, урам бэлэглэнэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгах өдөр. Хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэл хангалуун, илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөхүйц ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд анхааралтай ханд. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэвчээртэй бай. Таныг зогсоол дээр янаг хайрын явдал хүлээж байна.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Ихэр - (5/21-6/21)
Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцож нууц авъяас чадвараа нээх болно. Бусдыг татах чадвар, зөн билэг маш өндөр байна. Таны яриа хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжоо ашиглан бусдад нөлөөлөхийг хичээ. Та зааж сургах дуртай бөгөөд энэ чадвар тань нэлээд мөнгө олох боломж өгнө. Та энэ мөнгөөрөө жижигхэн бизнес эхлүүлнэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр уур амьсгал холимог байдалтай байх нь. Мэлхийн ордынхныг бага зэргийн цухалдал, тааламжгүй нөхцөл байдал хүлээж байж болохыг анхааруулж байна. Асуудлыг хурцдахаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэв та эерэг хандлагатай байх юм бол таны жаргалтай байдлыг чинь өөрчлөх асуудал гарахгүй л болов уу. Та бардамнах дуртай зан, эсвэл зүгээр л үрэлгэн зан ч юм уу, аль эсвэл зочломтгой зангаа гайхуулахын тулд дайллага цайллага хийж мөнгө үрэх хэрэггүй.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Арслан - (7/23-8/22)
Хаашаа ч явсан үргэлж зохион байгуулалттай бай. Эхлээд орон дээрээ тухтай гэгч нь хэвтээд алжаалаа тайлаад ав. Таны төлөвлөгөөнд юу ч туссан бай өглөөгүүр онцын зүйл тохиолдохгүй. Ингэж байж эрч хүч, итгэл дүүрэн гэрээсээ гарах болно. Өдрийн эхэнд эрч хүч сул байх ч та гэрэлтэж гялалзах болно. Таалагддаг хүмүүстэйгээ хамт өдрийн хоолонд ор. Өөрийгөө ямар ч зүйлд бэлэн байгааг мэдрэх болно.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Охин - (8/23-9/22)
Таны бусдад өгөөмөр нинжин сэтгэлээр хандсаны хариу хэд дахин нугарч ирэх болно. Та ганцаараа байхыг хүсэх болно. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Эрч хүчээ уран бүтээлч чадвартайгаа хослуулснаар гарах үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно. Таны бие махбодийн эрч хүч бага зэрэг сул байгаа тул аливааг хэтрүүлж хийх хэрэгтүй. Энэ нь таныг хамаг эрч хүчээ алдахад хүргэж мэднэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Жинлүүр - (9/23-10/22)
Барагдашгүй мэт байсан асуудлуудад бололцоо гарч гэнэт бүгд цэгцэрнэ. Гэнэтийн сайхан бэлэг, итгэл найдварын хамт ирэх бөгөөд хувь тавилан тань энэ өдөр шиг цэлмэг байх болно. Таныг хурал зохион байгуулах ажил завгүй болгоно. Шинэхэн танилцсан найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь байна. Хэн нэгэн гэнэтийн бэлэг барина. Мэдрэмжтэй бай. Гэр бүлийн харьцаагаа хадгалж үлд.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүд өглөө донсолгоотой замаар явахдаа болгоомжтой, дипломатч байхыг хичээ. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хүнээс холдож хөндийрөх гэсний хэрэггүй. Зүгээр л эелдэг харьцаж, хүссэнээ авч чадна. Шалгалт өгөх оюутан, сурагч Хилэнц хүнд асуултад бэлдээгүй байх, хэрвээ сандарч байгаа бол нэг минут амсхийж гүнзгий амьсгаа ав. Энэ нь танд анхаарлаа төвлөрүүлж, ой санамжаа сэргээхэд тусална.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Нум - (11/22-12/21)
Таагүй өдрүүдийн нэг. Бусдыг шүүмжлэх, шоолж басамжлах, огт шаардлагагүй зүйл ярих зэргээс зайлсхий. Энэ өдөр чухал шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзаж, аятай цаг ирэхийг хүлээ. Эс бөгөөс хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг субъектив байдлаар дүгнэснээс болж хоосон зүйлийн араас хөөцөлдөж, цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэг гарна.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Матар - (12/22-1/19)
Өөрчлөлт хийж буй нь та бүхний хувьд аз. Ажлаа өөрчлөх нь таны амьдралд шинэ зүйлсийг ирүүлнэ. Та ганц бие бол сэтгэл хөдөлгөсөн хамтрагчтай танилцах нь. Энэ нь маш зөв алхам. Гэр орныхоо болон ажлын эргэн тойрны замбараагүй зүйлсээ цэгцэл. Хүрээлэн байгаа орчноо аятайхан болгож шинэлэг байдалд анхаар. Нилээн их эд зүйлс зарах гэж байгаа бол дуудпага худалдаанд хандах нь ашигтай. Та юунд итгэдэг яагаад гэдгийг гүн гүнзгий мэдэхэд тохиромжтой цаг. Өнөөдрийн уулзалтанд та хуучинсаг үзлээр бүү хандаарай.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Бумба - (1/20-2/18)
Эрт босч гэрийн ажлаа бүгдийг нь амжуул. Хойш тавибал дараа 7 хоног хүртэл rap хүрэхгүй байх. Сайн найзууд, хамт ажиллагсадтайгаа дотно харилцан, бие биенийдээ зочилж магадгүй. Хумхууд өөрсдийн төлөвлөгөөгөө ханьдаа даатгах хэрэггүй. Сэтгэл санаагаа нээлттэй хэлэлцэж заншвал та хоёр хамтдаа байхдаа жаргалтай байх болно. Олон нийтийн ажилд сайн дураар оролцохоос бүү татгалз.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 04 сарын 28
Загас - (2/19-3/20)
Хэдийгээр өглөөний цагууд сайхан хөгжилдөх боломж олгох ч, өдрийн ихэнхэд нь төлөвлөгөө тань ямар ч саадгүй явах болно. Үд дундад ихэнх Загаснуудын санаанд эрүүл мэнд үүрэг хариуцлага, бусдад туслах гэсэн бодол орж ирнэ. Ингэснээр жинхэнэ төрөлхийн халамжлах зан тань илэрч, та нарын ихэнх нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах болно. Хэрвээ хөрш, эсвэл хамаатан садан тань хүүхэд харах, гэр цэвэрлэхэд туслахыг хүсвэл та хариуд нь юу ч хүсэхгуйгээр шууд л хүлээн авна.
-
2016 оны 4 сарын 28
Эмч нарын дургүйцлийг төрүүлж, жагсаал зохион байгуулах шалтгаан болсон хуулийн заалтыг энэхүү хуулийг өргөн барьсан гишүүнд ’’Эмч нарын эсэргүүцэж буй Эрүүгийн тухай хуулийн 15.1 дэх зүйл заасан “санаатай” гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Хоёр хуулийг хольж солиод байна” хэмээн тайлбарласан. Харин эмч нар “Хууль санаачлагчид биднийг хуулиа ялгаж, салгах чадваргүй гэж доромжиллоо” хэмээн хилэгнэж буй.
-
2016 оны 4 сарын 28
09.00 цагт: ”Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт үндэсний сургалт ЭМСЯ-ны ” Б” зааланд эхэлнэ.
-
2016 оны 4 сарын 28
12.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
-
2016 оны 4 сарын 28
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 4 сарын 28
Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2016 оны 4 сарын 28
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 27
Хайр дурлалаасаа болж уйтгар гунигт автсан хар шидтэний дүрийг дахин амилуулахыг Анжелина Жоли зөвшөөрчээ.The Walt Disney кинокомпани жүжигчинтэй дахин хамтран ажиллах болсноо нотолсон ч ”Малефисент”-ийн удаах анги хэдийд дэлгэцнээ гарах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.Харин кино сонирхогчдын сайн мэдэх IMBD цахим хуудас шидтэний тухай шинэ киноны үргэлжлэлийг 2017 оны 5-р сарын 9-нд нээлтээ хийнэ хэмээн зарлажээ.
-
2016 оны 4 сарын 27
“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн ”Эклер”-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.
-
2016 оны 4 сарын 27
Олимп эхлэхэд 100 хоног үлдлээ. Лондонгийн Олимпоос хойш 2016 оны Олимпод өрсөлдөх сунгаа дөрвөн жил үргэлжилсэн. 丁эгвэл энэ жил манай улс Бразилд улсад болох 2016 оны Зуны Олимпийн наадамд эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд жүдочдоо илгээх юм. Олимпийн багийн тамирчдыг МУ厂Т, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга ахлахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбооноос ”РИО-2016” олимпийн наадамд оролцох шигшээ багийг олон нийтэд албан ёсоор зарласныг хүргэж байна.
Эрэгтэй баг
-60кг
Ц.Цогтбаатар /Энэ жингийн тамирчдаас сонголт хийхэд хамгийн хэцүү байсан. Гэхдээ үлдэж буй 100 хоногт жагсаалтын хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа хүмүүст боломж бий. Өөрөөр хэлбэл, Олимпод оролцох тамирчин ямар нэг байдлаар оролцох боломжгүй болбол хоёрдугаарт эрэмбэлэгдсэн хүн явах боломжтой болох юм
-66кг
Д.Төмөрхүлэг
73кг Г.Одбаяр
-81 кг
О.Ууганбаатар
-90кг
Л.Отгонбаатар
-100 кг
Н.Түвшинбаяр
+100кг
Б.Тэмүүлэн
Эмэгтэй баг
-48кг
М.Уранцэцэг
-52кг
А.Цолмон
-57кг
Д.Сумъяа
-63кг
Ц.Мөнхзаяа
-70кг
Ц.Наранжаргал
-78кг
П.Лхамдэгд
+78кг
О.Жавзмаа
-
2016 оны 4 сарын 27
Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сэжигтнээр тооцон саатуулжээ.
-
2016 оны 4 сарын 27
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 195, найруулгын чанартай 187 саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан
-
2016 оны 4 сарын 27
аааа