зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5339 5340 5341 5342 5343 5344 5345
  • “Зөн билгийн тулаан”-ы 15 дахь ялагч Жулия Ванг тачаангуй загвар өмсөгч байжээ
    2016 оны 1 сарын 27
    Оросын ТНТ телевизийн хамгийн алдартай шоу бол “ “Зөн билгийн тулаан”. Өнгөрсөн сарын 20-нд энэхүү шоуны 15 дахь дугаарын ялагчаар Жулия Ванг хэмээх үзэсгэлэнт бүсгүй тодорсон юм. Далдыг харах увидасаа нээн илрүүлэхээсээ өмнө тэрээр дуучин, жүжигчин, загвар өмсөгч гээд багагүй түүхийг бүтээж чадсан нэгэн байв.

    Загвар зохион бүтээж, үнэртэн шинээр гаргаж ер нь олны танил болчихоод байсан бүсгүй гэнэт далдыг харагчаар орж ирсэн нь олон хүн энэ шоуг сонирхон үзэхээс гадна “жинхэнэ шоу, энэ бол зохиомол зүйл юм” гэж үзэхэд хүргэсэн аж.

    Гэвч бүсгүйн үйлдэл бүр хүмүүсийг алмайруулж, дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээхэд хүргэж байлаа. Уралдаант шалгаруулалтын эхний өдөр хүн бүрийн мэддэг том гарааш дүүрэг машинд нуусан хүнийг олох сорилт байдаг. Жулиягийн хувьд энэ бол ёстой хамгийн амархан сорилт байсан бөгөөд зөвхөн хүн нуусан машиныг олоод зогсохгүй гараашт байгаа машины эздийг тун тодорхой хэлж, юу хүсч мөрөөдөж байгааг нь хүртэл камерын өмнө тодорхой өгүүлсэн. Харин энэ удаагийн төсөлд тэрээр үл итгэгч Сафрановыг илт доромжилж бүдүүлэг харилцаж байсан аж. Түүний оролцсон нэвтрүүлэг хийгээд даван туулсан сорилтыг олон нийтийн сүлжээнээс түвэггүй үзчихэж болох юм.
    Ингээд түүний талаархи сонирхолтой мэдээллээс хүргэе.

    Хүүхэд нас


    Түүний ээжийн ярьснаар Жулия уйлж биш дуулж төрсөн гэнэ. “Охиноо төрүүлж байх үед төрөх өрөөнд зөвхөн цагаан халаадтай эмч сувилагчаар гадна хар хувцастай хүмүүс намайг тойрчихсон зогсохыг харсан. Охин маань бусад хүүхдээс арай өөр хоолойгоор уйлах шиг болсон. Охиныг эрүүл саруул төрсний дараа хар хувцастай хүмүүс яг л хананд уусчих шиг санагдсан. Жулия хүүхэд байхын онцгой авьяастай нэгэн гэдгийг би мэдэж байлаа” хэмээн Жулияг ээж нь тодорхойлсон байдаг. Ой гаран настай бяцхан охин ойр дотныхоо хүмүүст тэдний ирээдүйн тухай хэлж, ярьж эхэлсэн нь олон хүнийг эвгүйцэхэд хүргэжээ. Охины гэр бүл хэсэг хугацаанд цэргийн баазанд амьдарч байх хугацаанд бяцхан охин ер бусын хачин зургууд зурж байв. Тэр хар нар, сансар огторгуй, сахиусан тэнгэр, олон гартай хүн гээд л үеийнхээ хүүхдүүдээс тэс өөр зураг зурсаар байлаа. Гэхдээ охиныг диваажин, чөтгөр, тамын орон, амьдрал, сүнс, үхлийн тухай шүлэг бичиж эхлэхэд ойр дотныхон нь жинхэнэ шоконд оржээ. Долоохон настай бяцхан охины шүлэгт хүсэл тачаалын тухай өгүүлж байсан аж. Жулия сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан бөгөөд баруун европын болоод скандинавын орнуудын гүн ухааны уран зохиолыг уншиж эхлэв. Зөвхөн яруу найраг уншаад зогсохгүй энергийн чулуу цуглуулж эхэлсэн байна.

    Жулия өөрийнхөө цагийг маш гайхалтай хувиарлаж чаддаг байв. Тэр хөгжим бичиж, загвар зохиож, үнэртэн бүтээж, телевизийн маш олон бичлэгтэй байсан ч бүх ажлыг амжуулж чаддаг байлаа. Тэрээр барууны томоохон их дээд сургуулийг зорин очиж хэрэгтэй гэсэн боловсролоо эзэмшиж байлаа. Москвагийн томоохон клубуудэд ди-жей хүртэл хийж, зарим дуучны вокалаар ч ажиллаж үзэж.

    Жулия Ванг томоохон компанийн зар сурталчилгаанд тоглосон байдаг. Мөн Москвад зохиогдсон Версаче, Карл Лагерфельд, Нина Риччи, Валентин Юдашкины загварын үзээлбэрт түүнийг заавал урьдаг байлаа. 200 онд өөрийн зохиосон гоёлын даашинзны загвараа олонд дэлгэж байсан юм. Зөвхөн өөрөө гэрэл зурагчны өмнө зогсч зургаа авхуулаад зогсохгүй өөрөө ч бусдын зургийг авч чаддаг гайхалтай авьяастай бүсгүй дэлхий нийтийн анхаарлыг далд увидасаараа ийн татаад байгаа гэнэ. Бүсгүй далдын увидасыг өвлөж авдаг гэдэгтэй санал нийлдэггүй. Харин өөрөө тэрхүү далд увидас нь байдаг гэж хэлдэг. Тэр өөрийгөө Хаосын сүнс хэмээдэг
  • Хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ
    2016 оны 1 сарын 27
    Увс аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

    Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүнгийн талаар хэлэлцсэн ба түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах талаар “САР ШИНЭ” нэгдсэн арга хэмжээний удирдамж гарган ажилласан байна.

    Мөн прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, замын байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас тест авч эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын хяналтын ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах зорилгоор сургалт зохион байгуулжээ.
  • Малчны зээлийн хүүг бууруулах боломжтой гэв
    2016 оны 1 сарын 27
    гурван жилийн өмнөхтэй харьцуулахад, инфляцийн дарамт багасч, 2.9 хувь руу орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны зургадугаар сард жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхлэхэд инфляци 14 хувьтай байсан бол одоо 2.9 хувь руу орсон. Энэний үр дүнд 80 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдсан. Үр дүнд нь дундаж орлоготой өрхийн тоо өссөн. Тодруулж хэлбэл, 2011 онд сарынх нь орлого 2.3 сая төгрөгт хүрдэг дундаж амьдралтай өрхийн тоо нийт өрхийн 39 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 70 орчим хувьд хүрсэн аж. Тиймээс энэ төрлийн ипотекийн зээлийн хүүг бууруулах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
  • Иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авав
    2016 оны 1 сарын 27
    Иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалт зохион байгуулав
  • Тайвань хоёр өдрийн тэнгисийн цэргийн сургуулилалт явууллаа
    2016 оны 1 сарын 27
    Тайвань хоёр өдрийн тэнгисийн цэргийн сургуулилалт явууллаа
  • Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2016 оны 1 сарын 27

    Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • 63 настай эмээг зодож, чихийг нь сэтэлж ээмгийг нь дээрэмджээ
    2016 оны 1 сарын 27
    2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд СХД-ийн 4-р хороо ....... тоотод оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн гэрт нь орж ирэн зодож чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авч мөн нокиа брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн хэргийг Сонгионхайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлсэн этгээдийг баривчилж дээрэмдсэн эд зүйлийг хураан авсан байна.
    Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 1973 онд төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” гэгч үйлдсэн.
  • Б.Пүрэв: Цагдаагийн албан хаагч халшрамтгай болсонд санаа минь зовж байна
    2016 оны 1 сарын 27
    -Сонгуультай жил учраас будлиан шуугиан болж магадгүй гээд цагдаа нар халшраад эхнээсээ халагдаж байна-



    Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна.



    -Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ?

    -Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй бүтэхгүй хууль гэж хэлэхгүй. Болох л хууль. Одоо мөрдөж байна. Гэхдээ хоёр гурван зүйл дээр болохгүй байна. 1993 оны хууль байсан гол гол заалтуудыг хасаад, хассан заалтуудыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зохицуулна гэж заасан байгаа. Чухамхүү энэ хассан асуудлууд нь цагдаагийн өдөр тутмын амьдралтай холбоотой, өдөр тутмын ажилтай нь холбоотой, аминд ойрхон асуудал байгаа учраас төвөг учирч байна. Жишээлбэл, цагдаагийн цолны асуудал, бүтцийн асуудал хоёрыг дурдмаар байна.

    1993 оны хуульд цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлыг нэлээд сайн зохицуулж өгсөн байсан. Гэтэл 2013 оны хуульд энэхүү эрхзүйн байдлын хуулийг бараг бүгдийг нь хасчихаад байгаа. Хассан хуулиа Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын хуулиар тусад нь зохицуулна гээд гаргачихсан. Гэтэл Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хууль нь өнөөдрийг хүртэл гардаггүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдал зохицуулалтгүй үлдсэн байгаа. Яахав, цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулинд зарим зүйлийг оруулж өгсөн байгаа. Түр зуур хуучнаа барьж байгаарай гэсэн ганц нэг заалт бий.

    -Эрхзүйн зохицуулалтгүй ажиллаж байгаа нь цагдаагийн алба хаагчдад ямар сөрөг нөлөөтэй вэ?

    -2016 оныг цагдаагийн байгууллагын хувьд ажлын нэлээд төвөгтэй хүнд жил болно гэж би хувьдаа тэгж үзэж байна. Яагаад гэхээр, 2016 онд бүх шатны сонгууль болно. Сонгуулийн үеэр цагдаагийн алба хаагчийн ажил ихэснэ. Санал хураалтын хар хайрцгийг манахаас эхлээд жагсаал цуглааны арга хэмжээн дээр хамгаалалтад гарна. Дээр нь нэмээд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухамхүү сонгуультай холбоотой гарч байсан шүү дээ. Мөн одоо ирэх долдугаар сард АСЕМ-ийн хурал болно. Энэ үеэр цагдаагийн бүх албан хаагч бэлэн байдалд, олон хоног 24 цагаар ажиллана. Саяхан нэг цагдаагийн комиссартай уулзсан. Орон нутгаас нэлээд их хүчийг татаж байрлуулж таарах байх гэж хэлж байна лээ. 24 цагийн дэглэмд орж таарах байх. Энэ нь тэгээд нэлээд олон хоног үргэлжлэх юм байна. Гуравдугаарт нь, мөнгөний ханш унаж байна. Мөнгөний ханш унаж, төсвийн орлого буурч байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байх магадлалтай байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарах үндсэн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдэг эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тиймээс би 2016 онд цагдаагийн алба хаагчид амралтгүй, их ачаалалтай, гэр орноосоо хол хуарангийн байдлаар удаан хугацаагаар ажиллах нь гэж хэлээд байгаа юм. Ийм хүнд нөхцөлд удаан ажиллахаар алба хаагчид маань бачуу, сандруу, ууртай болно гэсэн үг. Ажил ингээд хүндрээд байхад алба хаагчдын эрхзүйн байдал нь шийдэхгүй удаж болмооргүй байна. Эрхзүйн байдлын хуулийг түргэн шийдэж өгөөсэй гээд санаа зовоод сууж байна.

    -Цагдаа ажлаа хийхэд эрхзүйн орчин муу байгаагаас болоод ямар бэрхшээл гарч байна?

    -Хамгийн наад зах нь гав, бороохойг яаж хэрэглэх юм. Одоогийн хуулиар гав, бороохой хэрэглэх тухай заалтууд бүгд хүчингүй болсон. Агсамжтай байна гэж заагаад байгаа. Агсамжийг яаж хэрэглэхийг нь оруулаагүй байна. Агсамж гэж юуг хэлж байгаа нь бас тодорхойгүй. Бороохойг хэлж байгаа юм уу, автомашин албадан зогсоох хэрэгслийг хэлж байгаа юм уу гэдгийг тодорхойлж хэлээгүй. Жишээлбэл, автомашиныг арзгар төмөр ашиглаж албадан зогсоодог. Ингээд зогсоочихсон байхад “Чамайг энийг хэрэглэ гэсэн хууль чинь хаана байна” гээд шүүхэдвэл цагдаа унахаар байна.

    -Нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна гэж ярьж байна л даа. Энэ юутай холбоотой вэ?

    -Нийгмийн уур амьсгал их өөр болсон гэж үнэн. Миний ажиллаж байсан үеэс нэлээд өөрчлөгдөөд байна. Гэмт хэрэг хийхгүй, цагдаагийн шаардлагыг биелүүлье гэсэн уур амьсгал байхгүй болоод зөрчье, эсэргүүцье, хэрэлдье, хувцсыг нь ураад хаяна гэсэн ийм уур амьсгал давамгайлж. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг шаардлага хичнээн байгааг би судаллаа. Дүрэмт хувцсаа уруулдаг тохиолдол өдөрт гурваас доошгүй байна гэж байна. Миний үед дүрэмт хувцсанд хүрдэггүй байсан юм. Цагдаагийн дүрэмт хувцсыг урлаа гэвэл өдрийн од гараад ирсэн юм шиг, ямар танхай этгээд хаанахын харь гаригаас ирсэн хүн бэ гэдэг байлаа. Гэтэл одоо хоногт гурваас доошгүй гардаг болж. Хуц, нохой гэж хэрэлдэж, доромжлохыг бол тоохоо байсан гэж цагдаа нар ярьж байна. Энэ бол эрхзүйн байдлыг нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс үүдэлтэй гарч байгаа зүйл л дээ. Цагдаагийн ажилтнууд өнөөдрийн байдлаар их шантрамтгай байгаа нь миний санааг зовоож байна. Цагдаагийн алба хаагч шантрамтгай байж болохгүй. Хэрэгт орох вий, аюулгүй байдал, дотоод хяналтын албанаас намайг шалгаж байх вий, прокурор хүрээд ирэх вий дээ, сонин дээр намайг бичих вий гэсэн айдастай ажиллаж байна. Дээр үед би нэг хэлж байсан юм. Цагдаагийн алба хаагчид чинь ниймгийн амьдралын сүүдэртэй талд нь явдаг улсууд шүү дээ гэж. Үргэлж сүүдэртэй талд нь явдаг учраас сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Мэргэжлийн өвчин тусдаг байхгүй юу.

    -Цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ муу байна. Иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа?

    -Цагдаагийн ажилтнуудын хүрэлцээ их муу байна. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол гэж байдаг юм байна. Төчнөөн хүнд нэг хэв журам зохицуулах цагдаа оногдоно гэсэн норматив байдаг. Манай норматив дэлхийн жишигтэй харьцуулбал нэг цагдаагийн албан хаагчид нэлээд өндөр ачаалал өгсөн норматив. Тэр жишгээс 3417 гаруй хүнээр дутуу байна. Өөрөөр хэлбэл, хүн хүч дутмаг байна. Үүнийг гүйцээх шаардлага байна. Төсөв байхгүй байгааг ойлгож байна. Орон тоог нь гүйцээж өгч чаддаггүй юм бол илүү цагаар ажиллахад нь бас дэмжээд өгмөөр байна. Олон хоног илүү цагаар ажилласных нь тал хоногийг нь ядаж ээлжийнх нь амралтан дээр нь нэмээд өгмөөр байна шүү дээ. Өнгөрсөн онд хүний эрхийн коммисын албан ёсоор тогтоосноор, цагдаагийн нэг албан хаагч жилд дунджаар 352 цаг илүү ажилласан байдаг. Би цагдааг хэвлэлээр муулах их дургүй хүн. Нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Бид нарын үед цагдаагийн албан хаагчийг ажилд авах үзүүлэлтүүд гэж байсан. Энэ нь метр 70 см өндөртэй, 50 кг-аас доошгүй жинтэй, баруун гараараа туухайг төд өргөдөг гэсэн шалгуур байсан. Гэтэл одоо цагдаагийн тусгайд чинь над шиг амьтан гүйж явна шүү дээ. Энэ шаардлагадаа тохирсон хүнээ авч чадахгүй байна уу даа.

    -Өнгөрсөн 2008 оны сонгуулиар гарсан шиг үймээн дэгдвэл цагдаа үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна гэдгийг сануулах гээд байна уу?

    -Долдугаар сарын 1 шиг юм болбол төр хоёр юм бодох хэрэгтэй. Долдугаар сарын 1-нд гарсан тэр үймээн санаандгүйгээр тэр өдөр болсон юм биш. Бүр сарын өмнөөс бэлдэж, төлөвлөж байж хийсэн үймээн. Хүн болгон нэг лааз будагтай ирнэ шүү. Хэн явж чулуу ачиж ирэх юм гээд энэ бүгдийг удаан хугацаагаар төлөвлөсөн асуудал. Ингэж төлөвлөөд байхад төр дүлий юм шиг суусан. Одоо төр дүлий сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед цагдаад олон нийтэд үйлчлэх тусгай хэрэгсэл юу ч байхгүй байсан. Олон хүний урдаас барих ямар ч зэвсэггүй байсан. Ямар сайндаа гал командын машин аваачиж ус цацах гэж оролдож байхав. Тэр үеийг бодвол одоо тусгай хэрэгсэлтэй болоод байна. Эртнээс бэлдээд байхад таслан зогсоох урьдчилсан арга хэмжээ аваагүй учир энэ үймээнд төр буруутай шүү. Тэр дундаа тагнуул их том буруутай.

    Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цагдаагийн албан хаагчид сэтгэлзүйн хувьд 2008 оныхоос дор байна. Будлиан, шуугиан гарч магадгүй гээд эртхэн халагдах өргөдлөө өгч байна. Одоо Сонгуулиар том үймээн болбол цагдаагийн албан хаагчид явж өгөхгүй байх шүү. Яагаад гэвэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаагийн маш олон албан хаагч хохирсон. Толгой нь заадсаараа салсан байсныг мэдэхгүй, толгой өвдөөд гээд архи уугаад ажлаасаа халагдсан жишээ байна. Өрөөсөн нүдээ бүлт цохиулсан цагдаагийн албан хаагч бий. Энэ ажилтнуудынхаа эрх ашгийг бодоогүй, хохирлыг нь нөхөөгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн хүнийг хэн буудсаныг ч тогтоогоогүй байна. Тогтоохоор хөөцөлдөхгүй байна. Цагдаагийн мөрдөж байсан хэргийг тэр дотор нь салгаад авчихсан. Та нар мөрдөж болохгүй, бид мөрдөнө гээд авсан. Гэтэл хэн буудсаныг тогтоогоогүй байна. Тогтоох сонирхолгүй байгаа гэж би бодож байна. Миний бодож байгаагаар, лав хоёр хүнийг цагдаагийн албан хаагч буудаагүй. Урт буугаар бууддаг цэцэн хүн буудсан байсан. Цагдаагийн албан хаагчдад тийм урт буу байхгүй. Тэрийг тогтоох сонирхолгүй байна. Тэгэхээр цагдаа яаж урагшаа явах юм. Сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа гэж хэлээд байгаагийн учир нь энэ.

    -Цагдаагийн байгууллагад улс төрийн нөлөө их байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны үед улс төрийн нөлөө гэж юм байв уу?

    -Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаад улс төрийн нөлөө ороод, тэр нь бүр дэндээд, одоо үүнээс цаашгүй гэдэг шиг юм болж байна. Цагдаагийн байгууллагыг янз бүрээр хувьчилж аваад дууссан. Хэдэн оноос ийм болчихсоныг мэдэхгүй. Ямар ч байсан 1996 он хүртэл, намууд, УИХ, Засгийн газар гээд бүгд цагдаагийн ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Одоо бол тэр хүнийг заавал томил, үүнийг яавч томилж болохгүй гээд оролцоод байдаг. Эсвэл мөрдөж байгаа хэрэгт нөлөөлнө. Хүний нөөцийг үймүүлж хаялаа гээд яриад байвал их юм байна.

    -Цагдаагийн албан хаагчийн цолны асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэлэх зүйл байна уу?

    -Албан тушаалын цолыг авахгүй гэж их гэдийсэн хүн нь би л дээ. 1990 он гараад Монголын цолтой болгон албан тушаалын цолонд орсон. Би албан тушаалын цолонд орохгүй гэж цагдаагийн дарга байхдаа гүрийсээр байгаад 1993 оны албан тушаалын хуулийг хуучнаар нь батлуулсан юм. Тун бүдүүлгээр хэлбэл, социализмын үеийн хуулиар батлуулсан юм. Одоогийн нэг жишээ хэлэхэд, 10 жил ажилласан, ахмад цолтой эрүүгийн төлөөлөгч, сая төгсөөд ирсэн нэг жил ажиллаж байгаа ахмад цолтой албан хаагчтай зэрэгцэж сууцгаалаа. Одоо Монголын хүчний байгууллагаас цагдаа ганцаараа генерал цолгүй байгаа. Генерал цол бол нэг цагдаагийн газрын даргын цол биш. Тэр цагдаад ажиллаж байгаа олон мянган хүний цол байхгүй юу. Орчин үеийн цагдаа байгуулагдсан 90 гаруй жилийн түүхэнд анх удаа генерал цол авах эрхээ хасууллаа. Гэтэл хүчний байгууллага дотроос хамгийн их ачаалалтай ажилладаг нь цагдаа шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа цагдааг өнөөгийн засгийн эрх барьж байгаа төрийн удирдлагад байгаа хүмүүс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс урд хойд гэрийн хүүхэд шигээ юм уу, өргөмөл хүүхэд шигээ харж байна. Төрсөн хүүхэд шигээ харахгүй байна. Бусад хүүхдийнхээ адил хардаг болмоор байна. Энэ хандлага илэрхий мэдэгдэж байсан. Сүүлийн үед жаахан гайгүй болж байна. Ялангуяа 2012-2013 оны үед цагдаагийн хуучин систем тогтолцоог эвдэх арга хэмжээ авсан. Одоо эвдэж гүйцсэн бол үүнийгээ эмхэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийтийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга нар нь туслах коммиссар цолтой, Авлигатай тэмцэх газрын жолооч нь туслах коммиссар цолтой. Ийм л байна шүү дээ. Бие бүрэлдэхүүний урам, хийморь гэж байдаг. Энэ бол жаахан юманд доошоо ордог. Жаахан юманд амархан босч ирдэг. Тийм учраас сэтгэл санааг нь сэргээж өгөх явдал чухал байна. Монголын цагдааг генералгүй болгосон нь Монголын цагдаагийн сүр сүлд, хийморь лундааг их дарсан. Цагдааг комиссор болгосноор зардал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хоёр генералтай байсан, одоо 20-иод коммиссартой болчихоод байж байна. Сүүлдээ ч генерал цол ч байхгүй, коммиссар цол нь ч нэр хүндгүй ийм л ирээдүй хүлээж байна уу даа.
  • Цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ
    2016 оны 1 сарын 27
    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул М.Зоригт гишүүн анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм.

    Импортын цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ

    Үүний дараа Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг. Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

    Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, импортлогч компанийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхөд хэрэглэгчдэд очих цахилгааны үнэнд НӨАТ-ын албан татвар тооцогдох эсэхийг лавласан бөгөөд түүний асуултад ажлын хэсгээс ”нэмж тооцогдоно” гэсэн хариуг өгч байсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй хоёр санал гарсан. Уг саналуудыг байнгын хорооны дарга уншиж танилцуулсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

    Ажлын хэсэг байгуулав

    Хуралдааны төгсгөлд бусад асуудлын хүрээнд нэр бүхий 16 гишүүний санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь тус байнгын хорооны дарга Ч.Улааныг томилов. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байнгын хороодын хамтарсан тогтоолд оруулах саналын талаар хэлэлцэж, гаргасан саналуудыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • АСЕМ-ын уулзалтад үйлчлэх 350 автомашиныг татвараас чөлөөлөхөөр болов
    2016 оны 1 сарын 27
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  • Биеэ үнэлэгчдийг ажил хөдөлмөрт зуучилж байна
    2016 оны 1 сарын 27
    Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэсээс төлөөлөн мэдээлэл өгөхгүй юу?
    Цагдаа: За баярлалаа Сонгионхайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, 12 дугаар хороо, хөдөлмөрийн хэлтэс Төгс бүсгүйчүүд ТББ хамтран Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээий төвийн орчим эрхэлсэн тодорхой ажилгүй биеээ үнэлэгчидийг цуглуулж, ажил хөдөлмөрт зуучлах гэж байна.Ирээдүйд биеээ үнэлэх орчин нөхцлөөс нь ангижруулж, ажилд зуучилсанаар зөв чиг хандлага руу татна оруулах боломжийг нээж байгаа юм.
    Асуулт: Танай хэсэгт бүртгэлтэй байдаг хэдэн биеээ үнэлэгч байна вэ?
    Цагдаа: Ерөнхийдөө бол 2008 оноос хойш биеээ үнэлэгчидын тоо давхардсан байдлаар 210 орчим байна.Сүүлийн үедүүдэд биеээ үнэлэгчид багасаж байна.
    Цагдаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд биеээ үнэлэгчидийг Бүртгэл судалгаа тогтмолхамруулдаг.Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ том учир гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүл болон явган эргүүлийн арга хэмжээг авч байна.
    Цагдаа: 2015 оны 12 дүгээр сард Саппоро үйлчилгээний Цэгийн Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэрэг зөрчилтэй урьдчилан тэмцэх зөвлөлөөс явуулын копон байгуулсан.Явуулын копон байгуулсаны үр дүнд гэмт хэргийн зөрчил тодорхой хэмжээгээр буурсан.
  • Машинаа асаах гэж байгаад гал алджээ
    2016 оны 1 сарын 27
    Автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд суух иргэн Х /38 настай, эрэгтэй/ ”Нуundai Grace” автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ.
  • Хангамжийн барилга угсралтын ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ
    2016 оны 1 сарын 27
    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “ТОСК” ТӨҮГ-ын “Эко Яармаг - 1” хорооллын зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 31 хүртэл сунгаж, Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын хөрөнгийг шийдвэрлэв.
    Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Орд” орон сууцны хорооллыг барих юм. Энэхүү байршилд “Очирням проперти Девелопмент” ХХК төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 26.7 га газарт нийт 3720 айлын орон сууц, 9 үйлчилгээний барилга, 2 сургууль, 2 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд дөрвөн айлын газрыг чөлөөлж, 63 айлын орон сууцны барилгыг эхлүүлсэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлаар Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын 2 тэрбум 491 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.
    Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”School police” төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, эцэг эхчүүдийг урамшууллаа
    2016 оны 1 сарын 27
    Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
    Эцэг эх сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор сургуулийн орчинд гардаг гэмт хэргийн тоо эрс буурсан гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлж байна. 2015 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.
    School police төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97 000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна гэж Монголын Сурагчдын холбооноос мэдээллээ.
    Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн сургуулийн захирал болон сургуулийн орчинд эргүүл хийхэд идвэх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг урамшууллаа.
    Төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар ХУД-ийн 118, 18, 52-р дунд сургууль, БГД-ийн 13, 20, 28-р дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, БЗД-ийн 48, 87, Шавь цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, СБД-ийн 35, 31, 58-р сугууль, СХД-ийн 105-р сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль тус тус тодорчээ. Мөн энэ үеэр 10 гаруй эцэг эхийг шагнаж урамшуулсан юм.
    School police төслийг илүү үр дүнд хүргэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн ажиллах журмыг баталсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хийлч Павел Милюков Монголд тоглоно
    2016 оны 1 сарын 27

    2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гуравдугаар байрт шалгарсан, Москвагийн филармонийн гоцдооч хийлч Павел Милюков манай улсад ирэх нь. Тэрбээр “Гранат мюзик” продакшны урилгаар ирэх есдүгээр сард Монголын үзэгчдэд тоглолтоо толилуулах юм. Павел Милюков Москвагийн филар- монийн оркестроос гадна Их театр, “Мариинский” театр, Москвагийн хөгж- мийн их сургуулийн симфони найрал хөг- жимчидтэй хамтарч тоглож байжээ. Мөн Австри, Бельги, Герман, Унгар, Итали, Испани, Швед зэрэг 20 орчим улсад аялан тоглосон аж. Павел Милюков Н.Паганини, П.Ойстраха, А.Хачатуряны нэрэмжит урал- дааны тэргуүн байрын эзэн юм.
  • Гал түймрийн тоо, хохирол 24.7 хувиар буурчээ
    2016 оны 1 сарын 27
    Нийслэлийн Онцгой байдлын газраас гэр хорооллын гал түймрийн тоо, хохирлыг бууруулах чиглэлээр дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.
  • Чингис бондоос Хятадын компаниудад их хэмжээний мөнгө өгснийг ил болгов
    2016 оны 1 сарын 27
    Чингис бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөнийг ил болгов


  • Жүдочид Парисын “Их дуулга”-д зодоглоно
    2016 оны 1 сарын 27
    Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
  • Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 1 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.27/ Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
    Улсын Их Хурлаас 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолыг баталсан юм. Энэхүү бодлогын баримт бичгийн 3.2.2-т нөөц нь тогтоогдсон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын адил тогтооно; 7.1-т Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон техник, технологи, аюулгүй байдал, хамгаалалт, баталгаа, хариуцлага, эрх үүрэг болон цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлнэ; 7.3-т Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, цөмийн энерги ашиглах явцад учирч болох эрсдэл, түүнийг даван туулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тус тус заажээ.
    Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг орлуулан тооцох, түүнд нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалт бий. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна гэж тусгасан байдаг ч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ тусгагдаагүй аж.
    Иймд цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлагын үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Маргааш цэцийн их суудлын хуралдаан болно
    2016 оны 1 сарын 27
    Цэцийн их суудал маргааш хуралдана
5339 5340 5341 5342 5343 5344 5345
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    8 цаг 49 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    16 цаг 58 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    17 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    17 цаг 7 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    17 цаг 10 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК