зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5407 5408 5409 5410 5411 5412 5413
  • Нам, эвслийн бүлгүүд хуралдсангүй
    2016 оны 1 сарын 04
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэв.

    Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.

    Тэд Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан ч зөвхөн одоогийн парламентад суудалтай намуудад ашигтай байх хувилбарыг илүүтэй тусгасан гэж энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан бол одоогийн хуулиар намуудын бүртгэлийг цуцалсан заалтыг оруулжээ.

    Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь бие даагч, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүйд хүргэсэн. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь зарим талаараа хавчсан заалт болсон гэв. Үүний зэрэгцээ сурталчилгааны самбар, төлбөртэй нэвтрүүлгийн цаг гэх мэт олон заалтаар бие даагчид болон шинэ намуудын боломжийг хаасан заалт тус хуулинд орсон гэж тэд мэдээллээ.

    Бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаас Гацууртын ордыг дэмжихгүй гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн, “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарч идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан уг хор аюулгүй гэсэн баталгааг хөрс судлаач нараас гаргуулах гээд чадаагүй” гэсэн юм.

    Бие даагчид С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай төлөвлөж байсан гэнэ. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг ч тэд хэллээ.
  • Сонгуулийн хуулиар ҮХЦ-д хандана

  • Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно
    2016 оны 1 сарын 04
    Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно
    Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм.
    Ингэснээр ажил үйлчилгээ бүгд хяналтанд орж байгаагаа төр, иргэн хэн нь хожих үйл явц болж байгаа юм. Энэ мөчөөс эхлээд аливаа этгээд татвараа нууж, орлогоо нууж амьдардаг үе дуусч байгаа гэсэн үг. Өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталснаараа 95 мянган аж ахуй нэгж шинэ тайлан бланстай эхэлж байна. Үүний үр шимээр өрсөлдөөн бий болж байна. Цэвэр өрсөлдөөний үр дүнд найдвартай үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид хожих юм.
    Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй танилцаж Замын цагдаагийн эсрэг талд байрлах Мини маркет дээр зочиллоо.

    Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
    -НӨАТ-ын хууль хийгээд сугалааны талаар санал бодлоо илэрхийлэхгүй юу?
    -Өнөөдөр 2016 он гарсаны анхны ажлын өдөр.Миний дэлгүүрийн сүлжээ дэлгүүрээс анхны худалдан авалтыг хийлээ. Анхны худалдан авалт өөрөө утга учиртай. Монгол Улс даяар нийтдээ НӨАТ-ын хууль батлагдсанаас хойш 4000 орчим цэг дээр бэлтгэл ажлуудаа хангаад байна.
    Он гараад нийтдээ 170 мянган худалдан авалт хийгдсэн байна. Миний худалдан авалт 170 дээр нэмэгдээд явна. НӨАТ-ын 10 хувь татварын, 2 хувь нь буцаан олголт хийгдэх ёстой.
    Худалдан авалт хийсэн хүн бүр сугалаанд хамрагдана. Хамгийн анхны сугалаа нэгдүгээр сарын 17-нд улс орон даяар явагдана. Хамгийн дээд шагнал нь 100 гэж байгаа ч үүний дээр ч том шагнал байгаа.
    -Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?
    -Эдийн засгийн ил тод байдлын хуулиа баталж гаргасан. Өнөөдрийн байдлаар 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод явж байна. Ерөөсөө далд эдийн засгаа л ил болгох зүйлийг Засгийн газраас явуулж байгаа гэсэн үг. Хоёрдахь зүйл маань НӨАТ-ын хуулийн 10 хувийн 2 хувийг буцаан олгох үйл явдал нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.
    Том сүлжээ дэлгүүрүүд бүгд нэгдсэн системрүү холбогдож бүх гүйлгээ төрөөс хяналттай болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татварын 1800 байцаагч ажиллаж байгаа хэдий ч өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно гэсэн үг.
    Учир нь иргэн болгон өөрсдөө энэ асуудалд хяналт, шаардлага тавьж эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр 4 мянган цэгт тавигдсан байгаа кассын машин бусад зүйл улс орон даяар бүрэн нэвтэрнэ. Энэ утгаар бүх мөнгөний гүйлгээ аль болох ил тод болж байгаа гэсэн үг.
    Бусад улсуудад энэ ажлыг хийгээд төсөв, татварын орлого нь хэд дахин нэмэгддэг ач холбогдолтой. Монгол Улс 2016 оноос энэ чухал ажлыгаа хийж байна. Цаашдаа эдийн засгаа ил тод болгох, нийт мөнгөний гүйлгээгээ ил гаргахад маш ач холбогдолтой. Тиймээс иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Хэрэглэгч хийгээд иргэдрүү хандсан энэ ажлыг Засгийн газар шат дараатай явуулах болно.
    Гааль татварын газрууд өнөөдрөөс эхлээд нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа. Энэ ажил үргэлжлээд явагдана. Үндсэндээ суурийг нь эрхзүйн орчинг нь бүрдүүлчихлээ.

    Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно

  • Бичлэг: УИХ-ын гишүүн Г.Уянга дахин авъяасаа үзүүлж дуулав
    2016 оны 1 сарын 04
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/QBHR5SoM5gU” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Зарим аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 04
    ЗАРИМ АЙМГУУДАД Х0РИ0 ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖШШ БАЙДА

    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэмтэй аймгууд байна. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүрэгт гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулж хорио тогтоосон хэвээр байгаа юм. Түүнчлэн таван аймгийн есөн сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн Хүйтний-Энгэр хэмээх газар малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэггэй өвчилснийг тусгаарлажээ, Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн Олон дов гэх газарт малчин Н.Ганбаатарын хоёр үхэр цусан халдварын шинж тэмдэгтэйгээр үхсэн байна. Тус газарт мэргэжлийн байгууллагаас ажиллаж шаардлагатай арга хэмжээг авчээ.

  • “Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө
    2016 оны 1 сарын 04
    “Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө
  • Хүнсний талон олгоно
    2016 оны 1 сарын 04
    ӨРХИИНТАЛОНОЛГрЮ

    Манай улсын нийт өрхийн 86 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн суцалгаанд 2013 онд хамрагдсан. Үлдсэн 14 хувь нь мэдээллээ өгөхөөс татгалзсан аж. Иймд судалгаанд хамрагдсан айл өрхийн хэрэглээ болон эд хогшлийг тоолж, 1 -25 дугаар бүлэгт ангилсан байна. Эдгээрээс нэг болон хоёр дугаар бүлэгг хамрагдсан өрхөд харьяаны Нийтийн халамжийн газраас нэгдүгээр сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.

  • “Лучиади Ламмермур” дууриар хөшгөө нээнэ
    2016 оны 1 сарын 04
    “Лучиади Ламмермур” дууриар хөшгөө нээнэ
  • Дунд ангийнхан маргаашнаас амарна
    2016 оны 1 сарын 04
    Дунд ангийн сурагчдын амралт маргааш эхэлнэ
    2016 / 01 / 04 | 10:50 | Нийтэлсэн: Ж.Болор | 0

    ЕБС-ийн нийслэлийн 6-9 дүгээр ангийн сурагчид маргаашнаас амарна.

    Дунд ангийнхан энэ сарын 25 хүртэл гурван 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх сарын 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Харин бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт өнгөрсөн сарын 22-ноос эхэлсэн.

    Орон нутгийн1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.

    БСШУ-ны сайдын тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулсан билээ.
  • Баярын өдрүүдэд осгосон, төөрсөн дуудлагууд нэмэгджээ
    2016 оны 1 сарын 04

    Шинэ жилийн баяр тэмдэглэж яваад төөрсөн, осгосон, харамсалтайгаар амиа алдсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан хөндий багийн иргэн 0 сумын төвд айлын цайллаганаас гэр лүүгээ (сумын төвөөс 40 км) явна гэж гараад сураггүй болжээ. Арванхоёрдугаар сарын 31-ний 11.00 цагт тус сумын Засаг дарга С.Хонайваар ахлуулсан орон нутгийн 62 хүн, 10 машин, зургаан мотоцикльтойгоор эрлийн ажиллагааг зохион байгуулсан аж. Тэгвэл тэрбээр энэ сарын 2-ны 01.30 цагт гэртээ эсэн мэнд ирсэн байна. Мөн Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нэгэн дунд сургуулийн манаач 54 настай Б шинэ жилийн цэнгүүн болсон зоогийн газраас гарч яваад сураггүй болжээ. Арванхоёрдугаар сарын 31- ний 12.45 цагт тус аймгийн Онцгой байддын газрын гурван албан хаагч эрэн хайж, мөн өдрийн 02.03 цагт Ачуут голын эрэг орчим осгосон байсныг олж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжуүлжээ. Түүнчлэн шинэ оны эхний өдөр Сүхбаатар дүүргийн X хороо, Монгол III сургуулийн ард дулааны шугамын худагт нэр, нас, гэрийн хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн унаж нас барсан байна. Мөн баярын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол хэд хэд гарчээ. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дуүргийн XI хороо, Яармагаас Зайсан орох замд Богд уулын арын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Ниссан” маркийн автомашин, “Хонда” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
  • Л.Минкусийн “Дон Кихот” балетыг шинэчилнэ
    2016 оны 1 сарын 04
    Л.Минкусийн “Дон Кихот” балетыг шинэчилнэ

    Дуурь бужгийн эрдмийн теат- рынхан энэ онд Л.Минкусийн “Дон Кихот” балетыг шинэчлэхээр болжээ. Өмнө нь дутуу бүрэлдэхүүнтэй, бүрэн бус байддаар тоглодог байсан бөгөөд энэ удаа дэлхий нийтэд тогтсон жишгийн дагуу тоглохоор бэлтгэж байгаа аж. Санчо, Панчогийн адал явддаар дүүрэн аяллыг харуулсан энэ балетын цомнолыг Сервантесийн зохиолоос сэдэвлэсэн байна. Монголд анх тоглуулахад нь балетмейстрээр Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж байсан бол энэ удаа АНУ- ын Вашингтон хотын “Киров балет” академийн багш У.Бат-Эрдэнэ урилгаар эх орондоо ирж шинэчлэх юм билээ. Тэрбээр гуравдугаар сард Монголд ирэх аж.

    “Дон Кихот”-ын Базлиод хамгийн олон удаа бүжиглэж байсан У.Бат- Эрдэнийг авьяастай, чадвартай бүжиг- чин гэдгийг үеийнхэн нь төдийгүй Мон- голын бүжигчид мэддэг. Хэцүү, хүнд бэрхшээлүүдийг давж, тайзнаа эргэн гарсан гэдгээр нь ч онцдох юм билээ. ОХУ, АНУ-д ур чадвараа үнэлүулж яваа монгол авьяастан ийнхүү эх орондоо ирж, шинэхэн “Дон Кихот” балетыг үзэгчдийн хүртээл болгох нь.
  • Тахарын 10 дугаар тойргийн үйл ажиллагааг шалгажээ
    2016 оны 1 сарын 04
    “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Багануур дүүрэг дэх Тахарын 10 дугаар тойргийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд хэрхэн нийцэж байгааг шалгаж шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал дээр цаашид анхаарах ажиллах талаар Тахарын хэсгийн алба хаагчидтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж энэ үеэр туслах прокурор Б.Одхүү Тахарын хэсгийн үйл ажиллагааг шалгасан шалгалтын дүнг танилцуулжээ.

    Уулзалт, зөвлөгөөнөөр Тахарын хэсгээс хуяглан хүргэх үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал болон цаашид холбогдох хууль, журмын заалтыг хэрхэн хангаж ажиллах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцон, зааварчилгаа өгч нэгдсэн ойлголтонд хүрсэн байна.
  • ГЕГ 100, ТЕГ 150 гаруй хүнийг цомхотгоно
    2016 оны 1 сарын 04
    Гаалиас 100 хүнийг цомхотгоно
  • ”Хоол удаан хийлээ” гэж түлж гэмтээжээ
    2016 оны 1 сарын 04
    ЧД-10 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 04-нд авч шалгахад: Дэнжийн .... тоотод суух Б /эм.15н/-г хоол удаан хийлээ гэж хүргэн ах Б /эр.44н/ гэгч нь согтуурсан үедээ тогоотой хоол өшиглөн асгаж зүүн хөл, гарыг түлж гэмтээн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

  • Өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 04
    Идэр хоёр ес эхэлсэн энэ цаг үед нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоны улмаас баруун зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Тиймээс өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд, Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хурал зарлажээ. Хурлаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  • 24 баримт: Сугалаатай төлбөрийн баримтны талаарх нэмэлт мэдээлэл
    2016 оны 1 сарын 04
    Өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм.
  • Өнөөдөр Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 04
    Улс төрчдийн идэвхтэй ажиллах сонгуулийн сарууд эхэллээ. Ирэх зургаан сард улс төр төрчид хөдөлгөөнд орж, хэн нь юу хийхийг бид таашгүй. Ямартай ч өнөөдрөөс эхлэн улс төрийн үйл явц ширүүрсч улс төрчдийн ард түмэнд барих сюрприз ихсэн нь.
  • Оны эхээр өрнөх онц ноцтой явдлууд
    2016 оны 1 сарын 04
    ...Юутай ч энэ нэгдүгээр сараас эхлээд Монголын улстөрийн амьдрал ямар ч байсан дуулиантай үйл явдлаар тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгууль, эвсэл нам, Экс Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Э.Бат-Үүл гээд дуулиан шуугиан гарах магадлал өндөртэй “обьектууд” байна аа, байна...
  • Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж журамлана
    2016 оны 1 сарын 04
    Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм.

    Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон гузамж замуудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

    Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоолоо. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс, Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМ”-ыг эндээс харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Шийлэгдамбыг оны өмнө батлан даалтад гаргалаа
    2016 оны 1 сарын 04
    Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба 12 сарын 31-нд батлан даалтад гарсан байна. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулаад ийнхүү оны өмнө батлан даалтанд гаргасан байна.

    Энэ талаар түүний өмгөөлөгч,

    - Г.Шийлэгдамбын саатуулан шалгагдах хуулийн хугацаа дууссан тул оны өмнө буюу 12 дугаар сарын 31-нд батлан даалтад гарсан.

    Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана гэв.
5407 5408 5409 5410 5411 5412 5413
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    33 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    44 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    1 цаг 6 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    1 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    22 цаг 57 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК