-
2015 оны 7 сарын 12
Жил бүрийн баяр наадмаар хурдан морины уралдаан болж, унаач хүүхдүүд мориноос унаж, бэртэх бүр цаашлаад амиа алдах тохиолдол ч гардаг.
-
2015 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон соёл урлагийн үйл ажиллагаанууд уламжлал болон зохион байгуулагддаг билээ.
-
2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн хүүхдийн харваанд нийт 120 харваач оролцож, энэ жилийн наадмын шилдэг харваачид тодорлоо.
-
2015 оны 7 сарын 12
Эрийн гурван наадам эрчтэй сайхан болж байна. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхлээд байна.
-
2015 оны 7 сарын 12
Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхосон наадамчин олны хөл дарагдаад байна.
-
2015 оны 7 сарын 12
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.
-
2015 оны 7 сарын 12
Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам нээлтийн ажиллагаанаас эхлээд ёслол төгөлдөр сайхан болж байгаад наадамчин олон сэтгэл хангалуун байна.
-
2015 оны 7 сарын 12
Газар газрын шандаст хүлгээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэв.
-
2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна
-
2015 оны 7 сарын 12
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
-
2015 оны 7 сарын 12
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө тур зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
-
2015 оны 7 сарын 11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ой болж байгаатай холбогдуулан соёл урлагийн 16 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байгаа. Өчигдөр Чингисийн талбайд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн хүндэтгэлийн их концерт, Дээлтэй Монгол наадам болж, Учиртай гурван толгой дуурийг анх удаа задгай талбайд олон нийтэд үзүүлсэн.
Харин өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрийн аманд Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг Монгол улсын филармони зохион байгуулна. Мөн Чингисийн талбайд 21.00 цагаас “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” рок попын үдэш болно.
-
2015 оны 7 сарын 11
Машины А, Г зөвшөөрөл хуурамчаар зарж байна гэсэн гомдол Эрүүгийн цагдаагийн газар ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгалт явуулахад Х,М,Б гэх гурван этгээд хуурамчаар А,Г зөвшөөрөл зарж байсан нь илэрчээ. Шалгалтаар тэдний биедээ авч явсан 20 орчим билет илэрсэн бөгөөд 60 орчим ширхэгийг зарсан гэж мэдүүлжээ. НЗДТГ-аас А, Г зөвшөөрлийг 10-20 мянган төгрөгөөр зарж борлуулсан. Харин дээрх гурван этгээд нэгийг нь 100-150 мянган төгрөгөөр зарж байжээ. Тийм учраас хуурамч А, Г зөвшөөрөл худалдаж авсан иргэд байвал ХУД-ийн цагдаагийн хэлтэст хандаж, өргөдөл гомдол гаргаж болох аж.
-
2015 оны 7 сарын 11
Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэн, улсын арслан Д.Ганхуягтай Сүлд спорт дэмжээний бө, сумын заан Төмөрхүлэг, улсын арслан Х.Мөнхбаатартай Дундговь аймгийн сумын заан Амарбаяр, улсын арслан Б.Ганбаттай Алдар спорт хорооны бөх Амарсанаа, улсын арслан Н.Батсуурьтай Булганхангай дэвжээний бөх, сумын заан Батдорж нар оноолт таарчээ.
-
2015 оны 7 сарын 11
Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.
-
2015 оны 7 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
-
2015 оны 7 сарын 11
Есөн хүүхэд алга болсон тухай Хүй долоо худагт ажиллаж буй Цагдаагийн албанд мэдэгджээ.
-
2015 оны 7 сарын 11
Наадмын бөхийн барилдаанын нэгийн даваа дөнгөж сая өндөрлөлөө. Тун удахгүй хоёрын даваан барилдаан эхэлнэ.
-
2015 оны 7 сарын 11
Цагдаагийн 3000 гаруй албан хаагч цэнгэлдэхэд үүрэг гүйцэтгэж байна
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна.