зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5883 5884 5885 5886 5887 5888 5889
  • Ш.Алтанцэцэг МУГЖ болов
    2015 оны 7 сарын 07
    Хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
  • Ч.Сайханбилэг: Зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахгүй
    2015 оны 7 сарын 07
    1. МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг бол юун түрүүнд хууль зөрчсөн асуудал. Учир нь 1990 онд Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солихн асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг арван хүн сууж байгаад шийдчихгүй.

    2. Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа дахиж ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би саяхан намын дарга нартай уулзаж тогтворотой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сөайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төгрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батал.


    3. Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй. Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж ямар шийдвэр гаргахыг харгж байгаа.

    4. Одоо ажлаа бодьё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалтууд хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр бол нэг л эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг л хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явж Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.


    5. Ерөнхий сайд санаачлагыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.
    Ийнхүү Ерөнхийлөгч намуудыг сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой хэмээсэн бөгөөд хэдийгээр Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа хэдий ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ гэдгийг дахин сануулсан юм.
    Үүний дараа намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал
    МАН дарга М.Энхболд: Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэ байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.

    АН-ын дарга З.Энхболд: Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.
    МҮАН-ын дарга М.Энхсайхан: Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.
    ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.
    Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой.
    Мөн Ерөнхийлөгч сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой гэдгийг дахин хэлээд өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч чадлаа гэж бодож байна гэсэн юм.




  • Өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана
    2015 оны 7 сарын 07
    Өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана
  • Ерөнхийлөгч ЗГ-ын бүтцийг өөрчлөхийг эсэргүүцэв
    2015 оны 7 сарын 07
    Ц.Элбэгдорж: ЗГ-т өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл
  • Мексик, Испаийн таксины жолооч нар тэмцлээ үргэлжлүүлнэ
    2015 оны 7 сарын 07
    Мехико хотын таксины жолооч нар Америкийн такси үйлчилгээний Юбер компанийн эсрэг тэмцэх зорилгоор Испани улсын Элит Такси Мадрид компанитай хамтарч байгаагаа мэдэгдлээ.
  • А.Сүхбат: Бөхийн эрэмбийг эрх мэдлээр далайлган авдаг жишиг тогтох вий
    2015 оны 7 сарын 07
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/hp7wbUKK_ic” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Өндөр гэгээний ойг Өвөрхангайд тэмдэглэх Дэд ажлын хэсэг байгууллаа
    2015 оны 7 сарын 07
    Анхдугаар богд, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн тэгш ойг ирэх сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж байгаа бөгөөд Засгийн газрын 2015 оны 143, 176 дугаар тогтоолын дагуу Дэд ажлын хэсэг байгуулжээ. Дэд ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, дэд даргаар Я.Содбаатар нарыг томилсон байна. Өвөрхангай аймагт болох ойн арга хэмжээг Дэд ажлын хэсэг хариуцан зохион байгуулж, үр дүн, үйл явцыг Үндэсний хороонд тайлагнах ажээ.

    Мэдээний эх сурвалж: http://time.mn/65098
  • Наадмаар Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ
    2015 оны 7 сарын 07
    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийих баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 м замыг засаж дуусан ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Усан хөшиг нь гэрэлтдэг байхаар төлөвлөсөн бөгөөд наадмын өмнө ашиглалтад оруулах юм.
    Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зүлэгжүүлэлтийг 17400 м 2, мод сөөг ургамлан хашлага, хэлбэржүүлэлтийг 450 у/м талбайд хийж, 32 том улиас модыг хэлбэржүүлсэн. Цэцэгжүүлэлтийг 141 м2 талбайд хийж, 32000 м2 ногоон байгууламжийг усаллаа.
    Энхтайваны өргөн чөлөөний ургамлан хашлагыг бүрэн нөхөж, Ард Аюуш, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 22-ын товчооны зам, Чингэлтэйн гудамж, Олимпын гудамж, Хонхтой цэцэрлэг, 3-р цахилгаан станцын зам дагууд мод тарилаа. Нийт 2000 улиас модыг тайрч хэлбэржүүлэн, 4600 модыг шохойдож, 152 мянган м2 ногоон байгууламжийн хөрсийг ариутган, 900 мянган ширхэг мод, сөөгийг био бордоогоор бордон, 3500 улиасны үрийн молцогийг гараар түүж, 183.2 мянган ширхэг мод сөөгний өвчин хортонтой тэмцэн, 250 мян м2 газрыг зүлэгжүүлж, 20 мян м2 талбайд нэг наст цэцэг тарих ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирaгчийн ажлын албанааас мэдээллээ.
  • “Гахай” наалт авсан газрууд
    2015 оны 7 сарын 07
    “Smile” наалт авсан газрууд

    СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* үсчин, “Сэлэнгэ” СӨХ, “14-Б” СӨХ,
    СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран скай” ХХК, “Хас заяа” ХХК, Эрдэнэбуян дэлгэрэх ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Монс ланс” ХХК,
    СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” хүнсний дэлгүүр, “Энхийн төлөө цогцолбор”, “Намуун” хүнсний дэлгүүр, “Буурал ээж” супермаркет

    “Гахай” наалт авсан газрууд

    СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор Сондор” ХХК-ийн Баялаг хүнсний дэлгүүр, Төрийн банкны 40 мянгатын салбар, “Метро express” хими цэвэрлэгээний хүлээн авах цэг, Сонгино Хангай ХХК-ийн “Миний дэлгүүр -117” супермаркет, “Дээжис” гуанз,“Бакс трейд” ХХК-ийн “Light pub” баар, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг, Буян холдингийн “Хангай” дутуу баригдсан барилга, “Fers” караоке баар, “Suona” караоке баар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, “Shashlik hause” шорлогийн газар, СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл дөрвөн эрдэнэ” ХХК, “Ганжад” ХХК, “WE” шөнийн клуб, “Ланд сервис” авто засварын газар, “Бат-Эрдэнэ трейд” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “AKUMA” авто угаалга, “Сехан” авто угаалга, “Орхон” авто угаалга, СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санзайн амралт, “Майхан толгой” хүнсний дэлгүүр тус тус “ГАХАЙ” наалт авсан болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Өмнөд Солонгост ижил хүйстэн хос гэрлэлтээ баталгаажуулах хүсэлт гаргав
    2015 оны 7 сарын 07
    Өмнөд Солонгост ижил хүйстэн хос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх хүсэлт гаргасан байна.
  • Британийн гүнжийг адислалаа
    2015 оны 7 сарын 07
    Гүнжийг адислалаа
  • МЕРС-ийн хоёрдахь тохиолдол илэрлээ
    2015 оны 7 сарын 07
    МЕРС-ийн хоёрдахь тохиолдол илэрлээ
  • АНУ, Францын Батлан Хамгаалахын сайдууд уулзлаа
    2015 оны 7 сарын 07
    АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд Эш Картер Францын үүрэгт нэгт Жан-Ив Ле Дриантой уулзсан байна.
  • Иргэд: Орон сууцандаа орж чадахгүй бол бууриндаа буцаж бууна
    2015 оны 7 сарын 07
    Иргэд: Орон сууцандаа орж чадахгүй бол бууриндаа буцаж бууна
  • Морьдыг үүлдэр харгалзахгүй уралдуулна
    2015 оны 7 сарын 07
    Морьдыг үүлдэр харгалзахгүй уралдуулна
  • Дипломат төлөөлөгчдийн зөвөлгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
    2015 оны 7 сарын 07
    Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Тэднээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байгаа.
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “ Гадаад бодлого бол аливаа улсын дотоод бодлогын гадагшаа харсан илэрхийлэл байдаг. Гадаад хэргийн сайдын хувьд онцгой анхаарал хандуулж буй асуудал бол нэг цонхны бодлого юм. Энэ хүрээнд гадаад бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч Гадаад хэргийн яам, Элчин сайд, Ерөнхий консул, ДТГ-ын тэргүүн та бид бүхэн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна” хэмээсэн.
    Зөвлөгөөнөөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого, үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015, Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон юм.
    Ирэх өдрүүдэд гадаад улс оронд эх орноо төлөөлж суугаа Элчин сайд, Ерөнхий консулууд яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгуулах юм. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаатай танилцахын сацуу Дархан, Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөж байна. Харин өнөөдөр төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгууллаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор үйл ажиллагаатай танилцлаа. Харин зөвлөгөөний гурав дахь өдөр буюу 07-р сарын 08-ны өдөр ДТГ-ын тэргүүн нар хоёр хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь Оюу толгой, Таван толгойд ажиллах бол нөгөө хэсэг нь Дархан Эрдэнэт хоттой танилцах юм. Зөвлөгөөний эхний өдөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон билээ. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байна.


  • Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана
    2015 оны 7 сарын 07
    Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана
  • НАМЗХ-ын залуус ёс зүйн хариуцлага хүлээнэ
    2015 оны 7 сарын 07
    НАМЗХ-ын залуус ёс зүйн хариуцлага хүлээнэ
  • Иракын цэргийн онгоц Багдадад санаандгүйгээр 8 хүнийг хөнөөв
    2015 оны 7 сарын 07
    Иракын армийн онгоц нийслэл Багдадад санаандгүйгээр бөмбөг хаяснаас 8 хүн амиа алдсан байна.
  • Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов
    2015 оны 7 сарын 07
    Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.

    Наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул үүнд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

    Үүнтэй холбогдуулан ерөнхий газраас хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргалаа. Тухайлбал морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг уяач, эздэд анхааруулж, санамж, стандартыг нь өгч байхыг зөвлөлөө.

    Хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Морин спорт уяачдын холбоо, салбар хороод, баяр наадмын комисст урьдчилан анхаарууллаа.

    Долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, ослын даатгалд заавал хамруулсан байх, гарч болзошгүй эрдслийг хэрхэн зохицуулах, цалин, нийгмийн баталгааг нь хангах зэрэгт мэргэжлийн хяналтынхан хяналт тавина. Ингэхдээ тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн хороодын хөдөлмөрийн хяналтын байцаагч нартай хамтран ажиллах юм.

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан энэ зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс учирсан зөрчил, дутагдал, эрсдлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс, уяач, морины эзэд, хүүхдийн эцэг, эх хариуцах ётойг анхааруулж байна.
    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/10396#sthash.X0fJ9Dzv.dpuf
5883 5884 5885 5886 5887 5888 5889
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    6 цаг 20 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    6 цаг 35 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    7 цаг 0 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    7 цаг 10 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    7 цаг 22 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    8 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    9 цаг 0 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    9 цаг 14 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    9 цаг 29 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    9 цаг 39 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    10 цаг 0 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    10 цаг 2 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    10 цаг 59 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    11 цаг 42 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    11 цаг 55 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    12 цаг 31 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    13 цаг 13 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    13 цаг 48 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    14 цаг 39 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК