-
2015 оны 4 сарын 20
Н.Батцэрэг: Эвслийн бүлэг Тавантолгойн гэрээг авч хэлэлцээгүй
Monday, Apr 20 2015
Бичсэн Б.Туул
Хэвлэх
Email
Н.Батцэрэг: Эвслийн бүлэг Тавантолгойн гэрээг авч хэлэлцээгүй
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ.
Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийлээ. Тус бүлгийн хуралдаанаас Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Төрийн өмчийн ашигтай ажиллагааг зөвхөн төсөвт төвлөрүүлдэг биш, хуримтлал үүсгэдэг байх нь улс орны ирээдүйг харсан хэрэг гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Харин энэхүү хуулийн төслөөр ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс дахин мэдээлэл сонсохоор тогтжээ. Мөн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн өөр нэг хуулийн төслийг авч хэлэлцсэн аж. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцээд “Бүхэлд нь дэмжих нь зүйтэй” хэмээн шийдсэн байна. Үүний дараа Худалдааны тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд 1990 оноос хойш хуулийн зохицуулалтгүй явж ирсэн энэ салбарын харилцааг хуульчлах цаг нь болсон. Ялангуяа гадаад зах зээл рүү гаргаж буй брэнд бүтээгдэхүүн, түүний дотор ноолуурын худалдааг нэг цонхны бодлогоор авч явдаггүйгээс дотоодын үйлдвэрлэгчид бие биенийхээ үнийг буулгадагийг анхаарах хэрэгтэй гэж бүлгийн дарга хэллээ. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга нарын тойрогтоо ажилласан мэдээллийг сонссон байна. Иргэдийн зүгээс эдийн засгийн хямралыг богино хугацаанд амжилттай даван туулна гэсэн итгэл найдварыг Засгийн газарт хүлээлгэж байгаагаа гишүүдээр дамжуулж уламжилжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулга хийжээ. Уг танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн байна. Энэхүү хувилбарыг нягталж, бүлгийн санал болгох бололцоотой гэнэ. Харин хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж буй Тавантолгойн асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээгүй аж. Учир нь албан ёсны гэрээний төсөл тараагдаагүй тул бүлэг хэлэлцсэн зүйлгүй гэсэн тайлбарыг Н.Батцэрэг дарга өглөө.
-
2015 оны 4 сарын 20
С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа
-
2015 оны 4 сарын 20
ХУД-ийн хороо бүрт хэлэлцүүлгүүд боллоо
-
2015 оны 4 сарын 20
Түймэр гарсан аймгуудруу тусламжийн цуваа хөдөлнө
-
2015 оны 4 сарын 20
Хан-Уул дүүрэгт баригдаж буй “Жигүүр гранд”-ын барилга дээрээс 40 орчим насны хүн унаж, амь насаа алджээ.
-
2015 оны 4 сарын 20
“Монгол шуудан” компаний захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд томилохоор зэхэж байна хэмээн шууданчид үзэж байгаа.
-
2015 оны 4 сарын 20
“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд хамтран ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ.
-
2015 оны 4 сарын 20
Өдгөө 70 гарч яваа хятад хосууд нийгмийн сүлжээний од болж байна. Тэдний гайхалтай хайрын түүх олон сая интернэт хэрэглэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулжээ.
-
2015 оны 4 сарын 20
Европт хүрэхээр Хойд Африкын 700 орчим цагаадчыг тээвэрлэж явсан томоохон хөлөг онгоц осолдсоноор олон зуун хүн амиа алджээ.
-
2015 оны 4 сарын 20
Есөн настай хүүхэд мөргөөд зугтжээ
-
2015 оны 4 сарын 20
Амралтын өдрүүдэд 7 хүүхэд осолд өртжээ
-
2015 оны 4 сарын 20
Шадар сайдын хамтлаг шинэ клип гаргажээ
-
2015 оны 4 сарын 20
Цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэгдэв
-
2015 оны 4 сарын 20
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, зогсчээ.
-
2015 оны 4 сарын 20
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар танилцууллаа. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-
2015 оны 4 сарын 20
Өмнөд Солонгосын олон ангит кино хийгээд оддын сонирхолтой мэдээллийг манай сайт цаг алдалгүй хүргэж байгаа. Энэ удаад 2015 оны эхний улиралд шилдэгээр тодроод байгаа долоон киног танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 20
УИХ-ын дарга З.Энхболд Оскарын шагналт кино найруулагчийг хүлээн авч уулзав
-
2015 оны 4 сарын 20
МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар өгөв.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцлоо. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт МАН-ын бүлгээс таван гишүүн орж ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногтоо багтаад бүлэгтээ мэдээлэл өгөхийг дээрх таван гишүүнд үүрэг болгосон. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор болж байгаа хууль бус ноцтой үйлдлүүдтэй газар дээр нь очиж танилцсан” гэв.
Харин Д.Сумъябазар гишүүн уг асуудлаар үргэлжлүүлэн ярихдаа “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороонд нээлттэй мэдээлэл хийсэн. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлтөлтийн талаар иргэдээс ирсэн санал гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд нийслэлийн 16 байршилд очиж танилцаж, ард иргэдийн үгийг сонслоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэрийн дор иргэдийн эрх, эд хөрөнгөд халдаж байгаа асуудлууд байна” гэв.
Тэрбээр мөн “Нэг метр кв газрыг 70-80 мянган төгрөгөөр үнэлэж байгаа нь үл ойлголцлын шалтгаан болж байгаа юм байна. Үүнийг ам.долларт шилжүүлэхд 30-37 доллар болж байгаа юм. Гэр хороолын 0,7 га газруудыг жижиг кв.метртэй байраар солих нь иргэдэд төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд барилга барих ажлыг удаашруулж байна. 17-20 гаруй кв.метр байраар газраа солих нь иргэдийн бухамдлыг төрүүлж байгаа юм байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг иргэд хууль бус гэж үзэж байгаа юм байна. Өчигдөр Хан-Уул дүүрэг дээр ажиллахад иргэд энэ асуудлыг хүчтэй ярьж, холбогдох хүмүүст нь дуулгаж өгөхийг хүссэн. Дахин төлөвлөх байршилаа бүрэн чөлөөлж чадалгүй 1-2 айлын хашааг чөлөөлж, нүх ухаад хундам цутгасан явцтай байдал нийслэлийн дахин төлөвлөлтийн 24 байршлийн 90 хувьд нь байна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороон дээр Дамбадаржаагийн орчимд нэг иргэний хоёр давхар байшинг нураалгаж, газрыг нь чөлөөлөөд, хундам цутгаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр айлын өрхийн тэргүүн нас бараад, үр хүүхдүүд нь түрээсийн байранд амьдраад явж байгаа байдалтай танилцсан” гэлээ.
Тэрбээр Монгол Улсын Барилгын норм, дүрэм стандарт, хөрөнгө оруулагчдын ажилд тушаа болж байна . Мөн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журам нь Үндсэн хуулийг давсан эрхтэй. Журмаар зохицуулах нэрээр албадан маягаар явж байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна.
УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст албан ёсоор хандаж, өмчид халдаж байгаа асуудалд тайлбар авахаар хандсан гэж тэрбээр хэллээ.
-
2015 оны 4 сарын 20
Японы мэргэжлийн Сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж түймэр гарсан орон нутгийн санд их хэмжээний мөнгө хандивлажээ. Тодруулбал, Тэрээр түймэрт газар нутгийнх нь 90 хувь шатаад буй Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд туслахаар шийдсэн байна.
-
2015 оны 4 сарын 20
Твиттер жиргээг хүмүүс цэнхэр шувуугаар онцолдог. Тэгвэл зураглаачийн дуранд жинхэнэ цэнхэр шувуу өртжээ.