зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6158 6159 6160 6161 6162 6163 6164
  • Улсын хэмжээнд 98 иргэн сураггүй алга болжээ
    2015 оны 4 сарын 06
    Улсын хэмжээнд 98 иргэн сураггүй алга болжээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөлдөж нас баржээ
    2015 оны 4 сарын 06
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөлдөж нас баржээ
  • Цэрэг-спортын “Дөл” тэмцээн болно
    2015 оны 4 сарын 06
    Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээний ажил үйлчилгээний 1.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын цогцолбор “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургуулийг түшиглэн зохион байгуулахаар боллоо.
  • С.Жавхлангийн “Ёс зүйтэй” уулзалтад Ерөнхийлөгч ирэх үү
    2015 оны 4 сарын 06
    С.Жавхлангийн “Ёс зүйтэй” уулзалтад Ерөнхийлөгч ирэх үү
  • Зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулна
    2015 оны 4 сарын 06
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллана.
  • Зам даваа хальтиргаа гулгаатай байна
    2015 оны 4 сарын 06
    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
    Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй цас орж, хүйтэрсэн тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаа ихтэй байгааг анхааруулж байна.
  • 24 баримт: Ч.Сайханбилэг ”Их улс төр биш их ажил хийцгээе”
    2015 оны 4 сарын 06
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн мэдээллээрээ зүгээр л хандлагаа өөрчилье гэдгийг уриалав.

    Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
  • Нийслэлийн түүхэнд анх удаа дагуул хоттой болох шийдвэрийг гаргалаа
    2015 оны 4 сарын 06
    Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан.
  • Төрийн банк Монголд анх удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслийн зээлийг батлан даалттай гаргана
    2015 оны 4 сарын 06
    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх” төслийн Зээлийн батлан даалтын үйл ажиллагааны хүрээнд зээлийн батлан даалтын үйлчилгээг илүү орлого багатай иргэд рүү чиглүүлэх, тэдгээрийн амьжиргааг санхүүгийн шинэ боломж бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон даяар олгож буй нийт зээлд 80 хувийн багцын батлан даалт гаргахаар Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Төрийн банк харилцан шийдвэрлэж, Батлан даалтын гэрээнд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурлаа.
  • Төрийн албыг төрлийн алба болгосон МАН-ынхны халаа сэлгээ хөшигний цаана
    2015 оны 4 сарын 06
    МАН-ын лидерүүдийн ах дүүс, хамаатан садангуудын хооронд л томилгоо явагдаж, бялуу хуваах ажиллагаа өрнөсөн байна. УИХ-н гишүүн асан Р.Рашийн хүргэн нь Гаалийн ерөнхий газрын даргаар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дүүгээ Аж Үйлдвэрийн яаманд газрын даргаар,
  • УИХ-ын чуулганы нээлт ба энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2015 оны 4 сарын 06
    04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт:

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 11.40 ЦАГААС.

    ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт:

    Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагт “Г” танхимд;

    Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

    04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

    “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

    04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

    “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

    04 дүгээр сарын 10-ны Баасан гарагт:

    Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагт “Г” танхимд.

    ДӨРӨВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Бусад

    3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, оношилгооны тоног төхөөрөмжийн худалдан авалт, ашиглалт, зарцуулалтанд хийсэн аудитын тайланг сонсох;

    Эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсох;

    Автозамын хөрөнгө оруулалт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсох.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Улсын Их Хурлын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

    2.Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Нутгийн удирдлагын дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай;

    Бусад.

    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт;

    Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээлэл;

    Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежментийн талаар баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын мэдээлэл;

    Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах, Өргөдлийн байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулах.

    5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

    6.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болох Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн Үндэсний чуулганы бэлтгэл ажлын тухай.

    ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 09-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

    Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт;

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    04 дүгээр сарын 10-ны Баасан гарагт 14.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсоно.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 4 сарын 06

    2015.4.6, Даваа гараг / Билгийн тооллын: 17
    Хаврын дунд шарагчин туулай сар
    Салхины эх одтой, хар хулгана өдөр

    Аргын тооллын: 2015.4.6, Даваа гараг
    Наран ургах шингэх: 06.32-19.28
    Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

    Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 4 хэмийн хүйтэн байна
    2015 оны 4 сарын 06
    Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • АН-ын “зодоон” З.Энхболдын ялалтаар өндөрлөв
    2015 оны 4 сарын 06
    Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлсний дараа гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Эс тэгвээс зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэх мэдэгдлийг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы индэрээс мэдэгдсэн нь АН-ыг түргэн авахуулав.
  • Чехийн шинжлэх ухааны байгууллагатай хамтарч ажиллана
    2015 оны 4 сарын 05
    Чехийн Шинжлэх ухааны академи 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх ухааны академи (Academy of Sciences of the Czech Republic) нэрээ сольж Чехийн Шинжлэх ухааны академи (Czech Academy of Sciences or CAS) гэж нэрлэх болсноо мэдэгдсэн.
  • Хэвлэл мэдээллийнхний боулингийн тэмцээнд NTV-ийн хамт олон тэргүүллээ
    2015 оны 4 сарын 05
    Монголын Боулинг Сонирхогчдын холбоо, MCS Coca Cola ХХК, Coke Zero брэнд хамтран зохион явуулдаг Хэвлэл мэдээллийн байгуулагуудын дундах “Coca Cola Zero Bowling championship 2015” тэмцээн өнгөрсөн бямба гаригт боллоо.
  • Sia VS Fergie: ”Big girls cry дууг” хоёр хоногт 2 сая хүн үзжээ
    2015 оны 4 сарын 05
    Sia VS Fergie: ”Big girls cry дууг” хоёр хоногт 2 сая хүн үзжээ
  • ”Исламын улс”-ынхан Сирийн нийслэлд довтоллоо
    2015 оны 4 сарын 05
    Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших дүрвэгчдийн хуаранд “Исламын улс” бүлэглэлийн босогчид бараг бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Т.Артаг начны барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүллээ
    2015 оны 4 сарын 05
    Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ, Т.Артаг начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Х.Баянмөнх гэр бүлийн хамт, улсын арслан Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр, Ж.Ганболд, улсын харцага Г.Намсрайжав, ”Увснуур дэвжээ”-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу, Т.Артаг начны гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв.
  • Кенийн ерөнхийлөгч гашуудал зарлалаа
    2015 оны 4 сарын 05
    Энэ долоо хоногийн пүрэв гарагт Гарисса хотод нь террорист халдлага болсонтой холбогдуулан Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кенятта улс даяараа бямба гарагаас эхлэн гурав хоног гашуудал зарлажээ.
6158 6159 6160 6161 6162 6163 6164
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Уржигдар 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Уржигдар 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Уржигдар 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Уржигдар 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Уржигдар 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК