зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3953 3954 3955 3956 3957 3958 3959
  • Чансаа өндөр 16 бөх халз барилдана
    2018 оны 1 сарын 09
    Улсын аварга, арслан цолтнуудын дунд халз барилдааны тов гарчээ. ”Хосбаатар” сан болон ”Жудаг” группээс санаачилан энэ сарын 20-ны өдөр 14 цагт АСА циркид шилдэг 16-н бөхийн халз барилдааныг зохион байгуулах гэж байна.



    Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.



    Тус барилдаанд барилдах бөхчүүдийн нэрсийг удахгүй зарлана.
  • ”Эрдэнэт” үйлдвэр молибдений өтгөрүүлэгчээ шинэчилнэ
    2018 оны 1 сарын 09
    Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн 6 м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж.
  • Тиллерсон, Мэттис нар Хойд Солонгост түрүүлж цохилт өгүүлэхгүйн тулд Трампыг ятгаж байгаа гэжээ
    2018 оны 1 сарын 09
    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хойд Солонгост цохилт өгөх эсэх талаар маргалдаж байгаа тухай The Telegraph, The Wall Street Journal хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
  • Үнийн зөвлөл ӨНӨӨДӨР хуралдаж, шатахууны үнэ нэмэх эсэхийг шийднэ
    2018 оны 1 сарын 09
    Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэндээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.
  • Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна
    2018 оны 1 сарын 09
    Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна
  • Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдаантай
    2018 оны 1 сарын 09
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:



    01 дүгээр сарын 08-ны Даваа гарагт:



    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


    01 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:



    Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас “В” танхимд.


    01 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт:



    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийнэ. 10.00 цагаас Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрт;
    “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:



    01 дүгээр сарын 09-ний Мягмар гарагт:



    1.Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Бусад.


    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:



    Хэлэлцэх асуудал:



    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Бусад.
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2018 оны 1 сарын 09
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэмийн хүйтэн байна
    2018 оны 1 сарын 09


    2018 оны 01 дүгээр сарын 08-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 27-32 хэм, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
  • Дараах үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо
    2018 оны 1 сарын 08
    Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19 өдрийн А/86 тоот тушаалаар дараах үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгохоор боллоо.
    Үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.17 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
    Нэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
    1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 57 дугаар захирамжаар Бөөний худалдаа ХК-д олгосон 000319217 тоот гэрчилгээ
    Хоёр. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
    1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 135 дугаар захирамжаар Цэрэндоржийн Доржпүрэвд олгосон 0393222 тоот гэрчилгээ
    2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 213 дугаар захирамжаар Батхоролын Гэрэлт-Одод олгосон 0508944 тоот гэрчилгээ
    Гурав. Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
    1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 560 дугаар захирамжаар Хумбангийн Амарбаясгаланд олгосон 1200300830 тоот нэгж талбарт олгосон гэрчилгээ
    Дөрөв. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
    1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 130 дугаар захирамжаар Цэндийн Тунгалагт олгосон 000509614 тоот гэрчилгээ
    2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 29 дүгээр захирамжаар Нямсүрэнгийн Бямбадоржид олгосон 0149691 тоот гэрчилгээ
    3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Бархасын Батдаржаад олгосон 0599284 тоот гэрчилгээ
    4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Борын Сайханчимэгт олгосон 0599285 тоот гэрчилгээ
    5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 76 дугаар захирамжаар Намсрайн Гэрэлчимэгт олгосон 000681608 тоот гэрчилгээ
    6. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 388 дугаар захирамжаар Баасанжавын Тогоочид олгосон 000608501 тоот гэрчилгээ
    Тав. Хүчингүйд тооцсон газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу нөхөн олгох ажлыг зохион байгуулахыг Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга, Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга нарт үүрэг болгосугай.
  • Цэцэрлэгийн газрыг буцааж олгосонд талархал илэрхийллээ
    2018 оны 1 сарын 08
    Нийслэлийн Засаг дарга С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий захирамж гаргасан.
    Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.
    Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ч.Ууганбаяр “Нийслэлийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Энэ дагуу манай хороонд байрладаг 113 цэцэрлэгийн газраас бусдад олгосон байсныг хүчингүй болгож, газрыг эрхийг буцаан цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж өгсөнд иргэд оршин суугчид болон хорооны зүгээс баяртай байгаагаа” хэллээ.
    Тус хороо нь өөрийн гэсэн байргүй түрээсийн орон сууцанд байрладаг бөгөөд уулзалтаар дүүргийн хорооны цогцолбор барилга барих газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
  • К.Р.Белош: Салхит, Дарханы зарим хэсэгтээ зам төмөрт -38 хэм хүрч байна
    2018 оны 1 сарын 08
    Хүйтний эрч чангарч, цас ихээр орох тусам орон нутагийн зам, даваа цасанд боогдож, автомашин зорчих аргагүй халтиргаа үүсдэг. Үүний зэрэгцээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч саад учрах эрсдэл үүсч магадгүй болдог билээ. Харин галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг үргэлж хангаж, тогтсон цагт нь эрсдэлгүй явуулахын тулд УБТЗ-ын олон мянган замчин байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд нэгэн сэтгэлээр ажиллаж байдаг юм. Тиймээс идэр есийн жавар тачигнаж буй энэ үед төмөр замын аюулгүй байдал, замчдын ажил, хөдөлмөр хамгааллын талаар Замын аж ахуйн албаны дарга К.Р.Белоштой ярилцлаа.
  • Авто худалдаачид нүүж, АСА циркийн зогсоолыг чөлөөллөө
    2018 оны 1 сарын 08
    Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор луу нүүлгэх захирамж гарсан.

    Энэ дагуу хотын төвийн бүсэд зөвшөөрөлгүй ил завгай авто худалдаа эрхлэгчидэд зориулалтын дагуу газраа ашиглах тухай мэдэгдэх хуудас өгсний дагуу худалдаа эрхлэгчид авто машинаа Авто худалдааны цогцолбор луу сайн дураараа нүүлгэж эхэллээ.

    Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Рояал плаза” ХХК нь АСА циркийн хашаанд байрлах авто машинуудаа нүүлгэж, газраа чөлөөлсөн байна гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.
  • НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд явагдана
    2018 оны 1 сарын 08
    НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол энэ сарын 21-ний өдөр явагдана. Сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 01-31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдана.



    Энэ оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг байна гэдгийг албаныхан хэллээ.
  • Харцага Т.Баасанхүүд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулав
    2018 оны 1 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, ”Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж, амжилт хүслээ.

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.
  • Малайз “МH370”-ын эрлийг сэргээж магадгүй
    2018 оны 1 сарын 08
    Одоогоос дөрвөн жил орчмын өмнө Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисэж байгаад сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажлыг сэргээж магадгүй гэж Малайзын албаны хүн мэдэгдсэнийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав.

    2014 оны гуравдугаар сард Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “МH370” дугаарын нислэг үйлдэж байгаад сураггүй болсон юм. 239 хүнтэйгээр сураггүй болсон энэ онгоцыг Малайз, Хятад болон Австралиийн холбогдох албаны хүмүүс эрэн хайх ажлын хүрээнд 25 мянга км.кв талбайг самнасан хэдий ч ямар ч улс мөр олдоогүй учир өнгөрөгч оны нэгдүгээр сард эрлийн ажиллагааг зогсоосон билээ.

    Тэгвэл Малайзын засгийн газрын албаны хүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ-д төвтэй, далай тэнгист эрлийн ажиллагаа явуулж байсан туршлагатай “Ocean Infinity” компани “no find-no fee” буюу “хэрвээ олохгүй бол эрлийн ажиллагаанд зарцуулсан төлбөрөө авахгүй” гэсэн болзолтойгоор “МH370”-ын эрлийг сэргээх саналыг бидэнд тавьсан. Онгоцыг эрэн хайх ажлыг сэргээх асуудлаарх хэлэлцээ сүүлийн шатандаа ороод байна” гэжээ.

    Эрлийн ажиллагааг өнгөрсөн оны нэгдүгээр сард зогсоосон хэдий ч хиймэл дагуулаас авсан зургуудыг судалсаар байгаа гэнэ.

    “No find-no fee” төрлийн гэрээг гол төлөв их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад живсэн, сураггүй болсон хөлөг онгоцуудыг эрж хайх зорилгоор хоёр хуулийн этгээд байгуулдаг байжээ. Тухайн хөлөг онгоцыг олж чадвал эрлийн ажиллагаа явуулсан компани хөлөг онгоцны тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүний 80-90 хувийг авдаг байсан гэнэ.

    Харин “Эм-Эйч 370”-ыг “Ocean Infinity” компани олж чадвал эрлийн ажиллагаанд зарцуулсан мөнгө болон шагнал мөнгийг Малайзын Засгийн газар холбогдох улс орнуудтай хамтран гаргаж өгч магадгүй юм гэж салбарын мэргэжилтэн ярив.

    Малайзын энэ онгоцонд 14 улс орны иргэн сууж явсан билээ.

    Г.Доржханд
  • Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
    2018 оны 1 сарын 08
    Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 2018 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

    - Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж

    явган шуурга шуурч, хүйтний эрч чангарна -



    Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарах ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.



    Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 13-нд зарим газраар, 12,14-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8,13-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


    Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 14-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.



    Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногт хүйтний эрч бага зэрэг чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Цааш хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

  • Ерөнхийлөгчид Элчин сайд О Сын Хо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    2018 оны 1 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

    Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.

    Элчин сайд О Сын Хо уулзалтын үеэр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч намайг хүлээн авч, уулзаж байгаад баярлалаа. Юуны өмнө БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагч Ким Жон Уны Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Х.Баттулга танд илгээж байгаа халуун мэндчилгээг уламжилж байна” гэлээ.

    Мөн Элчин сайд О Сын Хо “БНАСАУ, Монгол Улсын хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Цаашид 70 жилийн уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд манай улсын Засгийн газар их анхаарал хандуулж байгаа. Хоёр улсын димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох энэ жилд манай талаас төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Ноён Ерөнхийлөгч Х.Баттулга болон Засгийн газрын бодлого, удирдлагын дор Монгол Улс цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Ход хандан “Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Элчин сайдаар томилогдон ирж байгаа тань чухал үүрэг билээ. Тиймээс цаашид таны оролцоотойгоор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Мөн “Хөдөө аж ахуйн салбар, спортын салбарт БНАСАУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно. Таны Элчин сайдын ажилд амжилт хүсье” гэлээ.

  • Ж.Гомбожав: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын төрийг дээрэмдэж авахаар улайрч байна
    2018 оны 1 сарын 08
    1992 оны Үндсэн хуулийг “Усыг нь шахаж, утгыг нь тодруулан” батлалцсан 1990 оны АИХ-ын гишүүд төрийн ордонд цуглан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дуртай намынхан хүссэн цагтаа хийгээд байдаг ажил биш” хэмээн ярилцаж 2000 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлтөө давын өмнө хуучин ёсоор нь болгох учиртай” хэмээн ярилцав. Тэдний зүгээс ихэнх нь мэдлэг, туршлага багатай балчир гишүүдээс бүрэлдсэн УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байгааг “Цагаа олоогүй цамаан явдал” хэмээж байсан юм. Энэ үеэр 1992 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын дарга байсан Ж.Гомбожавтай хийсэн яриаг болгооно уу.
  • ”Хулгайчаас салцгаая” фэйсбүүк группыг ажиллуулж эхэллээ
    2018 оны 1 сарын 08
    Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, видео бичлэг, фото зураг хүлээн авах, шалгах зорилгоор ”Хулгайчаас салцгаая” фэйсбүүк нээлттэй группийг нээн ажиллуулж эхлээд байна.



    Өнгөрсөн онд 21,947 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,614 буюу 39.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Иймд иргэд та бүхэн дээрх группд нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг уриаллаа.



    Эх сурвалж: НЦГ
  • Сэрэмжлүүлэг: Индиан нэрээ мэдсэн бол фэйсбүүк кодоо сольсон нь дээр
    2018 оны 1 сарын 08


    Сүүлийн үед фэйсбүүк сүлжээнд хүнийг хөгжөөх, баясгах зорилго бүхий төрөл бүрийн программууд гарсаар байгаа. Тухайлбал, ”Индиан” нэр, гурван найз нь хоорондоо юу гэж ярьдаг вэ гэх мэт аппликэйшнууд руу нэвтэрч, түүнийгээ бусадтай хуваалцах цахим хэрэглэгчид нилээдгүй их байна.



    Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа нэгэн сэрэмжлүүлгийг нийтэлжээ.



    Тэрбээр ”Эртний болон Индиан нэрээ мэдсэн бол фэйсбүүк нууц дугаараа сольсон нь дээр шүү. Нууц дугаар хулгайлдаг хортой программ байж магадгүй” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.



    24tsag.mn
3953 3954 3955 3956 3957 3958 3959
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    25 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    37 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    53 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    54 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    1 цаг 2 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    1 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    1 цаг 28 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    1 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 54 мин
  • “Дөргөний эрэг дээрх 247” фестиваль энэ амралтын өдрүүдэд болно
    1 цаг 58 мин
  • "Ноорог.мн"-тэй холбоотой хэргийг хаажээ
    2 цаг 12 мин
  • Танилц: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 35 мин
  • Булган аймгийн Тэшиг сумд түймэр гарсныг унтраажээ
    2 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    3 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Чингис хаан нисэх буудалд ажиллана
    3 цаг 10 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    3 цаг 13 мин
  • Онцгойнхон 41 иргэний амь насыг авран хамгаалжээ
    3 цаг 16 мин
  • УБЦТС: Цахилгаан хязгаарлах байршилууд
    3 цаг 21 мин
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхийг Ланд круйзер 300 автомашинаар байлна
    3 цаг 25 мин
  • Дараах байршилд ирэх сарын 9-ний өдрийг дуустал халуун усыг хязгаарлана
    3 цаг 36 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК