Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5201 5202 5203 5204 5205 5206 5207
  • Цусан суулга өвчин нэмэгдэж байна
    2016 оны 8 сарын 08
    Цусан суулга өвчин нэмэгдэв
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ноцтой осол гарчээ
    2016 оны 8 сарын 08
    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худагийн замд ”Toyota Prius” маркийн автомашин ”Toyota Land cruiser” маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

  • Сэрэмжлүүлэг: Тарваган тахал өвчний эрсдэл өндөр байна
    2016 оны 8 сарын 08
    Фабио Басиле
  • “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” аян эхэллээ
    2016 оны 8 сарын 08
    Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 5-26-ны өдрүүдэд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

  • Увс аймагт үер бууж, 500 айл өрх усанд автжээ
    2016 оны 8 сарын 08
    Увс аймгийн Улаангом сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас Улаангом сумын наймдугаар багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурж, 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автсан байна.
  • Ам.долларын ханш 2115 төгрөгтэй тэнцлээ
    2016 оны 8 сарын 08
    Өнгөрөгч долдугаар сард ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2111 төгрөгтэй тэнцлээ.

  • Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа
    2016 оны 8 сарын 08
    Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа
  • Рио 2016: Жүдогийн шинэ аваргатай боллоо
    2016 оны 8 сарын 08
    Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус жингийн аваргаар Итали улсын тамирчин Фабио Басиле тодорч, алтан медалиар энгэрээ мялаасан бол БНСУ-ын тамирчин Ан Баул мөнгөн медалийн эзэн болов.

    Хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Ришод Собиров, Япон улсын бөх Масахи Ибинума хүртлээ. Ийнхүү Рио 2016 олимпийн их наадмын 66 кг-ын жинд шинэ аварга Итали улсаас төрлөө.
  • ОЛИМП: Монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарь
    2016 оны 8 сарын 08
    Зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний 3 дахь өдрийн хуваарийг танилцуулж байна. Тэрээр,


    Байт харвааны төрөлд манай улсаас Ж.Гантөгс 21.00 цагаас харвана. Тус тэмцээн 1/32 тулаан эхний шатанд авсан оноогоороо 1-64 хүртэл эрэмбэлэгдэж 1-рт бичигдсэн тамирчинтай 2-рт бичигдсэн нь 63-рт бичигдсэн тамирчинтай гэх мэтээр хасагдах зарчмаар өрсөлдөнө.


    Харин боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Отгондалай 05.00-05.45 цагийн хооронд тулалдах бол Б.Түвшинбат 69 кг жинд 05.45-06.45 цагийн хооронд, Г.Ган-Эрдэнэ 48 кг жинд 23.00-00.00 цагийн хооронд тулалдах юм.


    Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд манай тамирчин Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 76 кг жинд Г.Одбаяр нар 22.00 цагаас барилдана. Хэрвээ финалдаж чадвал 09-ний өдрийн 03.00 цагаас шигшээд өрсөлдөх юм.



  • Олон улсын монгол эрдэмтний хурлын талаар мэдээлнэ
    2016 оны 8 сарын 08
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор энэ сарын 15-18-нд Улаанбаатар хотноо Монголч эрдэмтний ХI их хурал болох юм. Энэ талаар өнөөдөр 11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
  • 24 баримт: Казахстаны төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Г.Отгонцэцэг гэж хэн бэ
    2016 оны 8 сарын 08
    Галбадрахын Отгонцэцэг “Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэж, Казахстан улсын төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан нь өдгөө спортын ертөнцөд томоохон дуулиан тариад байгаа билээ. Монгол жүдоч охин ийнхүү олимпын хүрэл медальтан болсон монголчууд төдийгүй казахстанчуудыг баярлуулав.
  • Рио 2016: Д.Төмөрхүлэг шагналт 7-р байрт шалгарлаа
    2016 оны 8 сарын 08
    Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон манай тамирчин Д.Төмөрхүлэг дагах барилдаандаа Канадын бөх А.Бушардад ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

    Манай бөхийг ялсан Италийн бөх Ф.Базил олимпийн аварга болжээ. Төмөрхүлэгтээ дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсч, олон олон ялалтуудаараа ард түмнээ баярлуулаарай гэж хүсье.
  • Мэлхийн ордод төрөгсдийн хувьд гэгээлэг өдөр үргэлжлэх болно
    2016 оны 8 сарын 08
    Хонь - (3/21-4/19)


    Мөнгө санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ өдөр тутмын амьжиргааны зардалд хэт их мөнгө үрэх хэрэггүй. Түүний оронд тусдаа дансанд хийж хадгалсан нь дээр. Зарим нь төрсөн нутаг руугаа очихоор шийднэ. Аялж жуулчлахыг хүссэн хэрнээ чадахгүй гэж бодсоор байвал хэзээ ч биелүүлж чадахгүй. Харин одооноос төлөвлө, сонголт зөвхөн таны гарт.

    Үхэр - (4/20-5/20)


    Гаргаж байгаа шийдвэр тань чухал ач холбогдолтой байх болно. Хэрвээ сэтгэл санаа тогтворгүй байгаа бол агаар салхинд алхаарай. Ажлын дараа хоол идэх кофе уух санал тавьбал хамт олонтойгоо нэгдэхийг хичээгээрэй.

    Ихэр - (5/21-6/21)


    Таныг удирдагч Буд гараг таны төлөвлөгөө, зорилгод шууд нөлөө үзүүлэх болно. Саатаад байсан бизнес хэлэлцээ амжилттай болж, өнгөрсөн долоо хоногуудад боломжгүй мэт санагдаж байсан гэрээгээ байгуулж гарын үсэг зурж чадна. Энэ хугацаанд гаргасан алдаа дутагдлаасаа ихийг сурч, туршлага хуримтлуулах болно. Гэхдээ бүх асуудал бүрэн дууссан гэж тайвширч болохгүй.

    Мэлхий - (6/22-7/22)


    Мэлхийн ордод төрөгсдийн хувьд гэгээлэг өдөр үргэлжлэх болно. Cap таны 11-р нарны гэр намуун дөлгөөн Үхрийн ордыг эрч хүчтэйгээр дайран өнгөрч буй тул огторгуйн анхаарал найз нөхөд, хамтрагчид ба багийн үйл ажиллагаан дээр төвлөрч байна. Хуучин найз нөхөдтэйгээ харилцаагаа илүү бэхжүүлнэ. Нөхөрлөлийн хүрээндээ шинээр орж ирсэн хүмүүстэй нийтлэг сонирхолтойгоо та илрүүлэх болно.

    Арслан - (7/23-8/22)


    Өнгөрсөн долоо хоногт гарсан үл ойлголцол, хойшлуулсан ажил хэргээ цэгцлэхийг хичээ. Гэрээ хэлэлцээр, бизнес уулзалтууд удаан хугацаанд үргэлжилж, банкнаас зээлийн зөвшөөрлийн талаарх мэдэгдэл ирэх байх. Та эрч хүч дүүрэн байгаагаас гадна ажил үүргээ зохицуулж чадна. Өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа бага багаар цэгцэлж дуусгана. Өргөдөл өгсөн ажпын байр тань ярилцлагад ирэхийг дуудах тул бэлтгэлтэй байхыг сануулъя.

    Охин - (8/23-9/22)


    Өнөөдөр бүх зүйл амжилттай бүтэж, амьсгаа авах боломж гарна. Та аль болох ганцаараа байж, юу хийх ёстойгоо олж мэдэхийг хичээ. Бизнесийн харилцаанд гарсан таагүй уур амьсгал, ямар нэг нууц хуйвалдаан дуусах болно. Мэргэжил, ур чадвараа нэмэгдүүлэхээр сургалт дамжаанд суухыг зөвлөж байна. Энэ нь танд илүү их мөнгө олох боломж олгоно.

    Жинлүүр - (9/23-10/22)


    Үл ойлголцол, гэрээ хэлэлцээр ажлын төлөвлөгөөнд саад учруулна. Харин нөхөрлөл сайжирна. Шинэ хайр дурлалын холбоо тогтвортой байна. Хамтран ажиллагчтайгаа сөргөлдөх нь сайн зүйлд хүрэхгүйг сана. Гэр бүлийн асуудлаа хойш тавин үл тоомсорлох хэрэггүй. Үр хүүхдүүдээ анхаарал хандуулж тохирох шийдвэрийг хайх нь зөв.

    Хилэнц - (10/23-11/21)


    Өнөөдөр хүн болгонтой учраа ойлголцох амаргүй тул дипломатч байхыг хичээ. Найзууд эсвэл түншүүдтэйгээ зөрөлдөж магадгүй. Бусадтай жаахан чалчих сайхан ч дарга ойр хавьд байхгүй үед амжуулаарай. Тэтгэвэрт гарсан, ажилгүй Хилэнцүүд олон нийтийн ажил хийж, амар амгаланг мэдэрнэ. Орон гэргүй хумүүст хоргодох байр олох, багачуудад спорт, гар урлал заах зэрэг сайн дурын ажлыг Хилэнц дуртайяа хийх байх.

    Нум - (11/22-12/21)


    Бархасбадь гарагийн тааламжтай нөлөөгөөр санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрах төлөвтэй. Ажилдаа амжилт гаргах магдлал маш өндөр байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаал ч дэвшиж мэдэх юм. Гэхдээ та үүнд эрдэж бардамнах хэрэггүйг санаарай. Үдэш романтик болзоо эсвэл шинэхэн танил таныг хүлээж байна.

    Матар - (12/22-1/19)


    Од гарагийн тохиол бизнес санхүүд чинь ээлгүй байна. Элдэв юм оролдож санаачлах хэрэггүй. Хүнд суртлаас болж тохиролцоо хойшлогдоно. Бизнес ажил хэргийн бичиг материалаа гээгдүүлнэ. Дараагийн хоёр өдөр өөрийн бүтээлч сэтгэхүй, өөрийгөө илэрхийлэх гарцаа олоход төвлөрнө. Өнөө орой цагийг зугаатай өнгөрөөж хөгжилдөөрэй. Сэтгэл хөдөлгөсөн зугаатай явдлууд удалгүй хайртын чинь анхаарлыг татна. Бүү сэтгэлээр уна.

    Бумба - (1/20-2/18)


    Өнөөдөр Буд гараг шулуун хөдөлж, саатсан гэрээ хэлцэл, хурал зөвлөгөөн, үл ойлголцол, хойшлогдсон аялал хэвийн байдалдаа буцаж орно. Бизнесээ эхлүүлэхэд найз нөхдийн зөвлөгөө туслах байх. Хуулийн хүрээнд гарсан шинэ санаанаас ашиг орлого хүртэх боломжийг алдалгүй, ашиглаж ав. Ажил дээрх асуудлаа цэгцэлж чадсанаар гэр доторх асуудлаа ч шийдвэрлэж чадна. Хэрэг гарвал найз нөхөд, хамт ажилладаг хүнээсээ зөвлөгөө ав, бардам зан гаргаж ичих хэрэггүй.

    Загас - (2/19-3/20)


    Тайван байх нь эерэг үр дүн авчирна. Загасныхны хувьд тайван мундаг байх нь үргэлж амархан байдаг. Гэсэн ч өнөөдөр тайван дөлгөөн байдал та нарын нэг хэсэгг нь асуудал авчирч болзошгүй. Боловсролтой холбоотой эсвэл суралцах санаа толгойд тань орж ирж мэдэх ба уур бухимдалд тохирсон арга хэмжээг ав. Хэрэв хичээл зүтгэлээ зориулан байж гаргасан шийдвэр тань манан адил замхарвал, эцсийн арга болох маргаан үүсгэнэ.
  • Монголын Аавуудын өдөр өнөөдөр тохиож байна
    2016 оны 8 сарын 08
    Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр нь буюу Монголын Аавуудын өдөр.


    Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.


    Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 8 сарын 08
    Өнөөдөр
  • Цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 8 сарын 08
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг

    10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    Баянзүрх дүүрэг

    10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн ойр орчмоор

    11.00-13.00 цагт: 18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор

    13.00-17.00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    10.30-17.00 цагт: 11, 18-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 83А, Б байр, Рокмон билдинг, Ашид орших, Нишин од, Хатанбаатар, Си Эй Эс, Эмдаблеви ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан дүүрэг

    10.30-17.00 цагт: 19-р хороо Нэгдсэн эмнэлэг, Ирээдүй, 62-р сургууль, 148-р цэцэрлэг, 8А, Б, В, 4А, Б, 3-58, 1-58, 1-30, 2-48, ЭХ-ний 30 айл болон ойр орчмоор

    Налайх дүүрэг

    10.00-18.00 цагт: 6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Өгөөмөрийн 1, 2, 3-р гудамж орчмоор
  • Үс засуулбал өнгө зүс сайжирна
    2016 оны 8 сарын 08

    2016.8.8, Даваа гараг / Билгийн тооллын: 6
    Намрын эхэн улаан бичин сар
    Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр

    Аргын тооллын: 2016.8.8, Даваа гараг
    Наран ургах шингэх: 06.38-21.17
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Мунхрахуй

    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Маргаашнаас ихэнх нутгаар бороо орно
    2016 оны 8 сарын 08
    Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 08
    2016 оны 08 дугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Говь, талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 градус дулаан байна.

    Өглөө 06 цагт Улаанбаатарт: 23 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Бокс: Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа
    2016 оны 8 сарын 08
    БОКСЫН 69 КГ-Д ХҮЧ ҮЗЭЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТУЛААНАА АРГЕНТИНИЙ АЛБЕРТА ПАЛМЕТТА-ГИЙН ЭСРЭГ ХИЙН ЯЛЖ ШӨВГИЙН 16-Д ҮЛДЛЭЭ.

    ТЭРЭЭР 3 ҮЕИЙН ТУРШ ӨРСӨЛДӨГЧӨӨ ИЛҮҮРХСЭН БӨГӨӨД 3:0-Н ХАРЬЦААТАЙ ЯЛСНААР ШӨВГИЙН 16-Д АЛЖИР/ИРЛАНДЫН БОКСЧДЫН АЛЬ НЭГЭНТЭЙ ТУЛАХ БОЛЖ БАЙНА.
5201 5202 5203 5204 5205 5206 5207
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    7 цаг 56 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    8 цаг 28 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 32 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    9 цаг 32 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    9 цаг 34 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    9 цаг 39 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 4 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    10 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    10 цаг 57 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    11 цаг 35 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    11 цаг 40 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 12 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    12 цаг 29 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    12 цаг 40 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    12 цаг 52 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    13 цаг 45 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    13 цаг 56 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    14 цаг 36 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    14 цаг 37 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК