Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5310 5311 5312 5313 5314 5315 5316
  • Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
    2016 оны 6 сарын 16


    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.

    Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд:

    Иргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу.
  • Монголд анх удаа муурын үзэсгэлэн болно
    2016 оны 6 сарын 16
    Монголд анх удаа “Муур хөөрхөн” үзэсгэлэн болох гэж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 19-нд III, IV хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт зохиогдох ба уг үзэсгэлнгийн үеэр монголд буй ховор үүлдрийн муурнууд нэг дор цуглах юм байна.

    Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид үйлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой аж. Мөн үзэсгэлэнгийн тасалбар Хүүхэд 5000, Том хүн 8000 төгрөгийн үнээр зарагдах юм байна.

    Та тус үзэсгэлэнгээс Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур болон зулзагануудыг сонирхох боломжтой юм байна.
  • ACEM-ын орнуудын хүнсний салбарын төлөөлөгчид Монголд чуулна
    2016 оны 6 сарын 16
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлуудын талаар ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг, ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нар 6 дугаар сарын 16-нд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

    Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулах асуудал байх юм. Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохиогдоно. Мөн Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох аж.

    “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-аас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх 7 сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт тусгах юм.
  • Панамын баримт бичигтэй холбогдуулан албан тушаалтнуудыг шалгаж байна
    2016 оны 6 сарын 16
    Оросын прокурорууд Панамын баримт бичигтэй холбогдуулан албан тушаалтнуудыг шалгаж байна
  • Үндэсний музейд 38,3 сая иений тусламж үзүүлнэ
    2016 оны 6 сарын 16
    Япон улсаас Үндэсний музейд 38,3 сая иений тусламж үзүүлнэ
  • Халуун цай, кофе хорт хавдар үүсгэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрөв
    2016 оны 6 сарын 16
    Хэтэрхий халуун цай, кофе уух нь эрүүл мэндэд аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх хорт хавдар судлах олон улсын агентлаг хүлээн зөвшөөрчээ. “Индепендент” сонинд ингэж мэдээлсэн байна.

    “Хэтэрхий халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдрын шалтгаан болж болох юм, ингэхдээ чухамхүү температур нь хамгийн ноцтой” гэж Хорт хавдар судлах олон улсын агентлагийн захирал Кристотфер Уайлльд хэлжээ.

    Тэр цельсийн65 градусын халуун нь хамгийн аюултай гэж эрдэмтэд сануулжбайна.Үүнээс бага температуртай шингэн хүнд аюулгүй, харин үүнээс дээш температур нь улаан хоолон хорт хавдар тусахэрдэсэл үүсгэдэгажээ.

    “Халуун нэмэгдэх тусам улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл ихэсдэгийг цай юмуу матег уламжлал ёсоор халуунаар нь уудаг (цельсийн 70 орчим градусын халуун)Хятад, Иран, Турк, түүнчилэн Өмнөд Америкийн орнуудад хийсэн судалгаа харуулсныг” ДЭМБ тэмдэглэж байна.

    Согтууруулах ундаа болон тамхитай холбоотой эрсдэлийг эрдэмтдийн хийсэн судалгаанд бас харгалзан үзжээ.
  • “Панамын баримт бичиг”-ийн мэдээллийг задруулсан этгээдийг баривчилсан уу
    2016 оны 6 сарын 16
    Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциумаас татваргүй бүсэд нуусан мөнгөний талаарх мэдээлэл бүхий “Панамын баримт бичиг”-ийг олон нийтэд дэлгэсэн.


  • З.Энхболд: Биднийг хадаас үйлдвэрлэж чаддаггүй гэдэг нь түүх болон үлдсэн
    2016 оны 6 сарын 16
    З.ЭНХБОЛД: БИДНИЙГ ХАДААС ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ ГЭДЭГ НЬ ТҮҮХ БОЛОН ҮЛДСЭН
  • “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” ажил 20 хувьтай үргэлжилж байна
    2016 оны 6 сарын 16
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна.
  • Тэрбишийн Энхсайхан: “Нэр дэвших эсэхээ 100 настай эмээгээсээ асуусан”
    2016 оны 6 сарын 16
    Өнжүүл,Бүрэнгийн нутгийг хаад болзсон нутаг. Тэгэхээр төгс дээд зохионгуй, адис жанлавыг энэ нутаг маань шингээсэн нь дамжиггүй хэмээн Бавуугийн Лхагвасүрэн найрагч нэгэнтээ уяралтай болоод яруухнаар өгүүлсэн нь бий. Тийм ээ, нээрээ ч , Өнжүүл, Бүрэнгийн ухаа толгод,ер Төв сайхан аймгийн хээр тал, хангай, говь, халхын ханагар нутгийн дээж нь билээ. Энэ л сайхан нутгийн хүн ард, нийгэм төрийнхөө төлөө зүтгэхээр зориг итгэл шуудран УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт АН-аас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхантай ярилцлаа.
  • Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    2016 оны 6 сарын 16
    Нийслэлийн нэг сая 500 мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны бохирдол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ.

  • ЭЕШ авах сургуулиудад утасны сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ
    2016 оны 6 сарын 16
    2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн өчигдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37.200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох юм.

    Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын байранд сурагчид нууцаар утастай орж, шалгалтын материал гадагш задруулсан тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ жил хяналтыг сайжруулж, ЭЕШ авах ЕБС-иудын байранд сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ.

    Мөн бүртгэлийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалын хэлж буйгаар сурагчид утас авч яваа эсэхийг металл илрүүлэгчээр шалгаж оруулж байгаа аж. Мөн сургуулиудад байрлуулсан сүлжээ унагах төхөөрөмж 200 метр зайд ажиллах хүчин чадалтай юм байна.
  • Э.Бат-Үүл: Өмнөх удирдлагууд 26.9 их наяд төгрөгийн газрыг зарсан
    2016 оны 6 сарын 16
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын газрыг хууль бусаар зарж, борлуулж байсан асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Манай ард түмний дунд газрын мафи гэж нэрлэгддэг болсон бүлэглэлийн үйл ажиллагаанаас болж нийслэл хотод хэр их хэмжээний хохирол учирсан талаар бид зарим нэг баримтыг дэлгэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээрээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна” гэлээ.
  • Зам дагуух хайс хашлага, сандал, хогийн савыг угааж байна
    2016 оны 6 сарын 16
    Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм.
  • УИХ ын гишүүн Н.Алтанхуяг Ховд сумын иргэдтэй уулзалт хийлээ
    2016 оны 6 сарын 16
    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Улаанбаатарт болно
    2016 оны 6 сарын 16
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
  • Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлжээ
    2016 оны 6 сарын 16
    Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.
  • Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэсчээ
    2016 оны 6 сарын 16
    Өчигдрийн байдлаар нийт зам тээврийн нийт 232 дуудлага бүртгэгджээ. Ганцхан өдрийн байдлаар л гэхэд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Ер нь зуны амралт эхэлсэн эхний нэг сард л гэхэд өдөрт 4-5 хүүхэд зам тээврийн осолд өртөх болжээ.
  • Эерэг 24: Ж.Энхбаяр, Б.Болор хоёр шиг бай л даа
    2016 оны 6 сарын 16
    Жил жилийн сонгуулийн араншинг гадарлах болсон хашир сонгогчид “Одоо хэн нь хэнийгээ хэрхэн намнах бол?” гэж хүлээх шахам байна. Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө цацагдсан П.Анужингийн аудионоос эхлээд хүүхнүүдийн балгаар өртөөчилж байгаа сонгуулийн сурталчилгааны дундуур эвэртэй туулай үзэгдэх шиг явдал болов. Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаяр, Б.Болор нар уулзалтынхаа дундуур харилцан шударга өрсөлдөх ам тангараг өгч байгаа бичлэг сошиалаар шуугиан тарив. Цэрэг, батлан хамгаалах, эх орон, тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн гэж үнэлэгддэг Ж.Энхбаяр гишүүний уулзалт дуусч, Сангийн сайд Б.Болорынх эхэлж байгаад таарсан бололтой. Ж.Энхбаяр “Бидний дундуур улстөрийн сайн, муу ямар нэгэн хар муур гүйхгүй” болохоо амлав. Шинэ цагийн жигдэрсэн эрчүүд сонгуульд өрсөлдөх арга нь хүртэл шинэ, содон юм даа.
  • Улаанбаатар хотод 110 ”Оюутан цагдаа” ажиллаж эхэллээ
    2016 оны 6 сарын 16
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.
5310 5311 5312 5313 5314 5315 5316
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    46 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    53 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    10 цаг 40 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    10 цаг 52 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    11 цаг 2 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    11 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    11 цаг 24 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    11 цаг 24 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК