зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5312 5313 5314 5315 5316 5317 5318
  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ
    2016 оны 2 сарын 16
    Статистикийн газраас өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэв.
  • Бослого гарсан хорих газраас нууц өрөөнүүдийг илрүүлэв
    2016 оны 2 сарын 16
    Бослого гарсан хорих газраас нууц өрөөнүүдийг илрүүлэв
  • АНУ-д хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ
    2016 оны 2 сарын 16

    Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг сурсан, мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулж, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуу- чуудын хөдөлмөрийн төв бирж тодорхой ажлуудыг зохион байгуулж буй. ТУс байгуул- лага энэ удаа АНУ-д суралцаж буй монгол оюутан, залуусын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармагт оролцохоор болжээ. АНУ-д суралцаж, ажиллаж амьдарч буй монголчуудыг ажлын байраар хангах, эх орондоо ирж ажиллах, даддагажих боломжоор хангах зорилготой уг өдөрлөгийг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж буй юм. АНУ-ын Сан- Франциско хотод ирэх сарын 20-нд болох эл үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, нийс- лэлийн Хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 10, Монгол Улс дахь 20 аж ахуйн нэгж оролцох гэнэ.

  • Автобусны ослын улмаас 9 хүн амиа алджээ
    2016 оны 2 сарын 16
    Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар өнгөрсөн 2015 онд 517 онц ноцтой зам тээврийн осол гаргаж, хэргийн улмаас есөн хүн амь насаа алдаж, 319 хүн бэртэж гэмтсэн тоо гарчээ.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс авто ослоор амиа алдагсдын тоо буурсан гэх мэдээллийг ЗЦГ-ын газраас өгч байгаа юм.

    Гэвч өнгөрөгч оны хувьд автобустай холбоотой гэмт хэрэг нэлээд өсч, тухай бүрт нь хариуцлага ногдуулж, өндөржүүлсэн арга хэмжээ авч ажиллажээ. Нийтийн тээврийн нийт 45033 зөрчилд 613 орчим сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.

    Цаашид зам тээврийн осол хэргийн гаралтыг бууруулах арилгах зорилгоор гудамж, замд зөвхөн Замын цагдаагаас 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
  • Барак Обама АСЕАН-ы орнуудын төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 2 сарын 16
    Барак Обама АСЕАН-ы орнуудын төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа
  • “Атганд үлдсэн эрдэнэ” киноны трайлер цацагдлаа
    2016 оны 2 сарын 16
    “Хувьсал” продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” киноны трайлер цацагдлаа.
  • С.Бямбацогт: Эрх баригчид эхлээд ирцээ бүрдүүлчих
    2016 оны 2 сарын 16
    Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв, яагаад гэнэт ээлжит бусаар хуралдлаа?

    -УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ.

    -Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу. Эсвэл Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдэхийг хүлээх үү?

    -Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.

    -Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдвал танай бүлэг буруудаж мэдэхээр байна?

    -Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.

    -Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу?

    -Бид 2012 оноос хойш томилогдож байгаа сайд нарыг бид бүгдийг нь дэмжээд ирсэн. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.
  • Улаан-Үдэд монгол иргэдийг дээрэмджээ
    2016 оны 2 сарын 16
    Улаан-Үдэд монгол иргэдийг дээрэмджээ
  • Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ Буриадад тоглолтоо хийнэ
    2016 оны 2 сарын 16
    Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ Буриадад тоглолтоо хийнэ

    Азийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ бие даасан тоглолтоо энэ сарын 26-нд Буриад Улсын Улаан-Үд хотноо хийх гэж байна. Тэрбээр 2015 оны Хөгжим бүжгийн коллежийн “Шилдэг уран бүтээлч багш”-аар шалгаран ийнхүү тоглолтоо хийх эрхээр шагнуулсан байна. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Буриад Улсын Соёлын яам, филармони оролцох бөгөөд Монгол талын зохицуулагчаар Хөгжим бүжгийн коллежийн гадаад харилцааны албаны дарга, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн ажиллах гэнэ. Тоглолтод ятгачин Ч.Мөнх-Эрдэнээс гадна ардын язгуур урлагийн “Алтай” хамтлаг оролцох юм байна.
  • Домогт тоглогч Коби Брайнт зодог тайллаа
    2016 оны 2 сарын 16
    Домогт тоглогч Коби Брайнт зодог тайллаа
    NBA-д тоглож буй хамгийн агуу тоглогчдын нэг “Лос Анжелес Лейкерс”-ийн гол хөдөлгүүр Коби Брайнт энэ улирлыг дуусгаад албан ёсоор тамирчны карьераа өндөрлүүллээ. Тэрээр өчигдөр сүүлийн Бүх оддын тоглолтод оролцсон юм. Коби Брайнт 1996 оны драфтаар Америкийн сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьсан бөгеөд ахлах сургуулиасаа шууд NBA-д тоглож эхэлсэн түүхтэй.
    Энэ хугацаанд тэрээр NBA-гийн 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудын аварга, 2008 онд NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч, 2009, 2010 онуудад NBA-гийн финалын үнэ цэнтэй тоглогч, 2006,2007 онуудад NBA-гийн онооны аварга, 16 удаагийн бүх оддын тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтаж байсан шилдэг тоглөгч юм. Дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртэж, 14 удаа дараалан шалгарсан, 1997 оны NBA-гийн Бүх оддын тоглолтын слэм данкийн аварга, 11 удаагийн шилдэгхамгаалагч багийн гишүүн, NBA-гийн онооны аварга зэрэг олон амжилт зөвхөН түүнийх билээ.
  • МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна
    2016 оны 2 сарын 16
    МАН-ын бүлэг
  • Шатрын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ
    2016 оны 2 сарын 16
    Шатрын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

    Монголын бүх ард түмний спортын, XIV их наадмын хүрээнд зохиож буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээн Завхан аймагт болж байна. Тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан шилдэг 10 шатарчин болон 2015 оны улсын аварга, чансаагаараа тэргүүлэгчид оюун ухаанаа сорино. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодрох юм.
  • Хүчингийн хэрэгт холбогдогч Г.Ариунболдыг ажилд нь эгүүлэн томилжээ
    2016 оны 2 сарын 16
    УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралд суухгүй эсэргүүцэл зарласнаас үүдэн ээлжит бус чуулган пүрэв гариг хүртэл хойшлоод байна. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ямар байр, суурьтай байгааг тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганы асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан билээ.



    -Ээлжит бус чуулган хойшлогдсон шалтгаан юу вэ? Намын бүлгүүд ямар асуудалд зөвшилцөлд хүрч чадаагүй юм бол.



    -УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Энэ хуралдаан дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд би ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “АН гишүүдээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тиймээс 35 гишүүнээ бүгдийг дуудсан. Пүрэв гаригт чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.



    -УИХ дахь хоёр намын бүлэг гишүүдээ бүгдийг оролцуулна гэсэн үг үү?



    -АН олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна гэсэн. Яагаад гэвэл гадаадад байгаа гишүүд ирэх хугацаа нь тэгж таараад байна. АН-ын гишүүдийн 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Өнөөдрөөс эхлээд зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.



    -Гишүүдийн ирц хүрэхгүй дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий гэсэн болгоомжлол бий юу?



    -Бид ярилцсан. Дахиад тийм асуудал гарахгүй байх.



    -УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг болов уу?



    -УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой. Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.



    -Цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж байгаа. Энэ байр сууриа хэвээр хадгалах уу?



    -Цэцийн асуудлыг онцолж яриад байгаа болохоос биш үндсэндээ нэг л асуудал. МАН-ын бүлгийн завсарлагынх нь хугацаа дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байж шийдвэр нь гарах ёстой. Ээлжит бус чуулганаар зөвхөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй. Татварын ерөнхий хуулийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай зэрэг чухал чухал хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээр асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Мөн дээр нь хоёр гурван улстай дипломат харилцаа тогтоох асуудал багтсан. Түүнээс биш бид ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. ҮХЦ үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.



    -Энэ удаагийн даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга хоцорч орж ирсэн гэсэн мэдээлэл байна. МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?



    -УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.



    -“Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Шадар сайдад МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байна гэдэг яриа байна. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ?



    -Хэнийг Шадар сайдаар оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр АТГ-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай гэсэн. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.

    Т.Энхэлээ
  • Б.Гарамгайбаатар: Шадар сайдаар хэнийг оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал
    2016 оны 2 сарын 16
    УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралд суухгүй эсэргүүцэл зарласнаас үүдэн ээлжит бус чуулган пүрэв гариг хүртэл хойшлоод байгаа. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ямар байр, суурьтай байгааг тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганы асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан билээ.
  • Португалийн төвийн бүс үерт автаад байна
    2016 оны 2 сарын 16
    Португалийн төвийн бүс үерт автаад байна
  • Тээврийн хэрэгслээс 2-10 мянган төгрөгийн хураамж авна
    2016 оны 2 сарын 16
    Журам баталж, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

    Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.

    Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчилснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна.

    Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.

    - See more at: http://zasag.mn/news/view/12174#sthash.5GbOa5N8.dpuf
  • Барааны гарал, үүслийн дүрмийг шинэчлэн баталлаа
    2016 оны 2 сарын 16
    Барааны гарал, үүслийн дүрмийг шинэчлэн баталлаа
  • Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөнө
    2016 оны 2 сарын 16
    Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо
  • Тахар болон Статистикийн газрыг Д.Дорлигжав хариуцахаар болов
    2016 оны 2 сарын 16
    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөлд Тахарын болон Статистикийн газрыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.
  • ЗГ: Н.Энхбаярын талаар мэдээлэл авахаар АТГ-руу бичиг хүргүүлсэн
    2016 оны 2 сарын 16
    АТГ-руу
5312 5313 5314 5315 5316 5317 5318
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    4 цаг 20 мин
  • Үнэн хол биш
    5 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    5 цаг 59 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    8 цаг 50 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    9 цаг 2 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    9 цаг 16 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    9 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    9 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК