Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5672 5673 5674 5675 5676 5677 5678
  • Мөрч нохой бүлэг хулгайчдыг илрүүлэв
    2015 оны 12 сарын 25
    Баянзүрх дүүргийн “Баруун Алтан-Өлгийн ..... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаад үзэхэд, тус тоотод суух 45 настай эрэгтэй Ц-гийн гэрийэ хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлсийг, үнэт эдлэлүүдийг хулгайлсан байжээ. Хэргийн тус дүүргийн 21 хороонд оршин суух 40 настай эрэгтэй О нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг мөрч нохой ашиглан шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ. Хэргийн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо “Хонхорын..... тоотод хулгайч байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус тоотод суух О-гийн гэрт 34 настай эрэгтэй Д гэгч орж мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ.
  • Хакүхо М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номонд бүртгэжээ
    2015 оны 12 сарын 25
    Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Геннисийн номонд албан ёсоор бүртгэжээ. Халуун баяр хүргэе. Их аварга маань цаашдаа 40 түрүүлэх зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн хүндэтгэлийн найран дээр албан ёсоор хэлсэн билээ.
  • Капитал банкинд халдаж, 14 орчим сая төгрөг дээрэмджээ
    2015 оны 12 сарын 25
    Капитал банкинд халдаж, 14 орчим сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбарт дээрэмчин этгээд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр тус банкинд 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байна.

    Харин уг хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай шалган дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

    Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкнаас 420 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан юм. Уг хэргийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж илэрүүлсэн бөгөөд банкыг хохиролгүй болгосон юм.
  • Сонгуулийн хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 25
    1.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

    2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;

    3.Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    4.Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн/;

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.

    5.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    6.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЯ.СОДБААТАРтанилцуулна.

    7.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхЧ.ӨНӨРБАЯРтанилцуулна.
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    8.Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ГАНТӨМӨРтанилцуулна.
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЯ.СОДБААТАРтанилцуулна.

    9.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнС.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    14.00 цагаас:

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Татварын өршөөлд хамрагдах хугацааг хоёр сараар сунгалаа
    2015 оны 12 сарын 25
    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

    хуулийн үйлчлэх хугацааг сунгалаа

    Мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулав.

    Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.

    Харин уг хуулийн төслийг бүхэлд батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгалаа.
  • ҮХЦ-ийн асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 25
    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 25-ны Баасан гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Танилц: 2015 онд бэлэг тараалтаараа манлайлсан улс төрчид
    2015 оны 12 сарын 25
    Улс төрчид иргэдэд хайр зарласан жил өнгөрч байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах тоо нь олширч, зурагтаар ярих нь ихсэж ер нь л сонгууль ойртож буйг илтгэх олон үйл явдал өрнөсөөр. Бүр зарим нь гарын бэлэгээ ард иргэдэд тараагаад тун завгүй. Тойргийнхондоо хайр, зарлан янз бүрийн бэлэгээр ”булж” буй улс төрчдийг 24tsag.mn онцолж байна.
  • 2015 оны асуудал дагуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байна
    2015 оны 12 сарын 25
    Энэ онд асуудал дагуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнд ямар нэгэн байдлаар хэрэглэгчдийг бухимдуулж, эргэлзээ төрүүлсэн гэхэд болно.


    Хүний биед хүнсний бүтээгдэхүүн эрүүл аюулгүй байдал, чанарын шаардлага гэдэг зайлшгүй чухал. Тиймээс энэ асуудлыг 24tsag.mn оны онцлохоороо нэрлэж байна.


  • Он солигдох үеэр дараах хувиараар нийтийн тээвэр үйлчилнэ
    2015 оны 12 сарын 25
    Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.

    2015 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Үүнд:
  • Хөхөгчин гахай өдөр
    2015 оны 12 сарын 25
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
  • Улаанбаатарт 13 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 25
    2015 оны 12 дугаар сарын 24-ний 20 цагаас 12 дугаар сарын 25-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Идэр голын сав, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • Цэцийн гишүүдийн найм нь чөлөөлөгдөнө
    2015 оны 12 сарын 24
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр дэмжлээ.

    Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.
  • Б.Жавхланг чөлөөлөв
    2015 оны 12 сарын 24
    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв.

    Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөллөө.
  • Заавал НӨАТ-ын баримтаа авч байж сугалаанд оролцох эрхтэй болно
    2015 оны 12 сарын 24
    - Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?

    - НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн ”ebarimt.mn” цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ. Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.
  • Сэлэнгэ аймагт өршөөлд 641 ялтан хамрагджээ
    2015 оны 12 сарын 24
    Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан 2015 оны 08 дугаар сарын 11 –ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 641 ялтан хамрагдсанаас хорих ял эдлэж байсан 357 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан, цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагджээ. Үүнээс:

    Сэлэнгэ аймгийн Мандал сум дах чанга дэглэмтэй хорих 413, 433 дугаар ангиудад ял эдлэж буй нийт 351 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 –д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж 155 ялтан шууд суллагдсан бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар 196 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагджээ.

    Аймгийн төвийн ШШГА-ны цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдлэж байсан 6 ялтнаас 4 нь шууд суллагдаж 2 нь жил хасагдсан байна.

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан хамрагдсанаас торгох ялаар шийтгүүлсэн 2, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 5, эд хөрөнгө хураах ялтай 1, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хассан 32 ялтны эдлээгүй үлдсэн ялыг тус тус шүүх хуралдаанаар өршөөн хэлтрүүлсэн байна.

    Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагдсанаас аймагт 115, Мандал суманд 85, Сайхан суманд 44 этгээдийн захиргааны хяналтыг зогсоон хувийн хэрэг материалд нь зохих тэмдэглэгээг хийж прокурорын байгууллага хяналт тавьж ажиллалаа.

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутгийн хуулийн байгууллагуудын зүгээс богино хугацаанд шуурхай зохион байгуулан амжилттай шийдвэрлэж дууссан ба өршөөлийн хуулинд хамрагдаж сум орон нутагтаа суллагдаж ирсэн 51 этгээдүүдийг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн хэлтэс, цагдаагийн байгууллагатай хамтран тэдний дунд яриа таниулга хийж ажлын байрны талаар мэдээлэл өгөх, бичиг баримтгүй хүмүүсийн судалгааг гаргаж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг баримттай болгохоор судалгааг хүргүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа нь үр дүнтэй ажил болсон байна.
  • Хуй салхи 6 хүний аминд хүрчээ
    2015 оны 12 сарын 24
    Хуй салхи 6 хүний аминд хүрчээ
  • УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ онд батлагдсан 10 чухал хуулийг нэрлэв
    2015 оны 12 сарын 24
    Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Захирлууд манлайллын сургалтад хамрагдлаа
    2015 оны 12 сарын 24
    Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих төсөл-1”-ийн хүрээнд Хөдөлмөрийн яам “Dale Carnegie Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Манлайлал, удирдлагын менежмент”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад төрийн өмчийн 22, хувийн зургаа нийт 28 МСҮТ-ийн захирлууд хамрагдсан бөгөөд санхүүжүүлэгч төслийн багийн хүсэлтээр Хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагын төлөөлөл ч оролцсон юм.

    Сургалтад оролцогсод манлайлал, удирдлагын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шинэ мэдлэг авсан төдийгүй хичээлийн явцад суралцсан инновацийн процесс буюу асуудалд шинэлэг, бүтээлч шийдэл хайж олох ур чадварт суралцсан нь тэдний ажилд бодит дэмжлэг боллоо хэмээн ам сайтай байлаа. Хичээлийн үеэр өрнөсөн харилцан яриа, санал бодлоо солилцох үеэр захирлуудад байгууллага дээрээ шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал, төсвөөс хамааралтайгаар ажилтнуудаа тогтвортой, тогтмол эрч хүчтэй ажиллуулах, ажил даалгаж, хариуцлагатай байлгах тал дээр нийтлэг сул талууд байдаг нь ажиглагдсан хэмээн сургагч багш нар дүгнэсэн.

    Захирлууд “Манлайлал, удирдлагын менежмент” сургалтаар олж авсан арга барилаа өөрсдийн ажил болон хамт олны дунд хэдийнэ хэрэгжүүлжээд эхэлснээс үзэхэд энэ удаагийн сургалт оролцогчдын манлайллын мэдлэгт нөлөөлж ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ хэмээн үзэж байна.
    - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/11764#sthash.khP3hGW5.dpuf
  • 20 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөлөхийг дэмжлээ
    2015 оны 12 сарын 24
    Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • “Миний ах атаман” киноны орос дуу гарлаа
    2015 оны 12 сарын 24
    ”Fantastic production”найруулагч Б.Тамирийн бүтээл “Миний ах атаман” адал явдалт кино ОХУ-ын Буриадад ихээхэн амжилт олоод байгаа билээ. Харин атаман гэдэг үг орос хэлэнд Казахын цэргийн дарга атаман гэсэн утгаар хэрэглэгддэг тул нэрийг нь “Ах дүүс”, “Миний ах хүнд гар”, “Миний ах хулиган” зэргээр өөрчилж буй гэнэ. Нэгэнт Буриадад ийм амжилттай байгаа тул ”Fantastic production”-иас кинондоо орос клип хийлгэхээр Буриадын “LUXOR” хамтлагт захиалга өгчээ. Хамтлагийн дуучин Артур Шмыгин, Алагуй Егоров нар долоо хоногийн дотор “Миний ах” нэртэй дуу хийсэн нь манайхны санаанд ихэд нийцсэн аж. Шинэ клипийг энэ сарын 21-нд олны хүртээл болгосноос хойш олон мянга хүн үзээд байгаа гэнэ.

    “Миний ах атаман” кино ирэх жил Казахстанд нээлтээ хийх бөгөөд мөн Казахстаны хамтлагаар шинэ дуу хийлгэж төлөвлөгөөтэй байгаа аж.
5672 5673 5674 5675 5676 5677 5678
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Тeхник тeхнологийн улсын XXVII олимпиадын нээлт болно
    19 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    29 мин
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    15 цаг 6 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    15 цаг 19 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    15 цаг 25 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 31 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 46 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    16 цаг 6 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 33 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 55 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 57 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 58 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    19 цаг 26 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    21 цаг 5 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 36 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    22 цаг 3 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    22 цаг 23 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 38 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 55 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 59 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК