Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5767 5768 5769 5770 5771 5772 5773
  • Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
    2015 оны 11 сарын 18
    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
  • Малчдын тэтгэврийн насыг бууруулахыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 18
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан
  • “Хурд” группийн барилгын ослоор 4 жилд 4 хүн амиа алдлаа
    2015 оны 11 сарын 18
    ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 600 автомашины нийтийн зогсоолын барилгад энэ сарын 17-ны 04:00 цагийн орчимд осол болсны улмаас 54 настай, эрэгтэй М амиа алдсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.


    Барилгын дотор хогийг цэвэрлэж байхад өргөгч кранд бэхэлсэн хогтой төмөр савны оосор тасарч иргэн М-ийг цохиж гурван давхраас унагаасан байна. Албаныхны ярьснааг уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ноцтой зөрчсөний улмаас болсон аж.
  • Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбумыг зарцуулна
    2015 оны 11 сарын 18
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
    Дээрх хууль батлагдвал Тэтгэврээ тогтоолгосон болон 10 буюу түүнээс дээш хамтран амьдарсан түүнийгээ баталгаажуулсан хосуудын нэг нь нас барахад үлдсэн нь тэтгэврийнх нь мөнгийг авах болон захиран зарцуулах эрхтэй болох юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.
    Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж. Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.
    УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Уг хууль батлагдахыг ахмадууд их хүлээж байгаа. Хуулийн эргэж үйлчлэх хугацааг дахин ярих нь зөв байх. Уг нь бол хуулийн төслийг хоёр жилийн өмнө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар цаг алдсан” гэсэн тайлбар хийж байлаа.
  • Согтуу жолооч согтуу хүн мөргөж гэмтээжээ
    2015 оны 11 сарын 18
    СХД-11 Баянхошууны зам, “Sky” караокены урд замд амины Toyota Prius автомашины жолооч Б гэгч нь явган зорчигч Дунд говь аймгийн Хулд суманд оршин суух Г /35н,эр/ мөргөж гэмтээсэн.
    Жич: Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др: 1.66%
    Явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Др: 1.21%
  • ХБХ-ий эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
    2015 оны 11 сарын 18
    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
  • ”Төмөр нар” үзэгчдийг байлдан дагуулж байна
    2015 оны 11 сарын 18
    ”Төмөр нар” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байна
  • Я.Содбаатар: Шатахууны үнийг 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой
    2015 оны 11 сарын 18
    Я.Содбаатар: Шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломж бий
  • С.Бямбацогт нарын гишүүд бүсийн хөнгөлөлтийн хуулийг дахин өргөн барилаа
    2015 оны 11 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.18/ өргөн барилаа.

    Аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан /Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд / аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 600 км-ээс дээш алслагдсан бол 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлж, 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Л.Болд, Д.Ганбат, Я.Содбаатар, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол нар санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

    Үүнд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна.

    Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10,8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх 8 аймгийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжсэнээр орон нутаг дахь бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа
    2015 оны 11 сарын 18
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сарын 12-нд Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гаднын буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байлаа. Мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

    Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

    Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ.

    Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

    Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1,9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ.

    Улаанбаатар хот аялал жуулчлалын маршрутын төгсгөлийн цэг байдаг. Нисэх буудалд буусан бүх хүн заавал Улаанбаатар хот, Монгол улсын хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдрөөс Улаанбаатар аялал жуулчлалын дундын цэг болж эхэлж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд руу явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

    Мөн шинэ ажил , үйлчилгээ эхлүүлчихээд эхний хэдэн өдөр нь шуурхай үйлчлээд хойшдоо назгайрч таарахгүй. Нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналт, хил, гааль, иргэний бүртгэлийн ажилтнууд үйл ажиллагаагаа анхны өдрийнх шигээ байнга эрч хүчтэйгээр явуулах ёстойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Хууль бусаар их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл олгожээ
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон нутгаас орж ирж буй мод, модон материалд шалгалт хийжээ.
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн ассамблейд оролцоно
    2015 оны 11 сарын 18


    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант улсын Гааг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн 14 дүгээр чуулганд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд оролцож байна.

    Ассамблейд оролцогчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгож, өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнг нь дүгнэн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм.

    Дэлхийн шүүгчдийг цуглуулсан энэ чуулганы үеэр тулгамдаад буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцахын нэг нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг олон талт болгох, талуудын оролцоог нэмэгдүүлэх, онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн ялтныг шилжүүлэх тухай байх аж. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчид, хохирогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдлыг нэн даруй судлан дүгнэлт гаргадаг Шударга ёсыг шуурхай хэрэгжүүлэх байгууллагын олон улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан талаарх илтгэлийг хэлэлцэнэ.

    Мөн түрэмгийллийн гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл сүлжээ гэмт хэргийг шийдэх, шударга ёс шүүхийг бий болгох нь, яллах процесс ба ялыг нотлон баталгаажуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж харилцан ярилцана.

    Энэ үеэр мөн Олон улсын эрүүгийн эрх зүй ботиудын нээлт болох бөгөөд олон улсын эрүүгийн эрх зүйн шинэ чиг хандлага түүний эх үндсийн талаар хэлэлцэх ажээ.

    Дэлхийн шүүгчид Сирийн мөргөлдөөнд оролцогч улсуудын улс төрийн шийдэл, хэтийн төлөв хариуцлага сэдвийг ч хөндөн ярилцах гэнэ.
  • Г.Мэнд-Ооёо хүндэтгэлийн лекц уншина
    2015 оны 11 сарын 18
    Энэ жилийн ”Чингис хаан” одонгийн эзэн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ”Монголын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл” сэдэвт хүндэтгэлийн лекц уншихаар болжээ.
  • Б.Батзаяагийн хавтаст хэрэгт ар гэрийн гачигдалтай гэжээ
    2015 оны 11 сарын 18
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон билээ.

    Гэвч Б.Батзаяаг энэ сарын 13-нд батлан даалтаар гаргасан юм. Гэвч прокурор энэхүү шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр түүнийг эргүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд дахин шийдвэрлэлээ.



    Улмаар түүнийг цагдан хорих шийдвэрийг гаргажээ.



    Тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ”Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа. Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа” хэмээн бичиж байсан юм.
  • Парист буудалцаан болж байна
    2015 оны 11 сарын 18
    Парист буудалцаан болж байна
  • ”Буянт ухаа 1” хороололд гал гарчээ
    2015 оны 11 сарын 18
    Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ”Буянт ухаа-1” хорооллын 728 дугаар байранд гал гарчээ.
  • Ханиндаа гуалиг болж гурав дахь найздаа “эрх” бэлэглэе
    2015 оны 11 сарын 18
    Хүн бүхний хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр айсуй. Баярынхаа өдрөөр чамин даашинзаар гангарч гоолиг биеэ гайхуулан гунхахыг хүсвэл ханиндаа турцгаая. Эрүүл мэндийг дэмжигч Aqua fitness төвөөс ханиндаа турахыг хүссэн найзуудад зориулсан сюрпризээ задаллаа. Тэр юу гэвээс, хоёр найз манайд бүртгүүлсэн тохиолдолд гурав дахь найзынх нь төлбөрийг 100 хувь чөлөөлөх юм. Ганцаараа байснаас хоёулаа бол зугаатай, хоёулаа байснаас гурвуулаа бол бүр илүү хүчтэй. Найзуудын урамшуулал 11 сарын 18-наас 12 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тул та яараарай.
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
    2015 оны 11 сарын 18
    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
  • Галт зэвсэгийн сум зардаг бүлэглэлийг илрүүлжээ
    2015 оны 11 сарын 18
    Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хорооний 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” ОУХТөвд тодорхой шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгсэлийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
    Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдүүдийг Нарантуул ОУХТ- дээрээс саатуулсан байна.
    Нарантуул” ОУХТ Өргөтгөлийн хэсгийн чингэлэгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориуллаттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн буунуудын сумнууд нийт 6000 гаруй ширхэг хадгалагдаж байсаныг эд мөрийн баримтаар түр хураан авсан.
    Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 7500 орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарч борлуулсан үйлдэлд нэр бүхий 4 иргэнд холбогдуулан ЭХ-ийн 185-р зүйлийн 185.2-т заасанаар тус хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн урьдчилан хорих 0461-р ангид сэжигтэнээр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.
  • Хамтын тэтгэврийн хуулийн талаар хэн, юу хэлэв
    2015 оны 11 сарын 18
    УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
    Энэ үеэр гишүүд өөрсдийн байр, суурийг илэрхийлээ.
    Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Уг хуульд хоёр ноцтой заалт байна. Уг хуулийг бүхэлд нь дэмжээд баталмаар байх юм. Гэхдээ 4.3.2, 4.3.3 зүйл, заалтыг зөв томъёолж батлахгүй бол Үндсэн хуулийн эсрэг болох гээд байна. Тухайлбал, Гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр гэсэн заалтыг тодорхой болгож хуулийн төсөлд оруулах хэрэгтэй. Тэднийг ялгаж, салгаж хэн нь ач зээгээ харж сумын төв дээр байна. Хэн нь мал маллаж хөдөө амьдарч байна гэдгийг өгөх юм уу. Ихэвчлэн хүүхэд харах ажилд эмээ нар томилогддог. Үүнээс болж тэтгэврийн насны хүмүүс хоёр өөр газарт амьдарч байдаг. Хүний хувь заяанд тохиох янз бүрийн зүйлийг хуулинд оруулж болохгүй. Гэрлэлтээ бүртгүүлсэн л бол бүртгүүлсэн. Тэгээд салаагүй бол тус хуулинд хамрагдах ёстой.
    Эхнэр, нөхрийн насны зөрүүг 20 ба түүнээс дээш гэсэн байна. Ер нь насны зөрүү хэд байж эхнэр, нөхөр гэж тооцогдохыг хуулинд оруулж байгаа нь утгагүй. Хүн насны зөрүүтэй гэрлэж болно. Гэхдээ Хамтын тэтгэвэр авч болно. Гэхдээ үлдсэн хүн нь тэтгэврийн насандаа хүрч байжил авах шаардлагыг тавих ёстой. Эхнэр юм уу нөхрөө нас барснаас хойш тэтгэвэрт гартлаа ганцаараа амьдарсан хүн Хамтын тэтгэврийг авна. Харин өөр хүнтэй гэр бол болсон бол хамрагдахгүй. Гадны улсуудад ч ийм л байдаг” гэлээ.
    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ялангуяа гадаадад амьдарч байгаа хүмүүс төрөх үедээ гурваас таван жилээр эцэг эхийн аль нэгийг авч явж байна. Нэгэнт гэрлэлт нь баталгаатай бол тусдаа амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалах хэрэгтэй” УИХ-ын гишүүн А.Бакей “Хамтын тэтгэвэо олгохгүй нөхцөл нь 15 ба түүнээс дээш жил амьтдрахдаа гэрлэлтээ батлуулаагүй бол, гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт аьдардаггүй бол хамтын тэтгэвэр олгохгүй юм. Гэр бүлээ бүртгүүлчихээд огт хамт амьдардаггүй хүмүүс цөөнгүй байдаг тул хамтын тэтгэвэр өгөхгүй байх юм. Мөн гэр бүлийн гишүүдийн насны зөрүү 20-оос дээш байвал хамтын тэтгэвэр олгохгүй гэдэг заалтыг хасах нь зүйтэй.
    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Энэ хуулийг 2012 оноос хойш хэлэлцээд 2013 онд баталчихсан бол, бүр 2014 онд баталсан бол энэ хууль 2016 онд хэрэгжээд эхлэх бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь энэ хууль маань бүтэн хоёр жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаар хэлэлцэгдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Хэрэв батлагдах юм бол 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэж хэрэгуих бололцоотой байгаа юм. Эргэж нөхөн тооцох хугацааг гурван жил байх уу, таван жил байх уу гэдэг дээр эргээд сайн авч үзэх шаардлагатай. Би 2012 оноос тооцох нь зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хууль 2012 онд өргөн баригдсан. Энэ хуулийг олгох хувийг 50,70 гэхгүйгээр эдийн засгийн нөхцөл байдалдтай уялдуулаад тухайн үеийн Засгийн газар тогтооно гээд баталчихсан. Тэгэхээр хувиараа улсын төсвөөё олгогдох мөнгийг тогтоох боломжтой. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд ногдох мөнгө нь улсын төсвөөс гарах юм. Бусад мөнгө нь тэтгэвэрийн сангаас гарах юм. Тиймээс анх хууль өргөн барьсан 2012 оноос хойш гээд таван жилээр явчихвал яасан юм бэ. Энэ хуулийг маш олон хүн хүлээсэн” гэв.
5767 5768 5769 5770 5771 5772 5773
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    14 цаг 37 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    14 цаг 39 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    14 цаг 39 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    15 цаг 21 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    16 цаг 2 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    16 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    16 цаг 25 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    17 цаг 8 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    18 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    18 цаг 49 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    18 цаг 55 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    19 цаг 2 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    19 цаг 22 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    19 цаг 47 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    20 цаг 17 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    20 цаг 24 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    21 цаг 17 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    21 цаг 36 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    21 цаг 40 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    21 цаг 51 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК