Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5769 5770 5771 5772 5773 5774 5775
  • Б.Батзаяаг дахин хорьжээ
    2015 оны 11 сарын 18
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон билээ.

    Гэвч Б.Батзаяаг энэ сарын 13-нд батлан даалтаар гаргасан юм. Гэвч прокурор энэхүү шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр түүнийг эргүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд дахин шийдвэрлэх юм байна.



    Тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ”Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа. Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа” хэмээн бичиж байсан юм.
  • Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2015 оны 11 сарын 18
    -Цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ-

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Ютана Жаорунгрит, Гадаад харилцааны ажилтан Патама Полмай, Алиса Рукбанкерд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцлоо.

    Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “Тайланд улсын Үндэсний Авлигын эсрэг хороо бол дэлхийд нэртэй байгууллага. Манай хоёр байгууллагын харилцаа 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Бид энэхүү найрсаг харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Танай байгууллагатай байгуулсан санамж бичгийн хугацаа дуусч байгаа. Тиймээс санамж бичгийг сунган баталж, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, харилцан туршлагаа солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

    Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд, тус байгууллагын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тэрээр цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллах санамж бичигт тусгах саналаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод өргөн барив. Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням байгууллагынхаа чиг үүрэг, бүрэн эрхийн талаар мэдээлж, хэлтэс, албадын үйл ажиллагааг танилцууллаа.

    Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хороо нь ёс зүй, шударга байдлыг сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө хянан шалгах, авлигыг таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үндэсний Авлигын эсрэг хороо нь Сенаттай зөвшилцсөний дагуу Хаанаас томилогдсон ерөнхийлөгч болон бусад 8 гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульдаа заасан ажээ.
  • Б.Батзаяаг дахин цагдан хорьж магадгүй
    2015 оны 11 сарын 18
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон билээ.

    Б.Батзаяаг өчигдөр орой 17.00 цагийн үед батлан даалтаар гаргажээ.

    Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ”Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа. Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа” хэмээн бичжээ.
  • Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав
    2015 оны 11 сарын 18
    Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав
  • Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд талархал илэрхийлэв
    2015 оны 11 сарын 18
    Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд талархал илэрхийлэв
  • ”Хурд констракшн”-ы барилгаас хүн унаж нас баржээ
    2015 оны 11 сарын 18
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 17-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 18-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4410, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 141, зөрчлийн 1300, Зам тээврийн ослын 336, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 85 н
    үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.11.10 85 77 39 9 15
    БЗД-10 “Төмөр замын .... тоотод гэр шатаж хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: Уг тоот хашаанд 5-н ханатай гэр шатаж М /эм.25н/ нас барсан хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна
    ХУД-15 “........” ХХК-ны барилгын 3 давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: Тус барилгын 3-р давхарт туслах ажилтан НД-2 хороонд суух М /эр.53н/ нь хог цэвэрлэж байгаад унаж нас барсан хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна
  • “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг цахимаар унших боломжтой
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа ”Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ.
    Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын шийдвэр, үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ. Мөн цахим номын “Нийслэлийн Засаг захиргааны үүсэл, хөгжил” хэсэгт Улаанбаатар хотын дүрэм, хэм хэмжээг тогтоосон шийдвэрээс эхлэн байгууллагын нэрийн өөрчлөлт, түүхчилсэн лавлах, нийгмийн салбар бүрийн үүсэл хөгжилтэй холбогдох мэдээллийг нэмж оруулснаар эрдэмтэн судлаач, оюутан залууст нийслэлийн түүхийг дэлгэрүүлэн судлахад сэдэл өгөх, архивын баримтыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох чухал ач холбогдолтой болсон байна. Интернэт хэрэглэгч хэн бүхэн www.book.ub.gov.mn хаягаар хандаж “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг уншиж, хүссэн мэдээллээ авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ
    2015 оны 11 сарын 18
    Хоёр орны эдийн засгийн хамтын харилцааг шинэ шатанд хүргэнэ

    Германы хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийв. Айлчлалын эхэнд тэрбээр Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ш.Штайнлайнтай уулзаж, хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ЖДҮ-ийн төслүүдийн талаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор хоёр орны эдийн засгийн харилцааны талаар “Германы эдийн засгийн 90 орчим хувийг ЖДҮ эзэлдэг. Тиймээс энэ төрөлд хамаарах компаниудаа Герман улстай холбож өгөх нь хамгийн чухал” гэсэн юм. Дараа нь Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён М.Махнигтэй уулзаж мөн хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй томоохон төслийн талаар мэдээлэл солилцлоо. ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах цаг ирснийг онцолж байв.

    Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ

    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр чухал гэрээнд гарын үсэг зурсны нэг нь эрчим хүчний салбарынх байв. Тодруулбал, “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл ХБНГУ дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог юм. Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ төрлийн цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан байна.

    Монголд тос, тосолгооны материал үйлдвэрлэнэ

    Аж үйлдвэрийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Б.Анандбазар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд, “Багануур” ХХК-ийн захирал М.Отгонбаяр зэрэг ашигт малтмалын салбарын “гол тоглогчид” багтжээ. Тэдний Герман хүртэл тээсэн тус тусын зорилго нь ч биелэлээ. Тухайлбал, гурван жилийн дараа Монгол Улс анх удаа автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болсон байх гэрээг “Сод Монгол” групп айлчлалын үеэр байгуулсан юм. Жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд ирэх долдугаар сараас үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. Харин 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байх юм. Энэхүү төслийг Германы “EDL AnlagenbauGesellschaftmbH” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 42 сая ам.доллар. Харин санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Харин үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэг их том биш ч Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай. Монгол Улсын хувьд моторын тос бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчрахгүй тул Засгийн газар анхаарч байна” хэмээсэн юм. Аж үйлдвэрийн сайдын Европ дахь дараагийн маршрут Франц, Итали, Чех зэрэг орнууд байх юм.

    Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна

    -Та Монголын хувийн хэвшлийн салбарын томоохон төлөөлөгчдийн хамт ХБНГУ-д ажиллаж байна. Ирсэн зорилго биелэв үү?

    -Герман-Монголын улстөрийн харилцаа тодорхой түвшинд хүрсэн. Харин эдийн засгийн харилцааны хувьд тийм ч ахицтай биш байна. Энэ талаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаукийг өнгөрсөн аравдугаар сард монголд айлчлах үеэр ярилцсан. Асуудал нь юундаа байна вэ гэхээр хэт том төслүүдэд төр оролцоод байгаатай холбоотой юм биш үү гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн өмнөх хамтарсан төслүүдийн явцын үр дүн Монгол-Германы ажлын хэсгийнхний хувьд маргаантай сэдэв байсан. Энэ тал дээр монголын байр суурь тодорхой. Эдгээр төслүүдийн үр дүнгийн талаар бид эргэж харах ёстой. Тэгэхдээ эдийн засгийн хувьд ашигтай төслүүдээ юун түрүүнд авч үзнэ.

    -Германд хийж буй таны айлчлалын зорилго энэ байсан уу?

    -Би Герман Улсад ажлын айлчлал хийх болсон хамгийн том шалтгаан нь хоёр талын хэлэлцээрээр эхлүүлсэн ч, ахицтай биш байгаа төслүүд дээрээ нэгдсэн ойлголтод хүрэх байсан. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж ажилласан. Тэгэхдээ төрийн бус хувийн хэвшилд тулгуурлана шүү гэдгийг бид эхнээс нь хэлж байсан. Үүнийг ч Германы талынхан зөвшөөрч байгаа. Төрийн оролцоотой болохоор томоохон төслүүд нэг л явцгүй болчихдог. Тиймээс боловсруулах үйлдвэр байгуулах дунд болон жижиг хэмжээний төслүүдийг гаргаж ирье гэж байгаа юм. Харин өнөөдөр анхны оролдлого явж байна.

    -Монгол Улс анх удаа тос тосолгооны материалаа дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Эдийн засгийн үр ашгаа хэзээнээс өгөх вэ?

    -Уул уурхай, автомашины тос тосолгооны материалд жижиг төслүүдийг дэмжих чиглэлд хувийн хэвшлийн оролцоотой анхны хөрөнгө оруулалтыг бид авсан гэж болно. Монголын хувийн хэвшлийн компани энд ирж өөрсдийн төслийг танилцууллаа. Танилцуулах арга хэмжээнд Германы том, жижиг бүх л банк оролцсон. Энэ бол ахиц. Монгол Улс цаашид Германы технологи, тоног төхөөрөмжийг нутагшуулан боловсруулах үйлдвэр байгуулъя гэвэл яах аргагүй хувийн хэвшил нь эдийн засгийн харилцан ашигтай төсөл л ярих ёстой. Харин уул уурхай, төмөр зам зэрэг том төслийн хувьд тусдаа асуудал. Мөн зарим төслийг эдийн засгийн нөхцөл байдлаасаа үүдээд хойшлуулах тал дээр ч ойлголцлоо. Хамгийн гол нь бидний ярилцаж, тохирсон зүйл Монгол Улсад экспортын чадавхитай, хоёр хөршийн зах зээлд борлогдох боломжтой жижиг дунд үйлдвэртээ хөрөнгө оруулалтын цоо шинэ түлхэц өгөх хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

    -Германд хэд хэдэн бизнес гэрээг хийлээ. Европын бусад орнуудтай хамтран ажиллах үүднээс ярилцах ямар төслүүд байгаа вэ?

    -Дараа, дараагийн аялал руу явна. Яг тодорхой төслөөр Итали, Чехтэй ярилцана. Миний хувьд үр дүнтэй, бодит ажлын хойноос явахыг л зорьж байна.Ашигтай төслүүд дээр бусад орнуудаас санхүүгийн дэмжлэг авахын тулд Засгийн газар холбоос үүсгэх ёстой. Цаашид ч ингэж явна.

    Европын бизнесийнхэн болон банк санхүүгийн байгууллагын зүгээс Монгол Улсад тавьж байгаа гол шаардлага юу байна?

    -Гол шаардлага нь төслөөрөө үр ашигтай байх ёстой гэдэгт л байна. Ингэж чадвал санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.


    Германы хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийв.

  • Г.Шийлэгдамбыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ
    2015 оны 11 сарын 18
    ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусч байгаа учир түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэхээр болсон тухай прокурорын эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Харин уг асуудлыг өнөөдөр шүүхэд хэлэлцэх юм.

    Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ нь авлигын мөнгө байсан учраас саатуулсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа уг мөнгө нь найзынх нь мөнгө байсан, тэр мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг билээ. Мөн захидалдаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт дурьдсанаар түүнийг ЭМС-ын сайдын суудлаас чөлөөлж, түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа юм.

    Г.Шийлэгдамба нь өдгөө Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс өчигдөр АТГ-ын байцаагч байцаалт авсан тухай эх сурвалж мэдээллээ.
  • В.Путин: Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй
    2015 оны 11 сарын 18
    В.Путин ингэж хэлэв ”Гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар нэг бодитой шалтгаангүйгээр үйлдсэн зэрлэг балмад алан хядах гэмт хэрэгтэй Орос орон өмнө нь ч нүүр тулж байсан. 2013 оны сүүлээр Волгоградын галт тэрэгний буудалд гарсан дэлбэрэлт үүний нэг жишээ. Бид хэнийг ч, юуг ч мартаагүй байна. Үүн дотроо хамгийн их цус асгаруулсан гэмт хэрэг нь, Синайн хойгт манай иргэдийн амь насыг бүрэлгэсэн явдал боллоо. Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй. Энэ нулимс хэзээ ч хатахгүй. Гэсэн хэдий ч бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах тухай ойлголт энд байхгүй, хэн хэн үйлдсэнийг хүн нэг бүрээр нь ширхэгчлэн тогтоо. Хаана очиж нуугдах бололцоотой, тэр газрыг нь нэгд нэггүй самна. Энэ дэлхийн хаана ч байсан хамаагүй олж юу амсах ёстой, тэрийг нь амсуул.
  • Д.Булгантай хамт шалгагдаж байгаа иргэний ээж ӨБХ-нд хандаагүй гэв
    2015 оны 11 сарын 18
    С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн амралтын өдөр цагдан хориод байгаа. Улмаар түүний цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгасан юм. Түүнтэй хамт хоёр иргэн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ тэдгээр иргэдийг Д.Булганыг баривчлахаас сар гаруйн өмнө цагдан хорьсон аж.

    Юутай ч гэнэт Д.Булганыг цагдан хорьж байгаа нь С.Зоригийн хэргийг эртнээс шалгасаар ирсэн эсвэл гэнэт түүний хэрэгт холбогдолтой сэжүүр олдсон байж болох юм.
    Д.Булганы хувьд яахын аргагүй С.Зоригийн хэрэгтэй холбогдон шалгагдаж байгаа аж.
    Мөн өнгөрсөн хугацаанд худал мэдүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.
    Харин хамт шалгагдаж байгаа хоёр иргэний нэгнийх нь ээж Өргөдлийн байнгын хороонд хандсан гэх мэдээлэл байгаа ч “Тийм зүйл огт байхгүй” гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

    Цаашлаад өнгөрсөн баасан гарагт хийсэн гүйцэтгэх ажиллагааны үеэр Д.Булган 85 настай ээж, эрэгтэй дүүгийн хамт байсан байна. Баривчилгааны дараа амралтын өдрүүд залгаснаар тэрээр өмгөөлөгч авах боломжоор хангагдаж чадаагүй бололтой.
    Ямартаа ч хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан гэдгииг олон эх сурвалж баталж байгаа юм. Түүнчлэн өөр эх сурвалжуудын ярьснаар уг баривчилгааг С.Зориг агсан амиа алдсан хэрэгт холбогдуулан ажлын хэсгээс зохион байгуулсан гэж байгаа ч өнгөрсөн жил тус ажлын хэсэг татан буугдсан билээ.
    Хэрэг гарсан 1998 онд цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэдэг. Харин өнгөрсөн жил ажлын хэсгийг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт ажлын хэсэг байгуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.

    Энэ нь Д.Булганыг цагдаа биш тагнуулаас баривчилсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
    Мөн Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.

  • Орц гарц нээх ажлыг зохион байгуулж байна
    2015 оны 11 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан.
    Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд орц гарц чөлөөлөх ажлыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй гүйцэтгэнэ гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Байнгын хороод хуралдана
    2015 оны 11 сарын 18
    байнгын хороо
  • Үндсэн хуулийн өнөөдөр ба маргааш
    2015 оны 11 сарын 18
    Манай сайт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль болон удахгүй оруулах гэж буй өөрчлөлтийг харьцуулан хүргэж байна. Үндсэн хууль яаж өөрчлөгдөхийг доорхоос харна уу.
  • Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарлаа
    2015 оны 11 сарын 18
    Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарлаа
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
    2015 оны 11 сарын 18
    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
  • БНСУ-д 15 мянган иргэн хууль бусаар амьдардаг
    2015 оны 11 сарын 18
    ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.



    БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгджээ.
  • Хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийднэ
    2015 оны 11 сарын 18
    Маргааш буюу 11/18-ны 10 цагт ХХААЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар САНАМЖ БИЧИГ байгуулах гэж байна.
  • АСЕМ-ийн үеийн аюулгүй байдлын талаар хүсэлт, шаардлага иржээ
    2015 оны 11 сарын 18
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембург улсад болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод иржээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болдог энэхүү уулзалтад оролцож АСЕМ-ийн талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, уулзалтын тов бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Даргын мэдэгдэлд манлайллын үүргийг гүйцэтгэж, батлуулахад оролцож ажиллажээ.



    АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний хороо, салбар ажлын хэсгүүд байгуулагдаж, ажиллаад явж буй. Гадны улс орноос уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт шаардлагууд ирж байгааг албаны хүн мэдээлсэн. Олон орны төр засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлыг зохион байгуулагч орон хангах үүрэгтэй.



    Иймээс ч бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын шугмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зарим улсыг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас 2014 онд гарч байсан.



    Тэгвэл энэ санаа нь санасандаа хүрч чадаагүй, манай улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 42 орны зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гаргаагүй. Тийм учраас тухайн орнуудын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин хэлсэн. Энэ нь нөгөө талаар АСЕМ-ийн уулзалтын үеэр гадны зочдын аюулгүй байдлыг хангах нэг арга болж буй юм байна.
  • Шар нохой өдөр
    2015 оны 11 сарын 18
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ.Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
5769 5770 5771 5772 5773 5774 5775
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    14 цаг 37 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    14 цаг 39 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    14 цаг 39 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    15 цаг 21 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    16 цаг 2 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    16 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    16 цаг 25 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    17 цаг 8 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    18 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    18 цаг 49 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    18 цаг 55 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    19 цаг 2 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    19 цаг 22 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    19 цаг 47 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    20 цаг 17 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    20 цаг 24 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    21 цаг 17 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    21 цаг 36 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    21 цаг 40 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    21 цаг 51 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК