Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5822 5823 5824 5825 5826 5827 5828
  • Дэд сайдын хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ
    2015 оны 10 сарын 28
    Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн.

    Мөрдөн байцаалтын явцад уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хууль бусаар оруулж ирдэг нь тогтоогдсон байна. Улмаар түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын 5 хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байсан аж. Тэд олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-36 насны залуучууд гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

    Тэгвэл тэдний дунд томоохон өндөр албан тушаалтны хүүхэд буюу одоогийн засгийн газарт ажиллаж буй нэгэн яамны дэд сайдын хүүхэд шалгагдаж байгаа талаар баттай эх сурвалж мэдээллээ. Одоогоор аль яамны дэд сайдын хүүхэд болохыг нууцалж байгаа аж.

    Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.
  • Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхийг санууллаа
    2015 оны 10 сарын 28
    Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар даалгалаа
    7 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх юм.

    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв нь Оюутолгойн нөөцийн ная гаруй хувийг эдийн засгийн эргэлтэнд оруулах Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын тухай байлаа.

    Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар танилцуулав. Үүнд,

    Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндөв. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна.

    Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн ажээ.

    Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-д шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас дэмжлэг авч байгааг мөн онцлов.

    Түүнчлэн Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх Хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурьдав. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн ажээ. Цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

    Оюу Толгой ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгалаа. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлэхдээ, энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурлын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий. Гэхдээ дараагийн ээлжит Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно.

    Өмнөговь аймгийг хөгжүүлэх чиглэлээр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар асуусан Ерөнхий сайдын асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гэрээний хэрэгжилт сайн байгаа. Ирэх долоо хоногт бид “Ханган нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ форумд орон нутгийн төлөөлөл ч идэвхитэй оролцоно” гэдгийг онцлов. Ерөнхий сайд Орон нутгийн дэмжлэг болон Хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулав.

    ТУЗ-ийн түвшинд болон “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд энэ зун батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд тус асуудлыг байнга хөндөж тавьсаар ирсэн. Цаашид байнгын хяналтад байх асуудлуудын тоонд оруулан ажиллаж байна. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь эдгээр асуудлаар Оюу Толгой ХХК-ийн удирдлага, ТУЗ, ХЭХ болон Татварын ерөнхий газартай хамтарч ажиллана. Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байна. Одоогоор эдгээр зардлуудыг Үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байна. Дашрамд дурьдахад Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 8.3-т зааснаар ойлгогдох юм. Төслийн санхүүжилтийг эцэслэх талаар Ерөнхий сайд мөн тодруулга авав. Хөрөнгө оруулагч тал Олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод буй ажээ.

    Эцэст нь Ерөнхий сайд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11293#sthash.sw9L0GSD.dpuf
  • Монгол Улс бизнес эрхлэх таатай орнуудын 56-р байрт орлоо
    2015 оны 10 сарын 28
    Монгол бизнес эрхлэх таатай орнуудын 56-р байрт орлоо
  • ”Илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд 5 хоногт 156 хэрэг илрүүлжээ
    2015 оны 10 сарын 28
    1. Сүхбаатар дүүргийн 7, 8-р хорооны нутаг дэвсгэрээс авто машины эд анги болон машиныг бүтнээр нь хулгайлдаг иргэн М нарын бүлгийг шалгахад нийт 21 удаагийн үйлдлээр авто машины толь, эд анги болон авто машин хулгайлсан болохыг илрүүлсэн.
    2. Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцнуудын гадна зогсоолд тавьсан авто машинуудын эд анги, цонхыг нь хагалж эд зүйлсийг нь хулгайлдаг хэргийг шалгах явцад иргэн Б нь бусадтай бүлэглэн 9 удаагийн үйлдлээр Тоёото Приус маркын авто машиын гурвалжин шилийг хагалж, эд зүйл хулгайлах түүний толь, их гэрэл зэрэг эд зүйл хулгайлсан нь илэрч шалгагдаж байна.
    3. Баянгол дүүргийн 10, 21-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч нарын бүлэг нь иргэдийи орон байранд удаа дараагийн үйлдлээр вакум цонхыг түлхэх, гэрийн хаалга эвдэх зэрэг аргаар орж, зурагт, зөөврийн компьютер, алт мөнгөн эдлэл хулгайлдаг болохыг илрүүлж, шалгаж байна.
    4.
    Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20- ны өдрөөс 25-ны өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хоногийн мэдээнд 156 хэрэг нөхөн илрүүлсэнээр өгч ажилласан.

  • Гацууртын нинжа нарыг “Сентерра Гоулд”-ын хүмүүс гэдгийг баталжээ
    2015 оны 10 сарын 28
    “Босоо хөх Монгол”бүлгэмээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж нөхцөл байдалтай танилцаад иржээ.



    Гал үндэстэн холбооны тэргүүн н.Хундаганай “Бид хоёр цаг гаруй турш гадаа зогсож байж, Гацуурт руу нэвтэрсэн. Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэлээ.



    Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Ялалт Ноён уул, Гацууртын ордод хүч болохгүй гурван шалтгааныг хэлсэн. Тэрбээр “Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй “Сентерра Гоулд”-д бид ахиад луйвардуулна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороо хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Үүнээс гадна Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар байгаа юм. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно. Шинжлэх ухааны талаас ийм баримтууд ухаж болохгүй гэдгийг нь нотолж байгаа юм” гэж ярьсан.



    Ноён ууланд зөвхөн түүхийн дурсгалт булш, бунхан байгаа бус Хүннүгийн үеийн төмөрлөгийн үйлдвэрийн болон хотын туурь байгаа. Түүхийн өв, соёлыг хадгалсан газраа ухаж болохгүй. Эх орноо аврахыг эрх мэдэлтнүүдээс хүсэж байгаагаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.

  • Эрээн хотод бусдаас мөнгө залилсан этгээдийг илрүүлжээ
    2015 оны 10 сарын 28
    БНХАУ-ын Эрээн хотод бусдаас мөнгө залилж авсан хэрэгт эрэн сурвалжпагдаж байгаа Говь-Алтай аймгийн харъяат “Г” гэгчийн талаар авагдсан мэдээллийг шалгахад уг этгээд нь жолооны сургуульд сурч байгаа нь илэрч. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж, 2015.10.13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллоос олж баривчлан, Мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 11 удаагийн үйлдлээр бусдаас мөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрч мөрдөн шалгадаж байна.

    Дөрөв: Хан-Уул дүүргийн 5-р хороонд оршин суух иргэн “Ц” гэгч нь гэр хорооллын айлуудын вакум цонхыг түлхэн орж, эд зүйл хулгайлдаг гэх мэдээллийг шалгахад Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 7 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрч шалгагдаж байна.
  • Ахуйн хүрээнд хулгай хийдэг этгээдийг саатууллаа
    2015 оны 10 сарын 28
    Нийслэлийн нутаг дэвсгэрт ялангуяа гэр хорооллоос зурагт, зөөврийн компьютер болон мөнгөн аяга бусад эд зүйл хулгайлдаг “X” гэгчийн талаар авагдсан мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад нийт 17 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүллээ.

    Сэжигтэй этгээд “X” нь гэмт хэрэг үйлдэх үйлдлийн аргаар бусад эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргүүдэд холбон шалгах, бусад хань харилцааг тогтоож, үйлдсэн гэмт хэргийг бүрэн дүүрэн илрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран ажиллаж байна.

  • ”Өөдөс” хочит олон удаагийн үйлдэлтэй гар утасны хулгайчийг баривчилжээ
    2015 оны 10 сарын 28
    Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид 2015 оны 10 дугаар сард олон үйлдэл, оролцогчтой доорх хэргүүдийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Илүүлсэн хэргийн талаар:

    Нэг: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Төгөлдөр” төвийн 2 давхараас иргэн Ү нь 2015 оны 10-р сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим гар утас эд зүйлээ хулгайд алдсан гэх хэргийг шалгахад уг хэргийг “Өөдөс” хочит Э гэгч үйлдсэн болохыг тогтоон, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хөх тэнгэр” оршин суугаа газраас нь баривчилсан.

    Сэжигтэй этгээд “Өөдөс” хочит “Э” нь зах, худалдааны төв, томоохон дэлгүүрүүдэзс бусдын анхаарлыг сарниулж, эд зүйл хулгайлсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргүүдэд холбон шалгахад нийт 32 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрсэн. Уг этгээд нь хулгайлсан гар утаснуудаа Монтел худалдааны төвийн гадна гар утасны худалдаа эрхэлдэг ченж гэх У,М,Н,У нарт зарж, борлуулсан байх тул хулгайн эд зүйл худалдаж авсан ченж нарыг эрүүгийн хариуцлагад татахаар шалгаж байна.
  • Ё.Лхагвасүрэн: Хүний аминд хүрсэн гэх цагдаагийн алба хаагчдыг саатуулсан
    2015 оны 10 сарын 28
    Цагдаагийн алба хаагчид архидан согтуурч хүний аминд хүрсэн талаарх мэдээлэл байгаа. Тэгвэл уг асуудалтай холбоотой ЦЕГ-аас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Улаанбаатар цагдаагийн газрын байранд 12:00 цагаас болно.



    Харин хэргийг тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Уг хэргийн талаарх мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.
  • Б.Батбаатар Ерөнхий сайдад зөвлөнө
    2015 оны 10 сарын 28
    Б.Батбаатар Ерөнхий сайдад зөвлөнө
  • Итали улс Монголд Элчин сайдын яамаа нээнэ
    2015 оны 10 сарын 28
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй ”Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр” арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав. Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин уеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа.

    Эдгээр өдрүүдэд “Экспо Милано 2015” арга хэмжээний сүүлийн өдрүүд тохиож байгаа тул өдөртөө 300 гаруй мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхож байна.
  • Бүтээн Байгуулалтын шагналын эздийг өнөөдөр тодруулна
    2015 оны 10 сарын 28
    Бүтээн Байгуулалтын шагналын эздийг өнөөдөр тодруулна
  • Горхины шоржигнох, шувуудын жиргэхийг сонсохсон...
    2015 оны 10 сарын 28
    Горхины шоржигнох, шувуудын жиргэхийг сонсохсон...
  • Ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан хойшиллоо
    2015 оны 10 сарын 28
    Байнгын хорооны хуралдаан хойшлов
    2015 / 10 / 28 | 11:58 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар төлөвлөж байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо.

    Байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

    Мөн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл болон Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байсан ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлов.
  • Кёкүтэнзан Б.Энхбат: Би өөрийн зорилготой учраас ганцаараа орголгүй үлдсэн
    2015 оны 10 сарын 28
    Кёкүтэнзан Б.Энхбат: Би өөрийн зорилготой учраас ганцаараа орголгүй үлдсэн
  • Хүүхдийн байцаагч нарын сургалт үргэлжилж байна
    2015 оны 10 сарын 28
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт эхэллээ.
    Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм.
    Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.
  • Төрийн ордныг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ
    2015 оны 10 сарын 28
    НҮБ-ЫН 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ДЭЛХИЙН АЛДАРТАЙ БАРИЛГА, ХӨШӨӨГ ЦЭНХЭР ӨНГӨӨР ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
    2015 оны 10-р сарын 27, Мягмар гариг, 11:06

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдээс эхлэн өрнөж байна. Энэхүү НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ.

    Энэхүү дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу Монгол Улс НҮБ-д 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн Ордон болон Чингис Хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх боллоо. НҮБ-ын өдрийг 1948 оны 10 сарын 24-ны өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн юм.
  • Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
    2015 оны 10 сарын 28
    Гачууртын ордтой холбоотой асуудлыг хойшлуулав
  • Шуурхай: ЦЕГ-аас хэвлэлийн хурал зарлалаа
    2015 оны 10 сарын 28
    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Уг хэргийн талаарх мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж. Энэ талаар ЦЕГ-аас 12:00 цагт хэвлэлийн хурал хийнэ.
  • ЦЕГ-ын гурван алба хаагч хүний аминд хүрчээ
    2015 оны 10 сарын 28
    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.
5822 5823 5824 5825 5826 5827 5828
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    2 цаг 20 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    2 цаг 33 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    2 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    3 цаг 4 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    3 цаг 4 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    18 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 0 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    19 цаг 14 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    20 цаг 0 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    20 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    20 цаг 30 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 38 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    21 цаг 41 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    22 цаг 5 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    22 цаг 59 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    23 цаг 0 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    23 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    23 цаг 42 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК