Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5821 5822 5823 5824 5825 5826 5827
  • “Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргажээ
    2015 оны 10 сарын 28
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшуулалыг олгожээ. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.


    Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ.
  • Р.Амаржаргал: Бодлогоо бодож чадахгүй хүүхэд шиг л байна
    2015 оны 10 сарын 28
    https://www.facebook.com/profile.php?id=100005264775184
  • Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн заалтыг хүчингүй болгов
    2015 оны 10 сарын 28
    Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болов.
  • Хаяг шошгын зөрчил их илэрчээ
    2015 оны 10 сарын 28
    НМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ.
  • Чуулганаар төсвийн төсөөллийг хэлэлцэж байна
    2015 оны 10 сарын 28
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Цагдаагийн алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдсээр байна
    2015 оны 10 сарын 28
    Цагдаагийн байгууллагын алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдэж, нийгмийн эмзэг бүхний эсрэг тэмцдэг гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өнгөрсөн удаад л гэхэд ЦЕГ-ын алба хаагчид бусдад амьдрал бэлэглэж ”Цус хандивлах” аянд идэвхтэй оролцож байсан. Харин маргааш тэнэмэл, орон гэргүй иргэдэд тусламж үзүүлж, усанд оруулж, хооллож ундлах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа билээ.
  • Чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
    2015 оны 10 сарын 28
    Чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
  • Тэнэмэл иргэдийг ажилтай болгоно
    2015 оны 10 сарын 28
    Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас цагдаагийн газартайгаа хамтран “Тэнэмэл” арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.

    Уг арга хэмжээгээр дүүрэгтээ амьдардаг бүх тэнэмэл иргэдийг цуглуулж, халуун усанд оруулж, үсийг нь засуулж, зүсийг нь угаасны дараа хоолонд оруулж, улмаар ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгох ажээ. Одоогоор хичнээн тэнэмэл иргэд амьдардаг тоо судалгаа байхгүй бөгөөд уг арга хэмжээгээр тоог нь нарийвчлан гаргах юм байна. Ажил хийх хөдөлмөрийн насны залуус олон байдаг бөгөөд тэд хог түүж, архи ууж амьдрахаас өөр амьдрал байдаггүй гэнэ.

    Тиймээс хөдөлмөрийн чадвартай залуусыг ийнхүү нийгэмд хэрэгтэй хүн болгож, нийгэмшүүлэхийн тулд дээрх арга хэмжээг зохиохоор болсон юм байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64721.shtml#sthash.QPqLJTum.dpuf
  • Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
    2015 оны 10 сарын 28
    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
    Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач 1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөд байгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хуурамч СӨХ байгуулж “Нарлаг өргөө” хотхоны иргэдийг хохироожээ
    2015 оны 10 сарын 28
    Хорооны Засаг дарга эмэгтэй хуурамч материалд тамга даран баталгаажуулж оршин суугчдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан байна. Тус хорооны Засаг дарга Б.Нарангаваа гэгч нь хуурамч материал ашигласан Д.Солонго гэгчид “Хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр 26 дугаар хороонд байрлах “Нарлаг өргөө” хотхоны иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Энэ талаар “Нарлаг өргөө” хотхоны “Нарлаг өргөө-5” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохоос тодруулав.

    - “Нарлаг өргөө” хотхоны иргэд цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан юу байв?
    - Бүлэглэж хуурамч материал бүрдүүлсэн СӨХ байгуулснаар иргэд 19 сая төгрөгийн хохирол амсаад байна. Хамгийн гол нь, энэ хэрэгт хорооны Засаг дарга өөрөө холбогдсон нь бухимдал төрүүлээд байгаа юм. Төрийг төлөөлж, төрийн анхан шатны байгууллагыг удирдаж байгаа хүн хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг дэмжиж, хуурамч материалыг нь баталгаажуулна гэдэг гэмт хэрэг. Тиймээс бид энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байгаа.

    - Хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа шалтгаанаа арай тодорхой ярьж болох уу?
    - 26-р хорооны нутагт байрлах “Нарлаг өргөө” хотхоныг “Эйч Эс Би” компанийн захиалгаар “Тэдмэнт” ХХК барьж, 2014 онд 2 дугаар сард ашиглалтад өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 01-нд “Нарлаг өргөө-Найрсаг хотхон” нэртэй өдөрлөг зохион байгуулсан. Энэ үеэр СӨХ-ны хурал болох талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Зарлал ч байхгүй. Тэгтэл тэр өдөрлөгийн дараа СӨХ байгуулах хурал болж, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон баталсан гэж “Тэдмэнт” компанийн ашиглалтын алба тайлбарлаж байгаа.

    Тэгээд зогсохгүй өдөрлөгийг сонирхон ирсэн иргэдийн зургийг авч, СӨХ-ны хуралд оролцсон иргэд хэмээн холбогдох материалд хавсарган, “Нарлаг өргөө” байрны айлуудаар явж тэр зургийг харуулан СӨХ байгуулахаар хуралдаж оролцсон иргэд хэмээн танилцуулан, гарын үсгийг нь авсан байдаг. Хамгийн гол нь, гарын үсэг зурсан иргэд хүснэгтэд гарын үсэг зурсанаас биш тэр хуралд оролцож, СӨХ-г байгуулсан иргэдийн төлөөлөл биш. Гэтэл энэ хуурамч материалыг 26-р хорооны Засаг дарга Б.Нарангаваа “Хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгч баталгаажуулснаар хуурамч СӨХ байгуулагдан “Нарлаг өргөө” хотхоны оршин суугчдыг одоогийн байдлаар 19 сая төгрөгөөр хохироогоод байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64725.shtml#sthash.HGDqlujK.dpuf
  • АТГ: Х.Тэмүүжин албан тушаалаа ашиглаж байр өгөөгүй
    2015 оны 10 сарын 28


    аааа
  • Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудлаа хойшлуулав
    2015 оны 10 сарын 28

    Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудыг хойшлууллаа
  • Л.Эрдэнэчимэг: Уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй
    2015 оны 10 сарын 28
    Уулзалтын зар тараасан цөөн ажилтнуудад нэгж өгсөн гэжээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-28 12:50:13 - Шар

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18.00 цагт сонгогчидтойгоо уулзах аж. Харин “Энэ уулзалтад ирээд нэгж аваарай” гэх утгатай иргэдэд зориулсан, Л.Эрдэнэчимэг гишүүний зураг бүхий урилга сошиал сувгаар тарсан нь олон хүний дургүйцлийг хүргэв. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд тайлбар хийхдээ:

    “Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэжээ.
  • ”DRACULA HALLOWEEN” болоход хоёр хоног үлдлээ
    2015 оны 10 сарын 28
    Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Тэгвэл та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу.

    MNG EVENT™-с тэргүүлэх брендүүдтэй хамтран зохион байгуулдаг ”DRACULA HALLOWEEN”-ыг энэ жил аравдугаар сарын 30-нд Монголдоо теxник дэвшил, багтаамжаараа тэргүүлэх ”CROCUS EVENT HALL”-д ”ДРАКУЛА” шилтгээний тохижуулалтайгаар зохион байгуулахаар ”MNG EVENT” бэлтгэл ажилдаа оржээ.



    Таксийн хувьд аравдугаар сарын 30-нд авсан тохиолдолд 1 такс 25.000 төгрөг бөгөөд урьдчилж авсан тохиолдолд ( 18 нас хүрсэн байх шаардлагатай ) 1 ширхэг таксыг 20.000 төгрөгөөр авах боломжтой юм. Урьдчилж зарж байгаа таксыг ”PROLIVE ENTERTAINMENT CENTRE”-ын 3 салбараар борлуулж байгаа болно.



    Залуусаа тэргүүлэх брэндүүдтэй хамтарсан хамгийн сүртэй болдог ”DRACULA HALLOWEEN”-н такс дуусах магадлал өндөр тул та урьдчилан аваарай. Хүний тоо хязгаартай тул та яараарай.
  • Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо
    2015 оны 10 сарын 28
    Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажиллажээ. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.
    Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлжээ.
    Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
    Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
  • “Босоо хөх Монгол”-ын 30 залуу хэвлэлийн хурал үймүүлэв
    2015 оны 10 сарын 28
    ”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас дөнгөж сая “Гацууртын орд ба шантаажлагчид” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тус ТББ-ынхан Ноён ууланд олон тооны гар аргаар алт олборлогчид очиж, энд тэндгүй ухаж сэндийчин, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар мэдээлсэн юм.

    Тэдний хэлснээр Ноён ууланд 580 гаруй гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар байгаа бөгөөд тэд 80 цооног гаргасан аж. Тэнд байдал өдөр ирэх бүр дордож нинжа нарын эмх замбараагүй байдал нь эрүүгийн гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байгааг ч тэд дуулгасан юм. Тиймээс энэ эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, түүхийн үнэт дурсгал бүхий уг газрыг хамгаалалтдаа авч, нинжа нарыг гаргаж өгөхийг холбогдох төрийн байгууллагуудад санал хүсэлтээ ”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас удаа дараа хүргүүлжээ. Мөн Ноён уулыг хамгаална хэмээн цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж байсан иргэний нийгмийн байгууллагууд нинжа нарын байгаль орчиныг сүйтгэж байгаа асуудалд яагаад дуугүй сууж байгааг ч гайхаж байна хэмээн тус ТББ-ынхан хэлсэн юм.

    Харин энэ үеэр “Босоо хөх Монгол” хөдөлгөөний 30 гаруй залуус мэдээлэл хийж буй ”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-ынхныг буруутгаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэд “Монгол хүн хэзээ ч Ноён уулыг ухуулая гэж ярихгүй, та нар бол эрлийз, Казак хүмүүс байна, хэний захиалгаар ийм зүйл ярьж байгаа юм бэ? Ард чинь хэн байгаа юм, С.Баярцогтоос мөнгө авсан уу” гэх мэт үгээр дайрч байлаа.

    Үүний хариуд тус төрийн бус байгууллагынхан ямар нэг хүний захиалга биш, бид Ноён уулыг ухуулая гэж хэлээгүй, харин газар дээр нь үүсээд байгаа нинжа нарын эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, байгаль орчноо хамгаалахын тулд энэ хурлыг зарласан гэдгээ учирлаж байлаа.

    Харин тэдний үгийг үл тоон “Босоо хөх Монгол” ТББ-ын залуус бид иргэний нийгмийн байгууллага төр засагт шаардлага хүргүүлж ажилладаг, нинжа нартай тэмцэх албагүй гэх зүйлийг ярьж, хэвлэлийн хурлын танхимд хараалын үг хэлж, сэтгүүлчдэд ажлаа хийх боломж олгохгүй, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.
  • М.Наранбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
    2015 оны 10 сарын 28
    МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, УИХ-ын дарга З.Энхболд нар өнгөрсөн жилээс л хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл З.Энхболд, М.Наранбаатарыг “нэр төр, алдар хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараасан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр цагдаад хандсан байна. Энэхүү гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн.

    Өмнө нь М.Наранбаатар, З.Энхболдыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байсан билээ. Эргэн сануулахад, тэрээр УИХ-ын дарга З.Энхболд нь МҮОНРТ-ийг “архичдаар дүүрсэн, Цөөн хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн УИХ-ын индэр дээрээс зарласан бөгөөд үүний улмаас захирал асан М.Наранбаатар “Энэ нь бүхэл бүтэн байгууллагыг доромжилж, нэр төрд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болгосон байдаг.

    Тэгвэл энэ удаагийн шүүх хурал өчигдөр Дүүргийн хэргийн анхан шатны II шүүхэд болж УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй МҮОНРТ- ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг буруутай гэж үзжээ. Тэрээр шүүхээс М.Наранбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Харин М.Наранбаатар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хэтэрхий нэг талыг барьсан, хохирогчгүй, нотлох баримт дутуу болсон учир давж заалдана хэмээв.
  • МОХ-ын удирдлагууд МАН-ын ”утсан хүүхэлдэй” болох нь илчлэгдлээ
    2015 оны 10 сарын 28
    ”Их, дээд сургуулиудын оюутны нэгдэл” МОХ-ны удирдлагууд оюутнуудаас их хэмжээний мөнгө хурааж, олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан, хууль бус чуулган хуралдуулж, ерөнхийлөгчөө сонгосон талаар мэдээлэл хийв.
  • Хууль зөрчсөн Н.Түмэндэмбэрэл нарын ялыг биечлэн эдлүүлнэ
    2015 оны 10 сарын 28
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

    Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Н.Түмэндэмбэрэлийг төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулсны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг зохион байгуулсан, Б.Болор, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Давааг мөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутай хэмээн үзэж, Н.Түмэндэмбэрэлийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай хасч, 3 жил хорих ял, Б.Болорын төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай хасч, 2 жил хорих ял, Ё.Мөнхтуулын төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч, 2 жил хорих ялаар тус тус шийтгэжээ. Түүнчлэн Ч.Мөнхдэлгэр, Д.Даваа, Я.Түвшинтөр нарт тус тус төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ё.Мөнхтуулд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, харин Б.Болор, Д.Даваа нарт холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан аж.

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Түмэндэмбэрэл, Ё.Мөнхтуул, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Д.Даваа, Б.Болор нар нь бүлэглэн албан тушаалаа урвуулж, Эрүүл мэндийн яамнаас зарласан удаа дараагийн тендерт хууль зөрчин өөрсдийн хамаарал бүхий компанийг шалгаруулж, хүнд хор уршиг учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендер шалгаруулах журмыг зөрчсөнөөр төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчим зөрчигдөж, эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хохирсныг энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд хор уршиг гэж үзсэн байна. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан Н.Түмэндэмбэрэл, Ё.Мөнхтуул, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Харин анхан шатны шүүх П.Отгонжаргал, Ж.Баяртогтох нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хэвээр үлдээжээ.

    Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дээд шүүх үзлээ.
  • ХҮН: Халх голын газар нутгаар туршилт хийж болохгүй
    2015 оны 10 сарын 28
    Чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн Халх голын 500 мянган га бол Люксембург (258.600) Макао(3.030), Хонгконг (110.4), Сингапур (63.900)-ын газар нутгийг нийлүүлснээс ч том газар нутаг гэсэн тооцоог ч тус намынхан хийжээ.
5821 5822 5823 5824 5825 5826 5827
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    2 цаг 20 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    2 цаг 33 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    2 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    3 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    3 цаг 4 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    3 цаг 4 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    18 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 0 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    19 цаг 14 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    20 цаг 0 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    20 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    20 цаг 30 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 38 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    21 цаг 41 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    22 цаг 5 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    22 цаг 59 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    23 цаг 0 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    23 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    23 цаг 42 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК