Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5818 5819 5820 5821 5822 5823 5824
  • Өршөөлийн хууль ингэж батлагдлаа
    2015 оны 10 сарын 29
    Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим иргэн шоронгоос суллагдана
  • З.Баянсэлэнгэ: Ё.Отгонбаяр та жинхэнэ бөгс долоогч байна
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.

    Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.
  • Нийслэлийнхээ тугийг мандууллаа
    2015 оны 10 сарын 29
    Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр, морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж, “Нийслэлийн туг”-ийг мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
    2015 оны 10 сарын 29
    Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1 778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр, “Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч бид нийслэлийнхээ ойг олон бүтээн байгуулалтаар угтаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жил Шадивлан-Хандгайт чиглэлийн зуслангийн 16,4 км замыг маш богино хугацаанд хийж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Мөн Гачууртын замыг өргөтгөн шинэчилж, заслаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжид маш чухал үүрэгтэй Энхтайвны өргөн чөлөөний дулаан хангамжийн шугамыг сайжруулж, замыг нь 2 сар хүрэхгүй хугацаанд шинэчлэн ашиглалтад орууллаа.Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн, Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр боловсруулсан гээд олон ажлыг бид бүхэн амжууллаа. Нийслэл хот өнгөө засаж, тохижилтын ажилд маш их ахиц гарлаа. Хамгийн гол нь төсвөөр хийдэг байсан тохижилтын ажлыг энэ жил аж ахуйн нэгжүүд, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж нийслэлчүүдэд бэлэг барьлаа. Энэ мэт нийслэлчүүд бид нийслэлийнхээ ойг бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бахархан тэмдэглэж байна” гэсэн юм. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Улаанбаатарын магтаал” хайллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Google компани 97 настай эмээгийн хүслийг биелүүлэв
    2015 оны 10 сарын 29
    Google компани 97 настай эмээгийн хүслийг биелүүлэв
  • Залилангийн хэргийг өршөөхгүй
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
  • “Миний хотын төрсөн” өдөр хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо
    2015 оны 10 сарын 29
    Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.

    Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны Гала тоглолтод уралдаант наадмын шилдгүүд болон Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцож ая дуугаа өргөн нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагууд, цагдаа, эмнэлэг, хот тохижилтын ажилтнуудын төлөөлөл “Хүүхдэд ээлтэй Найрсаг Улаанбаатар хот” уриалгад нэгдэж гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Орлогын 51,3 хувь нь зориулалтын дагуу заруулагдаагүй”
    2015 оны 10 сарын 29
    “Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцлоо
    1 цаг 21 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Пүрэв гариг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 11 мянган га газар буюу Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан гэж Н.Батцэрэг сайд хэллээ.

    Тус салбарт 2015-2016 онд шинээр хэрэгжих төслүүд, ногоон хөгжлийн бодлого, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ус, газар, ойн нөөц, аялал жуулчлалын бодлого болон агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

    Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35,310,0 төгрөг улсын төсөвт төвлөрсөн. 2014 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20,122,7 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулсан. Эндээс дүгнэхэд тус хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна гэж Н.Батцэрэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11309#sthash.HdlBBohl.dpuf
  • ХҮН-ын боловсон жагсаал
    2015 оны 10 сарын 29
    ХҮН-ын боловсон жагсаал
  • ЧУУЛГАН: 76 гишүүнийг өршөөлийн хуульд хамруулахгүй байя
    2015 оны 10 сарын 29
    Хэлэлцүүлэг эхлэнгүүт УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын 76 гишүүнийг өршөөлд хамруулахгүй байхаар хуулиа баталъя гэх санал гаргав. Энэ тухай тэрээр “Зуны зусан УИХ Өршөөлийн хууль ярилаа, гараас гардаггүй. Өршөөлийн хуулиа удаалгүй түргэн батлах ёстой. Нэг юмыг нэмж баталъя, УИХ-ын 76 идэж уучихаад түүнийгээ цайруулахын тулд хууль батлах нь гэж ярьж байна. Энэ хуулийг баталдгаараа баталъя, 76 гишүүнд аль нэг заалт нь хамаарахгүй гэдэг хуулийг баталъя” гэсэн юм.
    УИХ-ын дарга З.Энхболд: Зүйтэй санал байна, техникийн хувьд яаж оруулах вэ.
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой, гишүүд бүгд сууж байна. Хуралдахад асуудалгүй.
    УИХ-ын дарга З.Энхболд: Л.Цог гишүүн ийм санал гаргаж байсан санагдах юм.
    УИХ-ын дэд дарга Л.Цог: Миний санал протколд байгаа байх. Хамгийн гол нь би энэ асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуультай холбогдуулж саналаа хэлж байсан. Түүнтэй хамааруулсан бол их хэрэгтэй байсан. Алийн болгон хойш нь тавих вэ, суллагдахаар энэ хуулийг хүлээж байгаа 2000 гаруй хүн бий. Нийгэм даяараа харж байхад УИХ нь тоглож буй юм шиг хуулийг хойшлуулах нь буруу. Нэмэлт оруулах бол байнгын хороо хуралдах нь зөв.
    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зун гарсан Өршөөлийн хуулиар суллагдчихна гэж хүлээсэн иргэд олон бий. Бидний гол хэрүүл авлигачид, албан тушаалтныг өршөөх нь гэдэг хардалт үг хэллэгийг сөрөг хүчний зүгээс маш сайн гаргасан. Одоо нэн даруй Хууль зүйн байнгын хороо хуралдаад оруулаад ирэх ёстой. Өнөөдөртөө багтааж хуулиа гаргах ёстой. Баялаг бүтээгчдээ энэ гох дэгээнээс гаргах гэж байгаа гэдгээ мартаж болохгүй.
    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: 76-г хамруулахгүй гэдэг юу гэсэн үг вэ, өршөөнө гэж дотроо шийдчихээд энэ 76-д хамаагүй гэж будилуулах хэрэггүй. Авлига албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будилаантуулах хэрэггүй. Албан тушаалын гэмт хэрэгтнүүд байгаа, тэр өршөөлд хамрагдахаар болчихвол яах вэ.
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.
    УИХ-ын дарга З.Энхболд: Дарах кнопноос хамаарна.
    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Өршөөлийн хуулийг батлахад авлигын эсрэг олон улсын конвенцийн үзэл санаа зөрчигдсөн, тийм учраас одоо засах гэж байна. Авлига албан тушаалын хэрэг, хүн алсан гэмт хэрэг, 76 гишүүнийг хамруулж, намайг алуурчинтай зүйрлэж яриад байна. Өөрснийгөө далдуур доош нь хийсэн зарчмын саналаа болиод батлах ёстой.
    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Ямар мэргэн санаа олж бодоод Хууль зүйн байнгын хороо хуралдуулах гээд байгаа юм бэ. Үүнийг хойшлуулах гэж л байнгын хороо хуралдах гээд байна. Эрх барьж байгаа нам дөрвөн чуулган дамжуулж цаг алдаж байгаа. Саналаа өгөөд асуудлаа шийдье гэлээ.
    Хууль зүйн байнгын хорооноос Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах зургаан зүйл ангийг дэмжих эсэх дээр санал хураах ажил үргэлжилж байна.
    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Манай Хууль зүйн байнгын хорооны гишүүд будилж байна. Ерөнхийлөгчийн хоригийн агуулга бол долоон зүйл ангийг өршөөлд хамруулахгүй, дөрвөн зүйл ангийн хоёр жилийн дараа өршөөлд хамруулах тухай шүү дээ. Энэ долоон зүйл заалтыг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй, энэ дээр санал хураалт явуулна. Өршөөлийн хууль батлагдаад яагаад хэрэгжээгүй юм бэ гэвэл МАН долоон өдөр завсарлага авсан” Шударга ёс эвсэл” 13 хоногоор хоёр удаа завсарлага авсан. Ардчилсан нам нэг ч удаа завсарлага аваагүй шүү.
    З.Баянсэлэнгэ: Хууль зүйн байнгын хороо санаатайгаар алдаа гаргасан. Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамрагдана асуудлыг санаатайгаар хассан шүү. Энэ асуудлыг одоо нэмж оруулж санал хураамаар байна.
    УИХ-ын дарга З.Энхболд: Одоо нэмэлт заалтаар санал хураах боломжгүй. Одоо нэгдүгээр заалтаар санал хураана.
    Г.ДАРЬ




    Ё.Отгонбаяр: Та жинхэнэ авлигач

    300 хүнийг шийдэглдээгүй. Та жинхэнэ авлигач. Тө өөрийнхөө төлөө маш сайн гүйлээ. Таны хэрэгтэй холбоотой мэдээллийг дахин шалгана. Миний хэрэг болж байвал бусад нь хамаагүй гэж хэлж болохгүй. Өнөөдөр чанга битгий хаш
    Бөгс битг ий төлөө. Таны өмнөөс эмгэнэлэ илэрхийлье. Үнэн ч тууштай байэж чададдгүй. Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
    Н.Алтанхуяг: Энэ хуулийг хэлэлцэж гаргах ёстой юм. Урьд талынх нь үг их гоё. Монгол улсад анхны
    Мөн өршөөв дээ. УИХ шүийдвэр гаргаж чадахаа байсан юм байна. Хүний эрх Монголпд ноцтой зөрчигдөж байна. Толгой нь хамуурсан хэнэ нэгэн муу хүн гарч ирээд тэгээгүй. Тогтолцоо нь буруу. Тэгээд заёъя гэсэн чинь уИХ- хойш нь аваад тавьсан.
    Зургаан хүнийг М.Энхболд даргааа. Аюулгүй байдлын зөвлөл рүү хүртэл бужигнуулаад.
    Хүний эрхээ яръя гэсэн. Авлигач гэдэг уут руу бүгдийг нь хийж байна.
    Ц.Оюунбаатар: Гэмт хэрэг гэдгийг улс төрчид биенээсээ өшөө өвдаг зүйлийг өршөөлийн хуулиар засах гээд оруулж ирсэн ч хүний эрх шударга ёсны зөрчил болсон бзхий зүйлийг
    Бизнес хоорондын гэрээг АТГ шалгадаг болох гэж байгаа.
    Х.Тэмүүжин. Татвар төлөгч байялаг бүтээгч иргэдийг ажилтай орлогтой болгож өршөөе гэсэн. Хуулийн энэ хатууг энэ хууль батлагдсан. Батлах явцдаа нэг алдаа гаргасан. Ард түмний нэрийн өмнөөс авлига гэдэг нэрээр ард түмний мөнгөөс авлигаа авсан хүмүүсийг
    Үүнийгээ бид өршөөсөн.
  • Ш.Батхүү, Г.Алтан нартай холбоотой олон тэрбум төгрөгийн хэрэг удахгүй сөхөгдөнө
    2015 оны 10 сарын 29
    “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, ”Алтжин” группийн ерөнхийлөгч Г.Алтан нартай холбоотой олон тэрбум төгрөгийн хэрэг дахин дуулиан дэгдээх нь. Цоо шинэ баримттай тус хэрэг өнгөрсөн жилүүдэд олны анхаарлаас ихэд нуугдаж байжээ. Харин энэ талаарх мэдээллийг удахгүй манай сайт хүргэх болно.
  • Хятад жолооч монгол залууг машинаараа шүргэж, зодох гэж танхайрчээ
    2015 оны 10 сарын 29
    Хятад жолооч монгол залууг машинаараа шүргэж, улмаар зодох гэж санаархсан хэрэг гарчээ.
  • Баярын парадны аюулгүй байдлыг хангаж хамгаалалтанд ажиллана
    2015 оны 10 сарын 29
    Энэ жилийн Улаанбаатар хот байгуулагдсаны ойн баярын парадыг Номин холдинг групптэй хамтран зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нийслэлийн иргэд оролцох баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Тухайн цагт тус замуудад хэсэгчилсэн зам хаана. Нийслэлийн Онцгой байдлын газраас баярын парадны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангаж Гал түймэр унтраах аврах анги, Авран ангийн бүрэлдэхүүн шуурхай албаны автомашинтай хамгаалаалалтанд ажиллана.
  • Иргэдийн сэтгэлзүйгээр тоглосон ”хулхи” хямдралтай худалдаа болов
    2015 оны 10 сарын 29
    Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийнхэн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Чингисийн талбай дахь “Их хотын хямдралтай худалдаа” юм. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд дөнгөж сая нээлтээ хийлээ. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Мөн сугалаат худалдааг зохион байгуулж байна.

    Цаг агаар хэдийгээр хүйтэн сэрүүн байгаа ч иргэд Их хотын хямдралтай худалдааг олноороо зорин ирсэн байлаа. Харин энд ирсэн иргэдийн ихэнх нь Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өвлийн өмд, цамц, малгайг ихэд сонирхон, худалдан авалт хийж байгаа харагдлаа. Эдгээр бүтээгдэхүүний хувьд 15-120 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байлаа. Их хотын хямдралтай худалдаа гэж нэрлэчихээд хямдарсан зүйл харагдахгүй байна гэж бухимдах иргэн нэлээд хэд байсан юм.

    Зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувь хямдруулж байгаа гэсэн хэдий ч ихэнх үйлдвэрлэл эрхлэгчид ердөө 10 хувиар бууруулсан харагдаж байлаа.
  • Галын аюулгүй байдал хангаагүй авто засварын газруудыг хаажээ
    2015 оны 10 сарын 29
    Нийслэлийн онцгой байдлын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийжээ.
  • Хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхаарууллаа
    2015 оны 10 сарын 29
    Халтиргаа гулгаа эхэлсэн энэ үед албан байгууллагууд ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.16-д “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байна. Явган зорчигчид халтирч унаж байна гэдэг зам тээврийн осол гэсэн үг.

    -Иргэддээ юуг сэрэмжлүүлэх вэ?

    -Өнөө маргаашдаа ч төв, орон нутгуудаар цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Тиймээс ялангуяа хөдөө орон нутгийг зорих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж, шатахууны нөөц, дулаан хувцсаа сайтар бэлдэж явах, эс бөгөөд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
  • ”Хүний төлөө-Зөв тус” аяны хаалт болно
    2015 оны 10 сарын 29
    Маргааш буюу 2015.10.30-ны өдрийн 11.00 цаг. МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан ”Хүний төлөө-Зөв тус” аяны хаалтын ажиллагаа Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын осол зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл авах боломжтой.
  • Хөгжил ардчилалынхан хот төлөвлөлтийн талаар ярилцлаа
    2015 оны 10 сарын 29
    Хөгжил-Ардчилал хэлэлцүүлэгийн энэ удаагийн дугаарт “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Уянга оролцож Хот төлөвлөлтийн талаар нээлттэй ярилцаж санал бодолоо солилцлоо. Нийслэлд маань өдрөөс өдөрт өргөжин тэлж буй байшин барилга, зам харгуйн бүтээн байгуулалтын эерэг, сөрөг тал, өнөөгийн амьдралд тулгамдаад байгаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил, бодлогын талаар болоод дэлхийн бусад орнуудын хот төвлөлт, хөрөнгийн үнэлгээ зэрэг маш олон чухал сэдвийн хүрээнд өрнөсөөрөө чухал энэ удаагийн хэлэлцүүлэг ач холбогдолтой болсон юм. Тэрээр хэлэхдээ хамгийн гол нь хөрөнгийн хамгийн үнэтэй байх хэсгүүд нь үнэлэмжтэй байвал бусад хөрөнгийн зах зээл буюу суурин иргэншил тэлэх боломж олгодог. Хөрөнгө хамгийн эрэлттэй газраа үнэлэмж өндөр, үнэ цэнэтэй байх шаардлагыг хангаж гэмээн бусад бүсчлэл дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тэлж, идэвхжүүлж байдаг.Хөрөнгө идэвхжил өндөр газраа үнэтэй байж чадахгүй бол энэ зах зээл хаяагаа тэлэх боломжгүй. Амьдрал буцалдаг газар нэг үнийн жишиг шаардаад байвал нийгмийн бүхий л төрлийн харилцаа тухайн бүсдээ хэт төвлөрч нийгмийн харилцааны хэт нягтаршлаас шалтгаалж тэнцвэргүй, чанаргүй амьдралын хэмнэл үүсдэг жамтай гэдгийг онцолсон юм. Мөн Улаанбаатарыг өөр газар нүүлгэхчихвэл бас их сайхан амьдарчих юм шиг санаад байдаг. Өөртөө тулгарсан асуудлаа хүлээн зөвшөөрөх дургүй зан чанарын л нэг л дээ. Бид нар энд байхдаа л амьдарч сураагүй юм бол өөр шинэ газар очоод яг л бахь байдгаараа л байна. Дээрээс нь зах зээл бий болгоно гэдэг чинь өөрөө маш урт хугацааны асуудал. Түүхээсээ эхлэх ёстой. Өөрсдийнхөө хөгжлийг 100, 200 жил хойшоо татна л гэсэн үг. Бүх соёл нь бий болж байж тэр өвөн дээр нь зах зээл, бизнес бий болж хөрөнгө оруулалтууд хийгдэнэ үү гэхээс хэдэн байшин, зам, яам бариад хот болчихдог зүйл биш. Улаанбаатарын түүхийг ч гэсэн бодоод үз дээ. Анх Гандан бий болоод хүмүүс энд ирж мөргөдөг болсон. Тэр ирсэн хүмүүст алжаал тайлах зорилготой газрууд бий болох ёстой. Үүнийг хэн мэдэрсэн бэ гэхээр хятад арилжаачид хүрээнд ирж наймаа хийж, хоолны газар нээж эхэлсэн. Дараагаар нь жижиг буудал, ший янгуу тавьдаг болсон. Мөн торго дурдан зарна. Ингээд энэ хотод арилжаа бий болсон. Ийм суурин дээр ирсэн зах зээл. Дараа нь хот болтлоо хүн татдаг газар болсон. Ганцхан ганданд мөргөх гэж ирдэг байсан хүмүүс нь тэр хооронд олон энтертайнмент зүйлийг мэдэрч амьдралынх нь сайхан өдрүүдийн нэг нь болсоор хүмүүсийн төвлөрөл бий болсон. Энэ бүх харилцаанаас тэлэлт үүсдэг. Энэ бүхнийг би хүн болгонд очоод яриад тулгаад байх хэцүү. Хүн болгоны өнцөг өөр. Нийслэлээ шилжүүлсэн улс орнуудын туршлагын сайн судлах хэрэгтэй. Зах зээл арилжаа нь бий болсон газар л үүнийгээ шийддэг. Хамгийн ойрын жишээ Казакстан байна. Тэд шинэ нийслэл барьсан. Астана гээд шинэ хотыг бий болгосон. Улс нь төлөвлөөд шинэ гоё зүйлийг бий болгосон ч хүмүүс нь тэнд очиж амьдрахгүй байна. Яагаад гэвэл Алматыд нь өв түүх нь, амьжиргаа нь байгаа учраас очихгүй. Дараагийн асуудал хэрвээ хотын төв маань дүүрэн өндөр байшинтай болоод Сингапур, Хонконг шиг болвол бүх зүйл сайхан болчих юм шиг боддог бас хүмүүс байна. Ингэж хөгжих гээд байгаа бол бид өөрсдийнхөө хөгжлийн загварыг өөрчлөх ёстой. Монгол өөрөө цагт хэдэн мянган хүн орж, гарч байдаг тийм галзуу бизнестэй газар болох ёстой. Гэтэл энэ яг бидний хүсээд байгаа зүйл мөн үү юм уу. Хонгонкийн хүмүүс аз жаргалтай амьдраад байна уу. Монголчууд өнөөдөр хэт Ази гэхээсээ европ соёл, араншинг илүү нутагшуулчихсан. Үүнийгээ бид зөв ойлгох ёстой. Бид нар хэн юм бэ. Бид нар яаж амьдарвал гоё байдаг юм бэ. Бид нар яг юунд дуртай хүмүүс вэ гэдгээ бодох хэрэгтэй. Түүнээс бид яг шоргоолж шиг ажиллаад л түүнээсээ кайф авдаг хүмүүс биш. Юунд дуртай юм гэдгээ бодчих хэрэгтэй. Ажил хийх дуртай хүмүүс бол биш. Хонгонк, Сингапур шиг бужигнасан болчихвол гоё гэж ойлгоод байдаг. Энэ бол андуурал. Бид цөөхөн хүн амтай. Боломжгүй зүйлийг өөрсдөөсөө шаардах хэрэггүй. Үнэхээр завсар зайгүй шилэн барилгууд босоод кондо маягийн хэмнэлээр хөгжинө гэж бодож байгаа бол тийм хэмжээний халаалттай эдийн засагтай байх ёстой. Гэтэл бид нар цөөхүүлээ. Тийм галзуу хөгжил хаана тохиромжтой вэ гэхээр нэг сууринд 20 -оос дээш сая хүнтэй газар. Гадныхныг татахын тулд тэднээс бид судалгаа авч байсан. Сурталчилгааны зориулалттай. Гадныхан манай яг ямар соёлд дуртай байдаг талаар асуухад ихэнх нь Улаанбаатарын төвийн хуучин соц үеийн барилгууд түүнийх нь хажуугаар бүрэлдэн бий болж байгаа орчин үеийн нийгэм нь хүмүүсийг татаж байдаг гэж хариулсан байсан. Өөрийн гэсэн соёл, өв түүхтэй улс, хот л бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Дан тэмээ, ямаа, зуух, домбо биш шүү дээ. Хөжлийн түүхэн замнал, уламжлалт соёлоо өнөө цагтайгаа хоршуулан хөгжүүлж буй бидний амьдралын хэмнэл, хэлбэр бүгд орно.
  • Ч.Сайханбилэг, З.Энхболд нарт захидал ирүүлжээ
    2015 оны 10 сарын 29
    УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын нэр дээр Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ.
  • Монголбанк валютын худалдаанд оролцсонгүй
    2015 оны 10 сарын 29
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.55-1992.50 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар, 312.30-312.75 төгрөгийн ханшаар 9.1 сая юань худалдан авах, мөн 312.98-313.00 төгрөгийн ханшаар 12.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна.
5818 5819 5820 5821 5822 5823 5824
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    54 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    1 цаг 7 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    1 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    1 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    1 цаг 38 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    1 цаг 38 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    17 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 34 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    17 цаг 48 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    18 цаг 34 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    18 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    19 цаг 4 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 12 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    20 цаг 15 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    20 цаг 39 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    21 цаг 33 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    21 цаг 34 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    22 цаг 6 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    22 цаг 16 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК