-
2015 оны 10 сарын 23
Боловсролын салбарт техник туслалцааны төсөл хэрэгжинэ
-
2015 оны 10 сарын 23
Уг музейд онцгой байдлын албаныхны өнгөрсөн, одоо, ирээдүйн замналыг дэлгэн тавих юм. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд энэ ажилд тус албаны алба хаагчид, анги байгууллагууд, үе үеийн ахмадуудыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж.
-
2015 оны 10 сарын 23
Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замыг нээнэ. Замын нээлт 18:00 цагт болно.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцох юм байна.
-
2015 оны 10 сарын 23
Засгийн газрын “11 11” төвд иргэдээс энэ сарын 16-21-нд 700 орчим санал иржээ. Махны эскпортын талаар сонирхсон асуулт олон иржээ.
-
2015 оны 10 сарын 23
Эдүгээ нэгэн цагт “нэгдэл гэдэг айл нэг л бишээ” гэх үг хүмүүсийн амнаас цухалздаг байснаа цухуйж, улмаар хэнээс ч айлгүйгээр хэлдэг, ярьдаг болсноор манай 22 аймгийн 320 гаруй суманд байсан энэ айл тарж, гишүүд нь тав, арван мал, трактор энэ тэрээ хувааж аваад тус тусдаа гарав. 1990-ээд оныг хэлж байна шүү дээ. Ингэснээр галав юүлж, газар хөмөрсний дайтай юм огтхон ч болсонгүй. Харин ч мал нь улам өсөөд, малчид нь гэрийнхээ гадна машин тэрэг хэд хэдээр нь сойдог болов. Морь унаж, мод тохохоо болив. Мотоциклийг морь шигээ эдэлдэг болжээ.
-
2015 оны 10 сарын 23
Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтсан олон ажлуудын нэг нь “Их хотын хямдрал -376” худалдаа юм.
-
2015 оны 10 сарын 23
Улаанбаатар хотын инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг ажлыг 24 цагийн турш хянаж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Тус төв байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс 1547 санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч 100 % шийдвэрлэсэн. Дулаан хангамж, цахилгаан, хувийн орон сууцны компани, мэргэжлийн хяналт, цагдаад хандан шийдвэрлүүлэх санал хүсэлтийг иргэд ихээр ирүүлдэг. Санал хүсэлтийг тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж шийдвэрлүүлж ирсэн.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан 12 камер, төвлөрсөн хогийн цэгүүдэд байрлуулсан 10 камер, явуулын хөдөлгөөнт 10 камер болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн камеруудаар нийтийн үйлчилгээний байгууллагуудын өдөр, тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг 24 цагийн турш хяналт тавин гарсан зөрчил, доголдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
SCADA программыг ашиглан ОСНААУГ-ын харьяа 20, УДД төвийн 1,2-р хэлхээний даралт, хэрэглээний халуун усны температур, даралт, хүйтэн усны өндрийн болон насосны даралтыг 24 цагийн турш хянан гарсан эвдрэл гэмтэл, аваар, саатлыг илрүүлэн, шуурхай засварлуулах, зохицуулалт хийх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, инженер хангамж , нийтийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд оролцож ажилтай нь танилцаж санал бодлоо солилцлоо.
-
2015 оны 10 сарын 23
550 худгийг тагжуулж бүртгэлжүүллээ
-
2015 оны 10 сарын 23
200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ
-
2015 оны 10 сарын 23
Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2015 оны 10 сарын 23
СБД-ийн нутаг 100-ын уулзварын урд замд марк улсын ддугаар тодорхойгүй авто машины жолооч нь зам дээр ажиллаж байсан ТҮК-н ажилтан 45 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
СХД-ийн нутаг Баянхошууны зам, Чимэг салоны баруун замд К.Bongo маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 10 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн.
-
2015 оны 10 сарын 23
2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 391 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 286 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-10, зорчигч-6. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 10 сарын 23
50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч
-
2015 оны 10 сарын 23
Энэ сарын 24-ний өдөр баруун аймгийн нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр зүүн аймгийн нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, эрс хүйтрэх аж.
-
2015 оны 10 сарын 23
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.10.23/ өргөн барилаа.
Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Хамгаалалтад авах зорилго нь Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангилалаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа аж.
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд. Харьцангуй алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 23
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
2015 оны 10 сарын 23
Энэ сарын 17-нд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа 21 настай Б гэх залууг хайх ажил үргэлжилж байна.
-
2015 оны 10 сарын 23
Энэ оны эхний есөн сарын байдлаар 1028 цагдаа ёс зүйн алдаа гаргаснаас 55 нь ажлаасаа халагджээ.
-
2015 оны 10 сарын 23
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Тиймээс сүүлийн үеэд томуу, томуу төст өвчинөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэлээд их хувийг нь эзэлж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.
Томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой. Хэрэв бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах зэрэг томуугийн халдвар авсан шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэрэхэд анхаарал хандуулж, өрхийн болон дүүргийн эмчид хандан тохирох эм, эмчилгээг хийхийг зөвлөж байна.
Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
• Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус)дулаан байх.
• Халуун хоол, цай унд хэрэглэх,
• Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх
• Гарын ариун цэврийг сахих,
• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,
• Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,
• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
• Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих
• Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл
• Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,
• Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,
• Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх
• Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх
• Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай юм.
-
2015 оны 10 сарын 23
2015 оны аравдугаар сарын байдлаар хилийн чанадад Монголын 76 иргэн нас баржээ. Тэдний 35 нь өвчний улмаас, 17 нь ослоор, 11 нь золгүй байдлаар, ес нь амиа хорлож, дөрвөн нь гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан байна. Одоогоор тэдэнд Гадаад хэргийн яамны сангаас 108 сая төгрөгийн тусламжийг үзүүлээд буй аж. - See more at: http://www.wikimon.mn/content/64607.shtml#sthash.UUqxGINU.dpuf