-
2015 оны 10 сарын 23
Өнгөрсөн 9 дүгээр сараас Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж байгаа. Зөрчил гаргасан этгээдэд ногдуулах торгууль, шийтгэл өмнөхөөс нэмэгдсэн нь энэ хуулийн онцлог. Гэтэл торгуулийг бэлнээр авахаа больсныг далимдуулсан нэгэн хэрэг гарчээ.
ЗЦГ-ын ахлах ахлагч У,А нар зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас өгөлгүй бэлнээр мөнгө аваад явуулах гэж байсныг ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалган арга хэмжээ авчээ. Хууль зөрчсөн цагдаа нарыг ажлаас нь халсан байна.
Ж.Батсайхан
-
2015 оны 10 сарын 23
Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах сургуулийг 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд 21-нээс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжлээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.
Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.
Он гарсаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт 12 удаа тохиолдсон байна. Мөн газар хөдлөлтийн дөрвөн удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд таван хүн, уул уурхайн ослын хоёр удаагийн тохиолдлоор дөрвөн хүн нас баржээ.
-
2015 оны 10 сарын 23
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, эх нялхсын мэргэжлийн эмч нарын төлөөлөл оролцож байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ирсэн болохыг онцоллоо. Мөн тэрээр улсын хэмжээнд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөлт 2 дахин нэмэгдэж, эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эх, нярайн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан болохыг тэмдэглэн хэлэв. /бүрэн эхээрээ/
Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг үүрэг гүйцэтгэгч Таня Патриота оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхийн стратегийг хэрэгжүүлж буйг танилцуулсан бөгөөд ирэх 15 жилийн хугацаанд үүнийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг улс, орнуудад уриалсан болохыг дурдав. Монгол Улс эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээнэн амжилттай ажиллаж байгааг тэрээр тэмдэглээд төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж буйгаа хэллээ. Цаашид анхаарал хандуулах хэд хэдэн асуудал байгаа бөгөөд энэ чиглэлээр урт хугацаанд тогтвортой ажиллах шаардлагатай. Энэ үр дүнд хүрэх чиглэлээр ажиллахад нь НҮБ-ын Хүн амын сан Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэлээ.
Улсын Их Хурлын даргын ажлын алба НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд 2014 онд нийслэл, аймгуудыг хамарсан “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлох, улсын төсвийг нэмэгдүүлэх” чиглэлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран томоохон судалгааг хийж Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгчээ. Тус энэ судалгаанд үндэслэн эсэн мэнд амаржихуйн асуудлаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцууллаа. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож, “Эрүүл мэндийн салбарын бодлого” сэдэвт илтгэл танилцуулав.
Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа оролцож, салбарын эрх зүйн орчны талаар болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төсвийн захирал Ш.Энхтөр “Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэнд, Мянганы хөгжлийн зорилтын биелэлт-2015, тогтвортой хөгжлийг зорилго, зорилт” сэдэвт илтгэл, ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ” сэдэвт илтгэл танилцуулав.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг “Эх хүүхдийн эрүүл мэнд ба Тогтвортой хөгжлийн зорилт-2030” сэдэвт илтгэл танилцууллаа.
Төв болон баруун бүсийн эмч, мэргэжилтнүүд оролцож буй уг зөвлөгөөн 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат “Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, зөвлөх эмч, доктор, дэд профессор З.Гэрэлмаа “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл танилцуулна. Мөн зөвлөгөөн оролцож буй аймгууд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус бүр мэдээлэл хийж, харилцан санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 23
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна.
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” нь Монгол Улсын Засаг захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр салбарын яам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг зааглаж тодорхойлсон, төсөв санхүүгийн судалгаа шинжилгээнд суурилсан, харилцан уялдаа бүхий, цогц, оновчтой бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилготой гэж төслийн захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогын бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, чиглэл өгч, хяналт тавьж хамтран ажиллах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд төслийн талаарх танилцуулга хийж, гишүүдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагаа болон бусад зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
Энэ ажлын хэсэг төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжиж салбар хоорондын уялдааг зохицуулах, бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ерөнхий хяналт тавих, холбогдох хууль, эрх зүйн хүрээнд хийж байгаа өөрчлөлт, шинэчлэл, бодит нөхцөл байдал нь олон улсын туршлага болон төвлөрлийг сааруулах стратегид нийцэж байгаа эсэхийг анхаарч, холбогдох санал дүгнэлт өгч мэдээлэл солилцох, төслийн төлөвлөгөө, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 23
Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2015 оны 10 сарын 23
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/WrSANdomZks” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 10 сарын 23
Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрч байгаа. Тус хуулиар дүрэм зөрчсөн явган зорчигчийг 19200 төгрөгөөр торгоно хэмээн заасан билээ.
-
2015 оны 10 сарын 23
Мексик, АНУ-ын хилээр мансууруулах бодис тээвэрлэдэг байсан хонгил илрүүлжээ
-
2015 оны 10 сарын 23
Хятадууд монголчууд биднийг шоглох увайгүй зүйлсийг байсхийгээд л сэдэх болжээ. Хэдэн жилийн өмнө Монгол гутлаар хогийн сав хийж, нийтийн эзэмшлийн газартаа байрлуулсан нь олон нийтийг нэлээд бухимдуулсан.
Тэгвэл ӨМӨЗО-ны Хөх хотод саяхнаас Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар үзэгдэх болжээ. Энэ нь олон улсын хэмжээнд зохиогддог Монгол-Хятадын үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд байрлаж байгаа аж.
Тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ зэрэг олон орны төлөөлөгчдөөс гадна манай улсаас 1000 гаруй хүмүүс оролцох мэдээ байгаа юм.
Монгол үндэстний амьдардаг сууц ийнхүү гадныхны биеэ хөнгөлөх газар болсонд бухимдах хүмүүс олон байна.
-
2015 оны 10 сарын 23
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт нийт 44 метр талбайд цианит натри асгарчээ.
-
2015 оны 10 сарын 23
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өчигдөр манай оронд айлчлал хийлээ. Айлчлал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр хамгийн түрүүлнд Их тэнгэрийн аманд байрлах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд зочилсон юм.
-
2015 оны 10 сарын 23
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ
2015 / 10 / 23 | 11:42 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Эдгээр нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах шалтгаан болдог байна.
Дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан аж. Одоо хууль санаачлагчийн болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж байна.
-
2015 оны 10 сарын 23
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонези улсын Жакарта хотод өолсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа. Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг сэдвүүдийг онцолж 3 үндсэн,18 салбар хуралдаан хуралдлаа. Чуулганы нээлтэд НҮБ-н Ази-Номхон далайн Эдийн засгийн комиссын дарга Шамшад Ахтар болон Индонези улсын Орон сууц, олон нийтийн яамны сайд Басуки Хадимулжоно нар үг хэлсэн юм. Ази-Номхон далайн бүс нутгийн хотууд 1993 оноос хойш энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн хурал Мянганы хөгжлийн зорилт хөтөлбөр дуусгавар болоод “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийн өмнө болж байгаагаараа бүс нутгийн болон хотуудын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо. Мөн энэ өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, НЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар нар НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр-3 Бүс нутгийн дээд түвшний бэлтгэл хуралдааны үеэр олон улсын төлөөлөгчидтэй уулзаж Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж зэрэг асуудлуудаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 23
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа.
-
2015 оны 10 сарын 23
“Ламбугайн нулимс” тайзнаа амилна
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24- 25-нд 17:00 цагаас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурииг тоглохоор төлөвлөжээ. Дуурийн гол дүр болох Лодонд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Цэрэнлхамд Соёлын тэргүүний ажилтан Щ.Наранчимэг, Эхэд М.Даариймаа, Намнанд Г.Шижирболд, Ноёнд С.Бат- Эрдэнэ, Хатанд Д.Хулан, I түвд гавьяат жүжигчин М.Болд, II түвд М.Даваадорж, ноёны агьд Б.Алтанхуяг, гуилгачинд Г.Саранчимэг нар тоглох аж. Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байна.
-
2015 оны 10 сарын 23
Хууль бусаар урамшуулал олгож байв
АТГ-аас Сүхбаатар дүү- рэп ажилласан ажпын хэсгийн тайлангийн мөрөөр ИТХ-ын дарга болон Засаг даргаас гаргасан шийдвэрт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мөн авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага.албантушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг мөрдлөг болгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.
Дүүргийн ИТХ-ын Тэр- гүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэртхудалдаа.үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэрээ, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээнии, ттиитиин эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ, газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор ИТХ-ын Тэргүүлэгчдэд бус сум, дүүргийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзжээ.
Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт зарцуулалтаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутамд ажлын үр дүнгээр 300.000 төгрөгийн урамшуулал олгосон асуудал нь холбогдох хууль тоггоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, дүнгээ ирүүлэхийг мэдэгджээ.
-
2015 оны 10 сарын 23
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, МҮХАҮТ, Голомт банк, “Баяр” агентлаг хамтран “ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ- УЛААНБААТАР 2015” чуулганыг өнөөдөр буюу 2015.10.23-нд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд манай улсын интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгчид, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд Монгол Улсад интернэт худалдааны салбарыг хөгжүүлэх боломж, шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм.
“ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ-УЛААНБААТАР-2015” чуулганы алтан ивээн тэтгэгчээр “Z pay” систем, “Монгол контент” ажиллаж байгаа бол
онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, “KGB” tegbe, “Грийнсофт” ХХК, “Астериск Техноложис” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байна.
Та бүртгэл болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ecommerceub.com веб сайт болон 88092225, 88112845 утсаар холбогдон авна уу.
-
2015 оны 10 сарын 23
Хонины ястай мах нэг кг нь дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5720 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 35 төгрөгөөр, үхрийн цул мах 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
-
2015 оны 10 сарын 23
“Шударга ёс” эвсэл дарааллаж завсарлага авах нь зөв үү?
-
2015 оны 10 сарын 23
Авто худалдаа эрхлэгчид жагсана