Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6069 6070 6071 6072 6073 6074 6075
  • Орон сууцны үнийн индекс 3.7 хувиар буурчээ
    2015 оны 7 сарын 22
    Орон сууцны үнийн индекс энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.1 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 хувиар буурсан байна.
  • Зарим нутгаар түр зуурын бороо орно
    2015 оны 7 сарын 22
    Малчид, тариаланчдийн анхааралд:

    Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгуудаар халж, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орохыг анхааруулж байна.



    2015 оны 07 дугаар сарын 22-ны 21 цагаас 07 дугаар сарын 23-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Орхон-Сэлэнгэ болон Туул голын саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Дорноговийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

    2015 оны 7 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 28-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    24-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
  • Михайл Горбачёв: Украинд ЗХУ-ынх шиг шинэчлэл хэрэгтэй
    2015 оны 7 сарын 22
    ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михайл Горбачёв өчигдөр Москва хотноо болсон Орос-Германы харилцаа, хамтын ажиллагааны тухай номын нээлтэд оролцож үг хэлсэн байна.
  • Зооринд унасан хүмүүс агааргүйдэж амиа алджээ
    2015 оны 7 сарын 22
    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд хоёр хүн ухаан алдаж унасан тухай дуудлага энэ сарын 21-ний өдрийн 11:56 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
  • Киевт олон мянган хүн засгийн газраа эсэргүүцэн жагсав
    2015 оны 7 сарын 22
    Өчигдөр Киев хотноо тус улсын олон зуун барууны талыг баримтлагч иргэд одоогийн Засгийн Газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулсан байна.
  • ЧД-ийн 19-р хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барих ажил эхлүүллээ
    2015 оны 7 сарын 22
    Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-тай хамтран, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлаа эхлүүлээд байна.
  • Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнав
    2015 оны 7 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал, Австрали Улсын иргэн Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгчээ.
  • Соёлын салбарынхан анхны концессын гэрээгээ үзэглэв
    2015 оны 7 сарын 22
    ”Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр болов.
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ын ТНБД Жон Керритэй уулзлаа
    2015 оны 7 сарын 22
    Энэ өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 7 сарын 15-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзлаа.
  • Н.Алтанхуяг нар Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ
    2015 оны 7 сарын 22
    Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс 2015” баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Увс аймгийн удирдлагууд болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид өнөөдөр маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө. XX зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар болон аймгийн ард иргэд Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
  • Ургац хураалтыг нэг сараар хойшлуулж магадгүй
    2015 оны 7 сарын 22
    салбар хариуцсан яамнаас энэ жилийн ургац хураалт хойшилж магадгүй гэсэн мэдээллийг өглөө. Албаны хүний хэлснээр тариалангийн нутгаар гандуу, ургалт байхгүй гэсэн шалтгаанаар нэг сарын хугацаагаар ургац хураалтыг хойшлуулна гэсэн мэдээ гарсан байгаа аж.
  • Монголын хүүхдийн спортын V их наадмыг 9 сард товлолоо
    2015 оны 7 сарын 22
    Монголын Хүүхдийн Спортын V их наадмын зохион байгуулах хорооны хурал өчигдөр Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд боллоо.
  • Соргог бөхөн олноороо үрэгджээ
    2015 оны 7 сарын 22
    ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвд халдварт өвчин гарсны улмаас 86 соргог бөхөн үхжээ.
  • ”Google street view” Монголыг дэлхий нийтэд таниулна гэв
    2015 оны 7 сарын 22
    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-ын ”Гүүгл” компанийн Ази номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
  • Өнгөрсөн долоо хоногт 465 хүн архинд хорджээ
    2015 оны 7 сарын 22
    7 дугаар сарын 14-21-нд архины хордлогын улмаас 465 хүн хандаж, 6 (1.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна.
  • Ерөнхий сайд “Амгалан” ДЦС-тай танилцаад дараах үүрэг даалгаврыг өглөө
    2015 оны 7 сарын 22
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Амгалан” дулааны станцын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Нэг, хоёрдугаар зууханд туршилтын галлагаа хийжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус станцын барилга угсралтын ажилтай танилцаж бүтээн байгуулалтын явц, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
  • ”Амгалан” ДЦС барьж дуусгахад дахин 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэв
    2015 оны 7 сарын 22
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан өнөөдөр Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус станц ирэх аравдугаар сарын 15 гэхэд ашиглалтад орох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм. Тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын ”СМЕС” компани ажиллаж байгаа бөгөөд 2013 онд эхлүүлсэн станцын барилга угсралтын ажил одоогоор 95 хувьтай явагдаж байна.

    Станцын үлдсэн хэсгийг дуусгахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тухайлбал, 110-н агаарын өргөтгөл шинэчлэлийн ажил, гадна талбайн төмөр замын завсар шинэчлэл /400 сая төгрөг/, 2-3 худаг нэмж ухах ажил гээд хөрөнгө шаардлагатай зүйлс цөөнгүй бий гэдгийг тус төслийн ерөнхий инженер Ц.Цогтсайхан хэлсэн юм.

    Мөн станц барихад ашиглаж байгаа БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийн хугацааг сунгаж өгөхийг Гаалийн Ерөнхий газраас хүслээ. Уг станц нь нийт өртөг нь 75.9 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм.
  • Хүнсний ногооны зооринд ажиллаж байсан иргэд амиа алджээ
    2015 оны 7 сарын 22
    Өчигдөр 11:56 цагт Орхон аймгийн Онцгой байдлын газарт Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага иржээ. Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай, эрэгтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

    Хэргийн газарт Орхоны Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ий Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг ажиллажээ. Улмаар тус зоорины орчны агаарт “TAPPA” багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй байна.
  • Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно гэв
    2015 оны 7 сарын 22
    Баяр наадмын уур амьсгалыг далимдуулж ард түмний сэтгэлзүйгээр тоглон “хулгайгаар” санаархлаа хэрэгжүүлдэг “муухай монгол” аргыг прокурор, шүүхийн байгууллага хэрэгжүүлдэг гээд хэлчихвэл хэлсдэхгүй л байх.


    Өнгөрсөн удаад шинэ жилийн баяр хийгээд Монголчуудын өргөн хүрээнд тэмдэглэдэг баярын өдрүүдээр олон сар, жилээр шийдэж чадаагүй хэргүүдээ гэнэт шүүхийн байгууллагад шилжүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан.


    Тухайлбал, 7-р сарын 1”-ний үймээнтэй холбоотойгоор цагдаа нарын хэргээс эхлээд олон хэргийг энд нэрлэж болно.


    Тэгвэл дөнгөж сая албаны эх сурвалж бидэнд мэдээлэл ирүүллээ. Түүний хэлж буйгаар өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
  • Г.Шийлэгдамба нисдэг тэрэгний мэдээллийг няцаав
    2015 оны 7 сарын 22
    edee.mn сайт дээр намайг гэр бүлийн хүний хамт хөдөө орон нутагт явж байгаад нисдэг тэрэг дуудлагаар авсан тухай дэлгэрэнгүй утга агуулга бүхий мэдээлэл гарсан байсан. Би баяр наадмын дараа буюу долдугаар сарын 14-ний өдөр гадаад улсад албан ажлаар яваад өнөөдөр буюу 20-ны өглөө Монгол Улсад ирлээ. Энэ хооронд ийм мэдээлэл гарсан тухай хэвлэл мэдээлэл болон холбогдох хүмүүсээсээ авч огт ор үндэсгүй мэдээллийг залрууж, үнэн бодитой мэдээллийг нь өгөх ёстой гэдэг чиглэл өгсөн.

    -Үнэхээр тийм үйл явдал болоогүй гэж үү?

    -Огт болоогүй учраас би энэ тал дээр юу ярих вэ. Нисдэг тэрэг дуудсан асуудал байхгүй. Гэр бүлийн хүнийг бэртэж гэмтсэн учраас нисдэг тэрэг дуудсан тухай бичсэн байсан. Манай гэр бүлийн хүн одоогоор Монгол Улсад байхгүй. Гадаад улсад сурч байгаа.
6069 6070 6071 6072 6073 6074 6075
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    6 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 38 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 44 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 47 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 55 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 14 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 35 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 6 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 36 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 54 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 0 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 30 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 41 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 44 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 55 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 11 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 45 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 51 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 3 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК