Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6070 6071 6072 6073 6074 6075 6076
  • Өнгөрсөн долоо хоногт 465 хүн архинд хорджээ
    2015 оны 7 сарын 22
    7 дугаар сарын 14-21-нд архины хордлогын улмаас 465 хүн хандаж, 6 (1.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна.
  • Ерөнхий сайд “Амгалан” ДЦС-тай танилцаад дараах үүрэг даалгаврыг өглөө
    2015 оны 7 сарын 22
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Амгалан” дулааны станцын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Нэг, хоёрдугаар зууханд туршилтын галлагаа хийжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус станцын барилга угсралтын ажилтай танилцаж бүтээн байгуулалтын явц, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
  • ”Амгалан” ДЦС барьж дуусгахад дахин 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэв
    2015 оны 7 сарын 22
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан өнөөдөр Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус станц ирэх аравдугаар сарын 15 гэхэд ашиглалтад орох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм. Тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын ”СМЕС” компани ажиллаж байгаа бөгөөд 2013 онд эхлүүлсэн станцын барилга угсралтын ажил одоогоор 95 хувьтай явагдаж байна.

    Станцын үлдсэн хэсгийг дуусгахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тухайлбал, 110-н агаарын өргөтгөл шинэчлэлийн ажил, гадна талбайн төмөр замын завсар шинэчлэл /400 сая төгрөг/, 2-3 худаг нэмж ухах ажил гээд хөрөнгө шаардлагатай зүйлс цөөнгүй бий гэдгийг тус төслийн ерөнхий инженер Ц.Цогтсайхан хэлсэн юм.

    Мөн станц барихад ашиглаж байгаа БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийн хугацааг сунгаж өгөхийг Гаалийн Ерөнхий газраас хүслээ. Уг станц нь нийт өртөг нь 75.9 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм.
  • Хүнсний ногооны зооринд ажиллаж байсан иргэд амиа алджээ
    2015 оны 7 сарын 22
    Өчигдөр 11:56 цагт Орхон аймгийн Онцгой байдлын газарт Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага иржээ. Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай, эрэгтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

    Хэргийн газарт Орхоны Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ий Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг ажиллажээ. Улмаар тус зоорины орчны агаарт “TAPPA” багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй байна.
  • Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно гэв
    2015 оны 7 сарын 22
    Баяр наадмын уур амьсгалыг далимдуулж ард түмний сэтгэлзүйгээр тоглон “хулгайгаар” санаархлаа хэрэгжүүлдэг “муухай монгол” аргыг прокурор, шүүхийн байгууллага хэрэгжүүлдэг гээд хэлчихвэл хэлсдэхгүй л байх.


    Өнгөрсөн удаад шинэ жилийн баяр хийгээд Монголчуудын өргөн хүрээнд тэмдэглэдэг баярын өдрүүдээр олон сар, жилээр шийдэж чадаагүй хэргүүдээ гэнэт шүүхийн байгууллагад шилжүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан.


    Тухайлбал, 7-р сарын 1”-ний үймээнтэй холбоотойгоор цагдаа нарын хэргээс эхлээд олон хэргийг энд нэрлэж болно.


    Тэгвэл дөнгөж сая албаны эх сурвалж бидэнд мэдээлэл ирүүллээ. Түүний хэлж буйгаар өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
  • Г.Шийлэгдамба нисдэг тэрэгний мэдээллийг няцаав
    2015 оны 7 сарын 22
    edee.mn сайт дээр намайг гэр бүлийн хүний хамт хөдөө орон нутагт явж байгаад нисдэг тэрэг дуудлагаар авсан тухай дэлгэрэнгүй утга агуулга бүхий мэдээлэл гарсан байсан. Би баяр наадмын дараа буюу долдугаар сарын 14-ний өдөр гадаад улсад албан ажлаар яваад өнөөдөр буюу 20-ны өглөө Монгол Улсад ирлээ. Энэ хооронд ийм мэдээлэл гарсан тухай хэвлэл мэдээлэл болон холбогдох хүмүүсээсээ авч огт ор үндэсгүй мэдээллийг залрууж, үнэн бодитой мэдээллийг нь өгөх ёстой гэдэг чиглэл өгсөн.

    -Үнэхээр тийм үйл явдал болоогүй гэж үү?

    -Огт болоогүй учраас би энэ тал дээр юу ярих вэ. Нисдэг тэрэг дуудсан асуудал байхгүй. Гэр бүлийн хүнийг бэртэж гэмтсэн учраас нисдэг тэрэг дуудсан тухай бичсэн байсан. Манай гэр бүлийн хүн одоогоор Монгол Улсад байхгүй. Гадаад улсад сурч байгаа.
  • Х.Баянмөнх аваргыг алдаршуулна
    2015 оны 7 сарын 22
    Энэхүү ойн баярын наадмын үеэр Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийг алдаршуулах арга хэмжээ болох юм байна.
  • Малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог нэвтүүлнэ
    2015 оны 7 сарын 22
    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /kape/-ын ерөнхийлөгч Юун Хэтэйгээр ахлуулсан албаны хүмүүстэй малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд хэрэгжүүлэх талаар уулзлаа.
  • Аль Кайда бүлэглэлийн толгойлогч амь үрэгджээ
    2015 оны 7 сарын 22
    АНУ-ын Батлан хамгаалахын яам АНУ тэргүүтэй холбоотон орнуудын цэргийн эвслийн Сирид өгсөн агаарын довтолгооны үеэр Олон Улсын террорист бүлэглэл Аль Кайдагийн салбар хэт даврагч “Хорасан” бүлэглэлийн толгойлогч амь үрэгдсэн тухай мэдэгджээ.
  • Хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна
    2015 оны 7 сарын 22
    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарсан аймаг сумдад хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
  • Баяндэлгэр сумын надамд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлжээ
    2015 оны 7 сарын 22
    Улсын баяр наадам дуусч бөхчүүд хөдөө орон нутагт очиж ойтой сумдуудын түрүүг түүж өгч байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран гэх мэт сумдуудад улсын цолтой бөхчүүд зодоглосноос Онгон сумын 90 жилийн ойн баяр наадамд Говь-Алтай аймгийн харъяат Монгол улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Онгон сумиын харъяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн бол Баяндэлгэр сумын надамд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж Улсын начин Ц.Анхбаяр үзүүрлэлээ.
  • О.Баасанхүү: Н.Энхбаяр даргыг оргон зайлсан гэж гүтгэсэн
    2015 оны 7 сарын 22
    МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг одоо хүртэл Олон улсын Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Н.Энхбаяраас тодруулга авах гэдэг ч Н.Энхбаяр БНСУ-ыг зорьсон учраас тодруулга авч чаддаггүй байсаар...

    Н.Энхбаяр нь 2012 онд авлигын хэргээр ял сонссон ч 2013 онд суллагдаж, суллагдсан даруйдаа эмчилгээ хийлгэнэ хэмээн БНСУ-ыг зорьсон. Түүнийг энэ хугацаанд АТГ-аас хэд хэдэн удаа дуудсан боловч эмчилгээ хийлгэж байгаа гэх нэрийдлээр очиж тодруулга, мэдүүлэг өгч байгаагүй аж. Саяхан төрсөн дүү Б.Энхтуяа, туслах Б.Хуяг нарын асуудлаар тодруулга авах гэсэн боловч Н.Энхбаяр ХБНГУ руу оргон зайлсан байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл гарлаа.

    Н.Энхбаярын хувьд хуулийн байгууллагатай холбоотой хэрэгтэй байсан учраас хил гаалиар орж гарах нь хориотой байсан байж болзошгүй юм байна. Харин эмчилгээ хийлгэж байсан учраас БНСУ руу нэвтэрч байсан бололтой.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр ХБНГУ-ыг зорихдоо цахим паспорт олгогдоогүй байхад өөр нэрээр хил давсан нь ноцтой хууль зөрчсөн хэрэг болох юм. Учир нь Н.Энхбаяр хуулийн байгууллагад МАХН-ын байрны асуудлаар шалгагдаж байсан, Интерполын асуудлаар тодруулга мэдүүлэг өгөх зэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байсан учраа түүнд цахим паспорт олгогддоггүй байжээ. Юутай ч энэ мэдээллийг албаны эх сурвалжууд баталвал дэлхийн нийтийн анхаарлыг татахуйц дуулиан дэгдэх нь. Учир нь МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурамч нэрээр, хуурамч паспортоор хил нэвтэрсэн байж болзошгүй юм байна.
  • Шугам хоолой өргөтгөх ажил ирэх сарын 14-нд дуусна
    2015 оны 7 сарын 22
    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа.
  • Машин шатсан дуудлага иржээ
    2015 оны 7 сарын 22
    Энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө нийслэл хотод гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байлаа хэмээн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
  • Завхан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно
    2015 оны 7 сарын 22
    Ирэх жил Завхан, Увс аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм.



    Өнөөдрийн байдлаар Солонготын даваанаас Их-уул, Тосонцэнгэлийн баруун дөрвөн зам хүртэлх замыг Хурдны зам ХХК тавьж байна.
  • Тагтнаас унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ
    2015 оны 7 сарын 22
    Энэ сарын 21-ний өдрийн 10:15 цагт НОБГ-т “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 30 дугаар байрны 6 дугаар давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна” гэсэн дуудлага иржээ.

    Энэхүү дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, хоёр автомашинтайгаар ажиллаж, тус байрны 23 тоотод оршин суух зургаан настай, эрэгтэй Б, зургаан настай эмэгтэй А нар тагтан дээр байсныг асран хамгаалагч Н-д хүлээлгэж өгсөн байна.
  • Хүүхэд мөргөж гэмтээгээд зугтсан жолоочийг барьжээ
    2015 оны 7 сарын 22
    Улиастайн замд явган зорчигч М /эр.15н/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэргийг Баярнзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан суудлын автомашины жолооч Ө болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. ЗЦГ-аас “Зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлсээр байна. Техник хөгжсөн өнөө үед замын хяналтын камер, зам дагуух аж ахуй нэгж байгууллагын хяналтын камерт бичлэг үлддэг тул энэ төрлийн гэмт хэрэг илэрдэг.

    Мэдээний эх сурвалж: http://time.mn/65428
  • Испанийн 3 сэтгүүлч Сирид алга болжээ
    2015 оны 7 сарын 22
    Хэт даврагчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй Сири улсад Испанийн гурван сэтгүүлч сураггүй алга болжээ.
  • Бүлэглэн дээрэм хийсэн иргэдийг шуурхай илрүүлжээ
    2015 оны 7 сарын 22
    БЗД-ийн 23-р хороо “Улиастайн блокны үйлдвэрийн орчимд үл таних хүмүүст эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг 07-р сарын 21-ний 03:00 цагт хүлээн авч шалгахад ”Б” /эр.33н/-ийг гэртээ харихаар явж байхад нь ”Э” гэгч нь /эр.31н/ бусадтай бүлэглэн зодож, “Iphone” гар утас, өмсөж явсан гутлыг нь дээрэмдснийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлж илрүүлэн БЗДЦХ-3-р хэлтэст шалгаж байна.
  • Увсын 90 жилийн ойн наадмын нээлтийг С.Сүхбаатар найруулж байна
    2015 оны 7 сарын 22
    Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам долдугаар сарын 23-25-нд зохион байгуулагдана.
6070 6071 6072 6073 6074 6075 6076
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    1 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    12 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    26 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    29 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    39 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    44 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    1 цаг 27 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    16 цаг 0 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    16 цаг 5 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 цаг 8 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    16 цаг 16 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    16 цаг 35 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    17 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    17 цаг 57 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    18 цаг 27 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    18 цаг 57 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    19 цаг 15 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    19 цаг 21 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    19 цаг 51 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    20 цаг 2 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК