-
2017 оны 3 сарын 13
АРДЛАГА
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С. ЭРДЭНЭ ТАНАА
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:
Дотоод Сонгуулийн Хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй байна.
Дотоод Сонгуулийн Хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр “Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний Бодлогын Хорооноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, улмаар дүрмийн бус тогтоол байна.
Намын шат шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид бүртгүүлээгүй, нэр дэвшигчдийн тоо тодорхой болоогүй байхад дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн хураамж буюу сонгуулийг зохион байгуулах зардлыг тогтоосон нь Үндсэн дүрмийн 8.4.1-д “Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.” гэсэн заалтыг зөрчиж гишүүдийн сонгогдох эрхийг мөнгөөр боомилж, ямарч тооцоо үндэслэлгүй, асар их хэмжээний мөнгөн төлбөр тавьж нэр дэвшигчдийн бүрэн эрхэд халдсан байна.
Дотоод сонгуулийн хороо нь “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”, “Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн дүрэм”-ийг баталсан нь Үндсэн дүрмийн 5.13.12.27-д “Үндэсний бодлогын хороо нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн 5.13.12.27.9 АН-ын ДоСХ-ны тухай; 13.12.27.10 Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.
Энэ бүхнээс үзэхэд Дотоод Сонгуулийн Хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм” зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.
Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, Дотоод сонгуулийн хороо Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсаж байна.
Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь АН-ыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид АН-ын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүлцэж байна.
Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу ШААРДАЖ БАЙНА.
Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүд бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгаар Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно.
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД
-
2017 оны 3 сарын 12
Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах “Ард Түмний Онц Түр Зөвлөл” өнгөрсөн сард мэдээлэл хийн
-
2017 оны 3 сарын 10
Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн,
-
2017 оны 3 сарын 10
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Засгийн газрын сайд, Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Е.Черёминтай түүний хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Москва хотын захиргааны байранд уулзав.
-
2017 оны 3 сарын 10
Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долдугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов. Дараа нь 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
-
2017 оны 3 сарын 10
УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай
-
2017 оны 3 сарын 10
МАХН-аас Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар мэдэгдэл гаргажээ.
-
2017 оны 3 сарын 10
МАХН-ын Бага чуулган хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Бага чуулганаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг шинэчлэн томилсон байна.
-
2017 оны 3 сарын 10
НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нийслэлийн Ардчилсан намын даргад хүч үзэхээр болжээ. Тэрбээр өнөөдөр морин цагт АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгэлээ хийлгэсэн байна.
-
2017 оны 3 сарын 10
Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ.
-
2017 оны 3 сарын 09
Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Су Нюн Ту-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд 2012 оноос хойш Монгол Улсад ДЭМБ-ын
-
2017 оны 3 сарын 09
Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ.
-
2017 оны 3 сарын 09
Энэ удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш тус намынхан хаана л нүх сүв байна түүндээ өөрсдийн хүмүүсийг чихсээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд л Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын марафоныг явуулаад амжиж. Дэд сайд байсан Х.Бадамсүрэнг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж байна.
-
2017 оны 3 сарын 09
УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ. Тэрбээр энэ асуудлаар АТГ-т тайлбар өгсөн.
-
2017 оны 3 сарын 07
НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2017 оны 3 сарын 07
Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон байна.
-
2017 оны 3 сарын 07
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өнөөдөр (2017.03.07) Төрийн ордонд боллоо.
Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Баярын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны гранпри шагналт, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг нар нийт ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“САЙХАН МОНГОЛ ЭЭЖ” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
2017.03.07
Хүндэт зочид оо,
Эрхэмсэг хатагтай нар аа,
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын эмэгтэй гишүүдийн санаачилсан энэхүү сайхан арга хэмжээнд уригдан оролцож байгаадаа туйлаас баяртай байна.
Гоёлоо өмсөж, зүсээ тольдсон мянган бүсгүй нэг танхимд ийнхүү зэрэгцэн суусан нь үнэхээр амьд цэцгийн хүрээлэн мэт сайхан харагдаж байна. Сайхан монгол ээжүүд, саруул ертөнцийн чимэг болсон Та нартаа дахин баяр хүргэе.
Та бүхэн бол Монгол орны 21 аймаг, сум дүүрэг, үйлдвэрлэлийн салаа мөчир бүхэн, ажил мэргэжлийн салбар болгоны төлөөлөл болсон, өлгийн бүүвэй аялдаг, өргөлийн сүү өргөдөг буянт ээжүүд билээ.
Та нар бол ажил үйлс, эрдэм боловсрол, туршлага чадвараа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулж, монгол түмэндээ үнэлэгдэн дээдлэгдсэн төр, нийгмийн зүтгэлтэн, үйлдвэрлэн бүтээгчид юм.
Монголын түүхэнд хатан ухаант эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.
Өэлүн эх, Бөртэ үжингээс эхлээд Сорхугтан бэхи, Мандухай хатдаар дамжин Эрдэнэбатын Оюун, Сономын Удвал ахайтны удам залгамж болж, өнөө цагт Монголоо дуурсган, монгол түмэндээ хүндлэгдэн яваа олон сайхан бүсгүйчүүдийг бид мэднэ.
Манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 46.8 хувь байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн аль алинд, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гээд бүхий л салбарт эрчүүдтэйгээ хамтран хөдөлмөрлөж байна.
Сонирхуулж ганц баримт дурдахад 2016 оны байдлаар төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 59.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж буй эмэгтэйчүүдийн тоо, эрчүүдээс илүү байна гэсэн үг.
Харамсалтай нь нь эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 10 гаруй хувиар доогуур байгаа. Дэлхийн нийт хүн амын ажлын цагийн 2/3-ийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа хэрнээ нийт орлогын 1/10-ийг хүртдэг гэсэн олон улсын байгууллагын судалгаа ч бас байгаа юм.
Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангах, баялгийн үр шимээс адил тэгш хүртэх боломжийг хангах, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан, аж байдлыг сайжруулах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн зорилго, тэмүүлэл байсаар байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эх хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг үгүй болгох, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлаас ангижрах, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлыг эрх зүйн хувьд оновчтой болгох зэрэг олон арга хэмжээг Монголын төр, засгаас авсаар байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хууль тогтоох дээд байгууллага өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэд хэдэн чухал хууль, тогтоомжийг батлан гаргалаа.
Азай буурал ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгохоор болсон. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож, 3.0 хувиар бууруулж чадлаа.
Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгддөг байсан. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь тун бага тогтоогддог байв.
Эдгээрийг нэг мөр зохицуулсан хууль гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр хүүхдээ асарч буй, 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдынхаа тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох нь зөв гэж үзлээ. Түүнчлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олголоо.
Ийм арга хэмжээг бид цаашид ч авч хэрэгжүүлэх болно.
Хүн төрөлхтнийг тэр чигээр нь хэвлийдээ тээж, энгэртээ нааж өсгөдөг эхчүүдээ, эмэгтэйчүүдээ хайрлан дээдэлж, асран халамжилж, баярлуулан баясгаж явах нь эр хүн бүрийн, үр хүүхэд болгоны, улс орон, төр засгийн журамт үүрэг мөн.
“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж энэ хорвоод ирсэн” гэсэн гүн ухаантан Оскар Вайлдын мэргэн үгийг энэ өдөр хүн бүхэнд сануулан хэлмээр байна.
Эрхэм бүсгүйчүүд, хатагтай нар аа,
Монгол түмэн хаан төрийн долоон эрдэнийн нэгд Хатан эрдэнийг багтааж, “Төрлийн язгуур, төрийн тулгуур” хэмээн нэрийдсээр ирсэн билээ.
“Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж монголчууд бас хэлэлцдэг. Хүнс буюу эд баялаг нэмж авчирч, ирээдүй түүхийн их үйл хэргийг бүтээгч хүмүүнийг эх хүн төрүүлдэг.
Үр хүүхэд төрүүлж байгаа монгол эх хүн ямар ч алт эрдэнэс, мөнгө хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг Монголдоо хийж байгаа гэж би боддог.
Улмаар төрүүлсэн үрээ эрүүл саруул өсгөн торниулаад зогсохгүй хүмүүжүүлэн боловсруулж, жинхэнэ хүн болгодог асар их хөдөлмөрийн ачааны хүнд нь ээжүүд, эхчүүд Та нарт ногддог билээ.
Эх хүний сайхан сэтгэл, саруул ухаан, далай хайр, мэргэн сургаал үр хүүхдээр нь дамжин Монгол төр, улсын оршихуйн нэгэн бат үндэс болдог ажээ.
Чухам тиймийн учир цогт эх оронч, Хотгойдын шадар ван Чингүнжав “Төр, үр хоёр минь мөнх оршиг” хэмээн ерөөл өргөсөн биз ээ.
Үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлсэн ижий, аав хоёр барагдаж элшгүй баялгийг бий болгодог гэсэн утгатай бас нэгэн сайхан үг байдгийг баярын энэ өдөр дурдаж, монгол эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, цэцэн билиг, суу алдар үеэс үед өртөөлөн дуурсах болтугай гэсэн ерөөлөөр үгээ өндөрлөе.
Та бүхнээр уламжлан Монголынхоо бүх ээжүүд, бүсгүйчүүдэд Эртний Ром гүрнээс улбаа түүх нь эхэлсэн энэ сайхан баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, сайны дээдийг хүсэн ерөөе.
Дараа нь Есөн эрдэнийг бэлгэдэн Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон үр хүүхэд төрүүлж өсгөсөн 9 ээжийг “Сайхан монгол ээж” хэмээн нэрлэн өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар гардуулан өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 07
Эдийн Засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусч, түүнийг үргэлжүүлэн хорих уу батлан даалтад гаргах уу гэдгийг шүүх өнөөдөр шийдэх байсан
-
2017 оны 3 сарын 07
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,
-Уудам эх орны минь өнцөг булан бүрт өргөө гэрээ хатан ухаанаар залж, үр хүүхдүүдээ хүмүүжлээр тойлж, улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан суугаа Монгол эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлж, та бүхнийхээ амьдралд аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Улс орны хөгжлийг түүчээлж, эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан хатан зоригт Монгол эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийн тухай түүх өдгөө Монгол угсаатнуудын дунд мөнхрөн үлджээ. Тэдгээр гайхамшигт хатдын үргэлжлэл өнөө цагийн Монгол эмэгтэйчүүд Та бүхэн маань ажиллаж буй салбартаа амжилт бүтээлийг шаглан, эх орныхоо хөгжлийн товчийг зангидан байгаа нь сайшаалтай.
Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах, тэгш эрхээр хангагдсан хүчирхийлэлгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусган оруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал,
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахын тулд өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор боллоо.
Хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж, сайн дурын даатгалд даатгуулсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байхаар зохицууллаа.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг байсныг болиулж, 100 хувиар олгохоор тусгасан. Мөн жирэмсний амралттай байх хугацаандаа хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг олгохоор боллоо.
Монгол Улсын Засгийн газраас хийгдэж буй дээрх ажлууд эмэгтэйчүүдийн маань нуруун дээрх ачааг тодорхой түвшинд бууруулж, тэр хэмжээгээр үр хүүхдээ сургаж, улс эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээх их үйлсэд та бүхний маань оруулах хувь нэмэр нэмэгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Мөн төрөөс хүн ам зүйн талаар баримтлах бодлого болон гэр бүл, нийгмийн халамжийн бодлогодоо бид хүн амын төрөлтийг тууштай дэмжих бодлогыг баримталж, залуу гэр бүл, олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэн ажилласаар ирсэн. Уг бодлогуудын үр дүнд жилдээ дунджаар 80,0 орчим мянган хүүхэд шинээр мэндэлж, хүн амын ердийн цэвэр өсөлт 20-22,0 пунктэд хүрч, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3 сая 120 мянга боллоо.
Сүүлийн жилүүдэд улс орны санхүү, эдийн засгийн байдал хүндрэлд орж, УИХ-с Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөр гаргасан, мөн ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тохирон хэрэгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээ авч улс орны макро эдийн засгийн тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж байна. Хэдийгээр төсөв, хөрөнгө, санхүүжилтийн хувьд ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч төрөөс эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэгдэж байгаа нийгмийн халамжийн бодлогоо бууруулалгүйгээр хэвээр үргэлжлүүлэх, зарим талаар өргөжүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Тухайлбал,
2016 оны байдлаар “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134,0 мянган хүн хамрагдаж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн оны 12-р сард УИХ-д өргөн мэдүүлээд байна. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан нь ирэх 4 жилд эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэж, эрүүл саруул гэр бүл нь Монгол төрийн тулгуур багана болох учиртайг онцлон хэлэхийг хүсэж байна.
Улс орны маань ололт амжилт, хөгжил цэцэглэлт, эрдэмтэн мэргэдийн нээлт бүтээл, уран бүтээлчид, тамирчдын маань Олон Улсын тавцанд үзүүлж буй амжилт бүхэн нь хатан ухаант ээжүүд та нарын маань ач гавьяа билээ. Монголынхоо нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөр тань сүүн цацал мэт өөдөө, ариун байхыг хүсэн ерөөе!” гэлээ.
Мөн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн Шатарбалын Цэрэнхүү, Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүдийн