-
2017 оны 2 сарын 22
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.
-
2017 оны 2 сарын 22
Ц.Мөнх-Оргил: С.Лавров сайд “Эрдэнэт”-ийн асуудлыг надаас тодруулсан
-
2017 оны 2 сарын 22
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг нь судлаачид тайлжээ. Түүний ялалтыэ нууц нь “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажэ
-
2017 оны 2 сарын 22
Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж, “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа.
-
2017 оны 2 сарын 22
Хэдхэн сарын өмнө Далай ламын айлчлалаас болж, Монголын улс төрчдийн айлчлалыг цуцалж, зээл олгох гэрээгээ царцааж байсан урд хөршийнхөн гэнэтхэн сайхан аашлаж, монголчуудад туслах болсноо мэдэгдэв. Энэ нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай гэх хардлага өдгөө нийгэмд төрөөд байна. Хэсэг хугацаанд монголчуудаас нүүр буруулаад байсан урд хөршийнхөн Гадаад хэргийг сайд Ц.Мөнх-Оргилийг эх оронд урьж, монголын талд дэмжлэг үзүүлэх болсноо зарлав орхив. Энэ нь Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсонтой холбоотой гэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ монголын эдийн засгийг сэхээнд орсон байгаа энэ үеийг далимдуулж өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэх бодлого явуулж байхыг үгүйсгэхгүй гэж хардах олон байна.
-
2017 оны 2 сарын 22
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар долоон асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 2 сарын 21
Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцлоод, “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг” гэв.
Тэрбээр өнгөрсөн онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монголд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ.
Ноён Такэо Акиба хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлэв.
Тэрбээр “Албан ёсоор уулзаж байгаа нь энэ удаа боловч би Таныг нэлээд дээр үеэс мэднэ. 2006 онд Япон Улсын Ерөнхий сайд Ж.Коизүми, 2007 онд Японы угсаа залгамжлах Эрхэм дээд хунтайж Нарухито Монголд айлчлах үеэр миний бие Гадаад хэргийн яамны Монголын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд ирж, Таныг Монгол Улсын Ерөнхий сайд байхад тань уулзаж байсан” гэж ярив.
Ноён Гадаад хэргийн дэд сайд “Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бид хоёр АНУ болон дэлхий дахины улс төрийн харилцаанд тодорхой өөрчлөлт орж байгаа ийм үед Монгол, Япон хоёр улс нягт холбоо харилцаатай байж, Гадаад харилцааны яам хооронд тогтмол мэдээлэл солилцож, байр сууриа хамтран илэрхийлж байх нь чухал гэж тохиролцлоо. Ноён Д.Даваасүрэнгээс Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хийх гэж буй өөрчлөлтийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-тай тохиролцоонд хүрч байгаад баяртай байна. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал бид та бүхэнд тусалж, дэмжсээр байх болно” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Арваннэгэн жилийн өмнө миний бие Ерөнхий сайдын хувиар Японд айлчилж, ноён Ж.Коизүми Монголд ирж байлаа. Бидний анх эхлүүлсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажил бодит үйл хэрэг болж, ашиглалтад орох гэж байгаад баяртай байна” гээд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үйл явц, өнөөгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн шаардлагын талаар товч мэдээлэв.
Уулзалтын үеэр мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, энэ оны гуравдугаар сард Японд хийхээр төлөвлөж буй Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бэлтгэл ажлын талаар хөндөж ярилцав.
Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежементийг Японы хувийн компаниуд хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг Гадаад хэргийн дэд сайд ноён Такэо Акиба хөндсөнд УИХ-ын дарга М.Энхболд “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна” гэлээ.
Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Японы Гадаад хэргийн яамны Хятад, Монголын газрын захирал Казүяа Эндо, тэргүүн дэд захирал Шиничиро Хаяаши, дэд захирал Саяако Оцү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 21
Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлжээ.
-
2017 оны 2 сарын 21
Монгол Улсын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2017.02.21/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэв.
-
2017 оны 2 сарын 21
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар долоон асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 2 сарын 21
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж, УИХ-ын байнгын хороод намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж байгаа билээ
-
2017 оны 2 сарын 21
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан О.Магнай Ардчилсан намын хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргын албанд томилогджээ.
-
2017 оны 2 сарын 21
УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш өргөтгөсөн худалдаан хийхээр товложээ.
-
2017 оны 2 сарын 20
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын
-
2017 оны 2 сарын 20
“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 07 дахь дугаарт Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.
Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршиж байгаа юм.
Арбитрын ажиллагаа, арбитрын хэлэлцээр, арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа явуулах, арбитрын үндсэн шийдвэр гаргах болоод бусад харилцааны талаар хуульд хэрхэн тусгасан талаархи бүх мэдээллийг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах боломжтой.
Мөн дээрх хуулийн хамт батлагдсан Арбитрын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 19 хуулийн нийтэлсэн байна.
Түүнчлэн хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулыг нийтэлжээ.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн хамт батлагдсан 45 хуулийг мөн дугаарт нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 20
-УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН-
2017.02.20
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 16, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 3, Байнгын хорооны тогтоол 12-ыг хэлэлцэн шийдвэрлэж, харьяа яам, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл 4 удаа сонссон бөгөөд тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нийт 3 удаа хуралдсан байна.
Чуулганы хугацаанд Төрийн болон албаны нууцын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай зэрэг 7 бие даасан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.
Байнгын хорооны хуралдаанаас чиглэл, үүрэг өгсөн тэмдэглэл 16, санал, дүгнэлт 31, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 4-ийг гаргаж, зөвшилцсөн асуудлаархи 13 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7 ажлын хэсэг нийт 13 удаа хуралдсан байна.
Мөн тус Байнгын хорооны дарга, гишүүд болон ажлын албаны ажилтнууд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслүүдийн Хууль зүйн Байнгын хорооны ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдэд хамрагдан ажиллав.
Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор “Төрийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх стратеги-2030” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслийг боловсруулан батлуулахаар Засгийн газарт хүргүүлсэн болно.
Байнгын хорооны дарга болон ажлын албаны ажилтнууд “Тусгаар тогтнол-Гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцүүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний батлан хамгаалах их сургуулиас зохион байгуулсан “Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга зам” онол-практикийн бага хуралд тус тус оролцсноос гадна “Монгол Улсын аюулгүй байдал-2016” судалгаа, шинжилгээний альманахын хамтран зохиогчоор оролцлоо.
Чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал солилцов.
Монгол Улсын Гадаад харилцааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан.
Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албанаас тайлангийн хугацаанд нийт 12 удаа уулзалт, ярилцлага зохион байгуулав. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдийн хамтаар АНУ, Казахстан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, ХБНГУ-ын Холбооны аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри, АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци (MCК)-ийн Сонгон шалгаруулалт хариуцсан захирал Кристофер Мэлони, Европын аюулгүй байдал судлалын Жорж Маршалын төвийн дэд захирал Свен Гарейс, ОХУ, БНХАУ-ын цэргийн атташе болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна гэж Байнгын хорооны Ажлын албанаас мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 20
УИХ-ын гишүүн С.Амарзаяагийн үйлдлүүд сүүлийн үед шүүмжлүүлэх болсон.
-
2017 оны 2 сарын 20
Сангийн яам ирэх гуравдугаар сард ОУВС-ийн сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэхээр болжээ.
-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна
-
2017 оны 2 сарын 17
Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан. Гэвч түр хойшлуулжээ.