-
2016 оны 8 сарын 22
тарвас
-
2016 оны 8 сарын 22
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын сургалт семинар эхэллээ
-
2016 оны 8 сарын 19
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
Мөн Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг баталжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг тус тус баталсан байна.
Мөн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай, Шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
-
2016 оны 8 сарын 19
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
-
2016 оны 8 сарын 19
УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг Ардчилсан намын бүлгээс шаардсан. Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас улбаалж төсвийн тодотгол хийх шаардлагатай байгаа юм.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 25-нд ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй гэлээ. Нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах аж. Мөн төсвийн тодотголыг хийх юм.
-
2016 оны 8 сарын 19
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст, Канад Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй болохыг дурдаад, парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад Монгол Улсад ирсэн гэлээ. Энэ удаагийн уулзалт хоёр орны парламент хоорондын харилцааг эрчимжүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтын үеэр талууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр санал солилцон, байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүд энэ салбарыг амжилттай хөгжүүлсэн Канад Улсаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 19
Тэгвэл Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-аас хэн, хэн нэр дэвшсэнийг эргэн нэг санацгаая. Уг дүүргийн 61 дүгээр тойрогт МАН-аас Сү.Батболд, 62 дугаар тойрогт Ц.Цогзолмаа, 59 дүгээр тойрогт Д.Цогтбаатар нар тус, тус нэр дэвшин өрсөлджээ. Эдгээр нэр дэвшигчид бүгд ялалт байгуулж УИХ-ын гишүүд болцгоосон байна. Прокурорын байгууллагаас “МАН-ын нэр дэвшигч биш дэвшигчид” гэж мэдээлсэнээс үзвэл дээрх гурван нэр дэвшигч гурвуулаа мөнгө тараасан бололтой.
-
2016 оны 8 сарын 19
ЕРӨНХИЙ САЙД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХНЫ ҮГИЙГ ЖИЛ БҮР СОНСОНО
-
2016 оны 8 сарын 18
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2016.08.18/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Канадын парламентын гишүүн Брэд Трост цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, удахгүй хуралдах Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах мөрийн хөтөлбөрийг батлахаар бэлтгэж байгааг танилцуулсан юм. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хоёр улс олон жил өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаатай явж ирснийг тэмдэглээд тус улстай уул уурхайгаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үр ашигтай үйлдвэрлэлийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтойг уулзалтын үеэр онцолж, санал солилцсон.
Канадын парламентын гишүүн Брэд Трост эрхэм гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Манай хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Цаашид зөвхөн уул уурхайн салбарт бус хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” гэв. Түүнчлэн хоёр улсын бизнесийн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг хүсэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 18
Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 8 сарын 18
“Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа болов
-
2016 оны 8 сарын 18
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг өнөөдөр /2016.08.18/ хүргүүлсэн байна.
Уг албан бичигт, “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна.
Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна.
Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 18
Засгийн газрын 2016-2020 оны хүртэлх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа аж.
Ирэх дөрвөн жилд Засгийн газар ямар чиг шугамаар ажиллах нь уг хөтөлбөртэй салшгүй холбоотой. Иймээс Засгийн газрын сайд нар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцохоор төлөвлөжээ. Өнөөдөр гэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхантай уулзаж санал солилцлоо.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
-
2016 оны 8 сарын 18
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, алхамын талаар санал солилцох зорилгоор уулзаж буйгаа илэрхийлсэн юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 18
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Харин ноён Коши Матай:
-Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.
Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.
Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 18
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч Засгийн газраас тогтоол баталлаа. Үүнд:
2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.
Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов.
ТОВЧ МЭДЭЭ:
Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав.
Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 18
Ардчилсан намын /АН/ Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ энэ сарын 25-нд болохоор товлогдсон. Тус нам дээр байгуулагдсан шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.
Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.
-
2016 оны 8 сарын 18
Танилц: ЗГХЭГ-ын дэд дарга, дөрвөн агентлагийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчид
-
2016 оны 8 сарын 18
Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэсгээс “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” сэдвээр эрдэмтэн судлаачидтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг 2016 оны 8 дугаар сарын 18 нд Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд 14:00 цагаас эхлэх бөгөөд хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдэх шийдлүүд, улс төрийн намын тухай хуулийн төсөл, нээлтэй ил тод байдал, гишүүнчлэл гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр хэлэлцэх болно. Уг хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөллийг нээлттэй оролцохыг урьж байна.
-
2016 оны 8 сарын 18
Тэгвэл МАН дахь аливаа томилгоо зөвхөн М.Энхболдыг л тойрон эргэлдэж байна. Түүнийг тойрсон томилгооны зургийг ерөнхийд нь ажвал М.Энхболдын улс төрийн “Ургийн бичиг” бараг л тодорхой болохоор. УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авснаас эхэлбэл, Баянгол дүүрэгт нэр дэвшиж гарч ирсэн, өмнө нь Гадаад харилцааны яамны цөмийн энергийн асуудал хариуцсан тусгай элчин төлөөлөгчөөр ажиллаж хэл ам таталж байсан А.Ундраа хамаатан садангийн, Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг худ ургийн, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн ойр төрлийнх нь хүмүүс гэсэн мэдээлэл дуулдаж байгаа.