-
2015 оны 6 сарын 10
ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсаас Хонгконг улсад суух ерөнхий консулаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон яамны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм. - See more at: http://zasag.mn/m/mpdsw/view/10078#sthash.zSZvJ91g.dpuf
-
2015 оны 6 сарын 10
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.06.10/ Төрийн ордны “Б” танхимд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалж, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үүний дараа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн танилцуулгын талаар Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Арсланхуяг тус тус танилцуулсан бол “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төсөлтэй уялдуулах шаардлага” сэдвээр Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвийн захирал Д.Энхжаргал илтгэл тавьж, төслийн талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг мэдээлэл хүргэсэн юм.
2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байжээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдэж байгаа талаар төсөлд тусгажээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болж байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцлов. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байгааг албаны хүмүүс дурдав.
Илтгэл тавьсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн мэдээлэлтэй холбогдуулаад хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нар тодорхой сэдвийн хүрээнд зарим зүйлийг тодруулж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 6 сарын 10
Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насыг ижил болгохгүй
-
2015 оны 6 сарын 10
Я.Содбаатар: Гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд ялгавартай хандаж байна
-
2015 оны 6 сарын 10
Олимпийн наадамд оролцох тамирчдыг Японд бэлтгэл хангуулна
-
2015 оны 6 сарын 10
Ерөнхийлөгч, Жан-Клод Юнкертэй уулзав
-
2015 оны 6 сарын 10
Ирэх намрын чуулганаар төсөвт тодотгол хийнэ
-
2015 оны 6 сарын 10
МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг МУГЖ Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт оролцох юм. Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн бөгөөд Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглоно. “Welcome to Mongolia 2015” наадамд Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна гэж Монголын балтын хөгжлийн сангаас мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 10
УИХ-ын гишүүн Л.Цог Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс гарчээ
-
2015 оны 6 сарын 10
Тэр өглөө бид эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, шашин шүтэн, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө цугларсан юм. Бид олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, зах зээлийн шинэтгэлийг шаардсан. Тэр бол миний эх орны эрх чөлөө, шударга ёс, нээлттэй байдлын төлөөх эрэл хайгуулын эхлэл байлаа.
-
2015 оны 6 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
-
2015 оны 6 сарын 10
Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.06.10/
Байнгын хорооны хуралдаан:
06 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:
1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэх тухай.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
-
2015 оны 6 сарын 09
Европын Парламентын чуулган Бүгд Найрамдах Франц Улсын Страсбург
-
2015 оны 6 сарын 09
Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
-
2015 оны 6 сарын 09
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
-
2015 оны 6 сарын 09
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа тэтгэврийн шинэчлэлийн бодлогод тусгуулах МАН-ын бүлгийн саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод хүргүүллээ
-
2015 оны 6 сарын 09
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна
-
2015 оны 6 сарын 09
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.
-
2015 оны 6 сарын 09
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.09/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2015 оны 6 сарын 09
“Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжиснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм. - See more at: http://zasag.mn/news/view/9197#sthash.tK14afSH.dpuf