Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1418 1419 1420 1421 1422 1423 1424
  • Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарсныг судлах ёстой гэв
    2015 оны 6 сарын 29
    Энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.
  • Ерөнхий сайд: АНУ-аас хоёр том аяны богцтой ирлээ
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна.

  • УИХ-ын дарга З.Энхболд Мьянмарын улсын Ерөнхийлөгчид бараалхав
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав.
  • Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болсон.
  • Мьянмарын Ерөнхийлөгчийг угтах ёслол Чингисийн талбайд боллоо
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо.
  • Намын бүлгүүд хуралдана
    2015 оны 6 сарын 29
    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай.



    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдана.



    Харин ажлын хэсгийн тухайд:



    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;



    Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;



    Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 419 тоот өрөөнд;



    ”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд;



    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;



    “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;



    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;



    Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;



    Олон Улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;



    “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн гишүүдийн хуралдаан 16.00 цагаас /ахлагч нарын өрөөнд/;



    Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, 16.00 цагаас “Г” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;



    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд;



    Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “В” танхимд хуралдана.
  • Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Засгийн газрын 39 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 31 асуудлыг хэлэлцэх юм байна.



    Тухайлбал, хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай /У.ХҮРЭЛСҮХ/, Ерөнхий сайдын Петербургийн чуулга ууүзалтад оролцсон дүнгийн тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/, Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай /Ж.ЭРДЭНЭБАТ/, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Ерөнхий сайд НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзлаа
    2015 оны 6 сарын 29
    Ерөнхий сайд АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
  • Н.Энхбаяр намынхаа генсекийг солихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ
    2015 оны 6 сарын 29
    Н.Энхбаяр намынхаа генсекийг солихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ
  • Хаврын чуулганыг ирэх сарын 10-нд хаана
    2015 оны 6 сарын 29
    Хаврын чуулганыг ирэх сарын 10-нд хаана
  • Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2015 оны 6 сарын 29
    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 28
    Ирэх баасан гаригийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхээр болжээ.

  • Ирэх долоо хоногт УИХ дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 28
    2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 29-ӨӨС 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
  • Мьянмарын Ерөнхийлөгч манай улсад маргааш айлчилна
    2015 оны 6 сарын 27
    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад төрийн айлчлал хийх гэж байна.
  • Эзэн Чингис хааны хөшөө баримал төрөлх эх орондоо заларна
    2015 оны 6 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий 11 гишүүний санаачилсан Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслүүд өргөн барилаа
    2015 оны 6 сарын 27
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслүүдийг өргөн барижээ.
  • Хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 10-ны өдөр хүртэл сунгав
    2015 оны 6 сарын 27
    Өчигдөр 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З. Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн Захирамж гаргажээ.
  • ”Р.Бурмаа сайдаа бодлого чинь авах юм алга”
    2015 оны 6 сарын 26
    Хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах
  • Иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлаар Д.Цогтбаатар сайд ийм мэдээлэл өгөв
    2015 оны 6 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлын явц байдлын талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлээд байсан юм.

    Гишүүдийн асуулгад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хариулт өглөө.

    Тухайлахад, 2012 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээгээр хийгдэх 17 авто зам, барилга байгууламжууд тусгагдсанаас 9 нь бүрэн биелэгдэж, 5 нь хагас биелэлттэй, 3 нь биелэгдээгүй, төлөвлөгөөний гүйцэтгэл 72.9 хувийн биелэлттэй гарсан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 2012 оны байдлаар 241.73 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээс 159.66 га газрыг өмчлүүлсэн. Нийт 211 байршил бүхий газарт газар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаснаас 115 байршилд бүрэн хэрэгжиж, 64 байршилд хагас, 32 байршилд хэрэгжээгүйгээс төлөвлөгөөний гүйцэтгэл 73.5 хувьтай гарсан байна. 2013 онд газрын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 41 ажлаас 81-100 хувийн гүйцэтгэлтэй 22, 31-80 хувийн гүйцэтгэлтэй 18 ажил, үйлчилгээ байна. Мөн иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээний хувьд төлөвлөгөөнд тусгагдсанаар 2013 онд Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Багануур, Чингэлтэй, Налайх дүүргийн эзэмшлийн 68.75 га газрыг 1,021 иргэнд өмчлүүлэхээр тусгаснаас 26.11 га газрыг 400 иргэнд өмчлүүлж газар өмчлөлийн ажил 72.7 хувьтай явагдсан байна. Харин дахин төлөвлөлт хийсний дараа Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нийт 34.2 га газрыг 512 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөснөөс 2013 оны байдлаар 29.3 га газрыг 425 иргэнд өмчлүүлж газар өмчлөл 54.2 хувьтай, дээрх 2 чиглэлийн ажлын хүрээнд өмчлүүлэх ажлын гүйцэтгэл нэгдсэн дүнгээр 63.4 хувьтай байсан. Газар өмчлөлийн ажлын хувь бага байгаагийн шалтгаан нь шинээр олгосон газарт иргэд суурьшаагүйтэй тухайлбал, Сүхбаатар дүүрэгт шинээр газар өмчлүүлэх ажил хийгдээгүй холбоотой байна.

    2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлөлийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 100, 101, 180, 181 дүгээр тогтоолоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх болон зуслангийн бүсийн нийт 76 байршилд хаягийн зургийг баталж, шинээр газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү талбай ашигласан, инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган зөрчлийг арилгах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийт 295 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 82 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.

    Монгол Улсын газрын нэгдмэл санд 2014 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуйн газар 115,008.6 мянган га буюу 73.53 хувь, хот, тосгон бусад суурин газар 712.1 мянган га буюу 0.46 хувь, зам, шугам сүлжээний газар 454.8 мянган га буюу 0.29 хувь, ойн сан бүхий газар 14.320.5 мянган га буюу 9.16 хувь, усны сан бүхий газар 686.7 мянган га буюу 0.44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 25.228.9 мянган га буюу 16.13 хувийг тус тус эзэлж байна.

    Нийслэлийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар 200,161 газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч иргэн 102,800, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч 87,789, газар эзэмшигч аж ахуйн нэгж 6,197, төрийн байгууллага 3,119, бусдын эзэмшиж буй газрыг ашиглагч Монгол Улсын аж ахуйн нэгж 41, газар ашиглагч гадаадын иргэн 14, газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд 201 тус тус бүртгэлтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд 168 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчимд 288 йлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулсан орон сууцны 1мкв-ыг дунджаар 1.677.500 төгрөгөөр борлуулсан.

    2015 онд 27,435 айлын орон сууц зэх зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад орсон 24,744 айлын орон сууцны 7,000 айлын орон сууц борлуулагдаагүй байгаагаас орон нутгийн хэмжээнд нийт 844 байна.”

    Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Л.Болд, Ц.Дашдорж, А.Бакей, Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, Д.Хаянхярваа, Г.Уянга, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж тодруулав.

    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Монгол Улсын иргэд газар эзэмших эрхтэй. Ялангуяа хот хоорондын зам, аймгуудыг холбосон замын дагуу худалдаа, үйлчилгээний цогцолбор барих боломжийг тухайн зам дайран өнгөрч байгаа нутгийн иргэдэд түлхүү олгох хэрэгтэй гэж үздэг. Ингэхдээ стандартын дагуу барих, замаасаа орж гарах гарц, ялангуяа хурдны замыг барихад тооцоо судалгаатай барих хэрэгтэй. Мөн аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед замын дагуух “00”-ын асуудал огт шийдэгдээгүй. Өмнө нь зам дагуух шатахуун түгээх газар байгуулахад түүнийг түшиглэн “00”, үйлчилгээний газруудыг цогцоор нь шийдэх эхний оролдлогуудыг хийж байсан. Энэ чиглэлээр төлөвлөж байгаа зүйл бий юу. Түүнчлэн Монгол Улсын иргэдэд 0,05-0,07 га газар өмчлүүлж байгаа. Одоо газар олголтын байдлыг харахад цөөхөн хувьтай байгаа. Газар олголтын хуулийн хугацааг хоёр ч удаа сунгасан. Газар олголтыг цааш нь нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа талаар тодруулав.

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өгсөн тайлбартаа, хот хоорондын замын стандартын асуудал чухал байгаа. Үүнтэй санал нэг байна. Замын дагуу байрлах шатахуун түгээх газрын стандарт, түүний дотор заавал “00”-той байх, эсвэл замын дагуу жолооч нар амрах цэгтэй байх асуудлууд зураг төсөлд тусаад явж байгаа юм билээ. Энэ асуудлыг цаашид илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллая. Иргэдэд 0,07 га газрыг өмчлүүлж байгаа. Хугацааг нь 2018 он хүртэл сунгасан. Газар олголтыг цаашид нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ хот төлөвлөлтийнхөө ажлыг онцгой анхаарахгүй бол боловсронгуй бус төлөвлөгөөтэй байгаа газруудыг хувьчилсан тохиолдолд дараагийн хотыг дахин төлөвлөхөд хүндрэлтэй асуудлууд гарна. Иймд хот төлөвлөлтийн асуудлыг анхаарч, газар төлөвлөлтөө зөв явуулж байгаа шинэ дагуул хотууд руу хүмүүсийг байршуулж газар ололтыг хийх нь оновчтой болно гэж үзэж байна гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгуудын хэмжээнд газар өмчлөлийн асуудал ямар байгаа болон гадаадын иргэдэд газраа худалдсан, урт хугацаагаар гэрээлэх, эзэмшүүлэх зөрчил хэр байдаг болон энэ асуудал аль дүүрэгт илүү байдаг талаар асуусан юм.

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймгийн хэмжээнд 19 хувь , нийслэлийн хэмжээнд хүн амын 8 хувь нь газраа өмчилж авсан. Энэ нь нийт хүн амын 13 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт юм. Аймгуудын хувьд авч үзвэл, жишээ нь Дархан-Уул аймагт 2013 онд нийт хүн амын 11 хувь нь газар өмчилсөн байна. 2014 онд энэ үзүүлэлт 11.59 хувь болсон байна. Гадаадын иргэд хуулиараа газар өмчлөх эрхгүй. Гадаадын иргэд зөвхөн газар ашиглаж байгаа. Ингэхдээ газар эзэмшигчтэй газар ашиглалтын гэрээ хийх зохицуулалтаар явж байгаа гэсэн тайлбар өглөө.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хэлэхдээ, 2008-2012 он, 2012-2015, 2004-2008 оныг харьцуулсан байдлаар газар хувьчлал, дэд бүтэц, орон сууцжуулалтын санхүүжилтийн талаар хариулт авахыг хүсэлт гаргасан ч эдгээр асуултад сайн хариулт өгч чадсангүй. Мэдээлэл байхгүй, мэдээллээ боловсруулж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй. Одоо дарга гэхээр л сайн шийдвэр гаргадаг гэж ойлгож болохгүй. Хот төлөвлөлтийн асуудал том салбар, том шинжлэх ухаан болсон. Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар, хот мэдээллээ нэгтгэж ажиллахыг хүсмээр байна. Нэгдсэн мэдээлэлтэй байх юм бол маш ухаалаг шийдвэр гаргаж чадна. Дэд бүтэцтэй болсноор иргэдийн худалдаж авсан газар үнэ цэнэтэй болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгө хуримтлалын хэмжээ нэмэгдэж байна гэж ойлгож болно. Иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, орон сууцтай болгох, дэд бүтцийг нь төрөөс шийдэх асуудал төрийн анхааралд байх ёстой гэв.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонссоны дараа чуулганы хуралдаан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно
    2015 оны 6 сарын 26
    Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно
1418 1419 1420 1421 1422 1423 1424
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    23 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    26 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 9 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 16 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 22 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 11 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 57 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    3 цаг 1 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 10 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 18 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 38 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 7 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 21 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 45 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 49 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК