Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1421 1422 1423 1424 1425 1426 1427
  • Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдлаа
    2015 оны 5 сарын 26
    Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдлаа
  • Эмнэлгүүдийг цахим системд шилжүүлэхийг дэмжлээ
    2015 оны 5 сарын 26
    Эмнэлгүд нэгдсэн мэдээллийн санд холбогдоно



  • Хэлмэгдэгсэд нөхөн олговор хүсэв
    2015 оны 5 сарын 26
    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнтэй хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, “Тус байнгын хороог ахалж ажилласнаас хойш улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын асуудлыг нааштайгаар шийдэж өгөөч, ингэхийн тулд зохих шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулж ажиллаач гэсэн өргөдөл гомдол тасралтгүй ирж байна. Одоогоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2 их наяд төгрөг шаардагдах юм байна гэсэн тооцоо байгаа юмсанхүүгийн нөхцөл байдлаас хамаарч батлагдах магадлал их муу байна. Гэтэл өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцож буй иргэдийн ихэнх нь дунджаар 80 хүрсэн, хэлмэгсдсэн хүмүүсийн үр хүүхдүүд юм. Нийт нөхөн олговор шаардагдах иргэд гэвэл 73-92 насны 400 орчим хүн байна. Өргөдлийн байнгын хороо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Мөн нийгмийн халамжийн болон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа. Дээрх асуудалтай холбоотой УИХ-ын тогтоолын төслөө Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тогтоолын төслийн гол агуулга нь улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн иргэдийн ар гэрийнхэн хөдөлмөрийн хөлсний хэмжээний 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж сар бүр олгох асуудлыг хаврын чуулганд оруулах хэрэгтэй гэсэн асуудлыг тусгаж өгсөн. Өчигдөр Засгийн газар 30 гаруй асуудал хэлэлцсэн ч манай асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна. Манай энэ ахмадууд чинь төр засгийн шийдвэрийг хүлээж суухаар залуу халуун настай хүмүүс биш шүү. Тухайн үедээ энэ хүмүүс улс төрийн гэмт хэрэгтний хүүхдүүд гээд сургууль соёлд хамрагдаагүй, олигтой ажил төрөл эрхлээгүй байдаг. Иймээс тэд өнөөдөр энэ нийгмийн хамгийн ядуу амьдралтай хүмүүс болчихоод байна гэв
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй 956 аж ахуйн нэгж байна
    2015 оны 5 сарын 26
    Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй 956 аж ахуйн нэгж байна
  • ГХ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөв
    2015 оны 5 сарын 26
    - Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Б.Энхзаяаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээр томилов.
  • 4 дунд сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барина
    2015 оны 5 сарын 26
    Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих концессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
  • Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо
    2015 оны 5 сарын 26
    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа.

  • Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчилнэ
    2015 оны 5 сарын 26
    Эрдэнэт –ийн ДЦС ачааллаа дийлэхээ больжээ
    Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газар Эрдэнэт-ийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Эгийн голын усан цахилгаан станцын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна.
    Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийн мэдээлснээр Эрдэнэт-ийн хүн ам, үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байгаа аж. 1987 оноос хойш Эрдэнэт-ийн ДЦС 150 мянган цаг ажиллахаас 220 мянган цаг ажиллаад байгаа аж. Тиймээс өдрөөс өдөрт өсч байгаа цахилгаан дулааны хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа ДЦС станцыг шинэчлэх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг 2015 онд эхлүүлэхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад үүрэг болгосон байна. Үүнд 85 сая ам.долларын санхүүжилт шаардагдах юм байна.
    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Эхний үе шатанд хийх дэд бүтцийн ажилд 70 гаруй км автозам, цахилгаан дамжуулах шугам, гүүрийн ажлууд багтаж байгаа юм байна. Гэхдээ сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд гэрээгээр байгуулах замаар хийхээр болжээ. Эгийн голын усан цахилгаан станцад нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай юм байна.
    Түүнчлэн хуралдаанаар хаврын тариалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна. Энэ жил 338 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм байна. Тариалан эрхлэгч иргэдийн зүгээс газар тариалан, малын бэлчээрийн заагийг ялгах, гаднаас орж ирж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмжийг засах сэлбэг хэрэгсэл авахад хүндрэл үүсч байгаа асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.
    хахахахха

  • Ерөнхийлөгч эх орондоо иржээ
    2015 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо иржээ.
  • ”ОюуТолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ
    2015 оны 5 сарын 26
    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонсох.

    4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох;

    Бусад.

    5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.

    6.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.
  • ЗГ-ын хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийг хэлэлцэж байна
    2015 оны 5 сарын 25
    Засгийн газрын хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийг хэлэлцэнэ
  • С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
    2015 оны 5 сарын 25
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа.
  • Н.Батцэрэг: ЕС-ыг огцруулахад манай бүлгийн 3 гишүүн нэгдсэн
    2015 оны 5 сарын 25
    “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдаас нэмэлт мэдээлэл авна

    Даваа, 5 сарын 25 2015
    Бичсэн Ч.Ариунболд

    Хэвлэх
    Email
    “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдаас нэмэлт мэдээлэл авна

    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.

    Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн хэмээн Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд хэллээ.

    Тэрбээр, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжинэ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн маргаан гарч байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг урьж, шүүхийн байгууллагууд шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар сонсгол хийсэн” гэлээ.

    Түүнчлэн, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн.
  • Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав
    2015 оны 5 сарын 25
    Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав
  • Монгол, Орос, Хятадын тээврийн сайд нарын 3 талт уулзалт боллоо
    2015 оны 5 сарын 25
    ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын хүрээнд анх удаагаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалт болов.
  • Хөшигтийн хөндийд казино байгуулах асуудлаар ярилцжээ
    2015 оны 5 сарын 25
    Хөшигийн хөндийд казино байгуулах санал гаргажээ
    АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
    АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцуулжээ. Тодруулбал нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан. Мөн гадаадын эдийн засгийн томоохон сонин сэтгүүлд ач холбогдолтой айлчлал болсон гэж мэдээлсэн нь Монголын эдийн засаг сэргэхэд томоохон түлхэц болно гэж үзжээ. АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсчээ. Ерөнхий сайдыг Дубайн айлчлалын хүрээнд, Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар дурджээ. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.
    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр УИХ-ын дарга Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийжээ. Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлсэн байна. Энэ асуудлаар харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэжээ. Дубайгийн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж. Тиймээс 6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх нь давуу тал болно. Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой гэж УИХ-ын дарга саналаа хэлжээ.
    Мөн өнөөдрийн хуралдаанаар гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус намын бүлгээс ажилгүйдэл, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван дэд ажлын хэсэг байгуулжээ. Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн ахлагч С.Одонтуяа “Энэ долоо хоногт анхаарал тавьж ажиллах зүйл бол Шинэ яармаг төсөл. Яармагийг иргэд тэндээ сургалт үйлдвэрлэлийн төвд сураад ажлын байр, орон байраар хангагдах чухал төсөл дээр АН-ын бүлэг ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна” гэсэн юм.
    Ажилгүйдлийг шийдэх дэд ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахалж байгаа юм байна. Тус ажлын хэсэг 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж үзжээ. Тухайлбал, Цахилгаан торгоны замын төсөл, нүүрс шингэрүүлэх төсөл, Шинэ төмөр замын бодлого, Төмөрлөгйийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг эрчимтэй хөдөлгөх юм байна.
    Ажлын хэсгүүд хүнд аж, үйлдвэрийн бодлогын баримт бичиг, Хот төлөвлөлтийн баримт бичиг, Хөдөөгийн хөгжлийн баримт бичгийг гаргах юм байна.
    Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
    -Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шийдвэрлэсэн баримт бичгийг Сангийн сайд баталгаажуулж, гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байгаа.
    - Төлөвлөгөөнд холбогдох хүмүүс гарын үсэг зурчихсан. Сангийн сайд нэмж гарын үсэг зурахгүй. С.Ганбаатар гишүүн л уг асуудлыг ярьж байгаа.
    - Гүний уурхайн санхүүжилтийн зардлыг нэмж байгааг АН-ын бүлэг хэрхэн харж байна вэ?
    - Уг ажил хэрэгжиж эхэлснээс нийт 6 тэрбум долларын хөрөнгө босгох эрх нь нээгдэж байна.
    - Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийн санхүүжилтийг хаанаас гарах юм бэ?
    - Засгийн газрын баталгаагүйгээр 1 тэрбум долларын зээл олгох боломжтой гэж Японы тал Ерөнхийлөгчийг айчлах үеэр мэдэгдсэн байна. Мөн Энэтхэгээс 1 тэрбум долларын зээл орж ирнэ. Эмиратын хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд 1 тэрбум доллар мөн орж ирнэ. Тэгэхээр хүнд үйлдвэр хөдлөх боломжтой болж байна.


  • Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ
    2015 оны 5 сарын 25
    Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ
  • Ц.Даваасүрэн: Сангийн сайд огцрох ёстой
    2015 оны 5 сарын 25
    Ц.Даваасүрэн:Сангийн сайд Далд уурхайн гэрээг нягтлалгүй гарын үсэг зурвал огцрох ёстой
    УИХ дахь Бие даагчдийн зөвлөл Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
    Энэ төлөвлөгөөнд тодруулах зүйл их байна. Тухайлбал, энэ төлөвлөгөө эсхүл гэрээний аль нь вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийнэ тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн заалт байна. Энэ заалт хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлллийнхээ эхэнд хэллээ.
    Тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэв.
    Түүнчлэн, “Энэ төсөл 100 төгрөгийн борлуулалт хийхэд Монгол Улс ердөө таван төгрөг л авах гэрээтэй. Ийм муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй. Бид Оюутолгой төслийг зогсоохыг хүсээгүй. Харин Монгол Улсад ашигтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.
  • АН: МАН Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийлээ
    2015 оны 5 сарын 25
    АН: МАН-ыг Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийлээ
  • МАН мэдээлэл хийхгүй
    2015 оны 5 сарын 25
    МАН мэдээлэл хийхгүй
1421 1422 1423 1424 1425 1426 1427
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    11 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    34 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    47 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    1 цаг 2 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    1 цаг 20 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    1 цаг 38 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    2 цаг 34 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    3 цаг 4 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    3 цаг 18 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    3 цаг 18 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    3 цаг 27 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    3 цаг 32 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    4 цаг 26 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    4 цаг 26 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    4 цаг 31 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    4 цаг 58 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    5 цаг 0 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    5 цаг 21 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК