2015 оны 1 сарын 07
УИХ-аар 2015 оны төсвийг батлахдаа аль болохоор хэмнэж, танах чиглэлийг өгсөн. Тийм ч учраас энэ оны төсөв хэмнэлтийн төсөв болоод байгаа билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л гэхэд төрийн албан хаагчдын тоог 1500-аар цомхотгоно гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад хүүхдийн 20 мянга болон оюутны 70 мянган төгрөгийг заагтай олгоно гэж буй.