-
2022 оны 6 сарын 27
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна.
-
2022 оны 6 сарын 27
МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ саналыг нь сонсож байгаа юм. Тэдний томилолт маргааш /2022.06.28/ дуусч ажилдаа орох юм. Харин АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийжээ. Тус өргөтгөсөн хурлаар ҮХНӨ болон УИХ-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой бодлогын асуудлуудыг хэлэлцжээ.
-
2022 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан энэ үед аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллаж байгаад Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлэв. Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажиллах хүчээ бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ хэлэв.
-
2022 оны 6 сарын 27
Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
-
2022 оны 6 сарын 27
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар сүүлийн уулзалтаа баянхошуу бүсийн иргэдтэй хийлээ. Уулзалтын үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ нийтлэг тулгамдаж байгаа асуудлууд болох хүнсний аюулгүй байдал, үерийн хамгаалалтын далан, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг гэх мэт асуудлуудыг хөндөж, удирдлагуудад асуулт тавьж байв.
-
2022 оны 6 сарын 27
Энэхүү зам ашиглалтад орсоноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусч байгаа юм. Мөн 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусч байна.
-
2022 оны 6 сарын 27
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.
-
2022 оны 6 сарын 26
УИХ-ын нэгдсэн чуулганы 2022 оны зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.
-
2022 оны 6 сарын 25
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа.
-
2022 оны 6 сарын 24
Монгол Улсад анхны Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ой тохиож, анхдагч гишүүдээ дурсацгааж байна. Энэ хурал бол парламентын анхдагч гэгддэг Улсын Бага Хурлаас ялгаатай нь бүх гишүүд нь анх удаа нийт ард түмнээсээ сонгогдон бүрэлдсэн, төрийн эрхийг Дээд, Доод танхим гэж хуваалцахгүйгээр дангаар барих мандат авсан Их Хурал юм.
-
2022 оны 6 сарын 24
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ.
-
2022 оны 6 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн улс орнуудтай, ялангуяа гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боломжит бүх талаар дэмжин ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.
-
2022 оны 6 сарын 24
Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.
-
2022 оны 6 сарын 24
Цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм. Энэ хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх төсөл нь Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэх юм.
-
2022 оны 6 сарын 24
2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа.
-
2022 оны 6 сарын 24
Ирэх аравдугаар сарын 4-7-нд Франц улсад зохион байгуулагдах “Европын мал аж ахуйн үзэгсгэлэн”-д Монгол улс зочин орноор уригдсан бөгөөд энэ нь манай улсын хувьд махны экспортод нөлөө үзүүлэхүйц том боломж юм.
-
2022 оны 6 сарын 24
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.
-
2022 оны 6 сарын 24
Монгол Улсын хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг худлаа. Хууль эгэл ард, шударга хөдөлмөрт хатуу, харин хонины арьс нөмөр чоно гэдэг шиг "ардын" нэр зүүсэн Засгийн газрын зарим сайд, дарга нарт сараачсан цаас төдий зүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үлгэрлэн харуулж байна.
-
2022 оны 6 сарын 24
Уг нь эгэл жирийн иргэд бол Эрдэнэт рүү Дарханы замаар долоо найман цаг сэгсчүүлж явдаг. Харин манай улсын Ерөнхийлөгч нисдэг тэрэгтэй очиж нээлт хийгээд л буцжээ. “Ачит ихт”-ийн тусгай талбайд нисдэг тэрэгтэйгээ тосуулж, үдүүлж байгаа төрийн тэргүүн Дарханы замд сэтгэл чилээхгүй нь аргагүй.
-
2022 оны 6 сарын 23
100 ГА ТАЛБАЙ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН “ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР НЬ: Боргоцой хатаах, үр боргоцой ангилан ялгах автомат шугам, загасны аж ахуй бүхий усан сан, зөгийн аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантац, шилмүүст модны үрийн плантац, малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас, гахайн аж ахуй бүхий ойжуулалтын бригад, тахианы аж ахуй бүхий бойжуулгын талбай зэрэг хэсгээс бүрдэнэ.