-
2012 оны 3 сарын 29
Өчигдөр цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал болж, хугацаагүйгээр хойшилсон юм. Энэ үеэр өмгөөлөгч, гэрч нартай ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 28
Таван толгойгоос Ухаа худгийг тасдаж эдийн засгийн эргэлтэнд оруулсан асуудал хууль зөрчсөн эсэхийг тогтоох, Оюу толгойн нэмэлт нөөцтэй холбоотой будлиан гарсан эсэхийг тогтоохоор АН-аас ажлын хэсэг гаргажээ. Энэ ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 27
Иргэдэд Засгийн газраас олгож байгаа 21 мянган төгрөгийг энэ сард удааж байж тараасан. Учир нь том Таван толгойг эзэмшдэг төрийн өмчит ”Эрдэнэс Таван толгой” ХК мөнгө, хөрөнгөгүй болсон гэж мэдээлж байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс зарим асуултад хариулт авлаа.
-
2012 оны 3 сарын 26
”...Зарим эцэг эх хүүхдээ гэрээс гарахгүй л бол муу зүйлээс хамгаална гэж боддог. Гэтэл хүүхдүүд гэртээ телевиз үзэж, интернэтэд суухаас өөр зүйл хийдэггүй. Хүүхдүүдийн кино үздэг цагаар эротик кино гардаг. Тэд шинэ зүйлийг эхлээд гайхаж хараад, дараа нь тусгаж авна. Тийм болохоор хүүхдийн сэтгэл зүйд хадгалагдан үлдэнэ гэсэн үг. Энэ нөхцлийг эцэг эхчүүд бүрдүүлж өгөөд байна...”
-
2012 оны 3 сарын 24
Алдарт жүжигчин Роберт Де Ниро өнгөрсөн Даваа гаригт хэлсэн этгээд үгнээсээ болоод АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаас уйчлал гуйсан билээ.Тэрбээр Ардчилсан намын хандивлагчдын уулзалтын үеэр ”Калиста Гингрич, Карен Санторум, Энн Ромни /ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдийн эхнэрүүд/ та бүхэн АНУ-ын цагаан тэргүүн хатагтай болно гэж бодож байна уу? Арай эрт юм биш үү?” хэмээн хошигнон хэлсэн юм.
-
2012 оны 3 сарын 23
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд багтсан Хорих ял эдлүүлэх ажиллагааг нээлттэй дэглэмд шилжүүлэх, хорих ял эдлүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ач холбогдол үр нөлөөний талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын сургалт хүмүүжлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Очгэрэлтэй ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 22
Энэ залууг дуучин Тэнүүн гэдэг. Түүнийг хүмүүс тэр бүр сайн танихгүй. Гэхдээ түүний дуулсан ”Хамтдаа байвал болох уу”, “Худлаа даа”, “Өвлийн уянга” гэх дууг залуус андахгүй мэддэг юм билээ. Залуу уран бүтээлч Тэнүүнтэй урлагийн ертөнц дэхь сонин сайхнаас ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 21
Үе үеийн манлай болсон уран бүтээлчдийн амьдрал яг л домог мэт байх. Ардын жужигчин П.Цэрэндагва тэдний нэг. Энэ эрхэм хүндэт хүнтэй тэр бүр яриад байдаггүй сэдвээр ярилцсан юм. ”...Амьдрал гэдэг хүнийг асар их хөдөлмөрлүүлж байж, түүнийхээ хэрээр үр шимээ өгдөг гайхалтай зүйл. Ээж маань үүнийг сайн мэдэрсэн болохоор ирсэн намраа шуудай үүрч төмөр замын хажуугаарх хог түүдэг болсон. Орой гэртээ ирэхдээ
-
2012 оны 3 сарын 20
1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг.
-
2012 оны 3 сарын 19
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл, Ц.Сэдванчиг нар төрийн өмчийг хувьчлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ хууль батлагдвал дулааны цахилгаан станцуудаас гадна нэлээн хэдэн төрийн өмчит газруудыг хувьчлахаар яригдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 19
Ер нь зэрэг явуулах хэрэгтэй. УИХ-ын сонгууль гээд орон нутагт улс төр аль хэдийн эхэлчихсэн байна шүү дээ. Дөрвөн сараас хойш УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс нь сурталчилгаагаа хийсээр байгаад 10 сар болдог. Энэ завсар төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь солигдоно.
-
2012 оны 3 сарын 17
Кэти Перри хэр том билээ? Анхны цомог “One of the Boys” нь таван сая хувь зарагдаж байсан бол “Teenage Dream”-ийг хоёр жилийн дараа гаргаад 28 сая борлуулсан. Ийм амжилттай хүнийг том охин гэхээс ч яах билээ.
-
2012 оны 3 сарын 16
”Домогт Ану хатан” жүжгийн гол дүрд тоглосон улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, Ц.Баясгалантай ярилцлаа. Удахгүй болох ”Гэгээн муза” наадамдаа түүний хэрхэн бэлдэж байгааг нь сонирхлоо.
-
2012 оны 3 сарын 15
Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өчигдөр болж, тэднийг цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Гэвч тэдний биеийн байдал муудан, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Шүүх хурлын шийдвэрийн талаар шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нартай ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 14
Түүнийг соёл урлагийн чиглэлээр гадаадад сургууль төгссөн анхны монгол оюутан гэдгийг нь олон хүн мэдэх биз. Ингээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдавтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэе.
-
2012 оны 3 сарын 13
Монголын ”Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч, ОХУ-д болсон ”Зөн билгийн тулаан-12”-т амжилттай оролцсон удган Түдэвтэй ярилцлаа. Тэрбээр “Тэнгэрийн хүчит давлагаа” төвийн тэргүүн юм.
-
2012 оны 3 сарын 12
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадоржийг зорин очиж ярилцлаа. Тэрбээр тус сургуулийг төгсөөд багшаар ажилласан бөгөөд өнөөдөр 30 жилийг багшилж өнгөрөөжээ. Түүний удирдаж яваа Эдийн засгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдэх өргөдөл, хүсэлт гаргасны дагуу олон улсын мэргэжилтэн ирж ажиллаж байгаа аж.
-
2012 оны 3 сарын 11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, хошууч А.Намсамандтай ярилцлаа.
-
2012 оны 3 сарын 10
Далай лам гуравдугаар сарын зургаанд есдүгээр Богд Жэвзүндамба хутагтыг хурдан эргэн төрөх болтугай хэмээн ерөөл зохион айлдсан билээ. Харин Түвдэд байгаа шавь нар нь тэр өдөр Далай ламыг урт наслах болтугай хэмээн ном хурсан байна. Тэрбээр өөрийгөө эгэл хүний адил үзэх дуртай. “Тайм” сэтгүүлийн сэтгүүлчид Далай ламыг Нью-Йорк хотод очих үеэр түүний зан төлөв, үзэл бодлын талаар ярилцлага авсныг хүргэж байна.
-
2012 оны 3 сарын 09
Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнг тус аймгийн АН-аас АТГ-т өгч шалгуулах болсоноо энэ сарын нэгний өдөр зарласан. Энэхүү асуудалд Д.Тогтохсүрэн дарга хариу няцаалт хийж, тайлбар өгсөн юм.