-
2012 оны 1 сарын 16
Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш.
-
2012 оны 1 сарын 14
Өнгөрсөн мягмар гарагийн шөнө 12 настай хүү амиа хорлохоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн хажуугийн өндөр хүчдэлийн шонд авирч Онцгой, цагдаагийнхан төдийгүй нийслэл хотыг тэр чигээр нь сандаргав. Халуун цэг дээр ажилласан 105 дугаар ангийн дэд ахлагч Э.Энхбаттай болсон үйл явдлын талаар ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 13
Он гарсаар Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 12
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулж Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгаж иржээ. Тэрээр авсан бүтээлүүдээрээ “Хөх тэнгэрийн орноор” нэртэй үзэсгэлэн гаргаж үзэгчдэд толилуулж байгаа юм.
-
2012 оны 1 сарын 11
Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп, Биеийн тамир спортын газар, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ын хамтран зохион байгуулж буй “Mongolian open 2012” чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14, 15 нд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотод болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Б.Болдтой ярилцлаа
-
2012 оны 1 сарын 10
Огцом өссөн долларын ханш, шатахууны үнэ чухам юунаас үүдсэн тухай УИХ-ын гишүүн Т.Амаржаргалаас тодрууллаа. АН-ын хувьд энэ явдлыг Монгол банкны буруу бодлогоос болсон гэж үзэж байгаа бөгөөд хямрал болох нь гэсэн иргэдийн хүлээлтийг улам хурцатгаж болохыг тэрбээр анхааруулсан юм.
-
2012 оны 1 сарын 09
“Би ямар хувь хүн гэдгээрээ авсан биш, шагналын тухай яриад яахав. Харин юу хийдэг, өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ярилцъя” гэсэн юм. Тийм ч учир энэ асуудлаар Засгийн газрыг төлөөлөн ажилладаг тусгай элч бид хоёрын яриа дэлхий нийтийн өмнө тулгараад буй Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор өрнөлөө.
-
2012 оны 1 сарын 08
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Камертончууд хувийн ажил, амьдралаа зохицуулахын хажуугаар залуу халаагаа бэлтгэх ”Камертон 2” реалити шоу нэвтрүүлгийг зохион байгуулах гэж байна. Дуучин Л.Ган-Эрдэний хувьд гэргий Уянгатайгаа сайхан амьдарч, телевизийн урлагт эргэлт буцалтгүй орсон тухайгаа хүүрнэсэн юм.
-
2012 оны 1 сарын 06
Кино найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийнд айлчиллаа. Үүдний өрөөнөөсөө эхлээд л гоёмсог жаазтай зургаар чимсэн айл байна. Энэ айлын фото зургийн үзэсгэлэнг үзье гэвэл элбэг цаг зарцуулахаар аж. Найруулагч гэдэг нарийн мэргэжил тэр дундаа бүх талын мэдлэгийн цуглуулга байдаг бололтой.
-
2012 оны 1 сарын 05
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, МЗЭ-ийн болон Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 04
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг өнгөрсөн жил улсын төсөвт 320 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ийм өртөгтэй хориотой бараа бүтээгдэхүүнийг илрүүлж, хураасан гэсэн үг. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт. Харин тоогоор илэрхийлж болдоггүй өөр нэг нухал үүргийг энэ албаныхан хүлээдэг нь Монгол улсын аюулгуй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм.
-
2012 оны 1 сарын 03
Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна. Түүнтэй хүүхэд нас болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 02
Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор 2011” наадам болдогоороо болж, телевизүүд шагнал авдгаараа авлаа. Харин “Телевизийн шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан “Монгол айл” баримтат цувралын “Өвгөн ганц мод” кино “24 цаг”-ийн анхаарлыг татсан юм. Дэлхийн 10 газрын 10 монгол айлын тухай өгүүлдэг баримтат киноны ерөнхий найруулагч, “NTV production” студийн захирал Г.Батнягт шагналаа дөнгөж аваад байхдаа бүтээл болон бүтээгчдийнх нь тухай манай сурвалжлагчид “дотроо онгойтол” ярив.
-
2011 оны 12 сарын 30
Монгол түмний хайртай яруу найрагч Цэндийн Чимиддорж нас нөгчсөн нь өнгөрсөн оны сүүлчийн эмгэнэлт явдал болов. Монголын Радиогийн ”Малчин” нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 жил ажилласан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, ”Болор цом” наадмын хошой тэргүүн байрын эзэн авъяаслаг яруу найрагчийг хөдөөлүүлээд гурав хонож байна. Түүнтэй 21 жилийн турш “Малчин” нэвтрүүлгийг хамт бэлтгэж ирсэн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж ярилцав.
-
2011 оны 12 сарын 28
Халимагийн Ардын туульч, хөөмийч О.Цагаанзамтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсын иргэн болох хүсэл өвөрлөн иржээ. Үүнийгээ тэрбээр хэрхэн тайлбарлаж байгааг хүргэе.
-
2011 оны 12 сарын 27
МАН-ын гишүүн, хуульч М.Ичинноровтой шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль болон ирэх сонгуулийг хэрхэн төсөөлж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр энэ хууль УИХ-ын зарим гишүүдэд давуу байдал бий болгосон, хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Нэг хэсэг иргэний нийгмийн төлөөлөл гэгдэж байгаад МАН-д элссэн нь араасаа олон хар дагуулсан. М.Ичинноров намд орсон ч шүүмжилж, дуугарч чаддаг хэвээрээ байна гэв.
-
2011 оны 12 сарын 25
Хөгжмийн ертөнцөд домог мэт яригдах болсон “Битлз” хамтлагийн салшгүй нэг хэсэг байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. Хожим хамтлаг тарсны дараа Жон Леннон дангаараа уран бүтээл туурвих болсон төдийгүй энх тайвны төлөө тэмцэгч болсон юм. Гэвч түүний зогсолтгүй үргэлжлэх амьдрал нэг л өдөр буун дуунаар эцэс болсон. 1980 оны 12-р сарын найманд сэтгэцийн өвчтэй фен нь түүнийг таван удаа буудаж амийг нь хороосон. Энэ бол түүний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага юм.
-
2011 оны 12 сарын 24
Энэ эрхэм бол мөнөөх цуутай ”Дандарын хороо” буюу домогт 17 дугаар морьт хорооны штабын дарга явсан алтан мөрдэст офицер, маршал Чойбалсангийн дэргэдээс есөн жилийн турш нэг ч өдөр, холдож салаагүй нарийн бичгийн дарга, туслах, бас гадаадын 11 оронд суусан Элчин сайд бөгөөд Монголыг НҮБ-д элсүүлэх яг тэр торгон агшинд Гадаад явдлын яамны сайд явсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх хэргэм зэрэгтэй Пунцагийн Шагдарсүрэн гуай юм.
-
2011 оны 12 сарын 23
Казахстанд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, дарангуйлагчийн харгислал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ үйл явдлыг болохоос өмнө Оросын лалын хорооны тэргүүн Гейдар Жемаль Азийн бүс нутагт байдал хурцдах тухай ярьж сануулж байжээ. Лалын шашны зүтгэлтэн, эрдэмтэн, улс төр судлаач энэ хүн өнөөдөр таамаглалыг нь бодитой болгон өнөөдөр өрнөж буй үйл явдлын учир шалтгааны талаар Оросын хэвлэлд ийн ярьжээ.
-
2011 оны 12 сарын 22
Гэртээ гадаадын хамгийн олон аялагчийг хүлээж авсан нэг монгол айл Улаанбаатарт бий. Хүлээж авсан жуулчин нь хэдэн зуу болсон энэ айлын тухай бичлэг манай сайтын “Видео” буланд буй. Айлын эзнийг Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн гэдэг. Программ хангамжийн мэргэжилтэй, Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг түүний гэр бүл жижиг гэртээ зургуулаа амьдардаг.