-
2012 оны 2 сарын 09
Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой ХК-ий ажилчдын тосгоны байранд байгуулсан усан оргилуурт 10 настай хүү А.Зоригтбаатар, гурван настай хүү Г.Золбаяр нарын ах дүү хоёр тоглож байгаад оргилуурын цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарсан. Хүний эрхийн хуульч М.Ичииноров хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тус компаний эсрэг стратегийн өмгөөллийн хэрэг үүсгээд байгаа юм.
-
2012 оны 2 сарын 08
Монголын тэшүүрийн спортын үүсэл, хөгжлийн талаар болон төр засаг, удирдах байгууллагууд нь хэрхэн анхаарал хандуулж тусалж дэмждэг, цаашид хэрхэн, яаж хөгжих талаар Монголын тэшүүрийн холбооны ерөнхий дасгалжуулагч, гавъяат тамирчин Л.Цэндтэй ярилцлаа.
-
2012 оны 2 сарын 07
Монгол улс цаазын ялгүй орон боллоо гэж тунхагласан ч Эрүүгийн тухай тусгай хуулиас энэ заалтыг хасаагүй хэрэглэсээр байгаа. Хэзээ жинхэнэ утгаараа цаазын ялгүй орон болох боломжтой талаар ХЗҮХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, криминологич Г.Оюунболдоос тодрууллаа.
-
2012 оны 2 сарын 06
Нийтийн дуучид дундаа өвөрмөц хоолойгоороо ялгарсан чадварлаг дуучин бол яахын аргагүй МУГЖ С.Батсүх билээ. Түүнийг сонсогч түмэн “Завхан гол”, “Дуут нуур”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хит дуунуудаар нь андахгүй. Завханы хэмээх МУГЖ С.Батсүхийн ярилцлагыг хүргэж байна.
-
2012 оны 2 сарын 05
Өнгөрсөн долоо хоногт хамгийн их хандалт авч чадсан дуучин Ө.Цэрэнчунтийн ярилцлагыг уншигч та бүхэндээ дахин хүргэж байна.
-
2012 оны 2 сарын 03
Манай улсын хэмжээнд агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрээд буй. Энэ нь эхийн хэвлийд буй урагт ихээхэн нөлөөлдөг болон эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой асуудлаар ярилцсан боловч бидний яриа үе үе хальж Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал, эмч хүнийг нийгэмд хүлээж авах иргэдийн сэтгэхүйн талаарх асуудлууд руу орж байсан юм. Ингээд “Хатагтай” эмнэлгийн Ерөнхий эмч, Анагаах Ухааны доктор А.Отгонболдтой ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-
2012 оны 2 сарын 02
Энэ залууг Ө.Цэрэнчунт гэдэг. Тэрээр дуурийн урлагт чамин, чимхлүүр гэж нэрлэгддэг тенор хоолойтой. Өөрийгөө Монголын дуурийн урлагийн ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох боловсон хүчнүүдийн нэг гэж тодорхойлж буй энэ залуу саяхан хоолойгоо тэрбумаар даатгасан юм. Энэ нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байгаа. Түүнтэй элдэв зүйлийн талаар ийнхүү хөөрөлдлөө.
-
2012 оны 2 сарын 01
Монголын хүндийг өргөлтийн спортын өнөөгийн байдал, хөгжил, ирээдүйн талаар Монголын хүндийг өргөлтийн холбооны зөвлөлийн гишүүн, хүндийн өргөлтийн дэлхийн мастеруудын хошой аварга, ОУХМ Ш.Лхагватай ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 31
МҮЭХ хэдэн өдөр жагсаал зохион байгуулсны үр дүнд Засгийн газартай хамтарч үнийн хөөрөгдлийг буулгах санал гаргалаа. Энэ саналыг долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой болж байна. Хүйтэнд жагсаж байж ийм тохиролцоонд хүрлээ гэх МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 27
Хорвоогийн чимээ анирыг сонсож, дуулах чадваргүй ч гэлээ үзэсгэлэнт охидын дундаас миссийг тодруулж, өргөмжлөх нэгэн тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд сонсголын бэрхшээлтэй, сонсголын хүндрэлтэй залуу охид оролцжээ. Тэд сонсож чадахгүй ч бүжиглэж чаддаг, тэр тусмаа монгол ардын бүжгээр уран гоё бүжиглэдэг. Ийнхүү бүжсэнээрээ “Miss Deaf Mongolia 2012” тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Н.Тунгалагтай уулзаж ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 26
Зураач Д.Батнасан “Аавын хайр” нэртэй найм дахь үзэсгэлэнгээ ирэх сарын эхээр гаргах гэж байна. Тэрбээр тус үзэсгэлэнгээрээ хүн бүрийн сэтгэлийн гүнд байдаг хайр гэгч зүйлийг ил гаргахыг зорьсон хэмээн хуучилж байна. Түүнтэй уран зургийн бүтээл болоод зураач хүний ажил мэргэжлийн талаар ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 25
Тайландын нийслэл Бангкокт болсон Азийн аварга шалгаруулах пологийн тэмцээнд манай улсаас “Чингис хаан” поло клубын тамирчид оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбоотойгоор болон монголын поло спортын хөгжил, үйл ажиллагааны талаар “Монголын поло холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Жумдаантай ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 24
Зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн санал тоолох машиныг СЕХ сонгоод байгаа юм. АНУ-ын “Доминион вотинг” компанийн “Имиж каст” дүрс авагчтай машины ажиллах зарчим, нууцлалын тухай СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодрууллаа.
-
2012 оны 1 сарын 23
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ.
-
2012 оны 1 сарын 21
Наян нас хүрсэн УДЭТ-тай Б.Мөнхдорж найруулагчийн 30 жилийн амь амьдрал салшгүй холбоотой. Тэрбээр дэлхийн олон сонгодог жүжгүүдийг найруулан, тайзан дээр амилуулсан. Гэсэн ч Б.Мөнхдорж найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагчийн ажлаа өгөөд байгаа. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржтой уулзаж ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 20
“Баянбулаг” авто сургуулийн хууль-дүрмийн багш Ж.Очирхуягтай уулзлаа. Тэрбээр цэргийн ангид хилчин жолооч бэлтгэх багшаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан гэнэ. Өнөөдрийн Улаанбаатар хотод замаараа чихцэлдэн яваа 200 мянган гаруй машины багагүй хувийг эзлэх жолооч нарт тэрбээр жолооны хууль дүрэм заасан. Энэ ажлаа одоо ч үргэлжлүүлэн хийж яваа Ж.Очирхуяг 30 жилийн ажлынхаа үр дүнд замын хөдөлгөөний тэр олон тэмдгийг цээжээрээ хэлдэг.
-
2012 оны 1 сарын 20
Тогтвортой байдлын гэрээ биш Хөрөнгө оруулалтын гэрээ юм. Ингэж тодруулахгүй бол үг, үсгээр хөөцөлдөж худлаа хэлсэн болгох гээд байна. Гэхдээ энэ гэрээ нь Тогтвортой байдлын гэрээтэй ижилхэн утгатай. Татварын орчныг тогтворжуулах тухай гэрээ юм. Тухайлбал, одоо төлж байгаа татварыг л төлнө.
-
2012 оны 1 сарын 19
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигтэй ярилцлаа. Тэрбээр гэмт хэргийг ямар аргаар илрүүлдэг, задлан шинжилгээг ямар журмаар хийдэг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-
2012 оны 1 сарын 18
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилэхээр ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс хоёр хуулийн төсөл санаачлаад байна. Сонгууль дөхөж буй тул сэтгүүлчдийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах заалтууд нэн шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж байгаа ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонтой ярилцлаа.
-
2012 оны 1 сарын 17
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд сөрөг хүчний дуу хоолой болж байсан түүнээс МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх болсон талаар байр суурийг нь сонирхсон юм.