Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Цагаанзам: 400 жилийн дараа Халимагийн ард түмэн товшуураа үүрээд буцаад ирж байгаа нь энэ

2011-12-28
0
ЖИРГЭХ
Халимагийн Ардын туульч, хөөмийч О.Цагаанзамтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсын иргэн болох хүсэл өвөрлөн иржээ. Үүнийгээ тэрбээр хэрхэн тайлбарлаж байгааг хүргэе.
   Халимагийн Ардын туульч, хөөмийч О.Цагаанзамтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсын иргэн болох хүсэл өвөрлөн иржээ. Үүнийгээ тэрбээр хэрхэн тайлбарлаж байгааг хүргэе.

-Таныг Монголын иргэн болох гэж байгаа гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө хэвлэлээр гарсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Тийм ээ, Тэр мэдээлэл үнэн. Би Монгол улсын иргэн болох талаар өнгөрсөн аравдугар сард хүсэлт гаргасан.

-Яагаад Монгол улсын иргэн болохоор шийдэв?
-Үүний цаана маш олон шалтгаан, учир бий. Намайг танай улсын иргэн болно гэхээр хүмүүс их гайхаж байгаа байх. Хүн хөгшрөхөөр нутгаа үгүйлнэ гэж нэг үг байдаг даа. Монголын нэгэн дуунд “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхиод нутгаадаа гүйж явна” гэж нэг сайхан үг байдгийг та санаж байгаа байх. Миний ирж байгаа нь яг энэ үгтэй ойролцоо гэж болно. Мөн интернэтээр монголчууд маань намайг манай улсын иргэн болооч гэсэн олон хүсэлт илгээсэн. Үүнийг үзээд миний сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж, аргагүй огших сэтгэл төрөн энэ шийдвэрийг гаргасан.

-Сая та нэг дууны шүлгээс эшиллээ. Яагаад энэ үгтэй утга ойролцоо гэж. Таны төрж өссөн, өвөг дээдсийн тань нутаг Ижил мөрний хөвөө, Халимагийн ард түмэн биз дээ?

-Тийм л дээ. Гэвч жинхэнэ түүхээ мэддэг хүн үүнийг өөр өнцгөөс хардаг. Бидний мах, цусаар монгол хүний цус урсаж, монгол хүний үнэр ханхалж байгаа. Тэртээх 1600-аад оны сүүл, 1700-аад оны эхээр Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байсан торгууд, дөрвөд, баяд, урианхай зэрэг ард түмэн Ижил мөрний хөвөөнд нутаглахаар нүүн одож байж. Түүнээс хойш 400 жил өнгөрчээ. Хэдий сайхан байгаль, зэлүүд газарт тэд буудалласан ч бодол санаа, сайхан амьдралын хүслэн төдийлөн биелсэнгүй. Харин ч өөрсдөө ангалын ам руу очоод орчихсон юм шиг санагддаг.

-Ангалын ам руу орчихсон гэснээ тайлбарлахгүй юү?

-Би нэг их нарийн ширийн зүйл яримааргүй байна. Гэхдээ миний хувьд Монгол улсын иргэн болохоор шийдсэний бас нэг учир нь "Би яах гэж Монгол хэмээн овоглож яваа билээ. Тиймээс үлдсэн хэдхэн жил, магадгүй 15 жилийн хугацаанд энэ орныхоо төлөө өөрийн хийж чадах зүйлээ зориулахыг хүсч буй" гэсэн бодолтой маань ч холбоотой. Яагаад ингэж байна вэ гэвэл Ижил мөрөн рүү нутгаа орхин нүүсэн өвөг дээдсийнхээ үүсгэсэн шалбархайг бага ч атугай нөхөх гэсний минь илрэл гэсэндээ ийнхүү ирж явна. Нөгөөтэйгүүр 400 жилийн дараа Халимагийн ард түмэн товшуураа үүрээд буцаад ирж байгаа нь энэ хэмээн илэрхийлэхийг хүсэж байна.

-Танд гагцхүү энэ хэдэн шалтгаан биш өөр бас нөлөөлсөн зүйл бий байх тийм үү?

-Байх нь байгаа л даа. Энэ бүхнийг нэг бүрчлэн дурьдаад баймааргүй байна. Бүх монгол туургатан нийлээд тусгаар улсынхаа төлөө хүчээ өгөх хэрэгтэй байна.

-Уучлаарай таны тэр нуугаад байгаа зүйлийг Монголын тань ахан дүүс ч бас хуваалцаж болохгүй гэж үү. Цөөн гэсэн ч тэр шалтгаануудаас ярихгүй юм уу?

-Би 30 настайгаасаа уран бүтээлээ эхэлсэн. Хоцрогдсон, устаж буй ардын соёлоо дахин сэргээхийн төлөө зүтгэж яваа нэгэн. Уран бүтээлээ анх гаргаж байхад намайг эхний долоон жил Оросоос хааж, боомилсон. Сонин хэвлэлээр гаргахгүй, олны дунд авъяасаа үзүүлэх зэрэгт удаа дараа шахалт ирдэг байлаа. Одоо ч гэсэн манай Халимаг улсын дээд дарга нар надад дургүй. Монголд сайхан байна. Үзэл суртал гэж алга. Бүх юм чөлөөтэй, хэн юу дуртайгаа хийж байна. Миний бодлоор ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа орон гэж боддог. Тийм ч учраас Ардчиллын оон улсын хурал зөвлөлгөөнийг Монгол улс тэргүүлж байгаа байх. Орост их ястан нь бага ястнаа шахаж дарамталдаг үзэгдэл бараг энгийн болсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил арай гайгүй болж байгаа. Энэ цагт бүх монгол туургатан тусгаар улсынхаа төлөө хүчээ өгөх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Бас нэг талаараа Орос, Монгол улсад мөнгөний төлөө зүтгэдэг тууштай тэмцлээрээ адилхан юм шиг. Ер нь мөнгө хаана байна, тэнд аз жаргал байна гэсэн үг биз дээ. Миний хувьд мөнгө төгрөгт нүүрээ улайлгаад байдаггүй. Гагцхүү орхигдсон ариун соёлоо хойч үедээ бага ч болов өвлүүлэх.

-Одоо таны уран бүтээлийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх болж. Халимаг улсаас дэмжиж байгаа зүйл бий юү?

-Нэг их дэмжээд сүйд болоод байсан юм байхгүй. Харин ард түмэн минь намайг маш өндрөөр үнэлдэг. Энэ л надад өгч байгаа бэлэг.

-Халимагт тууль, ардын хөгжим хоцрогдож байхад таныг анх гаргаж ирсэн гэдэг юм билээ?

-Тийм ээ. Яг устахын ирмэгт тулаад байхад би дахин сэргээхийг хичээсэн. Улмаар энэ бүхнийг би л сэргээж ард түмэндээ хүргэх юм байна гэдгийг ойлгож зориг шулуудсан хэрэг. Надад ямар нэгэн зараал ирсэн байх.

-Ямар зараал ирсэн гэж?

-Би багадаа настай хүмүүсийн үгийг их сонсдог хүүхэд байлаа. Бүр нутгийнхан маань намайг "Бичгэн өвгөн" /жаахан өвгөн/ гэдэг байсан. Би нэг шөнө цагаан өвгөн цаасан дээр бичсэн зүйл барин уйлж ирж байгаа талаар зүүдэлсэн. Тэр цагаас хойш тууль хайлах болсон юм.

-Та одоо манай улсын иргэн болох бүх бичиг баримтаа бүрлүүлээд өгчихсөн үү?

-Бараг тийм. Гэхдээ энэ жилдээ бүтэхгүй байх. Ямар ч байсан нэг жилийн виз даруулчихсан байгаа. Дараа жил гэхэд Монголын иргэн болчихсон байна. Монгол улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримтыг минь саадгүй бүтээж өгөх талаар хэлсэн.

- Таныг манай улсын иргэн болж байгаад миний хувьд ч гэсэн их баяртай байгаа. Харин халимагчууд энэ мэдээг хэр хүлээж авч байна вэ?

-Тэд одоохондоо эсэргүүцсэн талаар юм мэдэгдэхгүй л байгаа. Мэдээж дургуй л байгаа байх. Тэдний дууг хааж, нээдэг бас нэгэн хүчин зүйл байгаа шүү дээ. Бид их гүрний мэдэлд учраас чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй.

-Танай улсын яам, тамгын газрын дарга нарыг халимагчууд өөрсдөө сонгодог уу, эсвэл Оросын Засгийн газраас томилдог юм уу?

-Их гүрнээс л томилно шүү дээ. Одоо байгаа ерөнхийлөгч А.Орловыг Халимагийн ард түмэн таашаадаггүй. Саяхан нэг хэцүүхэн зүйл болсон байна лээ. Манай Халимагийн ард түмний сайн сайхны төлөө 18 жил зүтгэсэн миний нэг дотнын танил маань эхнэртэйгээ согтуу жолоочтой цагдаагийн машинд дайруулсан золгүй явдал болжээ. Тэр анх 1993 онд Халимагийн дэд ерөнхийлөгч болж байсан. Гэвч дээд мяндагтангуудын хавчлагаас болж арав гаруй жил ажилгүй явсан юм. Би ямар ч байсан найзынхаа 49 хоногоос түрүүлж Халимагт очно гэсэн бодолтой байна.

-Халимагийи иргэд гадаад руу нэлээд гарч байгаа гэсэн. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Тийм. Ихэнх нь Япон, Хятад зэрэг орон руу гарч байгаа. Гол нь цалин мөнгө маш бага, амьдрал хэцүүхэн байгаа учраас л тэр шүү дээ. Тэнд бүх зүйл сайхан байсан бол яалаа гэж нутгаа орхин гарах билээ. Үнэндээ цалин авдаг хүн ховор. Багш, төрийн албан хаагч, өндөр настангууд л хэдэн рубль авдаг. Багш нар гэхэд 200 ам.долларын цалин л авдаг.

-Халимаг хүүхдүүдийг Оросын төрөөс сурлагын тал дээр нь хэр дэмждэг вэ?

-Зөвхөн онц, сайн сурсан хүүхд үүдийг л цөөнөөр нь тэтгэлгээр сургадаг.

-Амьдралын боломж тааруу хүүхдүүдэд тэтгэлэг олгодог юм уу?

-Үгүй. Харин бүтэн өнчин хүүхдүүдэд төрөөс тэтгэмж олгодог. Монголтой харьцуулбал үүнийг ямар дэмжлэг гэх вэ дээ. Амьдралын боломж доогуур ч гэсэн аав, ээжтэй хүүхдүүдэд ямар ч хөнгөлөлт байхгүй. Учир нь тэднийг хөдөлмөрийн чадвартай гэж үздэг.

-Одоогоор Халимагийн нийслэлд хэдэн мянган хүн амьдарч байна вэ?

-120 гаруй мянга. Ихэвчлэн торгууд, өөлд, дөрвөд, баат зэрэг ястнууд амьдардаг. Миний хувьдбБаат ястай. Халимагийн хэмжээнд Баатууд хоёр суманд 1000 хүрэхгүй шахам үлдсэн. Өнөөдөр манай Баатууд, Халимагийн ард түмэн /ХII/27/ эрчүүдийн нэг жилийн нас нэмж буй зул сарын өдрөө тэмдэглэж байгаа. Бас "жилийн эцэс", цагаан өвгөн буцах өдөр ч гэж нэрлэдэг. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд арванхоёрдугаар сарын 20-нд нас нэмдэг. Эрчүүд нь нас нэмж буй үедээ хол газар явахгүй зэрэг хатуу дэгийг барьдаг уламжлалтай.

-Тэндэхийн залуус монгол хэлээ бараг мартаж байгаа гэж дуулсан юм байна. Та дотор нь байгаа, бас үндэсний соёлын өвөө тээгч хүний хувьд юу гэмээр байна?

-Үнэхээр тийм шүү. Одоо бараг үндэснийхээ хэлээр ярьдаг хүн ховор болсон. Энэ бол мөхөл рүүгээ ойртож буйн нэг илрэл. Уг нь халимаг хэл дээр хичээл ордог, бүр их сургууль хүртэл байгаа. Гэвч хэл бол нийгмээсээ шалтаалдаг болохоор яаж ч хорьж болохгүй байгаа юм. Үүний цаана өнөөх том үндэстний мастер бодлого яваад байгаа шүү дээ.

-Танай улсад уул уурхайн орд хэр байдаг вэ?

-Халимагийн газар нутаг газрын тос, уран, хийн нөөц ихтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүний олборлолт маш их явуулдаг. Би Монголд ирээд нэг зүйлд их санаа зовж байна.

-Ямар зүйлд?

-Улаанбаатарын утаа гэж хүн гадуур явахын аргагүй болжээ. Манай тэнд бүх айл хийн хоолойд холбогдсон болохоор халаалт, цахилгаанд санаа зовно гэсэн ойлголт байхгүй.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • нямсамбуу (94.230.246.182)
    сайхан мэдээ байна монголчууд нэгдэх хэрэгтэй энэ хун монголын иргэн болж байгаа нь зов хэрэг
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Shigshee (182.160.6.181)
    okbvx mongol tyyrgatang xalimag byriad tybaaltain yrianxai xazar mongol kurgiziin mongol ovor mongold ta nar welcome vizgvi bolgox xeregtei 76 ene talaar sniidver gargax xeregtei Vndesnii erx cnoloonii 100 jiliin oigoor Elbegdorj eronxiilogcn yrialjiaxaad bna bvx mongol tyyrgatan ene bol ta nariin ex oron Ardcnilsan Mongol Ylsad tavtai moril xalxyyd bud ta nart saixan setgeliin ortei bud arcnaagvi bgaa buz dee Xiivel zorigtoi xii Xyatad Orosiin daramtaas aixgvi Bid one Mongol
    2011 оны 12 сарын 30 | Хариулах
  • Amaрsanaa (202.9.47.5)
    bolj l bn Ene utaa yahav heden jilees arilana harin oros hyatadiin utaanaas door bodlogo hezee ch arilahgui tiim bolhoor Mongolchuud negdeh heregtei
    2011 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.10.38)
    Амиа бодоод ганцаараа ирж байгаа юм уу Бусдыгаа дагуулаач Үлдсэн хэд чинь орсын баавгайн саварт базуулна шүү дээ
    2011 оны 12 сарын 28 | Хариулах
  • монгол (182.160.19.41)
    та монголдоо тавтай морилгэхдээ таны монгол улс чинь МАНАН-ийн гайгаар сүйрч байгаа шүү сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээрэй
    2011 оны 12 сарын 28 | Хариулах
  • Нармай монгол (203.91.112.12)
    Цагаан зам минь Шийдвэрээ сайн бодож гарсан биз дээ Манай зарим мулгуучууд өмнөд монголын ахан дүүсийг хужаа хэмээн гутаан доромжилж өөрсдөөсөө түлхэн хар луухааны бодлогыг монголд амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлье Бас оросын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мөнгөний хахуул авсан нэгэн нь таныг гомдоогуузай Нармай монголын төв байгуулагатай холбоотой байхыг хичээгээрэй
    2011 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 38 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 44 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК