-
2016 оны 2 сарын 28
НӨАТ-ын Урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж байгаа билээ.
-
2016 оны 2 сарын 28
Өнгөрсөн баасан гарагийн орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2016 оны 2 сарын 28
Өнгөрсөн долоо хоногт олны хүлээлт болоод байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж.
-
2016 оны 2 сарын 28
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн турш үйлчилгээнд явах стандарттай аж.
-
2016 оны 2 сарын 27
Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
20 цаг 4 минутын өмнө Print Zasag and PDF
Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар 2015 онд нөөцөлсөн аймгийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр хуваарилах шийдвэр гарлаа.
Архангай аймгийн Хангай, Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан сумдад цагаан зудтай, цас ихээр орсон тал газраа 15-20 см хунгарлаж, шуурсан газраа 20-30 см хүрч, хөрлөн хатуурч малын бэлчээргүй болоод байна.
Агаарын хэм 30-45 хэм хүртэл хүйтэрснээс өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч, малын өвс тэжээлийн дутагдал үүсч, малын доройтол нэмэгдэж 20 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байна.
Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаанаас 2013, 2014 онуудад нөөцөлсөн аймгийн фонд дахь өвсийг үнэгүйгээр, тэжээлийг 50%-иар хямдруулж, 2015 онд нөөцөлсөн 100 тонн өвсийг 50%-иар хямдруулан хаваржилт хүндрээд буй сумдад хувиарлах шийдвэр гарлаа.
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэхээс гадна Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан зэрэг 4 сумын алслагдсан арван багт аймгийн Засаг даргын захирамжаар нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон онцгой байдлын газрын аврагч нар оролцсон таван ажлын хэсэг гарч 642 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.
- See more at: http://zasag.mn/m/arkhangai/view/12294#sthash.wQ8fz0tv.dpuf
-
2016 оны 2 сарын 27
“Дүнжингарав” хуралдан морины уралдааныг зохион байгуулахыг хүүхдийн төлөөх байгууллагууд эсэргүүцэж байгаа билээ. Гэвч тов ёсоороо тус уралдаан энэ сарын 28-нд буюу маргааш болох нь тодорхой байна. Тиймээс Цагаан хөтөлд болох уг уралдааны хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 2 сарын 27
Өнөөдөр үдэш 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетаа Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичиж байсан гэдэг. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олж байгаагүй юм. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт- Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулгыг хийж, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийн шинэ дэглэлтийг тавьсанаар уг балетыг дэлхийд алдаршуулах эхлэлийг нь тавьжээ. Өнөөдөр тоглох “Хунт нуур”-ыг УГЗ, Н.Туулайхүү удирдах бол балетмейстерээр АЖ, Б.Жамъяндагва ажиллаж байна. Уг балетын тэргүүн цагаан хун болох Одеттод СТА, Б.Саруул, ханхүү Зигфриэд М.Од тоглох юм байна.
-
2016 оны 2 сарын 27
Багахангай, Налайх дүүрэгт малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
-
2016 оны 2 сарын 27
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
-
2016 оны 2 сарын 27
2016 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд зарим газраар, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна
-
2016 оны 2 сарын 27
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 26
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсээс харуул хамгаалалтын ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах ажлыг авч хэрэгжүүлжээ.
Харуул хамгаалалтын ажилтнуудадУлсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/63 тоот тушаалаар баталсан “Прокурорын байгууллага, прокурор. ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 сарын 16-ны өдрийн 35 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-аар хичээл заан судлуулсны дээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Дотоод ажлын өдөр”-өөр дээрх журмуудын холбогдох заалтуудаар 40 асуулт бүхий сорилгын тест боловсруулан шалгалт авчээ.
Сорилгын шалгалтын дүнг ажилтнуудад нэгбүрчлэн танилцуулан, дүнг хэлэлцэж, Дүүргийн прокурор Б.Пүрэвжаваас харуул хамгаалалтын чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгчээ.
Цаашид тус дүүргийн прокурорын Тамгын хэлтсээс прокурорын туслах ажилтнууд, бичиг хэргийн ажилтан, архивын ажил хариуцан ажиллаж байгаа ажилтнууд тус бүрээс ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой удирдамжийн бичиг баримтуудаар тест боловсруулан шалгалт авах ажлыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
-
2016 оны 2 сарын 26
Өнөөдөр Биеийн тамир спортын хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайханыг томилсон байна.
-
2016 оны 2 сарын 26
АШЁМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар энэ үеэр, ”МАХН-ын дарга Н.Энхбаяр болон ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуисан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа хийлээ. Энэ бол 1937 он биш. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Иймээс тус байгууллага иаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна” гэв.
-
2016 оны 2 сарын 26
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Спортын их наадам өчигдөр Буянт-Ухаа Спортын ордонд нээлтээ хийлээ. Барилга-90 спортын наадамд БХБЯ, ГХГЗЗГ, БХ-ийн төв, ТОСК, Төслийн нэгжүүд, УСУГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмч газрын харилцааны алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ТББ, үйлдвэрчний эвлэлийн холбоод, хувийн хэвшлийнхэн гээд салбарынхан оролцож байна. Хөдөө орон нутгаас шалгарсан бүс бүсийн шилдэг багууд, нийслэлийн бүсийн багууд гээд нийт 24 багийн 700 гаруй тамирчид “Аваргын цом”ын төлөө өрсөлдөх уг наадам 3 өдөр үргэлжлэх юм байна. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ Спортын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Барилгын салбарын 90 жилийн хөгжлийн түүхэнд нэрээ, хөдөлмөр бүтээлээ мөнхлүүлсэн мянга мянган ажилтан ажилтнуудаараа бахархаж явдгаа хэлээд хөгжлийн түүчээ болсон манай салбарынхан энэ 3 өдөр нэгэн дор цуглаж хүч авьяасаараа өрсөлдөнө гэдэг үнэхээр сэтгэл догдлуулсан сайхан мөч болж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсч баг тамирчиддаа баяр хүргэе” гэлээ. Төрийн дууллаа хамтдаа дуулж, МУГЖ н.Жаргалсайханы “Тамирчны алдар” дууг хамтдаа сонсон огшсон, хамтдаа догдолсон барилгынхан ийнхүү Спортын их наадмаа эхлүүллээ. Наадмын 2 дахь өдөр буюу өнөөдөр БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, ГХГЗЗГ-ын дарга Т.Хүрэлшагай, БХ-ийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК ийн захирал А.Гантулга гээд салбарын удирдлагууд хошин урлагийн болон соёл урлагийн холимог багтай волейболоор өрсөлдөх юм байна. Барилга 90 спортын наадам маргааш хаалтаа хийнэ. Спортын наадмаас гадна мэргэжлийн ур чадварын тэмцээн, чуулга уулзалт, форум зөвлөгөөн, концерт, бөхийн барилдаан гээд 90 жилд зориулсан олон олон ажил арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
-
2016 оны 2 сарын 26
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлжээ.
-
2016 оны 2 сарын 26
Дундговь аймгийн прокурорын газар нь 2016 онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор шинээр томилогдсон Г.Хаш-Эрдэнийг сургаж дадлагажуулах, бусад прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг сайжруулах зорилгоор 2011 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ээдрээ маргаантай хэргийг эрүүгийн хэргийн архиваасаа сонгон авч, прокурор ажилтнуудыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад оролцогч болгон шүүх хуралдаан хийсэн байна.
Хуралдааны дараа оролцогч нараас гаргаж байгаа алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцож, ярилцлага зохион байгуулжээ.
Прокурор ажилтнуудаас орлогч прокурор Х.Мөнхбаатарыг шүүгч, шинээр томилогдсон хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнийг улсын яллагч болгож, бусад прокурор, ажилтнуудыг өмгөөлөгч, хохирогч, гэрч, шүүгдэгч болгон хуралдааныг зохион явуулж, худалдааны явцад бичлэг хийж материалжуулан ажиллажээ.
-
2016 оны 2 сарын 26
Налайх дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2015 оны байдлаар судлан дүгнэлт хийжээ.
Дүүргийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулан судлахад энэ онд 423 гэмт хэрэг үйлдэгдсэн нь урьд оныхоос 24,8 хувь буюу 84 хэргээр өссөн, гэмт хэргийн ангиллаар авч үзэхэд 13 буюу 3 хувь нь онц хүнд хэрэг, 19 буюу 4,4 хувь нь хүнд хэрэг, 146 буюу 34,5 хувь нь хүндэвтэр хэрэг, 245 буюу 57,9 хувь нь хөнгөн хэрэг байх ба үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 391 буюу 92,4 хувийг хөнгөн, хүндэвтэр хэргүүд эзэлж байна.
Гэмт хэргийн бүтцийг авч үзвэл: Хүнийг санаатай алах гэмт хэрэг 6 үйлдэгдэж өмнөх оноос 1 хэргээр, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 182 үйлдэгдэж 13 хэргээр буурсан боловч, хулгайн гэмт хэрэг 97 үйлдэгдэж 12 хэргээр өссөнөөс гадна иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг болон хулгайн гэмт хэрэг нийт хэргийн 65,9 хувийг эзэлж байна.
Харин Налайх дүүргийн 7 хороонд гэмт хэргийн гаралт 2-35 хувиар өссөн ба нийт гэмт хэргийн 30 хувь буюу 126 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оноос 4 хувиар өссөн, 160 хэрэг буюу 37,8 хувь нь гэр орон буюу ахуйн хүрээнд тус тус үйлдэгдсэн байгаагаас гадна эдгээр гэмт хэрэгт 422 хүн холбогдон шалгагдсаны 275 холбогдогч буюу 65,1 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.
Дүүргийн прокурорын газраас нутгийн удирдлага болон ГХУСАЗЗөвлөлийн албан тушаалтнуудад гэмт хэргийн гаралт өсч байгаа талаар жил бүрийн оны эхэнд танилцуулга, мэдэгдэл хүргүүлж байгаа боловч нутгийн удирдлага болон ГХУСАЗЗөвлөлийн зүгээс дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулаагүй, хууль хяналтын байгууллагуудтай хамтрах ажил хангалтгүй зэргээр хууль тогтомжинд заасан өөрсдийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж дүгнэн, дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгохоор Дүүргийн засаг дарга, ГХУСАЗЗ-ийн дарга болон хороодын засаг дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
-
2016 оны 2 сарын 26
Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа мянган сэтгүүлчид тайлагнана