Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2621 2622 2623 2624 2625 2626 2627
  • Өнөөдөр 1973 иргэн төрсөн өдрөө тэмдэглэж байна
    2016 оны 2 сарын 29
    Өндөр жил гэдэг нь цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд ердийнхөөс нэг өдрөөр (нар-сарны тоололд нэг сараар) илүү байдаг жилийг хэлнэ. Улирал болон астрономийн үзэгдлүүдийн мөчлөг нь бүхэл тоотой өдрөөр хэмжигддэггүй тул цагалбарын жилүүдийг бүгдийг ижил өдөртэйгээр хийвэл аажимдаа зөрүү гарч ирдэг. Иймээс уг зөрүүг арилгахын тулд зарим жилд нэмэлт өдөр (сар) оруулж өгдөг байна. Өндөр биш жилийг ердийн жил гэдэг.

    Жишээлбэл, нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг. Өөрөөр хэлбэл, Григорийн тооллын өндөр жил 366 хоногтой байдаг юм. Мөн үүнтэй төстэйгээр, нар-сарны тоолол болох Еврейн тоололд 19 жил тутамд 7 удаа 13 дахь сарыг нэмж оруулдаг аж.
  • Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа
    2016 оны 2 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Спорт аялал зохион байгуулав
    2016 оны 2 сарын 29
    Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өдөр ОБЕГ, НОБГ, ГСХ, АТА, УУАА, ХҮАнгийн албан хаагчид Богд уулын ноён оргил Цэцээ гүнд гарах спорт аялал зохион байгууллаа.
  • Ашиглалтын хугацаа дууссан микробусын үйлчилгээ эрхлэх хугацааг сунгав
    2016 оны 2 сарын 29
    Ашиглалтын хугацаа нь дууссан микробусыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээ эрхлүүлэхгүй байх шийдвэрийг Тээврийн газраас гаргасан билээ.
  • Үндэсний оношлогоо эмчилгээний төвийг барина
    2016 оны 2 сарын 29
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын Самсунг С&T консорциумын төлөөлөгчидтэй уулзжээ.
  • Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэнэ
    2016 оны 2 сарын 29
    Энэ онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барьж, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
  • “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээг шуурхай болгохыг үүрэгдэв
    2016 оны 2 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд:

    Газар, барилгажилтын зөвлөлийн хурлыг долоо хоног бүр тогтмол хуралдуулж, тухайн долоо хоногт ирсэн хүсэлт бүрийг хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Өмчийн харилцааны газарт
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянах хугацаа, хянах албан хаагчийг тодорхой болгож, захирамж гаргах үйл ажиллагааг сайжруулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
    Үйлчилгээний нэгдсэн програмд яаралтай хөгжүүлэлт хийж, хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих, шаардлагатай тайлан мэдээ гаргах, албан хаагчдын ажлын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
    Өргөдөл, гомдлын нэгдсэн програмын 3 дахь шатны хөгжүүлэлтийг хийх, нийслэлд ашиглаж байгаа програм хангамжуудыг холбох, хоорондын уялдаа холбоог хангах, нэгдсэн админ удирдлагатай болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, Мэдээллийн технологийн газарт
    Үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлэхдээ хугацаа хэтрүүлж байгаа шалтгааныг судлаж, холбогдох арга хэмжээ авах, буруутай албан хаагчдад хариуцлага тооцох, хугацаа хэтрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад
    “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж байгаа албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах, туршлага судлуулах ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт
    “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”, байгууллага хооронд шилжүүлэх баримт бичгийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн шуурхай хүргэх чиг үүрэг бүхий шуудан хүргэлтийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргынТамгын газарт
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан бүртгэж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад
    Иргэдэд үзүүлж буй нийслэлийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний шилдэг менежментийг нэвтрүүлэх, шинээр ажилд орж буй ажилтныг нийслэлийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирсон шалгуурын дагуу шалгаруулж тэднийг үнэ цэнэтэй мэргэшсэн албан хаагч болгон төлөвшүүлэх зорилго бүхий “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллахад мөрдөх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хангарди ордонд ажлын цагаар зөвхөн төрийн албан хаагчид нэвтрэх боломжоор хангах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 20 саяын хоёр азтан тодорлоо
    2016 оны 2 сарын 29
    НӨАТ-ын хонжворт сугалааны тохирол өчигдөр орой явагджээ.
  • Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг торгоно
    2016 оны 2 сарын 29
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг дарга захирамж гарсан.
  • Өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
    2016 оны 2 сарын 29
    Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр 15.30 цагаас болно. Өчигдөр ”Хүннү молл”-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-ны өдөр тодорно.

    Тэмцээнээс ангилал тус бүрт АЛТАН медаль авсан нийт 12 шатарчин 4 сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн МӨНГӨ, ХҮРЭЛ медаль авсан нийт 24 шатарчин Ази тивийн аварга Өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох эрх авна гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.
  • “Эмийн зохистой хэрэглээ аян”-ы нээлт болно
    2016 оны 2 сарын 29
    “Эмийн зохистой хэрэглээ аян”-ы нээлт болно. Аянаар эмийн гаж нөлөө, ауюлгүй байдал, жороор олгох асуудал, хуурамч болон бүртгэлгүй эм зэрэгт үнэлгээ, хяналт шалгалт хийнэ.
  • Маргааш дэлхийн иргэний хамгаалалтын өдөр тохионо
    2016 оны 2 сарын 29
    Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.



    Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэхээр болсон байна.



    Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Цэцээ гүний ноён оргилд спорт явган аялал зохион байгуулжээ. Харин гуравдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулах аж.

  • Цагаагчин могой өдөр
    2016 оны 2 сарын 29
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
  • Улаанбаатарт 2 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 29
    2016 оны 02 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн голын эх, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Архангайд хаваржилт хүндэрчээ
    2016 оны 2 сарын 28
    Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан болов.
  • Жүжигчин О.Энхтуул ганц хүний жүжгийн төрөлд хүч үзнэ
    2016 оны 2 сарын 28
    Эдүгээр ХБНГУ-д ажиллаж амьдарч буй жүжигчин О.Энхтуул ганц хүний жүжгийн төрөлд хүч үзэж эхэллээ.
  • Ирэх долоо хоногт нэмэх градус хүрч дулаарна
    2016 оны 2 сарын 28
    Ирэх сарын 1-нд буюу мягмар гаригт төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно.
  • Зорчигч тээврийн машин цасанд саатсаныг аварчээ
    2016 оны 2 сарын 28
    Орон нутгийн замд цасанд саатсан автомашиныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.
  • Багшлах эрх олгох шалгалт ирэх гуравдугаар сард болно
    2016 оны 2 сарын 28
    Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
  • Өнөөдөр нийслэлийн гэр бүлийн өдөр
    2016 оны 2 сарын 28
    Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан юм.
2621 2622 2623 2624 2625 2626 2627
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    13 цаг 9 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    13 цаг 10 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    13 цаг 11 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    13 цаг 53 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    14 цаг 33 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    14 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    14 цаг 57 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    15 цаг 40 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    16 цаг 44 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    17 цаг 21 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    17 цаг 27 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    17 цаг 33 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    17 цаг 53 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    18 цаг 18 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    18 цаг 48 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    18 цаг 55 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    19 цаг 48 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    20 цаг 7 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    20 цаг 11 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    20 цаг 23 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК