-
2016 оны 2 сарын 21
Санхүүгийн байгууллага зээл олгохоос татгалзвал өөр арга зам хайх хэрэгтэй. Тэвчээргүй зан зорилгодоо хүрэхэд туслахгүй, тиймээс хийж буй зүйлдээ ухамсартай бай. Чин сэтгэлээсээ хүсдэг юмаа төлөвлөж эхэл. Хэрвээ аз жаргалтай, өөдрөг байвал энерги эрүүл байна. Харин сэтгэл санаа таагүй, уйтгартай бол энергийн урсгал удаан, хүч муутай болно.
-
2016 оны 2 сарын 21
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинэр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.
-
2016 оны 2 сарын 21
2016 оны 02 дугаар сарын 20-ны 20 цагаас 02 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө хүйтэрч 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 20
Амьдрахын төлөө тэмцэж буй бяцхан хүүд туслъя
-
2016 оны 2 сарын 20
Дуулалт жүжиг энэ сарын 19, 20-нд “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа тоглогдоно.
-
2016 оны 2 сарын 20
Хүүхдээ хэзээ дүүтэй болгох вэ: Насны зөрүү бүрийн давуу ба сул тал
-
2016 оны 2 сарын 20
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн даваа гарагт орон даяар эхэллээ. Энэ жшшйн шалгалтын онцлог нь элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бүх хичээлдээ 400-гаас дээш оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх боломжтой болж байгаа юм. Мөн Засгийн газрын 37 дугаар тоггоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй нийт шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авах юм. Үүнээс гадна монгол, анпш, орос хэлний хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгаврууцыг багтаасан байна. Шалгалтад eyesh.eec.mn/reg цахим хууцсаар бүртгүүлэх бөгөөд нэг шалгалт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цагт дуусна.
-
2016 оны 2 сарын 20
“Хавар 2016” нээлттэй шатрын тэмцээн болно
-
2016 оны 2 сарын 20
Зика вирүст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ
-
2016 оны 2 сарын 20
21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
2016 оны 2 сарын 20
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 19
• АТГ-ын албан хаагчид 1620 хоног хөдөө орон нутагт ажиллажээ
• Авлигатай тзмцэх гаЗЭр. Азийн хөгжпийн банк, Олон улсын эдийн застйн хөгжмл, хамтын ажиллагааны байгууллага, НҮЕ-»<н Хөгжлийн хвтелбар хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг
• санаачилгын 20 дахь удаагийн Удиддах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгүйн семинарыг гадаадын 31 срнь 80 гаруй төлөөлөгчийг оролцуупан
• Улаанбаатар хотноо 2015 оны 11 дүгзэр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Авлигьн төсөөллийн индексийн 2015 оны дүнг ”Тэанслэзэнси интернэшнл Монгол” байгууапагзас олон нийтэд такилцуулж. мэдээлзл хийсэн. Энз жкп ыанай улс 168 орноос 39 сноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх с+ныхоос 8 байр ахисан үзүүлэлттэй гарлаа.
• Архив, албан хэдэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг сайтар зохион байгуугар ннйт дүнгээр ‘А’ үнэлгээ авав.
• 2015 снд батлагдсан урсгап зардлын төсвийн санхүүжалт болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг cap бүрийн хуваарийн даг/у зарцууллаа.
• Шилэн дансчы тухай хуулийг хэрэгжүүлэх, байгууалагь н төсвийн гүйцэтгэлийн рарын мэдээг хуугьд заэсан хугацаанд төрийн санд хүргүүлэх, терайн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажкп. үйлчилпээнрй төлөвлөгөө боловсруулж. холбогдзх яаыдад хүргүүлэх, ундсэн хөрөнге. бараа материал. цалин хелс. нийгмяйн даатгалын шимтгэл. хүн амын орлогьн албан татвартай холбоотой тооцоог хийх. баланс гзргах зэрэг бзгц ажлыг хангалттай сайн гүйцзтгзлзэ.
• Давхардсан тоогоср байгуудлзгын албан хаагчид хөдөө орон нутагг 1520 хоног ажилласэн байна
• Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргэз Авлигатай тэмцэх газар зохих ёсоор гүйцэтгэсэн хэмээн дүгнэж байна.
-
2016 оны 2 сарын 19
төлүүлжээ
• Эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагджээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, тврийн уйлчилгзэний 58, терийн бусбайгууллагьш албан гушаалтан 11, бусад 176 байв. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэз авсан бегеед энэ нь емнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна.
• Яллах дүгнзлт уйлдүүлэхзэр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тумэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал
• гүймэртзй тзмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогсоням, ИХИХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах бэйцаал- Ж.Лунцэг, Увс аймгпйн Өмнөговь сумын сургуулчйн захирал Б.Лхзмсүрэн, Нагай» дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвзр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бс М.Хулан нарын зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр
• шийдвэрлэгджээ.
• Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн
• байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөренгв
• илрүүллээ. Шүүхээс 8 тэрбум 847 оая 242
• мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.
-
2016 оны 2 сарын 19
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль сурталчлах, яриа таниулга хийх зэрэг олон талт ажлыг хийхээр төлөвлөн, ажиллаж байна.Дээрх ажлын хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг, Шаамар сумын төрийн албан хаагчдын дунд ‘’Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль‘’, ‘’ Архидан согтуурахтай тэмцэх тухай ‘’ хуулиар яриа, таниулга хийж нийт 75 албан хаагчийг хамруулжээ.Арга хэмжээний үеэр ‘’Архины эсрэг хамтдаа‘’ сэдэвт 5 минутын видео бичлэгийг үзүүлсний зэрэгцээ тус суманд үйлдэгдэн гарсан гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл хийж, сум орон нутгийн онцлог, зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудтай харилцан санал бодлоо солилилцсон байна.
Мөн тус прокурорын газрын тамгын хэлтсийн дарга С.Батзул, туслах ажилтан Г.Булаг-Ундрал нар 2016 оны 02 дугаар сарын 17 ны өдөр тус аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст “Ашиг сонирхол-авилга” сэдвээр сургалт зохион байгуулсан ба сургалтанд нийгмийн даатгалын 16 хяналтын байцаагч, ажилтнууд хамрагджээ.
-
2016 оны 2 сарын 19
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандангийн 60 дугаар байранд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 2 сарын 19
ТГ-аас мэдээлэл хийлээ
Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна.
Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.
Илэрсэн нийтлэг зөрчил дугагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрмийн төсөлд санал өгчээ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 23 гомдлыг шийдвэрлэжээ.
Цагдаагийн байгууллагын 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг үүрэгджээ
• Авлигатай тэмцэх газраас Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн 2014 оны судалгааны үр дүнгийн тайланг боловсруулан хэвлүүлж, олон нийтэд мэдээлж ажиллажээ.
• Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын
• хандлагыг тодорхойлохоор судалгааг нийслэлийн 4 дүүрэг, 3 аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг хамруулан 305 цагдаагийн албан хаагч. 331 иргэнээс асуулга авч зохион байгуулсан.
• “Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал”-ын талаарх, мэдээллийг боловсруулан хэвлүүлж, УИХ-д хүргүүлэв. Энэ удаагийн мэдээллийг улс, аймаг, нийслэл болон салбарын түвшинд бэлтгэн хэвлүүлснээрээ онцлог юм.
• 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
• Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гарган бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн.
• 2015 онд мэдүүлгййн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны төв, түүний харьяа салбар, нэгжийн 161 байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан шалгалаа.
• Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон 634 албан тушаалтныг чөлөөлүүлж, мэдүүлгийг хянуулж, зөрчлийг арилгуулсан байна. “Илт ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа 26 албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоор зохих этгээдэд хандаад байна.
• 2015 онд нийт 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгав. Мэдүүлгийн хяналт шалгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16,8 хувиар, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6,5 хувиар тус тус өсчээ. Харин хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн албан тушаалтны тоо 39-өөр нэмэгдсэн байна.
Хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлжээ
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 317 өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-аас хянан шийдвэрлэжээ. Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өргөдөл. гомдол, мэдээллийн 70 орчим хувийг хувь хүн, иргэнээс ирүүлжээ.
• Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл 2013 оноос албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн. бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын дийлэнх хувийг ззэлж байсан бол 2015 онд албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгзарлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болон хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.
• 317 өргөдөл, гомдол. мэдээллийг албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж. хариуцлага тооцуулах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох. хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхааруулах, төрийн байгуүллагад харъяаллын дагуу шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх зэргээр хянан шийдвэрлэжээ.
• Гомдолд дурдсан асуудал нь тогтоогдоогүй буюу зөрчил илрээгүй асуудал ч байв. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдол. мэдээллийн 54.2 хувийг буюу 172-ынх нь зөрчлийг тогтоож хариуцлага тооцуулах. хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжзэ авч ажилласан байна.
Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хяналаа
• Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тоггоож анхааруулсан, 183 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ. Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчил гаргасан нийт 274 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулж шийдвэрлэсэн байна.
345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтыи ажиллагаа явуулав
• Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажиллав.
• Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан. Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдээз хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна,
• Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Мөрдөн шалгасан хэргийн 163- ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна.
• Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан ундэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
-
2016 оны 2 сарын 19
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад холбогдох авлигын хэргийг УЕП-оос АТГ-руу мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Чухам ямар үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл өгөв. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Г.Шийлэгдамба гэдэг хүн сайдаар ажиллаж байсан хүн манай байгууллагад авлигын хэргээр шалгагдаж байгаад хэрэг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн.
Тэндээс хянаж байтал Г.Шийлэгдамба олон нийтэд хандаж сонордуулга маягийн ил захидал хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан гаргасан. Үүнийгээ гаргах явцдаа өөрийнхөө авлигын гэмт хэргийн талаар болон авлига авсан мөнгөө хэнд өгсөн, тус мөнгийг дан ганц хувьдаа хэрэглээгүй, өөрийн харьяа намын эрх бүхий албан тушаалтнуудадаа өгсөн тухай мэдээллийг цацсан. Ийм ийм үндэслэлийг дахин шалгах, үргэлжлүүлэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг прокуророос гаргаж манай байгууллагад хэргийг буцаасан байгаа.
Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулж, тус намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь шалгаж эхэлсэн байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор П.Цогтбаатарын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.
-
2016 оны 2 сарын 19
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.
-
2016 оны 2 сарын 19
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгч багагүй шуугиан дэгдээгээд байсан . Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан. Мөн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь нийтэд ил болж байсан билээ.
Үүнд хамгийн ноцтой нь М.Зоригт албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлсэн гэдэг талаар ярьсан байв. Дээрх мэдээлэл ил болсны дараа “Голомт” банк руу татсан зарим мөнгөө буцаан татсан байж болзошгүй гэхчлэн хардаж сэрдэх яриа ч үүсч байлаа. Харин энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан албан ажлаа өгснийхөө дараа ийнхүү шалгуулахаар АТГ-т өргөдөл гарган шалгуулахыг хүсээд байсан. Тэгвэл уг асуудлыг АТГ-аас шалгаж үзээд татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргаад байгаа.
Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хянаж үзээд АТГ-ын харьяалал руу шилжүүлсэн байдаг.
Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан билээ.
Мөн Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй ”МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, ”Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм.
Тэгвэл эл хэргийн талаар АТГ-аас дөнгөж сая мэдээлэл хийж, дэлгэрэнгүй тайлбарыг өглөө.
Энэ талаар бид удахгүй хүргэх болно.
Харин уг хэрэгт сэжигтнээр Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж байгаа гэдгийг АТГ-аас ҮНЭН хэмээн батлав.