-
2015 оны 12 сарын 27
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс үргээлгэх буюу шинээр засуулбал өнгө зүс доройтно.
-
2015 оны 12 сарын 27
2015 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Идэр,Тэс, Отгон, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын саваар 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна
-
2015 оны 12 сарын 26
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
2015 оны 12 сарын 26
27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 26
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 12 сарын 26
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмний тухай
-
2015 оны 12 сарын 26
Шинэ жилийн баяс дөхшк байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.
Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:
• Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анзаарах
• Max, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах
• Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг санууллаа.
Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хегц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал авахгүй байхыг анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 26
Хан-Уул дүүрэгт 150 ортой цэцэрлэг ашиглалтад оров
-
2015 оны 12 сарын 26
“Бодлын хулгайч” киноны спонсор А.Уянгыг “эрэн сурвалжилж” байна
Танилтай бол талын чинээ гэж. Гэхдээ одоогийн нийгэмд энэ үгний цаана ямар их булхай явагдаад байна гэдэг нь сонин. Энгийн иргэн би аль нэг банкнаас зээл аваад төлөлтөө хийлгүй хэдхэн хоног л хоцроход найдваргүй зээлдэгч болоод нэг мөсөн балардаг. Харин танил ихтэй хүмүүсийн хувьд энэ асуудал биш гэнэ.
Та бидний танил “AWTO TOWN” сэтгүүлийн захирал, “Бодлын хулгайч” киноны продюсер А.Уянгыг “эрэн хайх” ажиллагаа явж байгаа гэчихэд хэлсдэхгүй гэнэ. Түүнийг гоё болохоор нь хулгайлчихсан юм биш. Хаа сайгүй тавьсан зээлийнх нь араас банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд эрэн сурвалжлаад сүйд.
МАН-ын гишүүн тэрбээр улс төрд өөрийгөө таниулах гэж банкнаас их хэмжээний зээл авч спонсор хийж явсан бололтой. Харамсалтай нь зээлсэн мөнгө нь дуусч, өрийн хугацаа эхлэн шүүх цагдаагаар яваад эхлэхээр сураг нь олдохгүй алга болчихсон гэнэ.
Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэхээр удаа дараа товлогдсон. Харин тэр ямар нэг аргаар шүүх хурлыг хойшлуулчихдаг аж.
Авсан мөнгнийх нь барьцаанд эр нөхөр Б.Алтангэрэл нь орчихоод баларч суугааг эх сурвалж өгүүлж байна. Гэвч тэрбээр 2 тэрбум гаруй төгрөгийг төлж чадахгүй гэдгээ шулуухан хэлж орхисон гэнэ лээ.
Ямартай ч А.Уянга хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч өвөртлөөд сураг тасарсан гэнэ. Авчраад өгчихөөч гээд банкныхан чинь гуйж байна лээ, уулзчихаарай Уянгаа.
-
2015 оны 12 сарын 26
Үс үргээлгэх буюу шинээр засуулбал өвчин ирнэ
-
2015 оны 12 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 25
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд 150 ортой 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дах цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм. Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн ИТХ-ийн дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс, багш ажилчид, эцэг эхчүүд оролцлоо.
Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороодод 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Дашрамд дурьдахад, Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байдаг гэсэн статистик тоо байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа аж.
- See more at: http://zasag.mn/m/khanuul/view/11768#sthash.NylN46Uh.dpuf
-
2015 оны 12 сарын 25
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
-
2015 оны 12 сарын 25
АНУ-ын “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг өчигдөр Монгол Улсад оруулж иржээ.
Энэ талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх бизээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье” хэмээн мэдээлжээ.
Нэг курс нь 1200 ам.доллараар үнэлэгдэж буй энэ эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж.
Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад эмчилгээнд хэрэглэж байна.
-
2015 оны 12 сарын 25
Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
-
2015 оны 12 сарын 25
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй, хэрэглэхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.
НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НМХГ-аас хамтран энэ сарын 15-24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 68 объект хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ хүрээнд дөрвөн байгууллага, хувь хүнийг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгожээ.
Мөн шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх, салют борлуулахгүй, худалдан авахгүй байх, баяр тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.
Үүнээс гадна иргэд гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэхийг анхааруулж байна.
-
2015 оны 12 сарын 25
77 гудамжаас автомашин ачна
Замын хөдөлгөөний аюул- гүй байдлын тухай хууль өнгөр- сөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд харьяа нугаг дэвсгэрийн ИТХ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Нийслзлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэ- лэлцэж баталлаа. Ингэхдээ Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Сүхбаатарын гудамж, Их тойруу зэрэг 77 гудамжаас 08.00-20.00 цагийн хооронд хо- ригаосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээв- рийн хэрэгслийг ачиж, шилжүу- лэхээр болжээ. Мөн тээврийн хэрэгслийг ачсан төлбөрийг могоцикль 30 мянга, суудлын ангомашин, микро автобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянга, 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр тогтоолоо. Шинэ журмын гог онцлог нь Замын цащаагийн байцаагчийн шийдвэрийн дагуу ачиж журамлах ажээ. Энэхүү журмыг ирэх оны нэщүгээр сарын 1-нээс хэрэг- жүүлэх юм.
-
2015 оны 12 сарын 25
Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хэнээс ч илүү сайн мэддэг, байгаль хамгаалагч талийгаач Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны Хаан танхимд боллоо.
Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.
Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.
Талийгаачын ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон үзүүлсэн юм.
-
2015 оны 12 сарын 25
“Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛБӨР-
- Мотоцикл 30 000 төгрөг
- Суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг
- 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.
-ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР /НЭГ ХОНОГООР/-
- Мотоцикл 3000,
- Суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000
- 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000
- Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.
Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо.
-
2015 оны 12 сарын 25
Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая