-
2015 оны 12 сарын 28
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан.
Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Баяарс констракшн ХХК” гүйцэтгэв.
Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа юм.
Тус цэцэрлэг нь 150 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар Нисэхийн 269 хүүхэд 6 бүлэгт хуваагдан шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/995 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 22-ын хуучин товчооноос мал бордох хүртэлх 1,7 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно.
“Молор трейд” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөх зардал болох 22 сая 673 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 28
Нийслэлийн Онцгой байдлын газарт 2015 онд ирсэн гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Уг гал түймэрт 20 том хүн, 15 бага насны хүүхэд өртөж амь насаа алдсан харамсалтай дүн мэдээ байна.
Иймд гал түймрийн тоо хохирлыг бууруулах, баяр амралтын өдрүүдэд иргэдийн гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 10.00 цагт болох бөгөөд сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл хүргэнэ.
-
2015 оны 12 сарын 28
Маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Мөн хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах аж.
-
2015 оны 12 сарын 28
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү энэ сарын 23-ны өдөр тархиндаа цус харваж нас барсан байна. Хэрэг гардаг өдөр хүү доод ангийнхаа хүүхдэд таагүй хандсан хэргээр аймгийн цагдаагийн газарт хүргэгдэж иржээ. Ингээд орой сургуульдаа буцан ирж, анги цэвэрлэх ажилдаа оролцож байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин түүнийг тархиндаа цус харваж нас барсан болохыг Шүүхийн эмнэлэг тогтоожээ. Хүү цагдаагийн газраас сургууль дээрээ шууд ирсэн бөгөөд энэ үеэр ангийн хүүхдүүддээ хандаж, “цагдаа нар намайг зодсон, толгой өвдөөд байна” гэж өгүүлжээ.
-
2015 оны 12 сарын 28
Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар зарим прокуроруудыг төрийн дээд одон медалиар шагнасан шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.
Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн тушаалаар 2015 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ажилласан прокурор, ажилтнуудыг ч мөн шинэ оны босгон дээр шагнаж урамшуулсан юм.
-
2015 оны 12 сарын 28
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага:
1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил Нийгмийн ажилтан
Эрх зүйч
Мэргэшил Харгалзахгүй
Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
Ур чадвар Судалгааны арга зүй эзэмшсэн байх
Харилцааны өндөр ур чадвартай
Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
Баримт бичиг, боловсруулах,
Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр дугаар сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11772#sthash.FcJx94Hn.dpuf
-
2015 оны 12 сарын 28
БЗД-28 “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: 12-р сарын 25-ны 17:00 цагт БЗД-28 хороонд оршин суух Х /эм.11с/ гэгч нь ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгийн САТ-т хэвтэн эмчлүүлж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.
СХД-10. “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 25-нд авч, шалгахад: Зүүнбаян-Уулын ..... тоотод суух Б /эр.2н/ нь 12-р сарын 25-ны 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байгаа хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.
ХУД-16 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд авч шалгахад: Уг хороонд оршин суух Н /эм.1н5с/ нь 12-р сарын 26-ны 18:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унан зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаа хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 28
Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга хэмжээ Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
10.00 цагт: Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах ёслолын ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
11.00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах, салбарын шилдэгүүдийг тодруулах ёслол болно.
12:00 13:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно.
-
2015 оны 12 сарын 28
өнөөдөр 10,00 цагт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 10,00 цагт Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд болно.
Ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон хөрөнгө оруулалтын газар тус үйлдвэрийн удирдлагууд оролцоно.
“Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд хийгдэх Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэдийг ажлын байраар хангахаар тооцоолжээ.
-
2015 оны 12 сарын 28
http://ulaanbaatar.mn/content/show/14986
-
2015 оны 12 сарын 28
Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан ч, ирэх Лхагва гариг буюу энэ сарын 30 ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой.
-
2015 оны 12 сарын 28
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share
|
Маргааш бүх нийтээрээ амарна
22 минутын өмнө
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш тохионо. Энэхүү баяраар бүх нийтээрээ амрах шийдвэрийг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож, Монгол Улс даяараа амарч байсан түүхтэй. Энэ жил тэрхүү түүхт баярын 104 жилийн тохиож буй тул маргааш бүх нийтээрээ амарна.
Баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 12 сарын 28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
-
2015 оны 12 сарын 28
хэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 27
УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулан хэрэгжих хугацааг нь 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар/ТЕГ/-аас дараах зөвлөмжийг гаргаад байна.
01. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайланг/ЭЗИТБТ-06/ зөвхөн Хувь хүн тайлагнана.
02. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангийн/ЭЗИТБТ-11,12/ татвар төлөгчийн тоо багананд орлого, хөрөнгийн дүн шивэхгүй зөвхөн тухайн шинээр мэдүүлсэн орлого хэдэн татвар төлөгчтэй холбоотой болохыг мэдээлсэн татвар төлөгчийн тоог оруулах.
03. Хувь хүн, хуулийн этгээд нь ЭЗИТБДТ Хуулийн дагуу тайланд мэдүүлэх хөрөнгө, орлогын дүнг төгрөгөөр шивж оруулах
04. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 12.3.-т: “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн тайлан баталгаажуулснаар татварын шинээр гаргасан тайлан хүчин төгөлдөр болох.
05. Зөвхөн тухайн хувь хүн, хуулийн этгээдийн мэдүүлж буй хөрөнгө орлогод хамаарах татварын төрлөөр тайланг илгээх.
06. Шинээр гаргасан татварын тайланг буруу мэдүүлсэн тохиолдолд тухайн тайланг хүчингүй тайланд тооцохыг анхаарууллаа.
-
2015 оны 12 сарын 27
Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 27
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 сантиметр нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур орчин шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 12 сарын 27
Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа маргаашнаас Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна. Тодруулбал Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга 2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Улмаар Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах юм
-
2015 оны 12 сарын 27
Гэмт хэрэг үйлддэг этгээд бүр өөрсдийн үйлдэлдээ тохирсон царай зүс, бие бялдар, оюуны чадамжтай байх ба энэ зурган дээрх этгээд бол олон улсад Sextortion нэршилтэй гэмт хэргийг үйлдэгч Филлипин улсын иргэн. Түүний өөрийн гараар бичсэн ”#Одоо чамд үхэх л үлдсэн, яг одоо амиа хорло” гэсэн үгнээс болж Англид 17 настай хүү өөрийгөө егүүтгэсэн юм, баригдсныхаа дараа үгүй би тэгээгүй гэж мэлзэж байгаа царай нь...
Интернэтээр танихгүй хүнтэй бүү харьц, бүү итгэ, үүнийг эцэг, эх бүр үр хүүхэддээ ойлгуулж захиж байхыг бид хүснэ.