Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2683 2684 2685 2686 2687 2688 2689
  • Нийслэлийн дунд ангийн сурагчид өнөөдрөөс амарна
    2016 оны 1 сарын 05
    Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн Бага ангийн сурагчид шинэ жилийн өмнөхөн амарсан билээ. Тэгвэл 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-аас буюу маргаашаас эхлэн 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл тус тус амрах гэж байна.

    Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын нэгнийг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-оос 18-ыг хүртэл тус тус амрах юм.

    Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоодог юм.
  • С.Пүрэв ТЕГ, ГЕГ-ыг удирдана
    2016 оны 1 сарын 04
    Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болж, хэн даргаар очих асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайхан томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.
  • Талийгаач хүүг найз нь хүртэл зоджээ
    2016 оны 1 сарын 04
    Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын МСҮТ-ийн оюутан 15 настай хүү ангийнхаа хүүхдээс гар утас, 20 мянган төгрөг дээрэмдсэний төлөө амиа алдсан харамсалтай хэрэг оны өмнө гарсан. Уг хэрэгт эд зүйлээ алдсан хүүгийн аав Б-г буруутган цагдан хорьсон билээ.
  • Шүүх байгуулах асуудлаар үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэнэ
    2016 оны 1 сарын 04


    Шүүх байгуулах тухай хуулиар, иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн билээ.



    Мөн уг маргаантай агуулгын хувьд адил маргааныг хянаж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байгаа болохыг Үндсэн хуулийн цэц нотолсон болно.



    Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр тогтсон боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьжээ.



    Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд түүнийг хүлээн авч холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлээд байна.



    Иймд Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр их суудлын хуралдаанаа зарлаж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Цахим газар өмчлөлийн эрхийг 10 хоногийн хугацаанд баталгаажуулна
    2016 оны 1 сарын 04
    Цахим газар өмчлөлийн эрхийг 10 хоногийн хугацаанд баталгаажуулна
  • Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн байна
    2016 оны 1 сарын 04
    2016 оны 1 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 720 авснаас зам тээврийн ослын 555 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 22 бүртгэгдэж, 1 хүн нас барж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 7, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 180 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
    Тухайлбал СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, Зөгийний үүр барилгын дэлгүүрийн хойд зам дээр Т.Rav 4 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 38 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • Мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ
    2016 оны 1 сарын 04
    2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Мөрдөн байцаах газрын 2 давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нурсан байна. Уг нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулжээ.
    Уг Мөрдөн байцаах газрын байр нь 1930-аад онд модоор баригдсан байр бөгөөд 2013 онд мөн л таазнаасаа нуралт өгч байсан, Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “Уг барилгад хүн ажиллуулж болохгүй аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлт гаргаж байсан гэж эх сурвалжууд хэлж байна.
    Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрладаг бөгөөд иргэд олноор үйлчлүүлдэг газар юм.
    Уг байрны асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг сануулж байна.

  • Сонгуулийн хуулиар ҮХЦ-д хандана
    2016 оны 1 сарын 04
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэв.

    Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.

    Тэд Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан ч зөвхөн одоогийн парламентад суудалтай намуудад ашигтай байх хувилбарыг илүүтэй тусгасан гэж энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан бол одоогийн хуулиар намуудын бүртгэлийг цуцалсан заалтыг оруулжээ.



    Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь бие даагч, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүйд хүргэсэн. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь зарим талаараа хавчсан заалт болсон гэв. Үүний зэрэгцээ сурталчилгааны самбар, төлбөртэй нэвтрүүлгийн цаг гэх мэт олон заалтаар бие даагчид болон шинэ намуудын боломжийг хаасан заалт тус хуулинд орсон гэж тэд мэдээллээ.

    Бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаас Гацууртын ордыг дэмжихгүй гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн, “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарч идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан уг хор аюулгүй гэсэн баталгааг хөрс судлаач нараас гаргуулах гээд чадаагүй” гэсэн юм.

    Бие даагчид С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай төлөвлөж байсан гэнэ. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг ч тэд хэллээ.
  • Зарим аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 04
    ЗАРИМ АЙМГУУДАД Х0РИ0 ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖШШ БАЙДА

    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэмтэй аймгууд байна. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүрэгт гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулж хорио тогтоосон хэвээр байгаа юм. Түүнчлэн таван аймгийн есөн сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн Хүйтний-Энгэр хэмээх газар малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэггэй өвчилснийг тусгаарлажээ, Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн Олон дов гэх газарт малчин Н.Ганбаатарын хоёр үхэр цусан халдварын шинж тэмдэгтэйгээр үхсэн байна. Тус газарт мэргэжлийн байгууллагаас ажиллаж шаардлагатай арга хэмжээг авчээ.



  • “Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө
    2016 оны 1 сарын 04
    “Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө
  • Хүнсний талон олгоно
    2016 оны 1 сарын 04
    ӨРХИИНТАЛОНОЛГрЮ

    Манай улсын нийт өрхийн 86 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн суцалгаанд 2013 онд хамрагдсан. Үлдсэн 14 хувь нь мэдээллээ өгөхөөс татгалзсан аж. Иймд судалгаанд хамрагдсан айл өрхийн хэрэглээ болон эд хогшлийг тоолж, 1 -25 дугаар бүлэгт ангилсан байна. Эдгээрээс нэг болон хоёр дугаар бүлэгг хамрагдсан өрхөд харьяаны Нийтийн халамжийн газраас нэгдүгээр сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.


  • “Лучиади Ламмермур” дууриар хөшгөө нээнэ
    2016 оны 1 сарын 04
    “Лучиади Ламмермур” дууриар хөшгөө нээнэ
  • Дунд ангийнхан маргаашнаас амарна
    2016 оны 1 сарын 04
    Дунд ангийн сурагчдын амралт маргааш эхэлнэ
    2016 / 01 / 04 | 10:50 | Нийтэлсэн: Ж.Болор | 0

    ЕБС-ийн нийслэлийн 6-9 дүгээр ангийн сурагчид маргаашнаас амарна.

    Дунд ангийнхан энэ сарын 25 хүртэл гурван 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх сарын 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Харин бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт өнгөрсөн сарын 22-ноос эхэлсэн.

    Орон нутгийн1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.

    БСШУ-ны сайдын тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулсан билээ.
  • Баярын өдрүүдэд осгосон, төөрсөн дуудлагууд нэмэгджээ
    2016 оны 1 сарын 04

    Шинэ жилийн баяр тэмдэглэж яваад төөрсөн, осгосон, харамсалтайгаар амиа алдсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан хөндий багийн иргэн 0 сумын төвд айлын цайллаганаас гэр лүүгээ (сумын төвөөс 40 км) явна гэж гараад сураггүй болжээ. Арванхоёрдугаар сарын 31-ний 11.00 цагт тус сумын Засаг дарга С.Хонайваар ахлуулсан орон нутгийн 62 хүн, 10 машин, зургаан мотоцикльтойгоор эрлийн ажиллагааг зохион байгуулсан аж. Тэгвэл тэрбээр энэ сарын 2-ны 01.30 цагт гэртээ эсэн мэнд ирсэн байна. Мөн Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нэгэн дунд сургуулийн манаач 54 настай Б шинэ жилийн цэнгүүн болсон зоогийн газраас гарч яваад сураггүй болжээ. Арванхоёрдугаар сарын 31- ний 12.45 цагт тус аймгийн Онцгой байддын газрын гурван албан хаагч эрэн хайж, мөн өдрийн 02.03 цагт Ачуут голын эрэг орчим осгосон байсныг олж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжуүлжээ. Түүнчлэн шинэ оны эхний өдөр Сүхбаатар дүүргийн X хороо, Монгол III сургуулийн ард дулааны шугамын худагт нэр, нас, гэрийн хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн унаж нас барсан байна. Мөн баярын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол хэд хэд гарчээ. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дуүргийн XI хороо, Яармагаас Зайсан орох замд Богд уулын арын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Ниссан” маркийн автомашин, “Хонда” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
  • Тахарын 10 дугаар тойргийн үйл ажиллагааг шалгажээ
    2016 оны 1 сарын 04
    “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Багануур дүүрэг дэх Тахарын 10 дугаар тойргийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд хэрхэн нийцэж байгааг шалгаж шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал дээр цаашид анхаарах ажиллах талаар Тахарын хэсгийн алба хаагчидтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж энэ үеэр туслах прокурор Б.Одхүү Тахарын хэсгийн үйл ажиллагааг шалгасан шалгалтын дүнг танилцуулжээ.

    Уулзалт, зөвлөгөөнөөр Тахарын хэсгээс хуяглан хүргэх үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал болон цаашид холбогдох хууль, журмын заалтыг хэрхэн хангаж ажиллах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцон, зааварчилгаа өгч нэгдсэн ойлголтонд хүрсэн байна.
  • ГЕГ 100, ТЕГ 150 гаруй хүнийг цомхотгоно
    2016 оны 1 сарын 04
    Гаалиас 100 хүнийг цомхотгоно
  • ”Хоол удаан хийлээ” гэж түлж гэмтээжээ
    2016 оны 1 сарын 04
    ЧД-10 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 04-нд авч шалгахад: Дэнжийн .... тоотод суух Б /эм.15н/-г хоол удаан хийлээ гэж хүргэн ах Б /эр.44н/ гэгч нь согтуурсан үедээ тогоотой хоол өшиглөн асгаж зүүн хөл, гарыг түлж гэмтээн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

  • Өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 04
    Идэр хоёр ес эхэлсэн энэ цаг үед нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоны улмаас баруун зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Тиймээс өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд, Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хурал зарлажээ. Хурлаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  • Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж журамлана
    2016 оны 1 сарын 04
    Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм.

    Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон гузамж замуудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

    Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоолоо. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс, Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМ”-ыг эндээс харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хүүхдийн 20 мянгыг олгоно
    2016 оны 1 сарын 04
    Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж буй ажээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон.
2683 2684 2685 2686 2687 2688 2689
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    1 цаг 2 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    1 цаг 5 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    1 цаг 46 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    2 цаг 27 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    2 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    2 цаг 51 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    3 цаг 33 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    4 цаг 38 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    5 цаг 14 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    5 цаг 20 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    5 цаг 27 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    5 цаг 47 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    6 цаг 12 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    6 цаг 42 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    6 цаг 49 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    7 цаг 42 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    8 цаг 1 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    8 цаг 5 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    8 цаг 17 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК