-
2015 оны 5 сарын 01
НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
-
2015 оны 5 сарын 01
“Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор, ”Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйл 9.3-д төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/128 тоот захирамжаар батлагдсан 3.3 нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн зургаадугаар сарын 10-ны дотор төлөхөөр зохицуулагдсан.
-
2015 оны 5 сарын 01
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто зам, тохижилт,ногоон байгууламжийг ашиглах хамгаалах” журмын дагуу зөвшөөрөл олгох гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийгУлаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын орлогчид, нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Тээврийн газар, Авто замын газар орж байгаа юм.
-
2015 оны 5 сарын 01
Баянхонгор аймгийн Прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сум дундын 3 дугаар шүүх, хамтран 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Өлзийт суманд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 01
тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн төхөөрөмжийн асуудал гарч ирж байгаа
-
2015 оны 5 сарын 01
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөөгүйгээс нийслэлийн оршин суугчид хохирох тохиолдол гарсаар байна. 04 сарын 29-ны өдөр БГД-ийн 19-р хороо 47-р сургуулийн хойно “Очир-Ундраа” барилгын компани газар шорооны ажил хийж байгаад бохирын шугам гэмтээсэн. Үүнээс болж ус ихээр алдсаныг Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвийн диспетчер газар дээр нь очиж шалгахад 51-р байрны бохирын худгийг ил гарган кольцоог хазайлгаснаас болж шороо орж бөглөрсөн байсан. Тиймээс бохирын машинаар усыг нь соруулан, худагны шороог цэвэрлэж бөглөөг гарган кольцоог засч хэвийн болгов.
-
2015 оны 5 сарын 01
Хилчин хотхоны бүх байрууд халуун усгүй болжээ
-
2015 оны 5 сарын 01
ШӨХТГ-аас зохион байгуулах “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болно.
-
2015 оны 5 сарын 01
Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум болж байна
-
2015 оны 5 сарын 01
Ихрүүдийн өдрийг манай улс 3 жилд нэг удаа жил бүрийн тавдугаар сарын нэгний өдөр тэмдэглэдэг болоод 25 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр улсын хэмжээнд 4500 гаруй ихэр байгаа гэх бөгөөд сүүлийн үед ихэр төрөлт нэмэгдэж байгаа аж. Мөн ихэр хүүхдүүд ихэвчлэн дутуу, бусад хүүхдүүдээс илүү хүндрэлтэй төрдөг учраас тэдэнд тусгайлсан сувилалын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болдог. иймд ихэр хүүхдүүдийг асарч сувилах тусгай эмнэлэг, сувилал байгуулах хэрэгтэйг Монголын ихрүүдийн холбооныхон хэлж байна. Энэ талаар Монголын ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам яриаг хүргэе.
-
2015 оны 5 сарын 01
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
-
2015 оны 5 сарын 01
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
-
2015 оны 5 сарын 01
Ойрын өдрүүдэд зүүн аймгуудад бороо орно. Маргааш төв болон зүүн аймгийн нутгаар, нөгөөдөр зүүн зүгийн нутгаар, 4,5-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тундастай байгааг цаг уурчид мэдээлж байна.
-
2015 оны 5 сарын 01
Хилийн боомтууд амарна
-
2015 оны 5 сарын 01
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч тэднийг дэмжих үүднээс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар санаачлага гарган Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хамт олноор ажлын хөвөнтэй бээлий захиалан хийлгэх саналыг тус үйлдвэрийн захирал З.Болдсайхан, менежер Б.Цэрэнням нарт тавьлаа.
-
2015 оны 5 сарын 01
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар цахим системээр газар олгох III ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.
-
2015 оны 5 сарын 01
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.
-
2015 оны 5 сарын 01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
2015 оны 5 сарын 01
Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 30
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан сурталчилж байна.