2014 оны 12 сарын 15
Хоёр хөршийг холбосон 1000 км хурдны замын нээлт хойшилсоор. Уг нь өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийнэ гэж байсан билээ. Тухайн үедээ нээлтийн үйл ажиллагааг аравдугаар сар хүртэл хойшлуулаа гэсэн тайлбарыг хэлж байсан ч өнөөдрийг хүртэл сураг үгүй байна. Уг нь монголчууд бид уг замын ажлыг хөгжилд хөтөлсөн бүтээн байгуулалт хэмээн сүр, дуулиантай хүлээж аваад буй.