Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийг халааслах гэсэн Ерөнхийлөгчийн санаархал

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-8-29
0
ЖИРГЭХ

Яг энэ цаг дор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын нэр бүхий гишүүд оюун санаагаа чилээж сууна. Гэвч тэд улс эх орныг хөгжилд хүргэх хийгээд нийгмийг цэвэр ариун болгох зорилгоор эцэг хуулийг өөрчлөх санаа агуулаагүй бололтой. Асуудлын гол руу өнгийвөл хэмжээгүй эрх мэдэлтэй болох гэсэн Ерөнхийлөгчийн санаархал, үйлдсэн гэмээ нуух гэсэн УИХ-ын гишүүдийн тохиролцоон дор эцэг хуулийг өөрчлөх гэж байна. Учир нь одоогийн УИХ-ын гишүүдийн тэн хагас нь шахуу ЖДҮ-гээс ямар нэг хэлбэрээр зээл авсан нь ил болсон.

Гишүүдийн энэ сул талыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга атгачихаад нударган дотроо тохироо хийхээр санаархаж буй бололтой юм. Өөрөөр хэлбэл, “Миний гаргасан саналыг дэмжихгүй бол ЖДҮ-гийн хэргийг чинь “ХӨӨН ХЭЛЭЛЦЭНЭ” шүү” гэсэн бойкот хийж суугаа сурагтай. Ийм шантаажинд орсон Их хурлын гишүүд чуулганыг удаа дараа бойкотлох замаар тохиролцож чадахгүй хагаралдаж сууна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, хүчний байгууллагын дарга нарыг өөрийн зоргоор өөрчилдөг системийг энэ оны эхээр бий болгосон. Үүндээ шүүхийн шинэчлэл гэдэг сайхан нэр оноож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгч болон АТГ, Улсын Ерөнхий прокурорыг өөрчилдөг байхаар зохицуулсан юм. Төрийн тэргүүний хэлсэн зөвлөмжийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэх учиртай. Гэвч ҮАБЗ-өөс ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцэх эрхмүүдийг Ерөнхийлөгч өөрөө соёрхдог гэдгийг мартах учиргүй.

Ийм л чөтгөрийн тойрог бий болсон өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хэмжээгүй их эрх мэдэлтэй болохоор санаархаж байна.

Энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх замаар шүүхийг халааслах юм шүү дээ. Одоогийн тогтолцоогоор парламентийн засаглалтай боловч начир дээрээ Ерөнхийлөгчийн засаглалтай давамгайлсан нь хэнд ч ойлгомжтой болсон. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг талд УИХ-ын 62 гишүүн. Нөгөө талд нь Ерөнхийлөгч гэдэг хүн суучихсан. Физикийн хуулиар дүүжингийн жин УИХ-ын 62-ын талд байх ёстой боловч шударга бусын хуулиар Ерөнхийлөгч арай илүү жин дарах болжээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн ЖДҮ-гээс зээл авсан болон ашиг сонирхолын зөрчилтэй гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжээд зогсохгүй тал засаж буй сурагтай.

Тиймдээ ч МАН дотроо тохиролцож чадахгүй “Чи, би”-дээ тулцгааж байна.

Хэрэв зээ, Ерөнхийлөгч шүүх засаглалыг халаасалж чадвал ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд хэргээс мултрах боломжтой болно. Учир нь эцэг хуулийн өөрчлөлтөд Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, цаашлаад эндээс өргөн барьсан шүүгчийн нэрээс Ерөнхийлөгч татгалзвал үндэслэлээ тайлбарлахаар тусгасан байв.

Гэвч энэ нь Ерөнхийлөгчид таалагдаагүй учир ҮНДЭСЛЭЛЭЭ ТАЙЛБАРЛАХГҮЙ, одоогийн тогтолцоо буюу шууд л томилдог, татгалздаг хэвээр байна гэж гэдийж сууна.

 

Эндээс л нэгэнт бүх шүүгчийг Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр томилох юм бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тоог 10, 20 болгосон ч,  бүр ямар албан тушаал хашдаг хэнбугайг ч бүрэлдэхүүнд багтаалаа гээд шүүхэд тэр дундаа Үндсэн хуульд өөрчлөлт ахиц гарахгүй нь тодорхой. Тиймээс л шүүхийг халааслах замаар хэмжээгүй бүрэн эрхтэй болох хүсэл Ерөнхийлөгчид байгаа юм байна. Цаашлаад улсын эзэн болох нь бүр тодорхой юм байна.  

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    25 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    7 цаг 13 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    7 цаг 38 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    7 цаг 43 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    8 цаг 13 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    8 цаг 43 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    8 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    9 цаг 43 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    22 цаг 20 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    23 цаг 23 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    23 цаг 59 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК